Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4703 4704 4705 4706 4707 4708 4709
  • Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа
    2017 оны 5 сарын 01
    5 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, 3-нд нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах тул зорчигч, тээвэрчдэд хүндрэл, саатал учируулж болзошгүй нөхцөл үүсэж байгааг анхаарна уу.

  • Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж эхэллээ
    2017 оны 5 сарын 01
    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан.
  • С.Дэмчиг: Ардчилсан намын бодлогыг залуус тодорхойлно
    2017 оны 5 сарын 01
    Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Дэмчигтэй Ардчилсан намын шинэчлэл орон нутагт хэрхэн өрнөж байна, түүнд залуусын оролцоог хэр хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймагт хоёр долоо хоног ажиллаад дөнгөж ирээд байсан юм.
  • Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй байна
    2017 оны 5 сарын 01
    Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй байна
  • Н.Номтойбаяр: Хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа хамтдаа шийдье
    2017 оны 5 сарын 01
    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд “Эрх ашгаа хамгаалъя” уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэд, гишүүдийнхээ өмнөөс тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
  • Сонгууль зохион байгуулах асуудлаар нухацтай ярилцав
    2017 оны 5 сарын 01

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр хийлээ.
    Сургалт-семинарыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгууль зохион байгуулахад анхаарах асуудлыг онцоллоо. Тухайлбал, тэрбээр, сонгуулийг зохион байгуулахдаа хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулж, сонгуулийн зардлын тайлан, холбогдох баримтыг хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлэх зэргийг анхаарч ажиллахыг хүслээ.
    Сургалт-семинарын үеэр, илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ.
    Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.
    Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
    Дараа нь сургалт-семинарт оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй зарим асуудлаар асуулт тавьж хариулт авав.
    Сургалт-семинарын үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан гарын авлагын талаар танилцуулга хийлээ.Түүнд сонгуулийн ач холбогдол, сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь иргэн бүрийг тэгш хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
    Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ
    2017 оны 5 сарын 01
    МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө Өдрийн сонингоор дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр
  • Номын баяр боллоо
    2017 оны 5 сарын 01
    “Билиг” дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Сургуульдаа ном хандивлах аян”-ыг дүгнэн
  • Монголын киночдын өдөр тохиож байна
    2017 оны 5 сарын 01
    Тавдугаар сарын 1-ний өдрийг киночид тэмдэглэдэг болсон нь учиртай юм. 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээж дэлгэцээр анхны киногоо гаргаж байсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд Монголын кино үйлдвэрийн уран бүтээлчид Майн баярын жагсаалын дүрсийг авч, анхны монгол баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачлагаар Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.
  • Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    2017 оны 5 сарын 01
    - 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд Хөдөөгийн хүчтэн шигшээ барилдаан, /жич: 7-ны өдөр болохоор товлогдсон байсан у.н Цэрэнжавын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан цуцлагдсан/

    - 05-р сарын 13-ны өдөр 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхүүдийн ээлжит барилдаан,

    - 05-р сарын 14-ний 14 цагаас Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 20-ны 14 цагаас Баянхонгор аймгийн харьяат, П.Аюуш арслангийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 21-ний 14 цагаас Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 28-ны 14 цагаас ИНЕГ-ын нэрэмжит Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно...
  • “Говийн чоно” сургалт, дадлага сургууль Монголын бас нэгэн брэнд болж байгааг онцлов
    2017 оны 5 сарын 01
    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно”-2017 олон улсын сургалт, дадлага сургууль өнөө өглөө Өмнөговь аймагт эхэлсэн.

    Сургуулийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн Д.Амарзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар оролцож үг хэллээ.

    Энэ удаагийн “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байна.



    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2017” зургаа дахь удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран анх удаагаа өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

    Өмнөх таван удаагийн “Говийн чоно” сургалтууд нь Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн, гамшиг, төмөр замын тээврийн болон уул уурхайн ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, гамшигтай тэмцэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж бидэнд сургамж, туршлага, түүх болж үлдсэн.

    “Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын түвшинд хүрч, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо жилээс жилд өсч, гамшгаас хамгаалах сургалт, дадлагын хувьд бас нэг Монгол бренд болж байна.

    “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургууль нь өмнөх сургалт, дадлагуудаас хэд хэдэн зүйлээр онцлогтой юм. Тухайлбал, тус дадлага сургууль нь энэ жил “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан доор зохион байгуулагдаж, оролцох гадаад улс орон, олон улсын байгууллагын тоо нэмэгдлээ. Анх удаагаа “Говийн чоно” сургалтыг өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа төдийгүй өмнөд бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад оролцож байна хэмээн онцлон дурдлаа.

    Мөн тэрбээр, “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн Засаг дарга, удирдлага болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, хошууч Т.Мортон ахлагчтай АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Өмнөд бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

    Сүүлийн жилүүдэд говийн бүсэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгдсэн.

    Мөн тус аймагт уул уурхайн ослууд их тохиолдох болсон байна. Тиймээс “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдийг хээрийн эмнэлэгт эмчлэх ажиллагаа, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үеийн хээрийн эмнэлэг дэлгэх, Даланзадгад сумын ард иргэд аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх дадлага, Цогтцэций суманд уурхайн ослын хор уршгийг арилгах, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ажлын хэсэг ”УБЦТС” ТӨХК-д ажиллаж байна
    2017 оны 5 сарын 01
    Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –нд 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарням, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга С.Очгэрэл нарын хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав. Ажлын хэсэг тус газарт ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм.
  • Хараагүй иргэд өлсгөлөн зарлалаа
    2017 оны 5 сарын 01
    Хараагүй иргэд өлсгөлөн зарлахаар сууж эхэллээ. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч
  • Б.Бат-Энэрэл: Би та нарыгаа эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа
    2017 оны 5 сарын 01
    “ТV9” телвизийн “Амттай яриа” нэвтрүүлгийнхэн бяцхан дууч хүү Б.Бат-Энэрэлийнд зочилжээ. Энэ үеэр сэтгүүлч хүүтэй ийн яриа өнгөрүүлсэн байна.
  • М.Энхболд болон МАН-д хандаж бодлогоо засах шаардлагыг тавьж байна гэв
    2017 оны 5 сарын 01
    АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Ц.Мөнх-Оргил сайд Европын Холбоонд айлчилна
    2017 оны 5 сарын 01
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ.

  • “Монголиа Опен”-д арван алттай нутгийн дэвжээн дээрээ илүүрхэв
    2017 оны 5 сарын 01
    “Монголиа Опен-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм. Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин манай хойд хөршөөс Буриадын гурван залуу (С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов), Москвагийн нэг бүсгүй (В.Чепсаракова) алтан медаль зүүсэн. Тэднээс буриадын хүнд жингийн шилдэг бөх сүүлийн гурван жил дараалан “Монголиа Опен”-д аваргалаад байна. ОХУ-ын Красноярскоос гурван бөх Улаанбаатарын дэвжээнд зодоглож, бүгд медаль хүртсэн. 65 кг-ын жинд барилдсан цэргийн ДАШТ болон залуучуудын Европын аварга тува бөх Начын Куулар эрэмгий, зоримог барилдаанаар Монголын үзэгчдийг баясгав. Энэ удаагийн ”Монголиа Опен”-д хойд хөршөөс өргөн бүрэлдэхүүнтэй, чамгүй хүчирхэг баг тамирчид манайд зодоглосон. Ялангуяа ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 10 гаруй тамирчин ирснээс ердөө нэг нь аваргаллаа. Түүнчлэн хоёр жилийн өмнө Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн ”Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова эхний тойрогтоо ялагдаж, хоосон буцсан юм. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргаллаа. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж, нүүр бардам нутаг буцав. Энэ жилийн “Монголиа Опен”-д олон онцлох сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдалгүй гар амар ялалт бэлэглэсэн. “Монголиа Опен-2017” ОУТ-д гавьяат тамирчин С.Батцэцэг - ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин П.Өнөрбат - ОУХМ О.Үйтүмэн, гавьяат тамирчин О.Насанбурмаа - ОУХМ Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Ням-Очир - ОУХМ Т.Түвшинтулга гэсэн манай шилдгүүдийн дуэль бөхийн хорхойтнуудыг сэтгэлийг хөдөлгөсөн юм.

    Тэмцээний дүн:
    Эрэгтэйчүүдийн 57 кг (14): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Алдар Бальжинимаев 3. Андрей Гатаулин (хоёул ОХУ), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)
    61 кг (17): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 2. Ньургун Александров 3. Петр Павлов (хоёул ОХУ), Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Монгол)
    65 кг (20): 1. Семен Терешенко 2. Начын Куулар (хоёул ОХУ) 3. Нармандахын Лхамгармаа, Ганболдын Чойгожид (хоёул Монгол)
    70 кг (11): 1. Евгений Жербаев (ОХУ) 2. Болдхүүгийн Сүхбат 3. Норовсүрэнгийн Амарсайхан (хоёул Монгол), Алексей Иванов (ОХУ)
    74 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж 2. Бат-Эрдэнийн Бямбадорж 3. Батчулууны Анхбаяр, Занданбудын Сумъяабазар (бүгд Монгол)
    86 кг (11): 1. Пүрэвжавын Өнөрбат 2. Оргодолын Үйтүмэн 3. Баатарын Нямбаяр (бүгд Монгол), Педро Себаллос (Венесуэль)
    97 кг (13): 1. Хосе Диас (Венесуэль) 2. Өлзийсайханы Батзул (Монгол), 3. Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол), Юрий Белоновский (ОХУ)
    125 кг (8): 1. Балдан Цыжипов 2. Мухамагази Магомедов (хоёул ОХУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо, Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол)
    Эмэгтэйчүүдийн 48 кг (16): 1. Валерия Чепсаракова (ОХУ) 2. Жасмин Миан (Канад) 3. Анжелика Фетошкина, Дарья Лексина (хоёул ОХУ)
    53 кг (10): 1. Ганбаатарын Отгонжаргал 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (хоёул Монгол) 3. Екатерина Поещук, Сталвира Оршуш (хоёул ОХУ)
    55 кг (8): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол) 2. Нина Менкенова 3. Наилия Абзалова (хоёул ОХУ), Бат-Очирын Болортуяа (Монгол)
    58 кг (8): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Вероника Чумикова (ОХУ) 3. Баатаржавын Шоовдор (Монгол), Ривас Гонзалес (Венесуэль)
    60 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Монгол) 2. Юлия Пронцевич 3. Ульяна Тукуренова (хоёул ОХУ), Зоригтын Болортунгалаг (Монгол)
    63 кг (9): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Бао Лин Лин (БНХАУ) 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), Анжела Фоменко (ОХУ)
    69 кг (10): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 2. Мариа Агоста (Венесуэль) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Ксения Буракова (ОХУ)
    75 кг (7): 1. Чандганацагаан (БНХАУ) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ 3. Цэдэндоржийн Баярзаяа (хоёул Монгол), Урангоо (БНХАУ
  • “Монголын инновацийн 7 хоног-2017” зохион байгуулагдана
    2017 оны 5 сарын 01
    БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
  • Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
    2017 оны 5 сарын 01
    Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
  • Мал төллөлт 59 хувьтай байна
    2017 оны 5 сарын 01
    Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая нь төллөжээ.

4703 4704 4705 4706 4707 4708 4709
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 9 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 17 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 35 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 46 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 24 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК