зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4658 4659 4660 4661 4662 4663 4664
  • Монголбанк мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 19


    Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг гэнэт 15 хувь болгон өсгөсөн. Зарим эдийн засагчид үүнийг маш буруу алхам гэж үзэж байсан ч, нөгөө хэсэг нь төгрөгийн ханшийг хамгаалсан хэлбэр гэж харж байсан юм.

    Тэгвэл өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдахаар болжээ. Мөнгөний бодлогын зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Хуралдааны дараа буюу өнөөдөр 16.00 цагт ямар шийдвэр гаргасан талаараа мэдээллэхээр болжээ.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2016 оны 12 сарын 19
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлд хотод зохион байгуулагдсан олон нийтийг хамарсан арга хэмжээний үед 17 удаа хэв журмын хамгаалалт зохион байгуулж, давхардсан тоогоор 250 алба хаагч, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Явган болон авто эргүүлийн 124 чиглэлд 301 алба хаагч, үүрэг гүйцэтгэж, 53 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн, 542 аж ахуйн нэгж байгууллага, 626 тээврийн хэрэгсэл, 9645 иргэнийг шалган зөрчил гаргасан 8256 иргэнийг 15.265.500 төгрөгөөр торгосон. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 251 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 245 иргэнийг ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн” гэлээ.

    “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3578 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 96, зөрчлийн шинжтэй 1448 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 96 ослыг материалжуулан шалгаж байна. Шинээр 11 байршилд баруун гар тийш эргэх зохицуулалт хийгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсч байгаатай холбоотойгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба хаагчдыг орой бүр хуваарилан нэгдсэн шалгалтад ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж хэллээ.

    НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Сарын сүүлч буюу энэ сарын 20-доос хүйтэрч эхлэх төлөвтэй байгаа. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 удаагийн дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 84 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагатай байлаа. Объектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 3 хүний амь биеийг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж ажиллалаа” гэж мэдээллээ.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлтийг ханган ажиллах”-ыг харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад үүрэг болгов. Мөн дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрээ тойрч явж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаад, зарим шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг даалгав нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн ангидаа элсэлт авч байна
    2016 оны 12 сарын 19


    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ /09.00-16.30/
    Англи хэл амьдралын хэрэглээ болсон энэ цаг үед богино хугацаанд цэгцтэй мэдлэг эзэмшихийг хэн хүнгүй л хүсч байгаа. Ерөнхий боловсролын сургууль, элсэлтийн шалгалт, их сургуулийн хичээл, ажил хэргийн харилцаа, гадаадад ажиллаж амьдрах, аялах зэрэг англи хэлний мэдлэг бүхий л салбарт амин чухал хэрэглээ байсаар байна. Тэгвэл энэ асуудлыг “Сондор хилэн” төвийн бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид суралцаад л шийдэх боломж танд байна. Учир нь англи хэлний дүрмийн мэдлэгийг унших, бичих, орчуулах ярих дадал болтол цогц хөтөлбөрөөр заадгаараа тус төвийн сургалт онцлог болдог байна. Боловсронгуй хөтөлбөр бүхий зөв аргачлалаар, тав тухтай орчинд, чадварлаг багш нараар нэг сарын хугацаанд англи хэл заалгаснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмших боломжтой юм. Ажлын өдрүүдэд өглөөний 09.00 цагаас оройн 16:30 хүртэл хичээллэдэг энэ анги англи хэлийг богино хугацаанд эмх цэгцтэй, үр дүнтэй эзэмших хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой, ажил болон хувийн амьдралаа нэг сар зохицуулах боломжтой, ачаалал даах чадвартай хүмүүст зориулагдсан байна. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги нь үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой юм билээ.


    Багш: Эрдэнэцэцэг
    Хичээллэх цаг: 09.00-16.30
    Нийт цаг: 200 цаг
    Төлбөр: 450.000




    ’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН
    ӨВЛИЙН СУРГАЛТУУД
    12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.

    Сондор хилэн төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД

     VIP СУРГАЛТ
     БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
     ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
     Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
     Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
     ХҮҮХДИЙН АНГИ
     ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
     ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center


    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар




  • Miss World: А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарчээ
    2016 оны 12 сарын 19
    Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 118 орны гоо бүсгүй оролцсоноос Пуэрто Рико улсын гоо бүсгүй тэргүүлж ”Дэлхийн мисс”-ийн титмийг зүүлээ.



    Харин манай улсын мисс А.Баярцэцэг шилдгийн шилдэг 11-д шалгарч үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр Miss world аппликейшны санал хураалтад тэргүүлж, ийнхүү шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан юм.
  • Захирлын ширээнээс “олдсон” сайн мэдээ буюу Тавантолгой 5 тэрбум $-ын үнэтэйг баталсан TTJV-ийн захидал
    2016 оны 12 сарын 19
    Эхлээд Тавантолгой ямар орд вэ гэдгийг тодорхойлъё. Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг. Жилд 30 сая тонныг олборлож байж тэр шүү дээ. Харин өнөөдөр 17 орчим сая тонныг л олборлож байна.

    Дээрээс нь Тавантолгой зөвхөн маш сайн нүүрсний асар том орд биш. Энэ орд газарт метаны хий хэмээх баялаг асар их хэмжээгээр бий. Харамсалтай нь энэ талаар хэн ч ярьдаггүй, хэмжээ дамжааг нь хэлдэггүй. Товчхондоо, метаны хий гэдэг хийн түлш гэсэн үг. Асар үнэтэй баялаг. Бас нэг том боломж бол Таван­толгойд олборлолт явуу­лахад Оюутолгой шиг өндөр технологи хэрэг­­гүй. Манайхан нүүрс­ний уурхайд хэрэг­лэж буй одоогийн арга технологиороо л олбор­лоно. Энэ бол монголчууд бидний боломж гэсэн үг.

    Нөгөө талаар өнөөдөр Тавантолгой хэний өмчлөлд байна вэ гэдгийг харъя. Санхүүгийн зохи­цуу­лах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433 326 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2 558 175 510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 0.06 хувь буюу 8 497 671 ширхэг хувьцаа 553 аж ахуйн нэг­жийн нэр дээр байдаг юм байна.

    Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар са­рын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 2-т “...“Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувь­цаа­ны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх: ...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөр­гүй эзэмшүүлэх” гэж заасан.

    Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох” гэсэн байдаг.
  • “Таван толгой”-н орд ард түмний өмч үү, Д.Ариунболдын өмч үү
    2016 оны 12 сарын 19
    Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ордын 50 хүртэлх хувийг ард түмэн эзэмшиж байсан энэ баялаг хэний өмч вэ? гэх асуулт урган гархад хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 16-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг Хятадуудад зарах тухай санамж бүхий гэрээ олон нийтэд ил болоод байгаа юм. Энэхүү гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаяглажээ.

    Гэрээнд “Таван толгой” ордыг 400 сая ам.доллараар худалдсанаар Чалкогийн өрийг 2017 оны эхний улиралд багтаагаад төлөх боломжтой гэх агуулгыг илэрхийлжээ.

    Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн энэ үед 400 сая ам.доллар бол асар бага үнэ юм. Дэлхийд аравт тоологддог “Таван толгой”-н ордыг зөв ашиглавал монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэж эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг.

    Сануулхад 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39-р тогтоолын “...Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх:...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэж заасан байдаг. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12433326819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2558175510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 8497671 ширхэг хувьцаа 553 аж ахуй нэгжийн нэр дээр байдаг аж.

    Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 эзэмшигч хувьцаа Монгол Улсын иргэд болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Гэвч олон улсын жишиг, санхүү, хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй аж.

    “Тавантолгой”-н ордыг Хятадуудад худалдах уу үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд өртөөд байна. Энэ тухай УИХ-ын гишүүд маш сайн мэдэж байх ёстой атал “мэдэхгүй” гэсэн хариулт өгч суух ёстой хүмүүс биш юм. Тэд энэ асуудлыг мэдэж, зөв бурууг нь хэлэлцэх ёстой.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тавантолгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна” гэсэн бол Б.Баттөмөр гишүүн “Надад ямарч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн Ж.Батзандангаас асуусан нь дээр байх” гэлээ. Харин Уул уурхайн яам, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Тайлбар өгөх боломжгүй” хэмээн хариулжээ. Тэрбээр Тавантолгой төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх Шиньхуа групптэй хийсэн уулзалтын дараахан “Тавантолгой бол ойрын халуун сэдэв байх болно” гэж мэдэгдэж байсан юм.

    “Эрдэнэс Таван толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан гэрээ нийтэд эл болсон шиг 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт “Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байсан түүх бий.
  • Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
    2016 оны 12 сарын 19
    Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

    Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч хүйтэрнэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиралд ийм захидал иржээ
    2016 оны 12 сарын 19
    Тавантолгойн ордын 49 хувийг өмөнөд хөрш рүү 400 сая ам.доллараар гэрээ хийж, өгөхөөр болсон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү орд 5 тэрбум ам.долларт хүрнэ, Чалкогийн өрийг ирэх оны 2-р сард төлж дуусгах боломжтой гэсэн захидал тус ажлыг гардан гүйцэтгэж буй TTJV компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболдод ирсэн байжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Ариунболд танаа

    Финанс төв Жигжиджавын гудамж Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот

    Хүндэт Ариунболд,

    Өчигдөр үдээс хойш биднийг хүлээн авч уулзсанд тань баярлалаа. Уулзалтын үеэр тохирсны дагуу хэлэлцсэн асуудлуудын талаар TTJV дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ:

    1. Нүүрсний үнэ болон TTJV-гийн өрийг барагдуулах:

    IV улирлын Чалкогийн үнийн индекс 3З ам.доллар байна. Бидний урьдчилсан тооцоогоор үнийн индекс 2017 оны эхний улиралд 50 гаруй ам.доллар болж улмаар 60 ам.доллар хүрнэ. “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV -д төлөх өр өнөөгийн байдлаар 60 сая ам.доллар болсон. Дор дурдсан зүйлийг гэрээний дагуу тохиролцсон тохиролцооноос гадуур нэг удаа анхаарч үзэхээр бид шийдлээ:

    I. “Эрдэнэс Тавантолгой” хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу 1 тонн нүүрсийг 33 ам.доллараар бус одоо байгаа овоолгоос 500,000 тонн коксжсон нүүрсийг 1 тонн нь 50 ам.доллараар TTJV -д нийлүүлнэ. Энэхүү тохиролцоо нь коксжсон гаалийн хяналтын бүсэд хийгдэх ба төлбөрийн хэмжээ 25 сая ам.доллар болно.

    II. “Эрдэнэс Тавантолгой” одоо байгаа 1 сая тонн исэлдсэн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” TTJV -д нийлүүлнэ. Өмнө 8 ам.доллараар худалдахаар тохирсон байсан ч “Эрдэнэс Тавантолгой” уг үнийг 15 ам.доллар болгохоор санал тавьсан. Энэ үнийг баталгаажуулахын тулд TTJV нүүрсний техникийн мэдээлэл тооцоог шалгаж үзэх шаардлагатай. Хэрэв TTJV 1 тонн нүүрсийг 15 ам.доллараар авахыг зөвшөөрвөл үүгээр дахин 15 сая ам.долларын төлбөр барагдах болно.

    III. 2016 оны 12 дугаар сард нүүрсийг 1 тонныг нь 50 ам.доллараар худалдан авахыг TTJV үүгээр хүлээн зөвшөөрч байна. Нийлүүлэлт 500,000 тонн болсон тохиолдолд үнийн дүн 25 сая ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV-д төлөх өр ойролцоогоор 12-13 сая ам.доллар гэдгийг анхаарна уу. Энэ нь 12-13 сая ам.долларын өрийг барагдуулах боломж бий болгоно.

    IV. Хэрэв бид дээр дурдсныг зөвшөөрвел 2016 оны сүүл гэхэд “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV -д төлөх өрийн үлдэгдэл 7-8 сая ам.доллар болсон байна. Энэ дүнг 2017 оны 1 дүгээр сарын эхний 2 долоо хоногт бүрэн төлж дуусгаж болно.

    2. Чалкогийн өрийг буцаан төлөх:

    Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүл гэхэд Чалкод төлөх өрийн төлбөр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд Чалкогийн үнийн индекс 60 ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 300 мянган тонн нүүрс Чалкод нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор 1 сая тонн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500,000 тонныг TTJV -д 60 ам.доллараар нийлүүлнэ гэж бодоход, сар бүр TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоогоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсоны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний 2 сард TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно. Хэрэв бидний ажил амжилттай болбол, “Эрдэнэс Тавантолгой”-ийн “Чалко”-дтөлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлээр тэглэх боломжтой. Нүурсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол 2 дугаар улирлаас 2017 оны эцэс хүртэл “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар [(50 ам.доллар х 800,000) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800,000 тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтод үндэслэн гаргасан юм. Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа “Эрдэнэс Тавантолгой”-ийн орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлолтод (600.000-800.000) үндэслэн хйигдсэн.

    “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм.

    3. ЖижигТТ-тай тасралтгүй хэвийн бөгөөд нэмэгдүүлсэн олборлолт/хил залгаа талбай

    Өмнө нь ярилцаж байсанчлан жижиг Тавантолгойтой хиллэж буй талбайн дээр хөрс хуулалтын коэффициент нь 1-тэй ойролцоогоор 3,5 сая тонн коксжсон нүүрс байгааг бид олж мэдсэн билээ. Тиймээс энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэс Тавантолгой”-г TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна. Уг нүүрсний нийт үнэ 10 ам.доллараас бага байна. Нэг тонн 60-50 ам.доллараар борлуулна гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-ийн нэмэлт орлого 140-175 сая ам.доллар болно. Энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ. Нэгж хувьцааны зах зээлийн үнийг 10 дахин үржүүлэн тооцвол төмөр зам ашиглалтанд орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой”-ийн үнэ таван тэрбумд үнэд хүрнэ. Энэ эь ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд тус нэмэр болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-ийн 50 хувийг эзэмшихэд 2,5 тэрбум шаардлагатай. Дээр дурдсан боломжуудыг аль болох хурдан хугацаанд ашиглан “Эрдэнэс Тавантолгой” энэхүү үр дүнг бий болгоосой гэж TTJV хүсч байна.

    4. TTJV -ийн олборлолтын зардал:

    TTJV-ийн олборлолтын зардал нь Монголын нүүрс олборлогч компаниудтай харьцуулахад боломжийн үнэ юм. Сайдад тайлбарласны дагуу, жишээ болгох үүднээс бид Хонг Конгийн биржид гаргасан “Саус Гоби”-ийн 2016 оны улирлын санхүүгийн тайланг шалгаж үзсэн (энд хавсаргасан холбогдох хуудсууд болон тодруулсан мэдээллийг үзнэ үү). Нийтэд мэдээлсэн нэг тонн түүхий нүүрс болон хөрс хуулалтын коэффициентээс үзэхэд, “Саус Гоби”- ийн уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) 2 дугаар улирлын турш бараг 4 сая ам.долларт хүрсэн байна. [(14.79/3.71=3.98)] уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) нь 3 дугаар улиралд бага зэрэг өссөн боловч уулын цулын ханш 3.17 ам.доллар байна. [(9.39/2.93=3.17)] “Саус Гоби”-ийн мэдээлснээр энэхүү бэлэн мөнгөний зардлын тооцоололд сул зогсолт болон хөрөнгө оруулалтыг буцаан төлөх зардал ороогүй юм. Түүнчлэн, бага тэсэлгээ шаарддаг харьцангуй нимгэн хөрс хуулалт хийдэг. Сул зогсолтын зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмсэн нөхцөлд “Саус Гоби”-ийн уулын цулын үнэ 5 ам.доллараас ч илүү өндөр болох болно.

    Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу TTJV нь уулын цулын тэсэлгээний үйлчилгээнд 0.8 ам.доллар, “Моннис”, “Хишиг Арвин”-д хөрс хуулах, тээвэрлэх үйлчилгээний төлбөрт 2,5 ам.доллар тус түс төлдөг. Энэ нь удирлагын багийн зардал, санхүүгийн зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмэхээс өмнө уулын цул бүрт 3,3 ам.доллар болгож байна.

    5. Ачилтын зардал:

    Дээр дурдсны дагуу, TTJV -ийн “Эрдэнэс Тавантолгой”-д олборлож буй уулын цулын үнэ нь харьцангуй өрсөлдөхүйц юм. Ачилтын төлбөрийг бууруулах нь TTJV -ийн төслийн ашгийг удаашруулах болно. Хамтран ажиллахын зорилгын үүднээс, энэхүү алдагдлыг өөр хэлбэрээр нөхөн төлөх тохиолдолд TTJV энэхүү асуудлыг анхаарч үзэх болно. Урт удаан хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд TTJV дээрх асуудлыг нэг багц хэлбэрээр авч үзэх ба “Эрдэнэс Тавантолгой”, TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажиллаганы талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа талаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-ийн зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээлэл задруулах эрхгүй.

    “Эрдэнэс Тавантолгой”, TTJV болон хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээлэлийг ЭТТ дангаараа буюу TTJV -тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна. Энэхүү буруу мэдээлэл удаан хугацаанд үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV, улмаар Тавантолгойн ордын уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулах болно.

  • 250 саяын дэнчинтэй Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхмүүдтэй танилц
    2016 оны 12 сарын 19
    Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрс тодорхой боллоо. Энэхүү сунгаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр бүртгүүлэв. Харин намын даргын сунгаанд орно гэдгээ илэрхийлж байсан УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар нэр дэвшсэнгүй. Мөн Ардчилсан намын даргад нэр дэвшинэ хэмээж байсан М.Чимэддорж сонгуулийн босго 250 сая төгрөгөө байршуулж чадаагүй тул энэ сунгаанаас сугарч үлдсэн байна. Тиймээс Ардчилсан намын даргад дээрх таван нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо. Тэд намын даргын сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 21- ны өдөр эхлүүлэх бөгөөд сурталчилгаа 40 хоног үргэлжилнэ. Харин санал хураалт ирэх оны нэгдүгээр сарын 29-ны өдөр болж улмаар хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаараа намын даргаа баталгаажуулах учиртай. Тэгвэл намын даргад өрсөлдөх эрхмүүдийн хэн нь хэн бэ.
  • Өнөөдөр: АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна
    2016 оны 12 сарын 19
    08.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

    09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Аймаг, дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх нь” сургалт болно.

    10.00 цагт ЭМЯ-ны Б танхимд Эх, нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 21 аймаг, ЭХЭМҮТ-д хандивлана.

    10.30 цагт Нийслэлийн АН-ын байранд тус намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад орон сууцны түлхүүр гардуулах ёслол ”Прогресс” барилгын материалын дэлгүүрийн баруун хойно болно.

    11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт “Blue Sky” зочид буудлын 3 давхарт АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажиллагаа болно.

    16.00 цагт Монголбанканд тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл мэдээлэл хийнэ.

  • Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов
    2016 оны 12 сарын 19
    Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай.

    УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 14.30 цагаас Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаатай танилцана.
  • Өдөртөө 11-13 градус хүйтэн байна
    2016 оны 12 сарын 19
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
    2016 оны 12 сарын 19
    2016.12.19, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

    ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.12.19, Даваа гараг
    Наран ургах шингэх: 08.38-17.01
    Үс засуулбал: Өвчин ирнэ
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • 2018 онд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно
    2016 оны 12 сарын 18
    Нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцахаар нийслэлийн Засаг дарга С.Батболд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллалаа. Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонссоныхоо дараа дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулах гэнэ.
  • Сураггүй болсон охиныг олжээ
    2016 оны 12 сарын 18
    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч зургаан настай М охин баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн оройн 21.15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Сурагч охиныг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Орон нутагт ойрын цаг агаарын байдал тогтворгүй байгаа тул бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль нь явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Эрлийн ажиллагааг түр зогсоожээ
    2016 оны 12 сарын 18
    Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр иргэн Б-г хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн иргэн Б арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс хойш сураг тасарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 13-нд ирж, Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн өдрүүдэд ажиллажээ. Ингэхдээ Төв аймгийн Заамар сумын Соов багийн Улаан-Эрэг гэдэг газар хүртэл 12 км, Хас-Ус гэдэг газар хүртэл 10 км газар явганаар болон машинтайгаар нийт 22 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон аж.

    Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Шанаатын тахьдаг-Овоо гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрснөөс осолдсон тухай дуудлага энэ сарын 17-нд 10:35 цагт иржээ. Иргэн Ж автомашинаас гарч эсэн мэнд үлдсэн бол иргэн Т, Б нар автомашинтайгаа нуурын усанд живсэн байна. Осолдсон иргэдийг нуураас гаргахаар найман албан хаагч, 1 автомашинтай ажиллаж буй ажээ.

    Мөн Онцгойгийнхон хоёр удаа шумбалт хийж, 5-6 метрын гүнд автомашин байгааг олж тогтоосон байна.

  • Онгоц осолдож, 13 хүн амиа алджээ
    2016 оны 12 сарын 18
    Индонезийн агаарын хүчний “Hercules C-130” онгоц Папуа мужид осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.



    Уг ослын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ.



    Онгоц орон нутгийн цагаар 5.35 цагт осолдсон байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон хэмээн албаныхан таамаглаж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Аврах алба ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.



    Ослоор онгоцны багийн гурван гишүүн, 10 цэргийн албан хаагч зорчиж явжээ.
  • Энэтхэг киног гаргахыг хориглов
    2016 оны 12 сарын 18
    Пакистаны эрх баригчид энэтхэг кинонд хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.



    Ирэх оны 1-нээс эхлэн Пакистаны кино театр, сувгууд Энэтхэг улсын кино уран бүтээлчдийн хийсэн уран бүтээлүүдийг гаргахыг албан ёсоор хориглохоор болжээ.



    Пакистаны иргэд волливуудын уран бүтээлийг их үздэг билээ. Дээрх шийдвэрийг энэтхэгийн уран бүтээлчид эсэргүүцэж, “Урлагийг улс төртэй холбох хэрэггүй” гэж мэдэгджээ.



    Энэтхэгийн Кашмир мужид өнгөрсөн есдүгээр сард пакистанчууд халдлага үйлдэж, энэтхэгийн 18 цэрэг амиа алдсан билээ. Уг үйл явдлын Энэтхэгийн Засгийн газар, пакистаны эсрэг хориг тавьсан юм.
  • Хуурамч архинаас болгоомжил
    2016 оны 12 сарын 18
    Гадуур нэр хаяг, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ихээр зарж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж буй. Тэгвэл бидэнд архийг хуурамчаар савлаж буй гэсэн мэдээлэл ирлээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд хийсэн бичлэгийн мөн илгээсэн юм.
  • 24 баримт: Таныг үхэх үед тархи саарал өнгөтэй болдог
    2016 оны 12 сарын 18
    Таны араг яс 8 килограмм жинтэй.
4658 4659 4660 4661 4662 4663 4664
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    46 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    54 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    1 цаг 12 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Уржигдар 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    2025-07-12
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    2025-07-12
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК