Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4414 4415 4416 4417 4418 4419 4420
  • Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ
    2017 оны 10 сарын 04
    Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг урсгалаар явуулахаар зохион байгуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • У.Хүрэлсүх: Баян иргэдтэй, шударга, цомхон төртэй байхыг би илүүд үзнэ
    2017 оны 10 сарын 04
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

    Манай Улсын ард иргэд ээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

    Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

    Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.

    Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

    Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

    Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

    Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

    Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

    Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна.

    Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна.

    Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

    Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.

    Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

    Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

    Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

    Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.

    Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

    Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

    Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

    Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.

    Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

    Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

    Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

    ”Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

    Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

    Эрхэм гишүүд ээ

    Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

    Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

    Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

    ”Иргэн баян бол улс баян” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.

    Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

    Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

    Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.

    Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.

    Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

    Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

    Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.

    Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

    Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

    Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

    Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.

    Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.

    Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

    Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

    Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

    Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.

    МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ
  • Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
    2017 оны 10 сарын 04
    Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2017-10-04/ болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэлх хугацаанд ажиллах, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.
    Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
    2017 оны 10 сарын 04
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.



    Үүний дагуу энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.



  • Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томиллоо. Хуралдаанд байсан 47 гишүүн
  • УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүд чуулганыг бойкотлосон хэвээр байна
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна
  • 15 давхарын дээврээс үсрэх гэж байсан залууг аварчээ
    2017 оны 10 сарын 04
    Энэ сарын 3-ны өдрийн 17:33 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны орон сууцны 20 дугаар байрны 15 дугаар давхарын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

    Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, иргэн Т (22 настай, эрэгтэй)-г эсэн мэнд буулгажээ.
  • Д.Эрдэнэбат: Бид Засгийн газарт хамтрахгүй
    2017 оны 10 сарын 04
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1602234649815407%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • О.Батнасан: Жаргаах гэж 65-ууланг нь сонгоогүй
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж байна.
  • Хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгав
    2017 оны 10 сарын 04
    Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-9-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.



    Өчигдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бэлтгэл ажлын явцад хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.


    Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”-ийн урьдчилан сургуулилтыг хийлгэж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв.
    Түүнчлэн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Эдийн засгийн байнгын хороо 14.00 цагт хуралдана
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох тов зарлагдаад байна.

    Тус хуралдаанаар Монголбанкнаас 2017 оны 9 дүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөний бодлогын 2018 оны Үндсэн чиглэлийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
  • У.Хүрэлсүх: Харамсалтай нь бидэнд хөрөнгө санхүүгийн боломж муу байна
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол улс хэдий болтол гаднаас хараат
  • Инфографик: Нэг багшид ногдож байгаа сурагчдын тоо 21 байна
    2017 оны 10 сарын 04
    Монгол Улсын боловсролын салбарт 45.6 мянган багш ажиллаж байна.
    Боловсролын салбарын цалин 2008 онд улсын дунджаас 5.5 хувиар их байсан бол 2016 онд улсын дундаж цалингаас 17.3 хувиар бага болж буурчээ.
  • М.Энхболд Ж.Эрдэнэбат нар эцсийн сумаа тавьж эхэллээ
    2017 оны 10 сарын 04
    М.Энхболд Ж.Эрдэнэбат нар эцсийн сумаа тавьж эхэллээ
  • Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд томилуулах асуудлаар танилцуулга хийв
    2017 оны 10 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

    Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

    Ухнаагийн Хүрэлсүх нь Монголын Ардын Армийн 152 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байна.

    Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна.

    Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

    Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
  • У.Хүрэлсүх: Яамдын тоог нэмэхгүй, багш эмч нарын цалинг үе шаттайгаар нэмнэ
    2017 оны 10 сарын 04
    У.Хүрэлсүх яамдын тоог нэмэхгүй
  • Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ
    2017 оны 10 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдаана. Хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг
  • Ж.Энхбаяр Засгийн газарт орж ажиллахаас татгалзав
    2017 оны 10 сарын 04
    Ж.Энхбаяр Засгийн газарт орж ажиллахаас татгалзав

    Ж.Эрдэнэбатын Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байсан эрх баригч намын гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.

    Энэ эрхмийн хувьд 2016 оны Сонгуулийн дараа л Засгийн газарт багтана гэсэн хүлээлт нийгэмд байв. Гэсэн хэдий ч засгийн газарт багтаагүй. Байнгын хорооны дарга болж, албан тушаалаас мултарсан билээ. Гэвч тэрээр байгуулагдсан засгийн газраа эхнээс нь шүүмжилсэн цөөхөн гишүүдийн нэг. Дээр нь Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нэгэн.

    У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайд эсвэл Батлан хамгаалахын сайдаар ажиллана гэсэн хүлээлт олон нийтэд байв. У.Хүрэлсүхийн хувьд өөрийнхөө толгойлох Засгийн газарт Ж.Энхбаярыг багтаах сонирхол бас байжээ. Хэд хэдэн удаа Засагт оруулах эсэх асуудлаар У.Хүрэлсүх сайд Ж.Энхбаярыг дуудаж уулзсан гэх мэдээлэл байна. Тэр болгонд Ж.Энхбаяр гишүүн боловсон байдлаар татгалзсан тухай МАН-ынхан ам уралдан ярьж байна.

    Ж.Энхбаяр энэ удаагийн засагт багтахгүй. Харин УИХ-аас дэмжиж ажиллана. Гэхдээ бурууд хатуу, зөвд зөөлөн хандана гэдгээ шинээр байгуулагдах засгийн газрыг толгойлох У.Хүрэлсүхэд сануулсан гэнэ. Энэ удаагийн өөхнөөс илүү маргаашийн уушиг дээр гэж Ж.Энхбаяр үзсэн бололтой.

    МАН боловсон хүчин сайтай гэж цээжээ дэлддэг ч үнэн хэрэгтээ лидерийн хомсдолд орж байгаа. Ийм нөхцөлд Ж.Энхбаяр 2020 оны сонгуулийн лидер нь болохыг илүүд үзжээ. Тэр утгаараа Ж.Энхбаярын хувьд Засгийн газарт багтахгүй. Харин УИХ-ын гишүүний ажлаа сайн хийж, түмэн олноос + үнэлгээ авахыг хүсчээ.

    Энэ удаагийн засгийн газарт багтах сонирхол Ж.Энхбаярт байсан бол нэгд Батлан хамгаалахын сайдын суудал бэлэн байв. Хэрэв хүсвэл шадар сайдын суудалд ч тухлах боломж байжээ. Харин тэрээр татгалзсан гэж МАН-ын эх сурвалж өгүүлж байна.
  • Ж.Мөнхбатын уур бухимдалын цаана юу байв
    2017 оны 10 сарын 04
    Ерөнхий сайд гэдэг бол зовлонтой амаргүй ажил. Хоолойны чангаар булчингийн хатуугаар парламентад асуудал шийдэхгүй. Биений бяраар биш тархины бяраар асуудал шийдэж, ажил хийнэ. Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж Чингис хааны үг бий. Засгийн газрыг огцруулж та Ерөнхий сайд болж байгаа. Сая Ж.Батзандан гишүүн хэллээ.
  • Тэд сайд болох уу?
    2017 оны 10 сарын 04
    ТЭД САЙД БОЛОХ УУ?
    У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохтой холбогдуулан сайдуудын таамаг хэвлэл мэдээллээр яваад эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа дараахь хүмүүс байр сууриа илэрхийлжээ
    УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ
    - Хэн, хэн сайд болохоос илүүтэй хамгийн гол нь салбараа сайн мэдэх, ямар туршлагатай вэ гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Салбараа мэддэг ард түмний өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх чадамжтай сайдыг л яам удирдуулах нь зүйтэй. Тэрнээс биш улстөржүүлж болохгүй. Энэ цаг үе ч шаардаж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотроо шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайд өөрөө салбараа мэдэрдэг, хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.
    УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ
    - Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Энэ сошиалаар янзан бүрийн таамаг дунд миний нэр бас яваад байх шиг байгаа юм. Миний хувьд төлөвлөсөн юм байхгүй ээ. Олонхиороо хэнийгээ яаж солихоо шийдэх асуудал учраас би урьдчилж бодсон юм байхгүй.
    УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР:
    - Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Зөв бодлогоор удирдахад болохгүй юм байхгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой.
4414 4415 4416 4417 4418 4419 4420
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 4 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 12 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 29 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 40 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 19 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК