2014 оны 8 сарын 11
Энэ сарын 8-ны шөнийн 00.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Авто сургуулийн замд эзэн холбогдогч нь тодорхойгүй зам тээврийн осол хэрэг гарсан байна. Осол гарах үед хохирогч согтуурсан үедээ нөхөртэйгээ муудалцаж замын голд сууж байгаа. Харин нөхрийнх нь хувьд замын хажууд эхнэрээ хараад зогсож байсан байна. Гэвч төд удалгүй хоёр машины араас ирж байсан машин хохирогчийг харалгүй дайрж хөнөөжээ.