-
2017 оны 4 сарын 27
Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.
Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Иргэдийн мэдэх эрхэнд халдаад байгаа энэ үед хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас жил бүр гаргадаг
-
2017 оны 4 сарын 27
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж, жин тус бүр аваргууд тодров. Хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. Охидын 56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, өсвөр үеийн УАШТ-д таван жил (2013-2017 он) дараалан түрүүлж, дахин давтагдашгүй амжилтын эзэн болсон юм. Хөвгүүдийн 46 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Э.Төгсжаргал хошой аварга болсон бол 54 кг-д ТСБТСДуС-ийн Б.Буянтогтох, 63 кг-д Баянхонгор аймгийн Э.Бямбадорж, 76 кг-д “Алдар” спорт хорооны Ц.Эрдэнэчулуун, 100 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Б.Энх-Оргил, охидын 38 кг-д Архангай аймгийн Г.Оюундарь, 43 кг-д Чингэлтэй дүүргийн А.Энхзул, 49 кг-д Сэлэнгэ аймгийн Д.Отгонжаргал, 65 кг-д “Женко” клубийн Д.Түмэнхүслэн нар анх удаа түрүүлэв. Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 47, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 46 оноогоор удааллаа. Охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60, Мягмаржав, Батзориг дасгалжуулагчтай Архангай аймаг 57, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 50 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өсвөр үеийн багийн УАШТ болно. Багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
Хоёр дахь өдрийн дүн:
Хөвгүүдийн 46 кг (46 бөх): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Мегастарс) 2. Э.Сумъябазар (Багахангай дүүрэг) 3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), Л.Мөнхтөр (Увс)
54 кг (45): 1. Б.Буянтогтох (ТСБТСДуС) 2. О.Түвшинжаргал (Өвөрхангай) 3. Б.Дашзэвэг (Багахангай дүүрэг), О.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
63 кг (40): 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хан-Уул дүүрэг), М.Тэмүүжин (Соёмбо)
76 кг (28): 1. Ц.Эрдэнэчулуун (Алдар) 2. Т.Бөхчулуун (Хөх эрчис) 3. М.Билгүүтэй (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Балжинням (Сэлэнгэ)
100 кг (19): 1. Б.Энх-Оргил (Дархан-Уул, Мегастарс) 2. Б.Баяржавхлан (Өвөрхангай) 3. Б.Очирсуурь (Аварга дунд сургууль), П.Цэвээнжав (Увс)
Охидын 38 кг (10): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. Г.Дэлгэрмаа (Чингэлдтэй дүүрэг), Б.Номун (Женко)
43 кг (11): 1. А.Энхзул (Чингэлтэй дүүрэг) 2. А.Отгонзаяа (Дархан-Уул, Мегастарс) 3. Т.Энхжин (Алдар), Б.Дэлгэрсүрэн (Баянхонгор)
49 кг (29): 1. Д.Отгонжаргал (Сэлэнгэ) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор), Ж.Загарсүрэн (Өвөрхангай)
56 кг (26): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Шинэзул (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Болортуяа (Баянзүрх дүүрэг), Б.Майцэцэг (Алдар)
65 кг (26): 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. П.Буянжаргал (ТСБТСДуС), Б.Саранчимэг (Орхон, Ирээдүйн одод)
-
2017 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 29 дүгээр сургуулийн
-
2017 оны 4 сарын 27
3D хөшөө хийх гайхалтай материал хэмээн харжээ. Энэ санаагаа тэрээр ”Осака Урлагийн Их Сургуульд” суралцаж байх үедээ олсон ба 3D анимэйшн чиглэлээр мэргэшихээр шийдсэн ажээ. Тэрээр ямар нэгэн бүтээл туурвиж эхлэх хэрэгтэй болох үед материал авах зардал хэрэгтэй болсон нь мэдээж юм. Ингээд материалд мөнгө үрэхийн оронд Амазон компанийн бүтээгдэхүүний хэрэггүй цаасан хайрцагнуудыг ашиглан бүтээлээ хийж эхлэхээр сэтгэл шулуудан эдгээр гайхалтай бүтээлүүдийг урласныг та бүгдэд хүргэж байгаадаа баяртай байна. Танк, кэт, хоол гээд янз бүрийн зүйлс урласан байгаа түүний бүтээлтэй танилцана уу.
#1. Танк
2. Кет
3. Машин
4. Их буу
5. Мономи Охо бүтээлийнхээ хамт.
6. Heineken
7. Киноны дүр
8. Танк
9. Үлгэрийн баатар
10. Робот
-
2017 оны 4 сарын 27
Махны дундаж үнэ
2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7375 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7920 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 120 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 285 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 115 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 700-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.2 хувиар буюу 15 төгрөгөөр, лууван 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр буурч, харин байцаа 3.8 хувиар буюу 65 төгрөг, хүрэн манжин 33.6 хувиар буюу 515 төгрөг, хятад сонгино 17.8 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус өссөн байна.
-
2017 оны 4 сарын 27
Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боож болохгүй тиймээс энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй
-
2017 оны 4 сарын 27
“Хуба хаяа” чацарганы охь хаврын ядаргаанд нэн тустай, залуужуулах, дархлаажуулах, тамиржуулах ач тустай
-
2017 оны 4 сарын 27
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 2017.01.31-ний өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлагаас
-
2017 оны 4 сарын 27
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ажиллаж байсан ч түүнийг чөлөөлсөн. Тодруулбал,
-
2017 оны 4 сарын 27
Ажлын хэсэг: Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оноос хэрэгжинэ
-
2017 оны 4 сарын 27
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэнээс хариулт авч байна.
-
2017 оны 4 сарын 27
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өнөөдөр өглөө нэгэн сонирхолтой шууд бичлэг буюу “Live” хийсэн нь цахим ертөнцөд шуугиан тариад байна.
-
2017 оны 4 сарын 27
Шадивлан зуслан ”Ойн жим” амралтын хашаанд нохойнд хөөгдөн орж ирсэн эрүүл тарвага. Үг хэлдэг бол энэ хэдэн амьтад их л зовлон тоочих байх даа хөөрхийс. Тархац нутаггүй болж амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан цөөнгүй тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Тарвага зуслангийн зэрлэгшсэн нохдод бариулах, улмаар байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний голомт үүсэх аюул бодитой бий болоод байгаа тул эрүүл тарвагуудыг амьдрах орчин нь илүү сайн бүрдсэн газарт тавих биотехникийн арга хэмжээг 6-р сард нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Battulga Erkhembayar
-
2017 оны 4 сарын 27
Авлигатай тэмцэх газар дээр Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 27
Ирэх долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулна. Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд хамгийн их хүн нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим нь кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Тэдний нэг нь Р.Амаржаргал.
-
2017 оны 4 сарын 27
Монгол генералуудын өдрийг угтаж ”Монгол базальт” ХК-аас зохион байгуулдаг ”Алтайгаас төрсөн алтан мөрдэстнүүд” хэмээх генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 4 дэх жилдээ ёслол төгөлдөр болж МУГЖ Г.Жаргалсайхан (Том Жагаа) МУГЖ С.Ганзориг СТА Х.Батмэнд нар сэтгэлээрээ оролцож улам сайхан боллоо Хамтран ажилласан Ц.Баянмөнх Ц.Батболд Г.Сүхбаатар Д.Нанжид-Эрдэнэ нартаа баярлалаа. Монгол цэргийн сүр жавхаа улам бадартугай.
-
2017 оны 4 сарын 27
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ.
Мөн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм.
Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.
Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцоорой. Өдөрлөг 11-16 цагийн хооронд болно гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан эхэллээ. Хуралдаан 80 хувийн ирцтэйгээр Хангарди ордны 14 давхарт болж байна.
Хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.
Мөн өнгөрсөн VIII хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан “НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй хэлэлцэх санал оруулснаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Зөрчлийн хуулийн эсэргүүцсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйлдэлд дургүйлхэх иргэд цөөнгүй байна. Гүтгэхээ л болчих, худлаа зүйл бичихгүй байвал торгууль төлөхгүй, хардах эрх нэрийн дор сэтгүүлчид гүтгэх гэж байна, мөнгөний төлөө худалдагдсан сэтгүүлчид амиа аргацаах нүхээ олж ядаж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цахимаар дүүрэн.