-
2017 оны 7 сарын 05
Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа
Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм.
Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгажээ.
-
2017 оны 7 сарын 05
Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо.
IV зэрэглэлийн гал унтраах анги 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан албан хаагчийн тоог 39-өөр тогтоосон байна.
Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 138 удаа ой, хээрийн түймэр гарч 31 мянга га ой, 3.2 сая га түймэрт өртөж, байгаль экологид 10 гаруй тэрбум, эд материалын тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас дөрвөн хүн нас барж дөрвөн хүн түлэгдэн 41 айлын гэр, 64 саравч, 6143 толгой мал, бусад зүйл шатсан байна.
Тэгвэл мөн хугацаанд 1792 удаа объектын гал түймэр гарч зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарчээ. Галд 22 хүн амиа алдаж, 19 хүн түлэгдэн 822 толгой мал хорогдож, 764 гэр, орон сууц шатсан байна. Аврагч, гал сөнөөгчид 462 хүний амийг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 10 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймэрт өртөхөөс сэргийлж чаджээ.
Нийгэм, эдийн засгийн байдлаас болж хотын есөн дүүрэгт 14, 21 аймгийн 330 сумын 42-т нь л гал түймэр унтраах аврах анги ажиллаж байна.
-
2017 оны 7 сарын 05
Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
-
2017 оны 7 сарын 05
Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.
Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.
Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.
-
2017 оны 7 сарын 05
Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо. Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалаас санхүүжүүлэх боломжгүй протезийн хэрэгсэл болон гадаадад хийлгэсэн протез, ортопедийн үнийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.
Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа олгож байхаар болсон байна.
Ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм.
Тухайлбал магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг болгож Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргийг дээрх журмуудад тусгалаа.
-
2017 оны 7 сарын 05
Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 05
Өнөөдөр 2017.7.5, Лхагва гараг / Билгийн тооллын: 12/ Зуны эхэн Хөхөгчин могой сар Таван шар мэнгэтэй Харагчин могой өдөр.
-
2017 оны 7 сарын 05
Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2017 оны 7 сарын 04
БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.
-
2017 оны 7 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
-Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.
-
2017 оны 7 сарын 04
Засгийн газрын хуралдаан болж иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцжээ. Хуралдаанаар долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ.
-
2017 оны 7 сарын 04
Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэрийг татуулах асуудлаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардах бичиг хүргүүллээ.
-
2017 оны 7 сарын 04
Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс
-
2017 оны 7 сарын 04
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээллэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35
-
2017 оны 7 сарын 04
Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Одонтой ээжүүдийн холбооны гишүүд
-
2017 оны 7 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 7-нд болно. Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн хувьд өнөөдөр саналаа өгч байгаа юм. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулбал “Цахим дайн” гэмээр аж. Учир нь нэр дэвшигчдийн талаар элдэв бичлэг, эвлүүлгүүдийг фэйсбүүк, твиттерт хуурамч хаягнаас тараах үзэгдэл хэрээс хэтэрч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг “Мөнгө тарааж байна” гэх эвлүүлгийг “Шантаажчин” гэдэг хуурамч хаягнаас түгээжээ. Тиймээс Д.Оюунхорол сайдын ажлын албанаас энэхүү хаягийг репорт хийхийг фэйсбүүк хэрэглэгчдэд уриалсан байна.
-
2017 оны 7 сарын 04
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд
-
2017 оны 7 сарын 04
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын
-
2017 оны 7 сарын 04
Манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн байдаг. Түүнээс хойш эмч, мэргэжилтнүүд маань ч чадавржиж, “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон өнөөдрийг хүртэл олон хүнийг аварснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Тэгвэл энэ сарын 9,10-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд бөөр шилжүүлэн суулгах талаар Олон улсын эрдэмтэн, эмч нар туршлага солилцож, чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна. Энэ талаар УНТЭ-ийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн ахлагч,Урологи-Андрологийн Төвийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Баян-Өндөр эмчтэй ярилцлаа.
-Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол эмч нар маань чадварлаг хийж байна. Харин хэдхэн хоногийн дараа болох “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд Дэлхийн болон Азийн орнуудын эрдэмтэд, эмч, мэргэжилтнүүд чуулснаар ямар ач холбогдолтой вэ?
-Энэ удаагийн Олон улсын хоёрдугаар хурал нь илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Хийсэн ажлаа шинжлэх ухаанчаар дүгнүүлж, олон нийтэд танилцуулан олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлж, үр дүнгээ харьцуулна гэдэг бол энэ хурлыг зохион байгуулсан хамгийн том ололт юм. Энэ хуралд Монголын эрдэмтэд 38 илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд бөөр шилжүүлэн суулгалттай холбоотой “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ”, “Донор бөөрний судасны реконструкци”, “Бөөр шилжүүлэн суулгах үеийн дархлаа дарангуйлах үндсэн эмчилгээ”, “Бөөр шилжүүлэн суулгасны дараа шээсний замын үрэвсэл” гэх мэт өргөн хүрээг хамарсан илтгэлүүд тавигдана.
-Ер нь эрхтэн шилжүүлэн суулгалт дээр яалт ч үгүй донорын асуудал хөндөгддөг. Бөөрний донор хэр олдоцтой байдаг вэ, мөн иргэд, өвчтөнүүд энэ талаар хэр сайн ойлголттой байдаг вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг бол өөрийн эд эрхтэн нь ямар ч эмчилгээгүй болсон нөхцөлд хүнээс донор эрхтэнг авч суулгах эмчилгээ юм. Тиймээс бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол донорын асуудал байдаг. 2000 онд анхны донорын тухай хууль батлагдсан. 2012 онд тус хууль нь зөвхөн цусан төрөл донор болох эрхтэй байсныг төрөл төрөгсөд нь мөн эрхтэй болж шинэчилэгдсэн. Мөн эхнэр, нөхөр харилцан донор болох боломжтой болсон төдийгүй эдгэшгүй өвчин туссан хүн сайн дураараа донор болох боломжтой болсон юм. Гэвч донорын хууль асуудлыг бүрэн шийдэж чадахгүй учир дутагдалтай байгаа. ЭМЯ болон эрхтэн шилжүүлэн суулгалтыг хариуцсан мэргэжилтнүүд маш сайн ажиллаж, донорын хуулийг өөрчлөх баг байгуулсан. Донорын хууль хэлэлцэх шатандаа явж байна.
Донорын хууль өөрчлөгдсөнөөр тархины үхэлтэй амьгүй донорын эрхтэнээ өгөх зөвшөөрлийн асуудал, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүнийг бүртгэх, хувиарлах үйл ажиллагааг сайжруулах байгуулагатай болох зэрэг энэ чиглэлийг дэмжсэн том алхам болно.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 2006 оноос 11.8 сая төгрөгөөр хийгдэж байсныг Засгийн газрын тогтоолоор үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна. Энэ төлбөрийн 3.8 сая төгрөгийг өвчтөн өөрөө төлдөг. Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах хагалгааны өртөг харилцан адилгүй байдаг нь тухайн хүний биеийн байдал, донорын зохицол, бөөрийг өөриймсгөж хүлээж авахад хэрэглэсэдэг эмнээс ихээхэн хамаардаг. Удахгүй болох олон улсын хурлаар донорын хуулийн талаар мөн хэлэлцэж, санал бодлоо солилцоно. Сонирхуулахад манай улсын хувьд нийт 130 орчим бөөрний амьд донор байдаг. Эдгээр хүмүүсийг хянах зорилгоор жил бүр тогтмол хугацаанд үзлэгт хамрагдаж зөвлөгөө өгдөг.
123
-Манай улсын хувьд бөөрний өвчлөл хэр өндөр орны тоонд ордог вэ?
- Миний хувьд бөөрний өвчин, өвчлөл гэхээс илүү мэс заслын талаар нарийн ярьвал зүгээр байх. Бөөрний мэс заслын тухайд жилдээ 100-140 хүн бөөрний дутагдалд орж байна. Сүүлийн жилүүдэд төрийн зүгээс бөөрний мэс засал, бөөрний дутагдалтай хүмүүст нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа бөгөөд орон нутаг, дүүргийн олон эмнэлгүүдэд гемодиализын аппарат суурьлуулсан. Ингэснээр аппаратанд ороод донор эрхтэнээ хүлээгээд байж байх боломжтой болж болно гэсэн үг. Одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хиймэл бөөрний аппаратанд орж байгаа хүмүүс маш олон байна. Улсын хэмжээнд 160 гемодиализийн аппарат ажилладаг бөгөөд 617 өвчтөнд эмчилгээ хийж байна. Аппаратанд ордог хүмүүс байнга аппаратнаас хамааралтай байх шаардлагатай байдаг. Тиймээс бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд нэн даруй орж байж, аппаратны ачаалал багасна.
-Энэ удаагийн хурлын нэр “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь”. Манай улсын хувьд хүний нөөцийг бэлдэх тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?
-Ер нь энэ эмчилгээг анх Монголд хийж эхлэх үед эмч мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан. Одоо бол энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй эмч нар маань бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн болоод суралцаад явж байна. Жилдээ 3-4 эмчийг гадаадад 2-3 сарын хугацаанд чиглэл, чиглэлийн эмчилгээний асуудлыг судлах зорилгоор сургаж байна. Дэлхийн болон Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хурлуудад тогтмол оролцож, туршлага судлах тал дээр нь анхаарч байна.
-Танай бөөр шилжүүлэн суулгах багт нийт хэдэн эмч байдаг вэ?
-Одоогийн байдлаар 14 эмч байна. Залуу эмч нарыг бэлдэхийн тулд үе шаттайгаар олон удаа мэргэжил дээшлүүлэх шаардлагатай байдаг. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараа хянах боловсон хүчин хэрэгтэй байдаг учраас удаан хугацаанд бэлтгэх шаардлага гардаг. Тухайлбал манай улсын хувьд Эрхтэн шилжүүлэн суулгах лаборатори манай эмнэлэгт л байдаг. Тиймээс манай эмнэлэг Бөөр шилжүүлэн суулгах дараа үеийн залуучуудыг бэлтгэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах багийн хувьд хүндрэлгүй бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Харин хүндрэлтэй эсрэг бие үүссэн нэг тохиолдолд эсрэг биеийг бууруулах эмчилгээ хийсний дараа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг саяхан хийсэн.
”Манай багийн хувьд цаашид цусны бүлэг өөр хүмүүст болон давтан бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд эмч нараа бэлтгэх, техникийн шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна.”
-Манай улс 2006 оноос хойш хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бэ?
-Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс 12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан. Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс хойш амьгүй донор гараагүй байна. Ер нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг ихэнх тохиолдолд төрөл төрөгсдөөс нь буюу амьд донороос нь авч хийнэ. Дээрх тоо нь 10 жилийн хугацаанд гэж үзэх юм бол бага тоо. Учир нь донортой шууд холбоотой асуудал. Харин манай багийн нэг дэвшилттэй тал бол өмнө нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг төслийн хэмжээнд хийдэг байсан бол одоо ердийн төлөвлөгөөт мэс заслын хэмжээнд хийдэг болсон.
123
- Бид бөөрөө өвчлүүлэхгүй байх тал дээр хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа хавар, намрын улиралд өдөр шөнийн хэмийн зөрөө их. Хувцасаа тохируулж өмсөөгүйн улмаас даарах нь дархлаа муудах нэг шалтгаан. Ингэснээр амьсгалын замын болон бөөр шээсний замын халдвар авах эрсдэл бий болно. Ер нь жилд нэг удаа цогц шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Цаашлаад хүүхдээ заавал үзлэгт хамруулж байх хэрэгтэй. Хүүхдийг мэдэхгүй, анзаарахгүй явснаар өвчнийг нь хүндрүүлэх аюултай байна.
Бөөр шээсний замын үрэвсэлтэй хүмүүс болон бодисын солилцооны алдагдалтай хүмүүс зуны халуун өдрүүдэд бөөрөнд чулуу үүсэх эрсдэлтэй. Хэрвээ 1-2 удаа шээж байвал та бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй байна гэсэн үг. Энэ нь өөрийн биеийн шингэнийг арьсаар, хөлсөөр алдаж шээсний хэмжээ багасаж, давсны өндөр тунтай шээс ялгаруулна. Тиймээс ийм үед ус сайн ууж, өдөрт ойролцоогоор 5-6 удаа шээх ёстой. Хамгийн энгийн арга бол ус, шингэн сайн уухыг зөвлөнө.
“Д.Баян-Өндөр эмч нь, Беларусын Минск хотод АУИС-ийн эмчилгээний чиглэлээр төгсөж 1995 оноос Урологийн тасагт бөөрний мэс заслын эмчээр ажиллаж байна. Түүнд 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах багт ажилласнаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт чадвараа сорих боломж нээгдсэн юм. Улмаар 2015 оны 4 дүгээр сараас“Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн ахлагчаар ажиллаж байна.”
-
2017 оны 7 сарын 04
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцсан юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. Нийслэл дэх орон сууцны хэмжээнд гарч буй олон учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хувшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллая гэсэн зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрч байдаг онцлогтой” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.