Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4411 4412 4413 4414 4415 4416 4417
  • Umoney карт Имартын салбаруудад
    2017 оны 10 сарын 05
    Имартын Чингис, Хороолол салбаруудаар ”Umoney” карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж эхэллээ. Та Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд хандан карт худалдан авах, цэцэглэлт хийлгэх боломжтой.

    Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух нөхцөлүүд:

    Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай.
    Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ.
    Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай.
    Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараа дараагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой.

    Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух боломжгүй нөхцөлүүд:

    Ижил чиглэлийн тээврийн хэрэгсэлд дахин суувал хөнгөлөлт эдлэх боломжгүй.
    Өмнөх зорчсон тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
    Дамжин сууж хөнгөлөлт эдлэсэн тээврийн хэрэгслээс буух төхөөрөмжинд картаа уншуулахгүй буусан тохиолдолд хөнгөлөлт эдлэсэнээс хойш тэр өдөртөө хөнгөлөлт эдлэх боломжгүй болно.

    Иргэн та Смарт карт ашиглахдаа анхаарах зүйлс:

    Хугалж нугалахгүй байх
    Хазахгүй
    Цоолохгүй
    Хэт халуун газар хадгалахгүй
    Гар утастай хадгалахгүй байх
    Картыг зориулалтын хатуулгатай гэрэнд авч явах

    Их хотынхоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа иргэн танд баярлалаа.
  • Төсвийн тодотголыг хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2017 оны 10 сарын 05
    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд
  • Археологичд Санта Клаусын бунхныг олжээ
    2017 оны 10 сарын 05
    Археологичд Санта Клаусын өвөг Гэгээн Николасын бунхныг олсон талаар шуугиж байна. Тэд Туркийн Анталья хот дахь
  • Хүний эрхийн Үндэсний Комисс Булган аймагт ажиллаж байна
    2017 оны 10 сарын 05
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор
  • Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтраажээ
    2017 оны 10 сарын 05
    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтраажээ
  • Үнэт цаасны есөн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
    2017 оны 10 сарын 05
    Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий есөн компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна.
  • У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
    2017 оны 10 сарын 05
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.
  • Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 10 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
  • ”Дэлхийн ур чадвар” тэмцээний оролцогчдод төрийн далбаа гардууллаа
    2017 оны 10 сарын 05
    ”Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2017 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд болно. Монгол улсын баг тамирчдад Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Тус арга хэмжээнд Дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

    Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа уламжлал болсон хүндэтгэлийн арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлсэн үгэндээ мэргэжилтэй ажилчдын чадвар чансааг нь сорьдог тэмцээн бол Дэлхийн ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнд бид залуучуудаа оролцуулдаг болсноор мэргэжилтэй ажилтнуудаа аль түвшинд явж байгаа вэ гэдгийг мэдэх. Мөн тэдэнтэй харилцан туршлага судлах, мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг өндөрт өргөх, мэргэжилтэй боловсон хүчний ач холбогдлыг хүүхэд залуучуудад ойлгуулах зэрэг олон ач холбогдолтой эерэг хандлагуудыг бий болгоод байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийг зорих хүүхдүүдийн тоо эрс өсч байгаа нь энэ тэмцээн болон багш нарын маань хүч нэмэр билээ. Абу Даби хотноо болох дэлхийн ур чадвар тэмцээнд улсаа төлөөлөн зургаан хүүхэд маань явахаар өнөөдөр төрийн далбаагаа гардан авч байна. Та бүхэндээ амжилт хүсээд Монгол орныхоо нэрийг өндөрт дуурсгаарай, өөрсдөдөө олон шинэ боломжуудыг нээгээрэй, энэ мэргэжлийг эзэмшиж байгаа залуучууддаа мэргэжлээрээ бахархах хэмжээний олон амжилтыг гаргаад ирээрэй гэж хүсэн ерөөе гэсэн юм.





    Тэмцээндээ амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын багийн ахлагч, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга А.Халиунаад ХНХЯ болон ХХҮЕГ-ын удирдлагууд Монгол төрийн алтан соёмбот далбаа, оролцогчдод улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан шилдэг мэргэжилтэй ажилтан болохыг ерөөн багаж, хэрэгслийн цуглуулга, эксперт багш нарт олон улсын сертификатыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
    44 дэх удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан мэргэжлээр оролцоно. Гурван үе шаттайгаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулсан тэмцээнээс зургаан оролцогч үндэсний аварга болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм. Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ”Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилладаг.

    Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 онд болсон “Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн тэмцээнд манай улс есөн мэргэжлээр анх удаа оролцож, Монгол Улс багийн дүнгээр 60 орноос 42-р байр эзэлж байсан бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох тэмцээнээс Монгол улс 2015 оны амжилтаа ахиулах зорилттойгоор бэлтгэлээ хангаж байна.
  • Тоолуурын хулгайчийг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 05
    Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэд цахилгаан эрчим хүч зүй бусаар хэрэглэх, дур мэдэн цахилгаан тоног төхөөрөмжид хүрэх, онгойлгох зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа бөгөөд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж зөрчлийг илрүүлэн устгах, олон нийтэд сэрэмжлүүлэх, зүй бус хэрэглээг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж байна.
  • ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа
    2017 оны 10 сарын 05
    ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа
  • Зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камержуулж байна
    2017 оны 10 сарын 05
    Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
    Арга хэмжээний эхний 7 хоногийн байдлаар 531 иргэн, 409 аж ахуйн нэгж байгууллага, 173 тээврийн хэрэгслийг шалгаж, хулгайлах 5 гэмт хэргийг илрүүлэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 39 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
    Мөн “Гэмт хэргийн хяналтын систем”-ээр гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлон тухайн орчинд Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын болон суурин 60 гаруй камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.
  • “Эко үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлнэ
    2017 оны 10 сарын 05
    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэх ажлын нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан зөвлөх Брюс Стийн болон бусад албаныхан, Нийгмийн хамгааллын тусгай төвийн удирдлага, хамт олон, иргэд оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Япуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Хонины ноосоор байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Энэхүү төсөл нь Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилт-2030, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2016-2020 зэрэг хөгжлийн баримт бичгүүдэд, тусгагдсан зорилтуудыг дэмжиж байгааг онцлон хэлэх нь зүйтэй байх. Монгол Канад хоёр улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын хөгжил дэвшилд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Канадын засгийн газарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

    “Эко үйлдвэрлэл” төслийн хүрээнд тус төвийнхөн хонины ноосоор бүх насныханд зориулсан углааш, сандаал, оймс, цүнх зэргээс гадна таван хошуу мал, төрөл бүрийн чихмэл амьтныг хийх юм байна. Түүнчлэн дөрвөн бэрхтэй олбогийг хийх аж.

    Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21-ээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийн нийгэмших үйл явцад нь туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус төв нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн харьяалалтай гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны хогийн цэгүүд, орц дулааны хонгилд хоноглодог иргэдэд 12 төрлийн багц үйлчилгээ үзүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гэртээ цоожлогдсон 9 сартай охиныг аварчээ
    2017 оны 10 сарын 05
    Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.
  • Ч.Сайханбилэг залагдаж амжаагүй байтал Ж.Эрдэнэбат огцорч, У.Хүрэлсүх томилогдов
    2017 оны 10 сарын 05
    Манай улсын Засгийн газрын дундаж “наслалт” 1,5-1,8 жил байгаа улс төрчид онцолсоор байгаа. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбат 1,2 жилийн хугацаатайгаар Ерөнхий сайдын албыг хашсан юм.
  • Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ
    2017 оны 10 сарын 05
    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийлээ.
  • Б.Чойжилсүрэн: Ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн төлбөрт 1.1 тэрбум 282 сая өгнө
    2017 оны 10 сарын 05
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын
  • БНСВУ-ын Элчин сайд Доан Тхи Хуонгийг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 05
    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Доан Тхи Хуонгийг өнөөдөр (2017.10.05) хүлээн авч уулзан, хоёр улсын бизнес, худалдааны эргэлтийн талаар санал солилцов.



    Уулзалтын эхэнд Бүрэн эрхт Элчин Сайд Доан Тхи Хуонг “95 сая гаруй хүн амтай Вьетнам Улсын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг ихээхэн сонирхож байна. Манай улсад чулуун эдлэлийн урлал өндөр хөгжсөн. Төр засаг ч анхаарал тавьж, экспортод чулуун бүтээгдэхүүнээ гаргадаг. Тухайлбал энэ чиглэлээр бизнес эрхлэгчид Монгол Улсын зах зээлийг сонирхож байна. Мөн Монгол Улсаас мах экспортлох хүсэлтэй бизнесмэнүүүд бий. Гэвч тээвэрлэлтийн асуудал хүндрэл үүсгэдэг. Усан замаар 45 хоног тээвэрлэх нэг л гарц одоогоор байна. Тиймээс цаашид Монгол, Вьетнам, Хятад улс гурван талт хэлэлцээр байгуулж, тээвэрлэлтийн шинэ гарцыг бий болгох шаардлагатай байна. Үүнд дэмжлэг үзүүлж өгнө үү” хэмээн хүсэлт тавилаа.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуд нь “Хоёр улсын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах таны хүсэлтийг таатай хүлээн авч байна. Хоёр улсын хооронд бизнес эрхлэх хүсэлтэй бизнесмэнүүд олон байдаг. Тэднийг холбож, төр засгийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, тухайлбал, таны хэлсэн гурван талт хэлэлцээр байгуулах тал дээр Засгийн газарт санал хүргүүлж ажиллая” гэв.

    Тэрбээр мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж парламентад ажилладгийн хувьд тус дүүргийн бизнес эрхлэгчдийг Вьетнам Улсад аялуулж, бизнесийн арга туршлагаас судлуулах хүсэлт тавилаа.

    Уулзалтын төгсгөлд талууд бодитой бизнес төслүүд дээр хоёр улсын бизнес эрхлэгчид хамтарч ажиллан, гаргасан бүтээгдэхүүнээ гуравдагч орнууд руу экспортлох боломж бүрэн бий гэдэгт санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэх боломжгүй
    2017 оны 10 сарын 05
    Монгол банк болон Засгийн газар хамтран есдүгээр сард 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна.
  • Автобуснуудад зогсоол зарлах автомат систем суурилуулжээ
    2017 оны 10 сарын 05
    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.



    Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэьтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэллээ.



    Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.



    Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4411 4412 4413 4414 4415 4416 4417
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 16 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 24 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 42 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 53 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 31 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК