зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4296 4297 4298 4299 4300 4301 4302
  • Зайлшгүй ослын үед авах арга хэмжээ
    2017 оны 7 сарын 18
    Жилд дунджаар 369 хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна. Тиймээс жолооны ард суух гэж байгаа та бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа гэдгээ үргэлж санагтун.
    Замын цагдаагийн албанаас зайлшгүй ослын үед авах арга хэмжээг инфографикаар бэлтгэн хүргэжээ. Автомашин осолдох үед маш богино хугацаанд биеэ хамгаалах зорилгоор дараах гурван үйлдлийг хийвэл учирч болох аюул тодорхой хэмжээгээр буурдаг байна.
    Суудлын дэрийг толгойндоо зөв байрлуулах. Толгойн хэсэг бүрэн гэдийж байх ёстой
    Жолооны хүрд биеийн хооронд 15 см-ийн зай байх ёстой. Энэ нь аюулгүйн дэр задрах зай юм
    Хамгаалах бүсийг үргэлж зүүж хэвших. Зүүсний дараа заавал шалгах
    Түүнчлэн
    1.Эгц урагш харах
    Нуруугаа хойш нь сандалдаа тултал гэдийж суух. Толгойн хэсэг дэрэн дээр таарах ёстой
    2.Булчингаа чангалах
    Жолооны хүрдийг сайтар барьж гарныхаа булчинг чангалах
    3. Бугуйгаа тэгшлэх
    Гарны бугуй тэгшхэн бөгөөд чангалсан байх ёстой
  • Цацруулагч бүхий самбарыг байршууллаа
    2017 оны 7 сарын 18
    “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт ”Замын аюултай хэсэг” гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.

    Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.



  • IV Далай Лам Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал илгээжээ
    2017 оны 7 сарын 18
    Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргалаа
    2017 оны 7 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргав.
  • 622.1 мянган хүүхдэд 75.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ
    2017 оны 7 сарын 18
    Улсын хэмжээнд ажил хайж буй 40.4 мянган бүртгэлтэй байгаа талаар Үндэсний статитсикийн хорооны эхний хагас жилийн
  • Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ ЗГ-ын хуралдаанд танилцуулна
    2017 оны 7 сарын 18
    Д.Оюунхорол: Түймрийн голомт дээр ажиллахдаа авсан мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, асуудлыг шийдвэрлүүлнэ
    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатартай ойр байгаа түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөх чулуутын аманд 2 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, Төв аймаг, Сэлэнгэ орчимд гарч байсан гал түймрүүдийг цурманд оруулах ажлыг гүйцэтгэсэн юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний хэлж байгаагаар “үүлний эхо” буюу радар нь Улаанбаатарыг тойрсон 46 километр радиуст байгаа үүлийг шинжилдэг аж. Ийнхүү үүлийг “эход харсны” дараа нөлөөлөх боломжтой үгүйг нь тогтоож, буудах эсэхээ шийддэг гэнэ.

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үүлэнд нөлөөлөх пуужин авах санхүүжилтийн асуудлыг төсөв батлах үеэр УИХ-д оруулсан ч дэмжлэг аваагүй учир Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 1000 ширхэг пуужингийн санхүүжилтийг шийдүүлээд байгаа билээ. Тиймээс үүлэнд нөлөөлөх пуужингийн хүрэлцээнд санаа зовох асуудалгүйг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм.
    Д.Ганболд: Үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж буй хүмүүст маш их дэм болж байна
    Энэ үеэр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд “Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олондоо баярлалаа. Та бүхний ачаар үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороо түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүст маш их дэм болж, түймрийг цурманд оруулж байна. Мөн БОАЖЯ-ны ажилтнуудынхаа цалингаас 5 сая төгрөг хандивласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролдоо талархаж байна. Энэхүү мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах болно. Сум дундын ойн ангид нийт 27 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан нь техник төхөөрөмж муутай байгаа гал унтраахаар ажиллаж байгаа хүмүүст бодит тусламж болж очиж байгааг дуулгахад таатай байна. Дэм дэмэндээ түймэр унтраах ажил амжилттай болж байгаад баяртай байна” хэмээж байлаа.

    Гал түймэрийн томоохон голомт болох Хөх чулуутын аманд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын, Төв аймгийн Онцгой байдлын газрын, сум дундын ойн ангийн ажилтнуудаас гадна сайн дурын залуус, 120, 326 дугаар цэргийн ангийнхан болон нутгийн иргэд ажиллаж байна.
    Б.Хашмаргад: Цурманд оруулсан түймрийг гал болгон алдаж байна
    Энэ үеэр Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад “Хэт хуурайшилттай байгаагаас болж аянга буусан дариуд ууланд түймэр гарч, оройноосоо шатаж эхэлж байна. Оройноосоо гал эхэлж байгаа учир хүн хүч хүрэх гэж их цаг алдаж байна. Нөгөөтэйгүүр, цурманд оруулсан түймэр дахин сэргэж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн сард БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын шийдвэрээр манай газарт болон Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар тус бүрт 10 сая төгрөгийг гал түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Тиймээс цурманд оруулсан гал түймрийг дахин сэргээхгүй байх арга хэмжээг нутгийн удирдлагууд сайн авч ажиллах хэрэгтэй байна” гэж сануулсан юм.

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймэр дээр ажиллаж байгаа ОБЕГ-ын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодруулж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна гэдгээ дуулгасан. Албан хаагчдын хэлж байгаагаар тэдэнд туулах чадвар бүхий тоноглогдсон машин, уулын бэлээс орой хүрчих хэмжээний усан шахуурга, 5-10 километрийн радиуст барьдаг радио станц хэрэгтэй байгааг хэлж байсан.
    Түймрийн голомт руу очих модон гүүрнүүдийг засахаар боллоо
    Түймрийн голомт дээр сайн дураараа ажиллахаар ирсэн залуус ирэх замд байгаа модон гүүрнүүдийг засахгүй бол машин гарахгүй байгаа тухай мэдээллийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өгсний үндсэн дээр дагалдаж явсан Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар аймгийн Авто зам засвар арчлалтын мөнгөнөөс санхүүжилтийг нь шийдэн асуудлыг шийдэхээр болов. Сайн дураараа 200 гаруй залуу түймрийн голомтонд ирснээс Хөх чулуутын амны түймэрт 2 дугаар салааныхан ирсэн аж. Тэд Онцгой байдлын албан хаагчдад ус зөөж өгөн маш их тус болж байгааг Төв аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ахлах дэслэгч Б.Баттулга хэлж байлаа. 2 дугаар салааныхан гэж өөрсдийгөө нэрлэсэн 15 залуу энд 3 дахь хоногтоо ажиллаж байгаа бөгөөд тэд анх хуваарилагдахдаа л энэ нэрийг зохион байгуулагчдаас авсан гэж байлаа. Сайн дураараа түймрийн голомт дээр ажиллаж байгаа иргэд болон ОБЕГ-ын албан хаагчдын хоол хүнсийг дөхүүлж, гал тогоог нь барихаар ирсэн залуус ч ирсэн байлаа. Тэдний дунд олны танил загвар өмсөгчид, жүжигчид, дуучид байсан нь олон залууст үлгэр дуурайлал болсон байх гэж найдаж байгааг энэ үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

    Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол сайн дурын залуусыг идэвхтэн байгаль хамгаалагч тэмдгээр урамшуулж, цаашид байгаль хамгаалах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлэхэд залуус урамшин хүлээж авсан бөгөөд цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулж түймэр унтраахад хувь нэмрээ оруулж байгааг энд ажиллаж байсан иргэдэд дуулгаад өөрсдийнх нь хувь нэмэр маш их байгаад баярлаж, бахархаж байгаагаа илэрхийлж байв.




  • 15 айлыг нүүлгээд байна
    2017 оны 7 сарын 18
    Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр айлын хашааны газар хагарч цөмөрсөн юм.
  • Турк улсад онц байдлын хугацааг гурван сараар сунгалаа
    2017 оны 7 сарын 18
    Туркийн парламент онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг гурван сараар сунгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа.
  • Сэрэмжлүүлэг: Хотын барилгажсан хэсэгт могой орж ирж болзошгүй
    2017 оны 7 сарын 18
    Манай оронд 20 гаруй төрлийн могой бүртгэгдсэнээс 3-4 нь хортой юм байна. Хамгийн хортой могойд тооцогддог бамбай хоншоорт нийслэлийн ногоон бүсэд түгээмэл аж.
  • Тадамори Оошима: Хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ
    2017 оны 7 сарын 18
    Ноён Тадамори Оошима: Хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ
  • Газрын гүний дулааныг ашиглахад Берлин хоттой хамтран ажиллана
    2017 оны 7 сарын 18
    Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчдийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хүлээн авч уулзлаа.

  • СВОП хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгалаа
    2017 оны 7 сарын 18
    Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл дахин 2020 он хүртэл үргэлжлэхээр боллоо.
  • О.Баасанхүү: С.Баярыг Монголдоо авчрах талаарх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
    2017 оны 7 сарын 18
    Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн,
  • Шүүгчийг сонгон шалгарууах шинэ журам гарлаа
    2017 оны 7 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэгдэн батлагдсаны дагуу ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тогтоол гаргав.
  • “Дэлхийн тоглолт”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа
    2017 оны 7 сарын 18
    Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов.
  • Гадаад худалдаа 1.2 тэрбум ам,долларын ашигтай гарчээ
    2017 оны 7 сарын 18
    ​Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2017 оны эхний хагас жилийн байдлаарх эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурчээ
    2017 оны 7 сарын 18
    Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны 6 дугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297.6 (2.4%)
  • УИХ-ын дарга М.Энхболд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 18
    ИХ-ын дарга М.Энхболд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг хүлээн авч уулзлаа
  • Ой, хээрийн түймэр тавьсан этгээдүүдийг шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна
    2017 оны 7 сарын 18
    Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

  • Түймэр унтраахад сайн дураар ажиллаж буй иргэдэд урамшуулал олгоно
    2017 оны 7 сарын 18
    ​Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухайХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ.
4296 4297 4298 4299 4300 4301 4302
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно
    18 мин
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
    47 мин
  • Авто тээврийн дэд зөвлөл “BRT тусгай замын автобус” төслийн ТЭЗҮ-ийг дэмжлээ
    1 цаг 2 мин
  • Өнөөдөр: “Барилгачдын өдөр-2025” өдөрлөг болно
    1 цаг 12 мин
  • О.Батхүү: Одоо зүгээр суухгүй, гишүүдтэй тулж ажиллана. Учир нь бүх нам эвсэл "татвар бууруулах" амлалт өгсөн
    1 цаг 24 мин
  • Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборт 6000 гаруй хүүхэд амарчээ
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
    2 цаг 9 мин
  • “UB Drone Battle” уралдааныг зарлалаа
    16 цаг 15 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 44 мин
  • Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
    17 цаг 14 мин
  • Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна
    18 цаг 40 мин
  • МАН-ын Их хурлыг өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хийхийг шаардлаа
    19 цаг 59 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
    20 цаг 32 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл даваа гарагт дуусна
    20 цаг 35 мин
  • Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
    21 цаг 14 мин
  • Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
    21 цаг 41 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
    22 цаг 12 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    22 цаг 33 мин
  • Л.Амар: Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл нэмэгдсэн нь төрийн зүгээс иргэдийн өрхийн орлогод анхаарал хандуулах цаг ирсний дохио
    22 цаг 44 мин
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    23 цаг 4 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
24 баримт
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК