Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4529 4530 4531 4532 4533 4534 4535
  • Хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүдийн тоо буурсан үзүүлэлттэй байна
    2017 оны 7 сарын 31
    Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриандор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.



    Сүүлийн жилүүдэдМонгол Улсад эхийн сүүгээр хооллолтбуурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.

    Ингэж буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байна.

    Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ. Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан.

    “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулга нь эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Дээрх уриалга, санаачлагыг дэмжиж үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого, зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хууль бус импортлогч нар болон далд сурталчилгаатай хамтран тэмцэх САЙН ДУРЫН үүрэг амлалтад нэгдэж байгааг талархан хүлээн авч байна.

    Түүнчлэн, эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухад болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтуудыг энэ долоо хоногийн аяны хүрээнд төлөвлөөд байна.

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна[E1] .

    Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг.Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааныхөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

    Эхийн сүүгээр хооллолт нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой.

    Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллолтыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгдөг байх хэрэгтэй.

    Тиймээс эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг зөвхөн хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн хамтдаа ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно.Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

    Тухайлбал:

    1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5%-тай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

    2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг.

    4-р зорилт нь боловсролд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

    5-р зорилт нь жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол чухал асуудлуудтай салшгүй холбоотой.

    12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдиийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүүг орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм.

  • Цирк, Бөхийн өргөө, Сансар орчмын халуун усыг хязгаарлана
    2017 оны 7 сарын 31
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
  • Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төсөлтэй танилцав
    2017 оны 7 сарын 31
    Тайландын Бангкок хотод айлчилж буй Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Печабүри муж дахь Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Печабүри муж дахь төслийг хэрэгжүүлж буй газар өмнө нь үржил шимгүй, хатаж гандсан, хуурайшилт ихтэй талбай байсан байна. Эзэн хаан нь газрыг иргэдээсээ худалдан авч хөрөнгө оруулан, уг талбайд шинэ төрлийн ургамал тариалах технологийг нэвтрүүлж, хиймэл усан сан байгуулжээ. Төслийг эхлүүлэхдээ ажил хөдөлмөргүй иргэдийг тодорхой хэмжээгээр сургалтад хамруулж, цалинжуулан тариа тариулж, ургацаа амьжиргаандаа хэрэглэж, илүү гарсныг өрхийн орлогодоо нэмэрлэх боломж бүрдүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Daesang” брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг боллоо
    2017 оны 7 сарын 31
    БНСУ-ын “Daesang” брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг өнөөдөр /2017.07.29/ “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд боллоо.

    “Emart” сүлжээ дэлгүүр монголд нээлтээ хийсний нэг жилийн ой өчигдөр /2017.07.28/ тохиолоо. Ойн хүрээнд БНСУ-ын “Daesang” үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөөр “Daesang” брэндийн бүтээгдэхүүнийг “Emart” дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд танилцуулах болон солонгос хоолыг гэртээ хялбар аргаар хийх аргачлалыг иргэд, үйлчлүүлэгчдэд зааж, сурталчиллаа.

    Тус брэндийн хоолны бүтээгдэхүүний хөгжлүүлэлт хариуцсан, судлаач, тогооч Шин Сү Гён өдөрлөгт хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд таван төрлийн солонгос хоолыг гэрийн нөхцөлд “Daesang” брэндийн бүтээгдэхүүнээр хэрхэн амталж, хялбар аргаар хийх аргыг зааж, сонирхуулав.

    “Daesang” брэндийн бүтээгдэхүүн монголд нийлүүлэгдээд 17 жил болж буй бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн монголын зах зээлд борлуулагдаж байна. “Daesang” үйлдвэр нь бүтээгдэхүүнээ “Emart” сүлжээ дэлгүүрт албан ёсоор нийлүүлж байна. Тус брэндийн бүтээгдэхүүнийг “Emart” сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

    Г.Тэгшсүрэн




  • Тарвага нүүлгэн шилжүүлж, нутагшуулах ажлын 2 дахь үе шат эхэллээ
    2017 оны 7 сарын 31
    Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн.

    Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.

    Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

    Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна.

    Энэ удаа нүүлгэн шилжүүлж байгаа эдгээр тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавьлаа.

    Тус ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтандаа авч ажиллах болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
  • Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо
    2017 оны 7 сарын 31
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

    Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бангкок нь жуулчдыг хүлээн авдаг тоогоороо дэлхийд дээгүүрт ордог хот. Мөн манай улсын иргэд Бангкокт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар түлхүү ирдэг. Тус хотын захиргааны харьяанд 10 орчим эмнэлэг, 1 анагаахын сургууль байдаг юм байна. Тиймээс хамтын ажиллагаа өргөжсөнөөр эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтойг хотын дарга хэлж байсан. Мэдээж хотуудын хамтын ажиллагаанд ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Тиймээс сурагч солилцооны арга хэмжээг зохион байгуулах саналыг хүлээн авч байна. Монгол Улс Тайландын Вант улс хоёр өнө эртний түүхт харилцаатай. Тиймээс энэ түүхэн улбаагаараа хот хоорондын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болно. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа” хэмээлээ.

    Бангкок хотын Захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг ”Ах дүүгийн харилцааг тогтоосноор хоёр хотын хамтын ажиллагаа илүү их бэхжинэ гэдэгт итгэж байна. Ялангуяа Улаанбаатар Бангкок хооронд шууд нислэгтэй болсноор иргэд 5 цагийн хугацаанд зорчих таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар хоёр улс хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэх юм. Мөн аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн саналтай байгаа. Ингэснээр хоёр хотын хүүхэд багачууд харилцан нэг нэгнийхээ соёлоос суралцах боломжтой болох юм. 1974 онд 2 улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа маань улам бэхжиж буй. Цаашид ч хотуудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

    Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтыг тогтмолжуулж, хамтран дүгнэж ажиллах юм байна. Мөн харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана гэдгээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хоёр хотын удирдлага онцолж байлаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Ж.Энхбаяр гишүүн намын удирдлагыг авахаар яарав уу, эсвэл лааз өшиглөхөөс эмээв үү
    2017 оны 7 сарын 31
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН өвдөг шороодож, улмаар тус намд багагүй бужигнаан үүсээд буй. Нам доторх хэрүүлээ тогоон дотроо цэгцэлж дөнгөдөг байсан ах намынханы хэрүүл тогооноосоо хальж, төв байрныхаа гадна гараад нэлээд удаж байна.
  • Үйл явдал: Дарь-Эх цанриглах хуралтай
    2017 оны 7 сарын 31
    09.50 Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн байранд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авсан шүлхий өвчний вакцин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

    10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

    10.30 цагт БОАЖЯ-нд “Цэвэр сайхан орчин” сарын аяны ялагчдад шагнал гардуулах ёслол болно.

    14.00 цагт ОБЕГ-т ой хээрийн түймрээс сэргийлэх зорилгоор Швед, Ирланд, АНУ-д суугаа Монгол иргэдийн цуглуулсан хандивыг хүлээлгэн өгнө.

    18.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Гүнчавжамбаалин төв уламжлалын дагуу Дарь-Эх цанриглах хурал болно.
  • Үс засуулбал: Нас уртасна
    2017 оны 7 сарын 31
    2017.07.31 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8
    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
    Үс засуулбал: Нас уртасна.
    Наран ургах, шингэх: 05.31-20.25
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Суудал: Хий
    Аргын тооллын 7 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 8, Хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
  • Улаанбаатарт 24 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 31
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгий баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, 33-38 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
  • Өлзийт суманд хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна
    2017 оны 7 сарын 30
    Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжжээ.

  • Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд багш, арга зүйчид тусална
    2017 оны 7 сарын 30
    Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг долоодугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар бүртгэж байгаа.
  • Зарим уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж байна
    2017 оны 7 сарын 30
    Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

  • Өсвөрийн шатарчид багаараа тавдугаар байрт шалгарчээ
    2017 оны 7 сарын 30
    Өсвөрийн шатарчид багаараа тавдугаар байрт шалгарчээ
  • Ногоон бүс бүхий газруудад эргүүл хийж байна
    2017 оны 7 сарын 30
    Ногоон бүс бүхий газруудад эргүүл хийж байна
  • 21 хоногийн дотор гайхалтай арьстай болгох өглөөний дэглэм
    2017 оны 7 сарын 30
    Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидий арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна.

    Хэрвээ та бие махбодио эрүүлжүүлэх юм бол таны арьс улам эрүүл сайхан болох болно. Хорт бодисыг арилгах хамгийн гайхалтай аргын нэг бол лимонтой ус юм. Энэхүү аргыг та 3 долоо хоногийн турш чандлан мөрдөх хэрэгтэй.

    Лимоны ач тус:

    #1 –Биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ

    #2 – Ц витаминаар баялаг учир ханиад томуунаас сэргийлнэ. Чөлөөт радикалаас сэргийлж хөгшрөлтийг удаашруулна.

    #3 – Хорт бодисыг гадагшлуулна

    #4 – Элгийг сэргээнэ –

    #5 – Бактерийн эсрэг

    Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ том стакантай лимонтой ус ууж хэвш. Удахгүй та гайхалтай өөрчлөлтийг харах болно.

    Хор гадагшлуулагч лимонтой ус хийх нь:

    Найрлага:

    1/2 лимон
    2-4 аяга бүлээн ус
    Соруул
    Хийх арга:

    Өглөө бүр 2-3 аяга усанд тал лимоныхоо шүүсийг шахаж хийнэ. Өглөө өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Ингээд өглөөний цайгаа уудаг шигээ л ууж болно. Харин нэг ч алгасалгүй 21 хоногийн турш уугаарай. Таны амьдралыг өөрчлөх болно шүү. 10 хоногийн дараагаас л үр дүн нь мэдэгдэнэ. Арьс тань илүү цэвэрхэн эрүүл болж нүдний эргэн тойрон дох хар зураас алга болно. Та улам эрч хүчтэй болж жингээ ч хассан байх болно. Амжилт хүсье!!!

    Санамж:Лимон нь хүчил агуулсан тул шүдээ хамгаалахын тулд соруул ашиглаарай.
  • Инфографик: Монголчуудын 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой
    2017 оны 7 сарын 30
    Инфографик: Монголчуудын 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой
  • Хонины махан карритай хуурга хийх арга
    2017 оны 7 сарын 30
    Хонины махан карритай хуурга хийх арга
  • Зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх хөтөлбөрт хамруулна
    2017 оны 7 сарын 30
    Солонгос улсын ДАНВОН эмнэлэгийн ЗҮРХ судас, ДОТОР, нуруу НУГАС, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар 08 -р сарын 07,08-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын байранд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ.
    Мөн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх хөтөлбөрт хамруулна.
    Аймгийн иргэд, хөдөлмөрчдийг үзлэг оношилгоонд идэвхтэй оролцохыг хүсье...,
  • Хурд хамтлагийн хандивын тоглолт ирэх сарын 5-нд болно
    2017 оны 7 сарын 30
    ”Хурд” хамтлаг хандивын тоглолт зохион байгуулах санаачлага гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

    Тэгвэл тус хамтлаг хандивын тоглолтоо ирэх сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон байна.

    Хандивын тоглолтын орлогыг түймэр унтраах техник багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлж ОБЕГ-д хандивлах юм.
4529 4530 4531 4532 4533 4534 4535
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    12 цаг 14 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    12 цаг 17 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    12 цаг 20 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    14 цаг 34 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    15 цаг 56 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    15 цаг 58 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    16 цаг 32 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    16 цаг 37 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    16 цаг 40 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 цаг 50 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    17 цаг 20 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    17 цаг 26 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    17 цаг 36 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    17 цаг 38 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    18 цаг 25 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    19 цаг 9 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    19 цаг 9 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    19 цаг 48 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    20 цаг 4 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК