зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5757 5758 5759 5760 5761 5762 5763
  • Тэсрэх бөмбөгийг 30 жилийн турш цэцгийн ваар болгон ашиглаж байжээ
    2015 оны 10 сарын 07
    Дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөгийг 30 жилийн турш цэцгийн ваар болгон ашиглаж байжээ
  • Б.Болор: ТӨХ, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана
    2015 оны 10 сарын 07
    Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр түүнээс Төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа.
  • Хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна
    2015 оны 10 сарын 07
    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

    Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2 мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, 5.3 мянган га-гаас 58.5 мянган тонн хүнсний ногоо, 14.1 мянган га-гаас 20.9 мянган тонн тэжээл, 10.1 мянган га-гаас 5,5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

    Улсын хэмжээнд үр тариа 46.2, төмс 85.1, хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна. Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байгаа юм. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас 7-нд шилжих шөнө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас, 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 6-нд Булган, Сэлэнгийн нутгаар 16-18м/с, Төв аймгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
  • Ирэх жилээс 9 яамтай ажиллаж, зарим агентлагийг татан буулгана
    2015 оны 10 сарын 07
    Ирэх жилээс 9 яамтай ажиллаж, зарим агентлагийг татан буулгана
  • М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
    2015 оны 10 сарын 07
    М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
  • Энэтхэгт 6 кг жинтэй хүүхэд төржээ
    2015 оны 10 сарын 07
    Энэтхэгт 6 кг жинтэй хүүхэд мэндэлжээ
  • Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байна
    2015 оны 10 сарын 07
    Авлигын хэргээр гурван шатны шүүхээс ял сонсон ялаа эдэлж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор 3 дахь жилдээ эрэн сурвалжлагдаж байна.

  • Ш.Оргил:Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан
    2015 оны 10 сарын 07
    Манай сурвалжлах баг 21 аймгийн бүтээн байгуулалт болоод түүнд хувь нэмрээ оруулагч шилдэг татвар төлөгчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сэлэнгэ аймгийн топ татвар төлөгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг онцолж байна.

    Тус компани нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотыг дулаанаар 100 хувь хангадаг орон нутгийн өмчит томоохон аж ахуйн нэгж юм. Жилд дунджаар улс, орон нутгийн төсөвт 200-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг байна. Тэр ч утгаараа орон нутгийн шилдэг татвар төлөгчөөр гурван жилд дараалан шалгарч “Шилдэг татвар төлөгч”-ийн “Хөх дэвтэр”-ийн эзэн болжээ. Ингээд тус компанийн захирал Ш.Оргилтой ярилцсанаа хүргэе.

    - Компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

    - Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮ газар нь Сэлэнгэ аймгийн хоёр дахь дулааны станц юм. 1990 оноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болж аймгийнхаа бүх халаалтыг явуулдаг байсан. Улмаар 2000 онд Сүхбаатар хотын дулаан түгээх, дамжуулах, үйлдвэрлэх гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаан дулаан бус зөвхөн дулааныг үйлдвэрлэдэг болсон.

    130 ажилчинтай аймгийн төвдөө томоохон аж ахуй нэгж байгууллага юм.

    - Улс болон аймгийн зүгээс үйл ажиллагаанд тань бодитой тусламж үзүүлж чаддаж байна уу?

    - Орон нутгийн өмчит газар гэдэг утгаараа улс болоод аймгийн төсвөөс тусламж үзүүлдэг. Улс болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай зуух, шугам шинэчлэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгийн шинэчлэлт явагдсан. Улс, аймгаас дэмжиж өгч байгаа нь бидний ажилд маш том нэмэр болж байгаа.

    - Дулааны цахилгаан станцууд зарим тохиолдолд алдагдалтай ажиллах нь их. Танай байгууллагын хувьд?

    - Манайх зардлаасаа илүү гарч чадахгүй алдагдалтай ажиллаж байгаа. Аль болох өөрсдөө аж ахуйн тооцоот гэдэг утгаараа Сүхбаатар хотынхоо дулааныг тасалдалгүй, найдвартай, тав тухтай хангахыг зорьдог. Нэгдсэн үйлдвэр байхаа болиод дангаараа Сүхбаатар хотын дулааны станц гэдэг болсноос хойш алдагдалтай ажиллаж байгаа гэж хэлж болно. Дулаан цахилгааныг хосолж үйлдвэрлэдэггүй учир нүүрс, ус, шатахуунаа гаднаас нийлүүлж авах шаардлагатай болдог. Үүнийгээ хэрэглэгчдийг дулаан байлгах үүднээс халааж гаргадаг.

    Гэтэл өнөөдөр түүхий эдийн үнэ өсөлттэй, дулааны үнэ нэмэгдэхгүй байгаа нь зарлага гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашлаад манай хэрэглэгчид Дархан, Эрдэнэт, Улаанбаатартай манайхыг харьцуулдаг. Тэд эрчим хүчний үйлдвэртэй тул түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр газруудтай харьцуулж дулааны үнэ өндөр байна гэх зүйл ярьдаг. Тэгвэл манайх ийм биш ээ. Харин орон нутаг хийгээд улсаас дэмжээд Сэлэнгэ аймаг ядаж Сүхбаатар хотынхоо хэмжээнд дулаанаар хангачихдаг цахилгаан дулааныг хосолдог ТЭЦ болчихвол энэ бүх алдагдал, иргэдийн бухимдал арилна. ТЭЦ-тэй дан ганц дулааны станц хоёрыг харьцуулашгүй юм.

    Сонирхуулахад, зун боллоо гэхэд манай аймаг хэрэглээний халуун ус байхгүй байсан. Тэгвэл 4 жилийн өмнө бид өөрсдөө санаачилж зуух тавьж зөвхөн төвлөрсөн орон сууцанд ажлын таван өдөр хэрэглээний халуун ус тавьдаг болсон. Гэхдээ хэрэглээний халуун усыг өдөр бүр 24 цагаар авдаг байх хэрэгтэй байна.

    Одоо манайх 1200 гаруй айл өрх, 300-гаад аж ахуй нэгж, мөн аймгийн төвийн төрийн байгууллагуудын дулааныг хангаж байгаа.

    - Хүчин чадлын хувьд?

    - Анх 40 мвт-ын дулаан гаргах чадалтай байсан. Үүнээс хойш тоног төхөөрөмж ч хуучирчээ. Одоо бол анх суурилагдсан хүчин чадлынхаа 60 хувьд л хүрч ажиллах болсон. Одоогоор дөрвөн зуухтай.

    - Хаягдал үнс ашигладаг уу?

    - Тоосгоны үйлдвэр, хувь хүмүүс, замын компаниуд манайхаас үнс авдаг. Түүнээс биш бид бизнесийн чиглэлээр ашиглах боломж байдаггүй. Иргэд үнс авч хашааныхаа нүх сүвийг бөглөх сонирхолтой байдаг. Тэдгээр хүмүүст мөн үнсээ өгдөг.

    - Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

    - Нүүрс, усаа гаднаас авдаг. Тухайлбал, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайгаас нүүрсээ авдаг. Мөн усаа Сэлэнгийн компаниас гэрээлэн авдаг. Манайх эрчим хүчний үйлдвэр биш тул түүхий эдээ авч, дулаан өгдөг 7 сарын хугацаанд 32 мянган нүүрс ашигладаг.

    - Нийгмийн хариуцлага, татвар төлөлтийн тухайд?

    - Нийгмийн хариуцлага гэдэг үүднээс спорт, урлагийн хэмжээнд чадлаараа оролцож, идэвхтэй байдаг. 2012 оноос хойш гурван жил дараалж шилдэг татвар төлөгч болсон. Үүний үндсэн дээр татварын байгууллагын дээд шагнал болох “Хөх дэвтэр” шагналыг авсан байгаа. 2012 онд 200 сая, 2013 онд 276.8 сая, 2014 онд 414.8 сая төгрөгийг татварт төлсөн.

    - Цаашдын зорилго, зорилт?

    - Аж ахуйн аргаар хямд нүүрсээ авч дулаанаа хангаад ашигтай ажиллахыг зорьж ажиллаж байна. Ерөнхийдөө Сүхбаатар хотоо дулаанаар найдвартай хангах бол туйлын зорилт. Манай Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан. Харин бидний зүгээс ажлын бүтээмж, амьдрах нөхцлийг нь сайжруулахыг зорьж ажилласнаар өнөөдөр нэг ч халаалтгүй байр байхгүй болсон байна.

    Бид үүнийгээ цаашдаа улам бататгаж ТЭЦ-тэй болох асуудлыг хүчтэй тавьж ажиллаж байна.

    - Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

    - Хүнд алдагдалтай ажиллаж байгаа хэдий ч гэр хороололд ажилладаг ажилчдадаа нэг удаад нэг тонн нүүрс үнэгүй өгдөг.

    Сар болгон хоолны мөнгө ажилчдадаа өгдөг. Өнөөдөр манай ажилчид 1000 төгрөгөөр нэгдүгээр, хоёрдугаар хоолоо сэтгэл ханамжаар дүүрэн идчихэж байна. Харин орон сууцанд амьдардаг ажилчдынхаа халаалтын мөнгөнд хөнгөлөлт, урамшуулал олгодог. Аль болох халаалтын мөнгийг чөлөөлж ажилдаа ирэхдээ сэтгэл хангалуун байх талаас нь анхаардаг.

    - Ярилцсанд баярлалаа.

    “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь гол түүхий эд болох нүүрсээ Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас авдаг тул дулааны үнэ харьцангуй өндөр байдаг аж. Мөн гэрээлэн усаа гаднаас авдаг нь эрчим хүч ашиглалтын үнэд нөлөөлдөг байна. Гэхдээ цахилгаан, дулааныг хосолж түгээдэг болчихвол аймгийн хэмжээнд 100 хувь алдал, чирэгдэлгүй ажиллаж чадна гэж тус газрын дарга Ш.Оргил ярилцлагын үеэр дурдсан юм.
  • Орон нутгийн зорчигчид замдаа бие засаж болохгүй!
    2015 оны 10 сарын 07
    зорчигчид орон нутгийн замд ил задгай бие засах бую хог хаявал 5000 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Эл зүйл заалтаа ажлын хэсгийнхэн тайлбарлахдаа 30 км тутамд бие засах газар байгуулна. Хэрэв тэнд бие засахгүй бол торгоно гэсэн хариулт өглөө.

  • МАН Сонгуулийн хуульд доорх өөрчлөлтийг хийх саналтай байна гэв
    2015 оны 10 сарын 07
    МАН Сонгуулийн хуульд доорх өөрчлөлтийг хийх саналтай байна гэв
  • Шуурхай: Г.Маралмаа ухаан алдлаа
    2015 оны 10 сарын 07
    Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарт яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа
    2015 оны 10 сарын 07
    Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.

    Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаж байгаа юм.

    Шүүх хурал эхэлмэгц Г.Маралмаа хурлыг хойшлуулах хэд хэдэн хүсэлт гаргасан ч бүтэлгүйтсэн.

    Тэгвэл дөнгөж сая улсын яллагч Д.Цолмон Т.Цогт, Г.Маралмаа нарт үүсгэсэн яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа. Одоогоор тэдэнд хэдэн жилийн ял төлөвлөснөө дуулгасангүй. Гэхдээ Т.Цогт, Г.Маралмаа нарын гэм буруутай тогтоогдвол хуулийн дагуу тэдэнд 15-25 жилийн хорих ял оноох юм.

  • Т.Булгантамир: Замын компаниуд хэдэн км зам барьж байгаа нь чухал би
    2015 оны 10 сарын 07
    Манай сурвалжлах баг аймаг орон нутгуудын шилдэг татвар төлөгчидтэй уулзаж, туршлага зорилгоос нь олон нийттэй хуваалцаж байгаа билээ. Бусдаас бурууг, бас харыг харахаас илүүтэй ололт амжилттай талыг нь олж харах зорилготой орон нутгаас хийж буй цуврал сурвалжлагаа энэ удаад Сэлэнгэ аймгаас бэлтгэн хүргэж байна.
  • Д.Анхбаяр Азийн аварга боллоо
    2015 оны 10 сарын 07
    Азийн аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээн Оман улсын Мускат хотод энэ сарын 1-5-нд боллоо. Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцож, алт, мөнгөн медаль тус бүр нэгийг авав. Тодруулбал эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Д.Анхбаяр алт, 150кг жинд Л.Бархасбаатар хүрэл медалийн эзэн боллоо.
  • Дуучин Г.Ариунбаатар ”Карнеги холл”-д дуулна
    2015 оны 10 сарын 07
    Дуучин ГАриунбаатар ”Карнеги холл”-д дуулна
  • Л.Ганбатын оронд Ш.Түвдэндоржийг дэмжлээ
    2015 оны 10 сарын 07
    Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганбат гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна.
  • “Улаанбаатар төмөр зам” зарим тарифаа нэмнэ
    2015 оны 10 сарын 07
    хххх
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй В.В.Путины тухай 24 сонирхолтой баримт
    2015 оны 10 сарын 07
    Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүний тухай 24 сонирхолтой баримтыг хүргэе.
  • Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 07
    Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
  • МАН гишүүдээ хөөжээ
    2015 оны 10 сарын 07
    өчигдөр Дархан-Уул аймгийн МАН-ын хороо хуралдаж С.Насанбат, Ч.Цэндсүрэн нарыг огцруулахад оролцсон Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон найман иргэнийг МАН-аасаа хөөх шийдвэр гаргасан байна. Харин А.Энхболд, Р.Эрдэнэбаяр нарыг энэ оны зургаадугаар сард намаас хөөсөн байжээ.
5757 5758 5759 5760 5761 5762 5763
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 1 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 14 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 26 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    23 цаг 56 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 56 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 56 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 56 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 56 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК