Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4619 4620 4621 4622 4623 4624 4625
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдаагүй байна
    2017 оны 6 сарын 12
    УИХ-ын Тамгын газраас УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр зарласан ч одоо болтол хуралдаагүй байна
  • Гандантэгчинлэн хийдийн мөргөлчийн утсыг хулгайлсан залуус баригдав
    2017 оны 6 сарын 12
    БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дотор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн
  • Үер уснаас болгоомжлохыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 12
    Хичээл сургууль амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.
  • Бичлэг: Бөө мөргөлчид, халиар түүгчид ууланд гал алдаж байна !!!!
    2017 оны 6 сарын 12
    Халиар түүж халиартай хуушуур хийж зарах гэсэн иргэд бас ууланд гал алдсан байна !!!!
  • Гандантэгчинлэн хийдийн мөргөлчийн утсыг хулгайлсан залуус баригдав
    2017 оны 6 сарын 12
    БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дотор
  • Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ
    2017 оны 6 сарын 12
    Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад удаагүй байгаа юм. Хөгжлийн төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (”МКIТ” )сургалтын төвтэй хамтран ажиллуулж байна. Өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон вев програмчлалын хоёр дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” хэмээв. “Эм Кэй Ай Ти /MKIT/ төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар яваддаг учраас гурван сарын дотор суралцагчид маань өндөр түвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой. Цаашлаад гадны төслүүд дээр баг бүрдүүлж ажиллуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

    Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сургалтын талаар сонирхож буй залуучууд та бүхнийг “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” пэйж хуудаснаас мэдээлэл авахыг урьж байна. Мөн 70122999 дугаарт холбогдож сургалтын талаар тодруулна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөвсгөл нуурын уснаас гэдэсний нян илэрчээ
    2017 оны 6 сарын 12
    Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ.
  • Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
    2017 оны 6 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.

  • Монгол эмч нар судсан доторх хаалттай хагалгааг дөрөвдэх удаагаа амжилттай хийлээ
    2017 оны 6 сарын 12
    Өнгөрөгч долоо хоногт буюу 6-р сарын 06-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран гол судасны дотуурх хаалттай хагалгааг амжилттай хийжээ.
  • Хэнтий аймгийн ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байна
    2017 оны 6 сарын 12
    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 13 сум, Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод 2017 оны 06 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд ажиллаад ирлээ.

    Хэнтий аймаг 2017 он гарснаас хойш гамшигтай тэмцэх, сэргээн босгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гамшигтай тэмцэх сангаас нийт 56,9 сая төгрөгийг зарцуулсан байна.

    Мал, амьтны гоц халдварт өвчий хувьд Батноров, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг 4 суманд шүлхий, харин Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр зэрэг 11 суманд цэцэг өвчин тус тус гарч, нийт 707 малыг зориудаар устгажээ.



    Улсын онцгой комиссын 2017 оны 01 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2,5 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарласан байна.

    Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд томилгоожуулж, зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гаргаж, бэлтгэсэн. Мөн Хилийн цэргийн 0287 дугаар ангитай хамтран 2013-2016 онд Дадал, Биндэр суманд байгуулсан түймрээс хамгаалах хилийн 175 км шороон зурвасыг 10 метр өргөнтэй байсныг 30 метр болгон сэргээн засварлах, шинээр зурвас татах ажлыг холбогдох газруудтай хамтран зохиож байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 4,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, 2 шуурхай бүлгийг 14-21 хоногийн хугацаатай ажиллуулсан нь үр дүнгээ өгчээ.



    Өнөөдрийн байдлаар тус аймагт ой, хээрийн түймэр 6 удаа гарч, 54,0 мянган га талбай өртөж, байгаль экологид 32,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймрийн 3 эзэн холбогдогчийг тогтоож, 1,2 сая төгрөгөөр торгон, түймрийн 2 эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байгаа тул 8 удаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж, 23 пуужин зарцуулаад байна.

    Аймгийн Онцгой комисс 2017 оны эхний хагас жилд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Дадал суман дахь хилийн цэргийн ангид түймрээс хамгаалах зурвас татах зориулалтаар 1 трактор авах зэрэгт шаардагдах нийт 500,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссоос хүссэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийжээ
    2017 оны 6 сарын 12
    Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийжээ
  • Морь уралдах зайг хоёр км-ээр наашлуулж магадгүй нь
    2017 оны 6 сарын 12
    Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь “Монгол наадам” цогцолборт өнгөрсөн баасан гаригт ажиллаж, баяр наадмын бэлтгэлтэй танилцах үеэр
  • Элсэлтийн ерөнхий шалгалт лхагва гарагт эхэлнэ
    2017 оны 6 сарын 12
    Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг төгссөн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалтаа өгнө.

  • ОБЕГ: Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    2017 оны 6 сарын 12
    ОБЕГ: Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
  • В,С вирусын шинжилгээг энэ долоо хоногт авч эхэлнэ
    2017 оны 6 сарын 12
    Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныхан В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. Тэгвэл тус шинжилгээг энэ сарын 15-аас буюу энэ пүрэв гарагаас авч эхлэх юм байна.
  • Бие биенээсээ хайраа бүү харамла
    2017 оны 6 сарын 12
    Хэн нэгэн таны сэтгэлийг шархлуулахад хариугаа авах гэж хичээвэл зовлонг улам нэмэх болно. Улам их ээтрээтэй удаан үргэлжилсэн тэмцэл болно. Харамсалтай нь энэ тэмцэл удах тусам улам ”үмхийрдэг” бөгөөд ялагч гэж байдаггүй.

    Тиймээс хариугаа авах гэж хичээхийн оронд өөрийгөө тайвшруулаад сэтгэл зүрхнийхээ гүнээс энэрэл нигсүүслийг эрж, тэр хүнийг ойлгох гэж хичээвэл таныг шархлуулж гомдоосон тэр хүн ч гэсэн өөрөө шархалж байгаа гэдгээ ойлгох болно. Үүнийг хийж чадснаар та өөртөө маш том ялалт авч ирэх болно.

    Тохиолдож буй үйл явдлаас болж хүний сэтгэл зовж шаналдаг юм биш. Харин тухайн үйл явдалд хандаж буй хандлагаас бүх зүйл шалтгаалдаг. Үнэн хэрэгтээ хорвоо биднийг цухалдуулж байгаа юм биш, сэтгэл маань л биднийг цухалдуулж байгаа хэрэг. Хичнээн хэцүү зүйл тохиолдож, бэрхшээлтэй байлаа ч босож зогсохыг хичээ, тасралтгүйгээр өөдөө тэмүүл. Өөрийгөө хөгжүүлж, бусдаас биш өөрөөсөө шалтгаалж амьдарч сурах хэрэгтэй.

    Хүний амьдралд ганцаараа мэт сэтгэгдэл төрөх, найз нөхөд тэрч бүү хэл гэр бүлийнхэн нүүр буруулах үед хамгийн хүнд үе байдаг. Хэдийгээр хүн өөрөө буруутай байсан ч гэсэн хүний сэтгэл гэдэг дандаа хайр, өршөөл, энэрэлийг хүсэж байдаг. ”Чиний буруу байсан, чамаас л болсон” гээд хайртай хүмүүстээ ”хаягдсан” хүмүүс олон байдаг. Тэд нэг хэсэгтээ хатуу хөтүү үгийг сонсож, хайрч хадарсан үйлдлүүдийг харж, өөрийгөө улам дордуулах нь олонтаа тохиолддог. Цөөн хэд нь л яаж ийгээд хатуу хайрууг сөрж, дахин амьдрахаар босож чаддаг. Тиймээс буруу зүйл хийсэн байлаа ч хайртай хүмүүсээ хайрлах, өршөөх сэтгэлтэй байх юмсан. Алдаа хийдэггүй хүн гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй гэдгийг санаж яваасай. Өөрсдөө алдаа хийдэггүй мэт, өөрсдөө буруу зөрүү үйлдэл гаргадаггүй мэт ганц нэг буруутсныгаа ”хазаж, хайрч, өшиглөхөө” больцгооё. Нинжин сэтгэл, хайр байсан газар бидний хайгаад, эрээд, сураад яваад байгаа ”АЗ ЖАРГАЛ” оршин байдаг.

    Амьдралд олон саад тотгор тохиолддог. Гагцхүү боломж болгож давж гарах уу, бэрхшээл болгож сөгдөж унах уу гэдэг нь бидний зориг тэвчээр, сэтгэлийн хат, хувь хүний хөгжил, чадамжаас шалгаалдаг. Хүн бүр бас хийж чадаад байдаггүй. Яг үнэндээ асуудал, бэрхшээлийг боломж болгон ашиглах тийм ч амархан байдаггүй. Гэхдээ хүн хүсэх юм бол хийж чаддаг. Өөртөө байгаа бүх хүч чадлаа ашиглах хэрэгтэй. Бууж өгч болохгүй. Нэг л мэдэхэд даваад гарсан байдаг юм шүү. Хүслээс хүч гардаг гэдгийг үргэлж санаж яваарай.

    М.Алтанцэцэг
    Хувь хүний хөгжлийн институтын захирал, Сэтгэл судлаач
    Холбоо барих: 95101405, agaanaa1@gmail.com
  • Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтанд авлаа
    2017 оны 6 сарын 12
    Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Мандах сумын нутагт байдаг Цагаан суварга уулыг байгалын нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

  • Засгийн газрын үнэт цаас арилжина
    2017 оны 6 сарын 12
    Засгийн газрын үнэт цаасыг Хөрөнгийн биржид арилжина.
  • Аяллын замын ажил зогсчээ
    2017 оны 6 сарын 12
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.

    НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний 3 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэтэл тус газрыг 5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Замын цагдаа хар тамхи худалдан борлуулдаг байсан байж болзошгүй
    2017 оны 6 сарын 12
    Замын цагдаагийн тасгийн алба хаагч хар тамхи хэрэглэсэн үедээ баригдсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн сард гарчээ. Цагдаагийн албан хаагч өөртөө 0,5 грамм айс буюу метафетамин авч явсан нь илэрсэн байна.
4619 4620 4621 4622 4623 4624 4625
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    1 цаг 2 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    1 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    14 цаг 55 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    14 цаг 58 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    15 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    17 цаг 14 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    18 цаг 36 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    18 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    19 цаг 18 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    19 цаг 21 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    19 цаг 31 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    20 цаг 0 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    20 цаг 6 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    20 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    20 цаг 19 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    21 цаг 5 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    21 цаг 50 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 50 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК