-
2017 оны 5 сарын 03
”Чонын бэлтрэг зарна” мэдээллийн дагуу шалгахад...
-
2017 оны 5 сарын 03
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгдэж нягтардаг. Жил бүрийн 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уриалга гаргадаг бөгөөд 2017 онд “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалгыг гаргажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Танай холбооны зүгээс энэ өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Баярлалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Хэдийгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монгол Улсад 1993 оноос хойш тэмдэглэж байгаа ч иргэд маань энэ өдрийг сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын баяр гэж ойлгодог. “Хэвлэлийн эрх чөлөө...” гээд ярихаар сэтгүүлчдийн эрх чөлөө гэж өрөөсгөл ойлгодог байдал хэвээрээ үргэлжилсээр байна. Тиймээс Монголын сайтын холбоо энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг нийлж нэгдэж баярлаж, наргиж цэнгэх бус харин ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө сургалт зохион байгуулж тэмдэглэхээр шийдсэн. Монголын Сайтын холбоо санаачилга гаргаж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага”, “Хэвлэл мэдээллийн ёс зүй”, “Сэтгүүлчийн аюулгүй байдал” гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулсан байгаа. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах, иргэдийн мэдэх эрхэд нөлөөлөх, элдэв хяналт цензур тогтоохыг оролдож байгаа энэ цаг үед маш үр дүнтэй сургалт боллоо гэж бид үзэж байгаа.
-Монголын сайтын холбооноос санаачлан “Сэтгүүлзүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оюуны өмчтэй холбоотой асуудал үнэхээр үндэсний хэмжээнд гаргаж тавих хүндрэлтэй асуудал болсон гэж ойлгож болох уу?
- Оюуны өмчтэй холбоотой асуудал үнэхээр хурцаар тавигдаж байгаа. Монгол Улс Оюуны өмчийг хамгаалсан том хуультай орон. Энэ хуулиар сэтгүүл зүйн бүтээлүүд, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг хамгаалагдаж байх учиртай. Гэтэл хэн дуртай хүн нь хуулбарлаж авдаг, ямар ч зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж нэвтрүүлдэг байдал газар авч байгаа нь нууц биш шүү дээ. Үүний гол хохирогч нь эргээд үзэгч, сонсогч, уншигчид байдаг.
-Оюуны өмчийн хулгайтай холбоотой, мэдээ, мэдээлэл хуулбарладаг тухай асуудал ярихаар сэтгүүлчид, сэтгүүлчдийнхээ эсрэг зүйл ярьж байгаа юм шиг ойлгодог?
- Бид эв нэгдэл гэж би биенийхээ алдааг өөгшүүлээд сууж таарахгүй. Яалт ч үгүй хууль зөрчсөн, бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн оюуны өмчийн тухай хууль тогтоомж зөрсөн асуудлыг хэн нэг нь дэлгэж гаргаж тавихаас өөр аргагүй. Монголын сайтын холбооны хувьд цахим сэтгүүл зүйн ууган байгууллага. Манай холбоо дүрмийнхээ дагуу өнгөрсөн нэгдүгээр сард чуулганаа хийж, удирдлагын багаа шинээр сонгож, үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөгөө гаргаж, Удирдах зөвлөлийнхөө хурлаар баталсан. Бид 2017 онд бид оюуны өмчийн зөрчилтэй тэмцэх, сэтгүүлчид сайтын редакциудаа чадавхижуулах, сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон зорилт тавьсан. Энэ хүрээнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Оюуны өмч ба цахим сэтгүүл зүй” сургалтыг зохион байгуулсан. Мөн үүний дараа Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран “Сэтгүүлзүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт маань хэвлэл мэдээллийн салбарынхан, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудаас гадна Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд оролцож, зохиогчийн эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэх, мэдээ, мэдээллийн хулгайтай тэмцэх, үзэгч, сонсогч, уншигчаа дээдлэн ажиллах тунхаг тунхаг бичгийг “СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ОЮУНЫ ӨМЧ” нэртэйгээр гаргасан. Энэ тунхагт сонин хэвлэл, радио телевиз, гэрэл зурагчид гээд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага, тэдний эрх ашгийг хамгаалж ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж байгаад баяртай байна. Монголын сэтгүүлчид анх удаагаа нэгдэж, нягтарч, оюуны өмч, сэтгүүл зүйн бүтээлийг хамгаалах, сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх байдалтай тэмцэх санал санаачилга гаргаж, анх удаа энэ хүрээнд Тунхаг бичиг гаргасан. Энэ бол том амжилт.
-Та саяхан Дэлхийн сэтгүүлчдийн бага хуралд оролцоод ирсэн. Энэ хурлын үеэр ямар асуудлыг голцлон хэлэлцсэн бэ?
-БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн бага хурлыг /World Journalist conference/-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүл хотноо зохион байгуулсан. Энэ хуралд Монголын сайтуудыг төлөөлөн Монголын сайтын холбооны сургалт, гишүүнчлэл хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатартай оролцоод ирлээ. Энэ удаа “Дэлхий дахины энхтайвны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн дор 55 улсын 90 гаруй сэтгүүлчид нэгдэж, санал бодлоо солилцсон. Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдал, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх ажилд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх санал санаачилга маш их гарч байгаа. Сэтгүүл зүйн мэдээлэх, танин мэдүүлэх зэрэг үүргүүдээс гадна нийгмийг ухуулан сэнхрүүлэх, аливаа эерэг хандлагыг тогтооход тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа. Энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалга гаргасан. Энэ уриалга ч гэсэн дээрх үзэл баримтлалын хүрээнд гарсан уриалга.
-Та түрүүн Монголын сайтын холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж ярьсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Монголын сайтын холбоо БНСУ, БНХАУ, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгууллаа. Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, Монголын Сайтын Холбооны шугамаар Эрхүүгийн Их сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмших, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүлсэн. Тус сургуулийн зүгээс Монголын сайтын холбооны гишүүн сайтын сэтгүүлчдийг хөнгөлөлттэй үнээр сургах, орон байраар хангахад дэмжлэг үзүүлж байгаа. Мөн үүний зэрэгцээ 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Аист” телевизтэй Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд хамтран ажиллах, мэдээ, мэдээлэл болон видео контент бэлтгэж, харилцан солилцохоор тохирсон.
-Цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын нэр хүнд төдийлөн сайн биш байна. Худал мэдээлэл тараадаг, хэт нэг талыг барьдаг гэсэн шүүмжлэл их бий. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ?
-Цахим сэтгүүл зүй Монголд дөнгөж л хөгжиж эхэлж байна. Сайтууд маань санхүү эдийн засгийн хувьд бэхжээгүй, техник технологийн хувьд хүндрэлтэй, сэтгүүлчдийн мэргэжил мэдлэг сайн биш байгаа. Тиймээс бид мэргэших, ёс зүйтэй байх талаар байнга ярьж, цуврал сургалтууд зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ цахим сэтгүүл зүйтэй зэрэгцэн цахим бизнес гэж бас бий. Хэний ч үл мэдэх сайтын нэртэй, олны танил нэр хүндтэй хүнийг таалал төгссөн мэтээр бичдэг. Иргэд гайхаж сандарч орж үздэг. Үнэндээ энэ бүхний ард лайк даруулах, хандалт авах бохир арга байдаг. Тйимээс цахим орчинд явж байгаа бохир бизнесийг цахим сэтгүүл зүйгээс ялгаж салгах цаг ч болсон. Монголын сайтын холбооны зүгээс иргэдийг төөрөгдүүлдэг, элдэв худал мэдээлэл тарааж, хандалт авдаг иймэрхүү зүйлүүдтэй тэмцэж ажиллана. Тэднийг холбогдох хууль хяналтын байгууллагад өгч, асуудлыг шийдвэрлүүлэх болно.
-Саяхан Зөрчлийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяр, иргэн хүнийг 10 саяар торгох тухай асуудал яригдсан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүгд эсэргүүцэж байгаа. Танай холбоо ч бас энэ хуулийг эсэргүүцэж, сайтууд нүүр хуудсаа харлуулж, энэ тэмцэлд нэгдсэн?
-Иргэдийн мэдэх эрхэнд ноцтойгоор халдах хуулийн зүйл, заалтыг гаргаж тавьсанд үнэхээр харамсаж байна. Монгол улс 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Тэр хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавих бүх хэлбэрийг хориглож өгсөн. Зөрчлийн хууль өөрөө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа. Сошиал орчинд ч хамаатай энэ заалт хэвлэлийг цензурдах, иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа. Өндөр үнийн дүнтэй торгуулийн ялтай хууль батална гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлдчээс гадна үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэнийг айлган сүрдүүлж, эдийн засгийн цензур тавьж байна гэсэн үг.
Монгол орон хэр ардчилсан улс болохыг дэлхий нийтэд харуулж байдаг нэг үнэлгээ хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байдаг. Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөт орны тоонд ордог. Гэтэл хагас эрх чөлөөг хумих оролдлого удаа дараа гарч байгаад харамсаж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-
2017 оны 5 сарын 03
2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа хэмээн онцолсон байна.
-
2017 оны 5 сарын 03
ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!!
Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.
Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг. Энэ жил ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Харин 5 дугаар сарын дунд үеэр зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөвтэй.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн:
Тээвэрчид эвдэрч нурсан зам гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай байгаа тул авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
Хүчтэй шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг;
Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна
-
2017 оны 5 сарын 03
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Э-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлжээ.
-
2017 оны 5 сарын 03
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ 10 гаруй хүн илэрхийлээд байсан ч албан ёсоор зургаан хүн бүртгүүлсэн. Бүртгүүлээгүй хүмүүсийн дотор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Баабар нар байгаа юм. Дөнгөж сая Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах алтан мөч хоёрхон хоногийн дараа тохионо. АН-ын гишүүн бүр саналаа нэмэрлэж байж тодруулах тэр хүн хэн болохыг таахад бэрх. Нэр дэвшигч нар маань тэрийг гэж онцгойлох аргагүй манай намын анхдагчид, нэр хүнд бүхий лидерүүд, АН-ын төдийгүй ардчиллын нэр хүндийг өргөж, улс орноо удирдаж чиглүүлж явсан, төр нийгмийн зүтгэлтнүүд.
Үүнд: Засгийн газраа хамгийн сайн удирдсан, олон олон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гавьяатай Н.Алтанхуягаас эхлээд АН-ын анхны дарга бөгөөд төр нийгмийн хамгийн туршлагатай зүтгэлтэн Д.Дорлигжав, АИХ-ын депутатаас өнөөг хүртэл төр засгийн өндөр албыг нэр төртэй хашсаар яваа Л.Болд, улс орныхоо нэр хүндийг тив дэлхийд алдаршуулахаас авахуулаад дэд бүтцийн, хөдөө аж ахуйн салбарт хамгийн хүндтэй нэгэн болох Х.Баттулга, Монголын ардчиллын амьд түүх, уураг тархи болж яваа нэрт нийтлэлч Баабар, ардчиллын анхдагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, улс төрчдийн чансааг тодруулах санал асуулгын эхний тавд байнга бичигддэг Б.Жаргалсайхан гээд дурдаад байвал бүгд л онцгой. Харин ард нийтийн дунд удаа дараа явуулсан санал асуулгаар хамгийн өндөр оноо авч байгаа хүн бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал гэдэгтэй хэн ч маргахгүй. Эдгээрээс хэнийг дэмжих нь АН-ын гишүүн таны эрх. Ардчилсан Ахмадын Холбоо хэн нэгнийг онцгойлон дэмжихийг уриалах нь зүйд үл нийцнэ. Гагцхүү гишүүн та “өөрт таалагдсан гэхээс илүүтэй, нийтэд хүндлэгдэх” нэгнийг дэмжих нь АН-аас нэр дэвшигч хийгээд улс орны эрх ашигт өгөөжтэй гэдгийг биднээр хэлүүлэх юун. Та бүхний сонголт мэргэн байж АН-аас нэр дэвшигч ялалт авчрах болтугай. Таны санал дутна шүү. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой.
АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ш.БАТБАЯР
-
2017 оны 5 сарын 03
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь саяхныг хүртэл 5 үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаар 10 гаруй жил ажиллахдаа тэргүүлэгчдийн хурал, хагас жил, бүтэн жилийн тайлант хурлыг нэг ч удаа хийж байгаагүй бөгөөд нийт ажилчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаагүй аж.
-
2017 оны 5 сарын 03
МАХН энэ сарын 5-нд Бага чуулганаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 03
Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.
Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд шинэчлэн сайжруулах ажил нь 2015 оноос үе шаттайгаар хийгдсэн. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Мөн эм, эмийн түүхий эдийн экспорт, импортын лиценз хүсэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болж байна. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээлэлийг авах боломжтой юм.
Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм.
-
2017 оны 5 сарын 03
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдон очсоныхоо сарын дараа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан билээ. Худалдан авах тавилгын жагсаалтад унтлагын өрөөний иж бүрдэл тус бүр гурав багтсанаас хоёр нь 9.999.000 төгрөгийн үнэтэй, нэг нь 25,499.000 төгрөгийн үнэтэй байх аж. Тэрчлэн гал тогооны иж бүрдэл 21.999.000 төгрөг, зочны өрөөний иж бүрдэл 19.999.000 төгрөг, дивааны иж бүрдэл 21.499.000 төгрөг гэж тус бүр тодорхой заасны зэрэгцээ, цаашлаад матрац, цахилгаан зуух, керамик плитка, агаар шүүгч, ширээ, коммод, шкаф зэргийн үнийг жагсаасаар бараг 200 сая төгрөг дөхсөн нь тэр.
Зөвхөн нэг даргын ширээ, сандал тавилгыг шинэчлэхэд 180 сая төгрөг зарцуулж байгаа бол 180 сая төгрөгөөр юу хийж болох талаар иргэдийн байр суурийг сонирхсон юм.
МУИС-ийн оюутан Г.Энх-Учрал: ГАДААДАД СУРГУУЛЬД СУРАЛЦАНА
-Өндөр хөгжилтэй гадаадын их дээд сургуульд дөрвөн жил ба түүнээс дээш хугацаагаар суралцахад зориулна. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Боловсролдоо хөрөнгө оруулалт оруулснаар өндөр цалинтай ажил хийх, ирээдүйд амьдралын баталгаатай болно.
Оюутан Г.Сэлэнгэтогтох: ОЮУТАН БИДНИЙ ХУВЬД 180 САЯ ТӨГРӨГ МАШ ИХ МӨНГӨ
-Эх орондоо дээд сургуулиа төгсчихөөд дараа нь магистр, докторын зэргээ гадаадад хамгаална. 180 сая төгрөг гэдэг их мөнгө. Хэрвээ тийм их мөнгөтэй болчихвол юуны өмнө буяны байгууллагад тодорхой хэмжээгээр хандивлана. Дараа нь орон сууц худалдан авч өөрийн гэсэн байртай болно. Бас автомашинтай болно. Сургуульдаа сайн суралцаж төгсвөл сайн ажиллаж, сайн цалин авах бололцоотой юм. Ер нь хүн болгонд 180 сая төгрөг байхгүй шүү дээ. Оюутан бидний хувьд 180 сая төгрөг гэдэг маш их мөнгө.
Иргэн Б.Батбаяр: БҮХЭЛ БҮТЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛАА ХАНГАЧИХ ХЭМЖЭЭНИЙ ИХ МӨНГӨ
-180 сая төгрөг байх юм бол би хотод орон сууц худалдаж авахгүй. Улаанбаатар хотоос гарч хөдөө газар хаус байшингаа өөрийн гараар барина. 20-30 сая төгрөгт маш сайхан байшин барьчихаж болно. Саалийн хоёр үнээтэй, төмс ногоо тарьдаг. Тэвштэй портер автомашин худалдана авна. Хааяа нэг хот руу орж ирэхдээ зориулж суудлын автомашинтай болно. Энэ бүгд нийлээд 60, 70 сая төгрөг болно доо. Үлдсэн 120 сая орчим төгрөгийг банкинд хадгалуулна. Сардаа хүүнээс 1-2 сая төгрөг авч ойр зуурын хэрэглээндээ зарцуулна. Банкинд хадгалуулсан хүүг “идэж” амьдрахад амьдралд хангалттай хүрэлцэнэ. Бүхэл бүтэн гэр бүлийн амьдралаа хангачих хэмжээний их мөнгө. Эрх мэдэлтэй баян улсуудад энэ мөнгө юу ч биш байж болох ч жирийн иргэд бидний хувьд амьдралынхаа бүх асуудлыг шийдчих мөнгө.
Иргэн И.Энхтайван: МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА
-Ядуу хүмүүст тусламжийн гараа сунгаж туслах байгууллагатай болно. Яагаад гэвэл ядарсан хүмүүст хонох газар ч алга, идэх хоол алга байна. Гудамжинд шил түүж буй ажилгүй ядаж нэг ч гэсэн хүний амьдралыг өөд нь татаж чадвал сайхан шүү дээ. Нэг хүний амьдрал дээшээ өөдөө сайхан болвол Монголын ард түмэн сайхан байгаа гэсэн үг. Монгол Улсын хөгжил сэргэнэ гэж би боддог. 180 сая төгрөгөөр зөвхөн нэг хүн биш нэлээд хэдэн хүний амьдралыг хангалттай сайхан болгож, ажилд оруулж тусалж чадна. Маш олон хүний амьдралыг өөрчилж дээш нь татаж чадна. Монголын ард түмэн ядуурч байхад цөөхөн хэдхэн хүн хэмжээгүй ихээр баяжиж, ядуу хоосны ялгаа маш их гарах болж дээ.
Өндөр настан Б.Дарьсүрэн: ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВААД, ТҮЦ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛНА
-180 сая төгрөг бидний гартаа барьж үзээгүй их мөнгө байна. Хэрвээ би 180 сая төгрөгтэй болчихвол үр хүүхэддээ зарцуулна. Юуны өмнө орон сууц худалдан авна. Үлдсэн мөнгөөр нь гэр хороололд байдаг хашаандаа ТҮЦ, хүнсний дэлгүүр ажиллуулна. Миний хувьд тэтгэвэрт гарсан учраас ТҮЦ ажиллуулж өдрийн боломжийн хэмжээний орлого олчихдог болчиход миний ард байгаа үр хүүхдүүддээ томоос том тус нэмэр болох юм даа. Ер нь 180 сая төгрөг бол олон гэр бүлийн олон хүний амьдралыг шийдэж, өр зээлгүй боломжийн хэмжээнд амьдрахад болох юм даа.
Иргэн Д.Ган-Очир: БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
-Хувийн бизнестээ хөрөнгө оруулалт хийнэ. “Шөлөндөө” хоолны газар маш их орлоготой харагддаг. Тэрэн шиг хоолны газар түрээсээр ажиллуулна. Мөн мэргэжлийнхээ дагуу компьютер программ хангамжийн хувийн аж ахуйн нэгж нээж ажиллуулна. Олон хүнийг ажилд авч ажиллуулна. 180 сая төгрөг бол гарааны бизнесээ хийхэд хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө юм.
Иргэн Оюунбилэг: 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ
-Манайх залуу гэр бүл. Хоёр хүүхэдтэй. Нөхөр маань хувийн байгууллагад ажил эрхэлдэг. Би өөрөө төсвийн байгууллагад ажилладаг. Би 180 сая төгрөгтэй болчихвол 20 жилийн хугацаагаар авсан орон сууцныхаа зээлээ юуны өмнө төлнө. 60 сая орчим төгрөг төлчихөөд үлдсэн мөнгөөр нь дахиад орон сууц худалдаж аваад түрээслэх ч боломжтой юм байна. Ер нь залуу гэр бүл сар бүр цалингаасаа зээл төлнө гэдэг бас л “чанга”. Миний хувьд орон сууцны зээлээ богино хугацаанд төлөх юмсан гэсэн хүсэлтэй явдаг. Залуучуудын маань дийлэнх нь орон сууцны зээлтэй байгаа нь харагддаг. За тэгээд орон сууцны зээлээ төлчихвөл сар бүрийн цалингаасаа хуримтлал үүсгэж хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах зэргээр боломж бүр нээгдэх юм байна.
Д.САРАН
Эх сурвалж: ”Өдрийн сонин”
-
2017 оны 5 сарын 03
Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой. Галт хар үнэг нутаглах тул цасгүйхар өвөлждөг гэх Сонгино хайрханы өврөөс сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд Сонгино хайрханы Дадарт ууланд Жамухаг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан ба тэндээс олдсон алтан бүсийг ч ГҮр хааных гэж таамаглажээ. Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ. Тус дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд ”Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ” хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ. Ардчилсан хувьсгалын дараа Нийслэлийн Октябрийн район Баянгол дүүрэг хэмээн нэрлэгдэх болсон. 1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн , 3,4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992.10.01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгино хайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ.
Сонгино хайрхан дүүргийн хүн амын 40% нь орон сууцанд, 60% нь гэр хороололд амьдардаг. Эхийг ”Болсон явдал” сониноос
Сонгинохайрхан уул
Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг, Туулын хөвөө дагуу тогтсон үзэсгэлэнт сайхан уул билээ.Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин хайрхан гэдгээс гадна зарим хөгшид хөх бух унасан хөх өвгөн савдагтай гэж хэлцдэг. Хайрхан уулын савдагаас цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйлийг эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган, сүсэглэн залбиран хүсэхэд ямар нэг гай зэтгэрээс авардаг, хүсэл түргэн бүтдэг хэмээн эрт дээр үеээс ард олон маань сархад идээнийхээ дээжийг өргөн гуйн мөргөж шүтэж ирсэн бөгөөд энэ уламжлал заншил одоо ч хэвээрээ сүү, сархад, идээнийхээ дээжийг өрсөөр байгаа билээ.
Хайрхан уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их ургадаг байснааас сонгонит хайрхан суюу Сонгино хайрхан хэмээн нэрлэжээ. Сонгино хайрхан уулыг нэн эртнээс тахин шүтэж ирсний ул мөр том жижиг олон овоо тахилга бий.
Хайрхан ууланд галт хар үнэг байдгаас ямар ч цастай өвөл тэр болгон цас тогтдоггүй гэж ярьдаг.Сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүрт хүнд харагддаггүй.Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс
нүүдлэн ирж нутагладаг байжээ.
Мөн төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, том хүрэн тас байсан ба Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн 2008 оны 03 сарын 16-ны өдөр ангир, харцага, хар хэрээ, хон хэрээ, алаг шаазгай, хан бүргэд, начин шонхор, улаан хошуут, хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу, хөхвөр тагтаа, алагтуу, шоорон алаг болжмор, шар хөмсөг хөмрөг шувуу байгааг ажиглан харснаа өөрийн Монголын Шувуу Ажиглагчдын Клуб сайтнаа тэмдэглэсэн байна.
Бөхөг, түргэний голын нийлэх уулзвараас дээхнэ Сонгино хайрхан уулын баруун үзүүрт Туул голын урьд дэнж дээр эртний хотын туурь байдаг. Энэ хотын туурийг Монголын нууц товчоонд хэд хэд дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил хааны зуслан, Туулын хар шугуйд доод нийслэлийнх нь туурь гэх ба хожим Чингис хааны бага хатан Хулан хатны ордон болсон гэж зарим түүхчид үзжээ.
Туул голын хойд биед Хайрхан уулын баруун үзүүр цовхордог цохионы дээд ам бурхант уулын зүүн хойд дахь булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргэсүүр булш олон бий. Дадар уулнаас XII-XIII зууны Чингис хааны үед хамаарагдах язгууртны булш олдсон.
Сонгино амралтын хойд дахь Баяр толгой, Өлзийт толгой, Ухаатолгой, хэмээх гурван дэнжийг нилээд хожуу хойт дэнж гэж нэрлэх болжээ.Баяр толгой хэмээх дэнж дээр 2 жижигхэн сүм бурхан багшийн найман суврага байсныг хэлмэгдүүлэлтийн үед нураасан түүхтэй. 2-р богдын багш хамбын өвөлжиж байсан өвөлжөө нь Сонгинохайрханы энгэрт бий. Овоо тахилгын шүлэг дууллалыг агуйн лам хэмээх Лувсанпэрэнлэйжамц зохиосон гэдэг юм билээ. Гучаад оны алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийн үед хүрээний бурхан тахил, ном судрыг дунд хайрханы нэгэн агуйд нуусан гэх яриа байдаг.
Туул голын урьд морин давааны ард 1915 онд Богд хаант Монгол улсын засгийн гаазар, Оросын хаант засагтай байгуулсан гэрээний дагуу Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан байна.
Сонгино амралтын урьд байгаа таван эцэг малын бий.Аргал, янгирын барималын хавьд хэсэгхэн товгор газарт байшингийн туурь байх бөгөөд энэ нь оросын малын эмч нарын хувийн байшингийнх, сүүлд энэ байшин орос сургагч, мэрэгжилтэн нарын хүүхэд саатуулах цэцэрлэг болсон түүхтэй.
Догшин хайрхан уул гэж тахин шүтэж ирсэн учраас ан амьтад нь хүрдэггүй байгалийнхаа унаган төрхөөрөө саяхан хүртэл байсан уул юм.Энэ хавь битүү бургасан шугуй байлаа.Гэвч үүнд одоо итгэхэд бэрх болсон.Бидний үеийн хүмүүс эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, амьдрах орчноо уул, ус, модоо хайрлан хамгаалах сэтгэлгүй хандаж байгааг харуулах жишээ болж байгаад сэтгэл өвдөж, зүрх шимширнэ.Үүнд бас дэлхийн дулаалал нөлөөлж байгаа ч хүн бидний унаган байгаль дэлхийдээ хатуу ширүүн харьцсанаас болсон шүү гэж бодохоор санахааар өөрийн эрхгүй харуулсал төрөх нь үнэхээрийн гунигтай.
Морин даваанд Туул голын урьд Хаант Оросын малын эм бэлдмэлийн үйлдвэрийг 1923 онд Ардын засаг худалдан авч, маршил Х.Чойбалсангийн нэрэмжит мал тарилга үйлдвэрийн газар болж байгаад 1950-иад оноос Биокомбинат болон хөгжсөн түүхтэй.
Сонгино амралтын хавь газрыг өгөөмрийн шар тал буюу өгөөмрийн шар тохой гэж янз янзаар нэрлэж байжээ.Чингис хааны алтан ураг, Түшээт хан Чухандоржийн хүү Дархан чин ван Дондовдоржийг нутаглаж байх үед II Богд Жавзан дамба Лувсан домби дамби мэндэлсэн хэмээн түүх шашдирт тэмдэглэн бичигдсэн гэдэг байна.
Сонгино хайрхан уулын бэлд орших ҮЭ-ийн Сонгино амралт нь 1948 онд анх 10-н гэртэй, арваад ажилтантай ажиллаж эхэлсэн, манай улсын ууган амралтын нэг юм. Түм бужигнаж байсан, энэхүү амралт нэгэн үе мартагдах шахсан амралтаа өнөөдрийн МҮЭ-ийн удирдлага хамт олон сэргээн засаж, үйлчилгээг нь өргөжүүлж байгаад үйлчлүүлэгчид түүний дотор ахмадууд өндөр сэтгэгдэлтэй байгааг энд дурдахад таатай байна.
Морин даваанаас түргэний гол, шувуун фабрик, бөхөг хүртэлх нутаг нь өвөлдөө хүйтэн салхитай, зундаа сэвэлзүүр салхитай, элсэрхэг алтан харгана ургасан, бөхөг түргэний ар хөндийд арвай их тарьдаг байсан гэлцэдэг.Эрт дээр үеэс тариа тарьж байсны үлдэгдлийг батлах чулуун тээрмүүд их олдог байсан ба Бөхөг түргэний сав бол тариа ногоо тарихад тохиромжтой газрын нэг гэж үзэж ирсэн, одоо төмс хүнсний ногоо, нарийн ногоо ихээр тариалж байгаа газрууд байгуулагдан нийслэлийнхэний хэрэгцээнд нийлүүлж баййна.Мөн чацаргана суулгах, тарих, мод үржүүлэгийн гэх аж ахуйн газрууд ажиллаж байна.
-
2017 оны 5 сарын 03
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ УРИАЛГА ХҮРГЭЖ БАЙНА
Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц нийгмийн хүсэн хүлээж байсан чиглэлд өрнөж, намын дотоод сонгуулиар шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдон орж ирлээ.
Намын бодлого тодорхойлох гол байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 38.1 хувь, намын анхан шатны нэгжийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарын 60-70 хувь нь залуусаас бүрдэх болсон нь намын бодлогод салхи оруулан цаг үетэйгээ хөл нийлүүлэх, шинэчлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Улс төрд шинэ жишиг нэвтрүүлж буй Ардчилсан нам энэхүү ололтоо бататган ахиулж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчээ нийт гишүүдээсээ сонгох хариуцлагатай цаг хугацааны өмнө ирээд байна.
Ардчилсан залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших эрхэм хүндтэй үүргийг хүлээх улс төрчийг дотоод сунгаагаар тодруулахдаа:
Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хууль, хууль тогтоомж, ёс зүйг дээдлэн сахидаг, ардчилсан, эрх чөлөөт Монгол орноо төлөөлж чадахуйц, бизнес-улс төрийн бүлэглэлүүдээс ангид, залуучууд бидэнд мэдлэг боловсролоороо үлгэр дууриал болж ажиллах улс төрчийг сонгохыг уриалж байна.
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2017.05.02
-
2017 оны 5 сарын 03
-ТӨРИЙН ӨМЧИЙН НИЙТ КОМПАНИЙН 70 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙХАД ТӨР ХУВИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСААР БАЙНА-
Уншигч танд нэгэн тоон мэдээлэл хүргэе. Монгол Улсад 2012 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани тоологджээ. Эдгээрээс 2012 онд 50 компани алдагдалтай ажиллаж, өр зээлээ төлж чадаагүй бөгөөд 14 компанийн дөрвөн жилийн бугшсан өр 190.1 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг тухайн үеийн Төрийн өмчийн хороо зарлаж байлаа.
Товчхондоо, нэлээд хэдэн цэцэрлэг барьчих мөнгө хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж явсаар 2016 онд нийт компанийн 70 хувь нь ашиггүй ажилласан гэдгийг тухайн үеийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Компанийн алдагдал 2017 онд нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарч алдагдалтай ажиллаж байгаа аймаг, орон нутгийн төрийн өмчит компаниудад шалгалт оруулахад 18 ХХК, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрын нийт алдагдал 111.9 тэрбумд хүрснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байсан юм.
Мөн Төрийн өмчит 87 компаниас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг 81 компани алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой болсон. Тэднийг хариуцлагаа дээшлүүлж, төрийн мөнгөөр тавилга, машин, орон байрны дэмжлэг, завсар үйлчилгээ хийхгүй байх чиглэл өгч, улмаар зургаан компаниас бусад нь 2017 онд алдагдлаа арилгаж ашигтай ажиллахыг үүрэг болгосон гэдгээ ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор эдүгээгээс гурван сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Эдгээр тоон баримтыг дурдах болсны учир гэвэл төр өөрийн өмчийн компанийнхаа алдагдлыг тооцож үүрэг хариуцлага өгөхөөс биш хэрэгжилт, хяналт, хариуцлага огтхон ч байдаггүй гэдгийг уншигч танд ойлгуулахыг хүссэн юм. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой эдгээр компаниудын алдагдал жилээс жилд 10-20 тэрбумаар нэмэгдэж, хувь нь ч өссөөр байгааг дээрх тоон баримтаас харж болохоор байгаа юм.
Тиймдээ ч ашиггүй “хог-ноосоо салахын тулд төр Монгол шуудан, Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчлахаар шийдвэр гаргасан ч өнөө хэр тодорхой үр дүн гарсангүй. Хувьчлах жагсаалтад орсон компаниуд нь хүртэл 19 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өнгөрөгч оны төсөвт хувьчлалаас 120 тэрбум төгрөг оруулахаар төсөвлөсөн ч биелээгүй юм. Дааж давшгүй өр төлбөр, хурган дарга нарын шахааны бизнесийн бай болсон компаниудыг худалдан авч эрсдэл гаргах хүн олдохгүй нь тодорхой.
Гэтэл хувийн хэвшлийн компаниудад төрийн хяналт шалгалт дэндүү чанга байдаг нь худлаа биш. Жил болгон аудит оруулах нь холгүй хянаж шалгаж бүх төрлийн татвар нэмж тэднээс татаас авч байгаа учраас Монгол Улс арай л дампуурлаа зарлачихгүй оршин тогтнож байгаа. Өнөө жилийн төсөвт мөн адил төрийн өмчийн компаниуд биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, орлого олохоор тусгажээ. Өмчилж авсан компаниа дампууруулдаг. өр зээл нь дааж давшгүй хэмжээнд хүрчихсэн атлаа төр алдаагаа ухаарсангүй. Дахиад л төрийн өмчит компанийн тоог нэмэгдүүлж, бүр 100 хувь өмчилж, өөртөө лай хураасан хэвээр.
Эндээс дүгнэхэд алдагдалтай биш харин ч ашигтай ажилладаг нь мэдэгдэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь хурган дарга нар нь хэдэн тэрбумаар мөнгө идэж, байраа засаж, машин унасан хэвээр байхад төсвийн үрэлгэн зардлыг танаж байна хэмээн Ерөнхий сайдаасаа эхлээд л шоу хийх аж. Төсвийн үргүй зардлыг тэглэлээ, тансаглал бүх шатанд зогслоо, амаргүй цаг үед ард түмэнтэйгээ хамт хямралаас гарах гэж зүтгэж байна хэмээн шоудсаар байгаа.
Тэгэхээр төрийн өмчийн компаниуд нь үргүй зардлын хэмнэлтэд огтхон ч хамрагдаагүй бололтой. Хамгийн сүүлд ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан нэг эрхэм олон арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулж эхэлжээ. Төрийн өмчийн мэдэлд 100 хувь шилжсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сүүлийн үеийн дуулиан төрийн өмчийн компанийн тансаглал гэж чухам юу байдгийг яруу тодоор харуулж өгөв.
Үйлдвэрийн дарга нь хэн байхаас үл хамаарсан 300 сая төгрөгөөр цоо шинэ машин унаж, 180 сая төгрөгөөр тавилгаа шинэчилдэг хуультай гэдгийг бид мэдэж авлаа. Төр хэмнэлтэд шилжих эсэх нь эдгээр компаниудад огтхон ч хамаагүй бөгөөд компанийн дотоод хуулиа дагахаа Х.Бадамсүрэн дарга мэдэгдчихсэн. Дэлхийн хэмжээний компанийн захирал 24.5 сая төгрөгийн цалин авахгүй яадаг юм хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нэгэнтээ хэвлэлийнхэнд бухимдсан удаатай.
Хэдэн зуун сая төгрөгийн төрийн өмчийг нэг дарга гарын үсэг зураад л нөгөөд шилжүүлж болдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин даргын машиныг Ц.Ням-Осор даргад “бэлэглэхэд” бид харлаа, үзлээ. Төр ингэж л тансаглаж байна. Энэ зөвхөн ганцхан жишээ. Ил болсон наад захын тансаглал төдийхөн. Цаашлаад, “Эрдэнэт” үйлдвэрт шахсан албаны хэрэгцээний бэлгэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлсэн хэрэглэх боломжгүй камазны дугуй, Багануур компанийн нүүрсний дуулиан зэрэг тэрбум, тэрбумын шахааны талаар энд бичвэл цаг ч хомс, цаас ч хайран байх биз.
Бодит байдал ийм л байгаа. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар хэмнэлт хийж, үргүй зардлыг танасан, тансаглал шат шатанд байхгүй болсон хэмээн ярьж яваа нь ам, ажлын зөрүүг яруу тодоор харуулж байгаа юм. Төр хэмнэлт хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ төрийн өмчит компани, өөрсдийн шахааны бизнестээ хэмнэлт хийгээгүй. Хэмнэлтээ тэд ард түмний татварыг нэмж хийсэн юм.
Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдээс 20 мянган төгрөг харамлаж хэмнэлээ. Монголчуудын амин зуулга болсон приус машины татварыг нэмж хэмнэлт явуулав. Тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулж, ядарсан ард түмнээрээ “даажигнаж” хэмнэлт хийснийг бүгд мэдэж байгаа. Төрийн компанийнхаа толгойг илэх атлаа хувийн хэвшлээ дарамталж үрэлгэн зардлаа хэмнэсэн төдий. Төрийн өмчит, хувийн хэвшлийн компанийн ялгаа хэн даргаар очихоос бус хэрхэн ашигтай ажиллуулах вэ, хэний шахааг авах вэ гэдгээрээ л ялгаатай.
...Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм...
Төр ашигтайг нь бус албан тушаалтны шахааг өндөр үнээр авдаг. Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм. Ард түмэн цахилгаан хэрэглэж, нүүрсний хэрэгцээ буураагүй цагт төрийн өмчийн дулааны, цахилгаан станцууд ашиггүй ажиллана гэдэг юу л бол. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц дуусаагүй байхад ашиггүй ажиллах тухай ойлголт байхгүй.
Гагцхүү дарга нарынхаа тансаглал, идэх уухыг л хянаж чадахгүйгээс 111 тэрбумаар алдагдал хүлээж байгаа юм. Хэрвээ 81 төрийн өмчит компанид төр төмөр нүүрээ харуулж, хяналт тавьдаг бол ард түмний халаасыг тэмтрэхэд хүрэх байсан уу. Хурган дарга нарынхаа тансаглалд хяналт тавьдаг Ерөнхий сайд, Засгийн газартай бол Олон улсын валютын сангаас доллар “гуйлгачилж” суух байсан болов уу. Үр хүүхдээсээ мөнгө харамлаж, амьдралаасаа илүүчилж хураасан хадгаламжаас нь мөнгө татах хүртлээ доройтохгүй байсан юм, төр.
Тиймээс эхлээд төрийн өмчит компаниудынхаа тансаглалаа цэгцлээч гэж хүсье, Ерөнхий сайд аа. “Эрдэнэт” шиг хэчнээн үйлдвэр хэдхэн хүний гараар орж, дарга цэргийн байр, машины мөнгийг бэлтгэх хэрэг вэ. Хурган даргын байр, машин, халамж, тэтгэмжид зарцуулж буй мөнгөөр ядахдаа үр хүүхдэдээ өгч байсан 20 мянган төгрөгөө үргэлжлүүлж болох л байлаа.Тансаглал буураагүй.Тэр тусмаа үрэлгэн зардал огтоос ч буураагүй.
Зардлаа танаж, төсвийн үргүй зардлаа тэглэж чадаагүй учраас Валютын сан хүртэл биднээс “нүүр” буруулж байна. Дэд сайдуудаа цомхотгож, төрийн өмчөөр тоглож буй хурган дарга нартаа хариуцлага тооцож чадаагүй атлаа төсвийн хэмнэлт хийлээ гэсэн үлгэр ярихаа больчихвол яасан юм бэ. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдээ эхлээд хувьчил. Тансаглахыг нь зогсоо. Тэгж чадвал үнэхээр ард түмнийхээ төлөө, эдийн засгаа эрүүлжүүлэх гэж чардайж явна гэж итгэе.
-
2017 оны 5 сарын 03
Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.
Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар байршуулаагүй, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, санамж тавиагүй, багаж хэрэгсэл бэлтгээгүй, аваарын гэрэлтүүлэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.
Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөгүй, болзошгүй гамшиг осол, гал түймэр гарсан үед зарлан мэдээлэх дохиоллын хэрэгсэл суурилуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжүүд байв.
Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд яаралтай арилгах шаардлагыг тавьж хяналтаа чангатгаад байна.
Энэхүү шалгалт нь байгууллагуудын ажлын байран дахь хариуцлага болон иргэдийн хариуцлагыг сайжруулж, ногоон бүсэд гарах гал түймрийн аюулаас сэрэмжлэх, улсын ойн нөөцийг хамгаалах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 03
Энэ оны гуравдугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ
-
2017 оны 5 сарын 03
МАН-ын VIII Бага хурал өнөөдөр болно. Бага хурал нь 310 гишүүнтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.
-
2017 оны 5 сарын 03
Өсвөр насны хүүхдүүдийн дунд хорт зуршил болоод байгаа мансуурах явдал гаарсаар байна.
-
2017 оны 5 сарын 03
Гацууртын орд дахь Сентерра Гоулд компанийн эзэмшлийн лицензийг цуцлуулах “Ноён уулаа аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
-
2017 оны 5 сарын 03
УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших талаарх хар зураг Ерөнхийдөө тодроод эхэллээ. АН-ын хувьд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаж байна.