-
2017 оны 5 сарын 09
Шадар сайдын ивээл дор Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2017 оны 5 сарын 09
Бичлэг: Авъяаслаг Британичууд” шоунд нугараач монгол охин оролцжээ
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 09
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 15 асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 5 сарын 09
Ялалтын баярын жагсаалыг шууд дамжуулж байна
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авчээ.
-
2017 оны 5 сарын 09
Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн эрх ашгаа хамгаалуулах хууль ёсны ҮЭХ-той болжээ
-
2017 оны 5 сарын 09
“Хохирлоо барагдуулаад гэртээ харъя” аян үргэлжилж байна
-
2017 оны 5 сарын 09
АНУ-ын Лос-Анжелес хотноо MTV Movie & TV Awards 2017 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний улаан хивсний ёслолын зургуудаас хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 09
Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчдэд 23 төрлийн шинжилгээ, үзлэг хийлээ.
-
2017 оны 5 сарын 09
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлнэ.
-
2017 оны 5 сарын 09
Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны тавдугаар 5-ны өдөр боллоо.
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү 2017 оны тавдугаар сарын 8-нд 13.00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.
-
2017 оны 5 сарын 09
Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлаар УИХ-ын даргад хандлаа
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Соёлын Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.
Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Энэ жилийн “Эрдмийн баяр”-ын гол онцлог нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн идэвхтэй үүрэг оролцоотойгоор насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, оюутан залуучууд архи, согтууруулах ундаанаас татгалзаж амьдралын зөв дадал хэвшлийг сонгож байгаа явдал юм.
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 09
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин дарга Лазарь Матвеевтаа гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр түүнийг эргэж очсон байна.
-
2017 оны 5 сарын 09
Өнөөдөр БНСУ-ын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар