Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4451 4452 4453 4454 4455 4456 4457
  • Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
    2017 оны 9 сарын 14
    Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
  • Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ
    2017 оны 9 сарын 14
    Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан.

    Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

    Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр, Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр 2017.09.13-ны өдрийн 17:00 цагт буцаасан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

    Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр 2017.09.14-ний 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Монголын найман тамирчин Якутад зодоглоно
    2017 оны 9 сарын 14
    дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болно. 10 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан), 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд), 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй), 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Түүнчлэн олон улсын гуравдугаар зургийн шүүгч Паламдоржийн Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм. Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна
    2017 оны 9 сарын 14
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна
  • НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов
    2017 оны 9 сарын 14
    Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
  • Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа
    2017 оны 9 сарын 14
    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.

  • Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална
    2017 оны 9 сарын 14
    Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална
  • Эвийг нь олвол Эгийн голын ”Усан цогцолбор” дэмжигдэх магадлалтай
    2017 оны 9 сарын 14
    1964 оноос Оросууд судалж тогтоосон энэ төсөл 40 гаран жил яригдаж байна. Энэ төслийн талаар ОХУ-д эсэргүүцдэг тодорхой улс төрч, болоод нийгмийн бүлэг байдаг. Дэлхийн Өвийн Холбоо гэх байгууллага нилээд садаа болдог. Монголд зарим нэг жижиг нам, Балдорж агсны хэвлэл,сэтгүүлчид тэд нартай нэгдэж,дуу хоолой болдог.
  • Урлагийнхан цусаа бэлэглэлээ
    2017 оны 9 сарын 14
    Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын “СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛЧДЫН БАЯР “тохиодог. Тус баярын хүрээнд олон үйл ажиллагаа болдгийн нэг нь соёл урлагийнхны нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа юм. Энэ жил Монгол улсын Филармонийн ажилчид, уран бүтээлчид “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусаа хандивлах ажлыг өөрийн байранд зохион байгууллаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандивласан цус нь төрхийн хүндрэлээс болж цус алдсан эхчүүд, осол гэмтэлд орсон хүмүүст төдийгүй цусны өвчтэй хүүхдүүдийн амийг аврахад хэрэглэгддэг ба донор нэг удаад 350-400мл цус хандивласнаараа 3 хүний алтан амийг авардаг байна.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 14
    09:00 цагт: “Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно. Хаана: Корпорайт конвеншн центрийн Улаанбаатар танхим

    09:00 цагт: Чингис зочид буудлын гурван давхрын хурлын танхимд “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд” сэдэвт хурал болно.

    10:00 цагт: Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана.

    11:20 цагт: Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирээд байна. Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд болно.

    “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласан. Гурваас таван насны хүүхдийн харааг шалгах зэрэг иргэдэд хэрэгтэй олон ажлыг зохион байгуулдаг үндэсний өдрийн тухай мэдээллийг сонирхоорой.
    14:00 цагт: “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг есдүгээр сарын 16-нд зохион байгуулна. Гадаадаас 50, Монголоос 250 дугуйчин оролцох уг аяллын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: МУГТ Д.Намжилмаагийн нэрэмжит хөнгөн атлетикийн ахмад мастеруудын УАШТ төв цэнгэлдэхэд болно.

    12:40 цагт: БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийнэ.

    14:00 цагт: Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

    14:00 цагт: Хан-Уул дүүрэг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслөөс шинэ гудамжны нээлтээ улаан хивс, тууз хайчлах ёслолгүйгээр гудамж, замын цэвэрлэгээ хийж өнгөрүүлэх гэж байна.

    14:00 цагт: Ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор “Ангийн дарга-2018” чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулна.

    14:00 цагт: Гэр бүлийн долоон хүний амь нас газар дээрээ эрсэдсэн зам тээврийн харамсалтай хэрэг өнгөрсөн онд Эмээлт орчимд гарсан. Уг ослоор охиноо, бяцхан зээ нараа, хүргэн, худ ургаа алдсан хохирогч эмэгтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагын үүдийг сахисан ч хэргийг шийдэх явцад эргэлзээ төрүүлсэн олон асуудал үүсээд байгаа ажээ. Тэрээр уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч, прокурор гэхчлэн хууль хяналтынхан ашиг сонирхолын зөрчилд автсан талаар АТГ-т хандаж сэтгүүлчдэд анх удаа мэдээлэл өгнө.

    14:00 цагт: МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол с МУБИС-ийн Б байрны Урлагийн зааланд болно.

    14:00 цагт: Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хаана: БХИС
  • JCI Монгол байгууллагын XX чуулган Эрдэнэтэд зохион байгуулагдана
    2017 оны 9 сарын 14
    JCI Монгол байгууллагын XX Үндэсний чуулган 2017 оны 09 сарын 16-17 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах гэж байна.
    Тус чуулганаар JCI байгууллагын 13 салбарын төлөөлөл болох 400 гаруй залуучууд оролцоно.
    Энэ жилийн чуулга уулзалт нь JCI Эрдэнэт салбар байгууллагын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн бизнес эрхэлдэг залуус үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн гаргана. Мөн Бизнес аялал хийж Эрдэнэт үйлдвэр ХХК, Бэрэн металл ган төмөрлөгийн үйлдвэр, Медипас төвийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрдмин ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцана.
    Чуулганы үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг JCI Эрдэнэт салбар байгууллагын ерөнхийлөгч С.Баасанхүү, тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Саран, Дэд ерөнхийлөгч Д.Мөнхбазар нар өглөө.
  • Байр суурь: Ээлжит бус чуулганыг хуралдуулж, ЗГ-ыг яаралтай байгуулахыг шаардав
    2017 оны 9 сарын 14
    Мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад долоо хоногийн нүүр үзэж байна. Улс орны эдийн засаг хүндхэн, шийдвэрлэх олон асуудал байгаа энэ үед дараагийн ЗГ-ын яаралтай байгуулах ёстой гэдгийг улс төрд суудалтай намууд болоод бие даагч гишүүн, МҮЭ холбооноос хэлж, шаардаж байна.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 9 сарын 14
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 14-ний пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх дүүрэг



    10:00-16:00 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 431-р анги болон ойр орчмоор


    Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг



    10:30-17:00 Шадивлан, Шарга морьт зуслангууд


    Сонгино хайрхан дүүрэг



    10:30-18:00 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор

    10:30-18:00 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор

    11:00-12:00 Партизаны САА Нарийн, Шархад орчмоор
    12:00-13:00 Партизан хэсэг Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц болон ойр орчмын айл өрхүүд
    13:00-14:00 Партизан хэсэг САА, Ар Гүнт, Шижир хэсгийн айл өрхүүд, Алтан тариа ХХК, Аудитийн газар орчмоор
    14:00-15:00 Партизан хэсэг Гэр хороолол, Бүст нуур дэлгүүр, Худаг орчмоор
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 9 сарын 14
    2017.9.14, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

    НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.14, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.27-19.07
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Мунхрахуй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 14

    2017 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цагаас 09 дүгээр сарын 14-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 3-8 градус, Өдөртөө Баян-Өлгийн нутгаар 10-15 градус, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлжээ
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.
  • Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа
    2017 оны 9 сарын 13
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргажээ
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    2017 оны 9 сарын 13
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.
  • Улсын хэмжээнд 29767 тонн үр тариа хураан аваад байна
    2017 оны 9 сарын 13
    2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

    Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
4451 4452 4453 4454 4455 4456 4457
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    11 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    11 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    16 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    17 цаг 10 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    17 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК