Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага зардлаар иргэдээ бухимдуулахгүй түгжрэлээс гарах боломж бий

2014-8-11
0
ЖИРГЭХ


ЭнхтөрХотын төвийн замыг төлбөртэй болгох асуудал олон нийтийн дунд маргааны сэдэв болоод байна. Тэгвэл автозамын түгжрэлийг бууруулах талаар хурандаа С.Энхтөр өөрийн фээсбүүк хуудсаараа саналаа хуваалцсан байна.  Мэргэжлийн хүний хэлж бичиж байгаа нь цаанаа л өөр байх аж.

Шинээр гарах гэж буй шийдвэрийн тухайд:
Дэлхийн томоохон хотуудад автозамын сүлжээг бүсчилсэн байдаг ба тогтоосон бүс дотор болон тодорхой замуудад тээврийн хэрэгслийг зорчих төлбөр тооцоо, татварыг тогтоож өгсөн байдаг. Эдгээр улс орнуудад тээврийн хэрэсглийн жолооч нар өөрсдийн зорчих маршрутыг чөлөөтэйгөөр сонгох боломж бүхий замуудад төлбөр тооцоог цахим хэлбэрээр, зорчих хөдөлгөөн эхлэх үед тооцдог.
Харин Улаанбаатар хотын хувьд автозамыг сүлжээг төлбөртэй болгох хэмжээнд бүсчилэх боломжгүй, оршин суугчдын зорчдог гол зам нь Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөөгөөр хязгаарлагддаг учир нийслэлийн автозам дээр сонголт хийх боломж тун тааруу.
Хотын төвд нь нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдсэн,үүнийгээ дагаад автомашин хэрэглэх шаардлага багассан улс оронд л төв замаар зорчих тээврийн хэрэгслэээс татвар авах системийг нэвтрүүлдэг.
Автозамын хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол автозамын сүлжээг сайжруулах, нэг түвшинд огтлолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах асуудал юм гэж олон улсад үздэг. Харин энэ асуудал нь асар их зардал шаарддаг учир манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ боломжгүй мэт санагдаж байна.

Харин нийслэлийн төв замаар зорчиход төлбөр авдаг болох тухай шийдвэрийн талаар үзэл бодлоо бичье.
1. Нийслэлийн удирдлагаас авто замын хэт их ачааллаас сэргийлэн гаргаж байсан өмнөх шийдвэрүүд нь эерэг нөлөө үзүүлж байсан хэдий ч түүнийг боловсронгуй болгох, хяналт тавих асуудлыг чангатгах \цагдаагийн хяналтыг хэлсэнгүй, энд камерын хяналт л хангалттай\ байдал орхигдсоноос үүдэн өөр арга эрэлхийлэхэд хүргэсэн. Энэ нь:

2. Дугаарын хязгаарлалт: Энэ шийдвэр нь хэдийгээр маш зөв гаргалгаа байсан боловч маш олон тооны иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломж бүхий иргэд 2 автомашинтай болох, төрийн байгууллагын ажилчидын албаны\ тусгай тоноглолтойгоос бусад\ автомашин хязгаарлалтанд хамаарахгүй байх гэх мэтээр энэхүү захирамжийн үр дүнг бууруулсан. Харин энэ ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй байсан.

3. Нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиход зориулсан: Энэ шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багасах болсноос биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлвэл автомашины тоо буураагүй. Бид яах ёстой байсан бэ? а.Нийтийн тээврийн сүлжээ маршрутыг ихэсгэх, буудал дээр давхцалгүй болгосон байх, 1 дүгээр эгнээгээр тасралтгүй зорчидог болгосон байх хэрэгтэй байсан.б. Ариун цэвэр, үйлчилгээний соёлыг огцом дээшлүүлсэн байх хэрэгтэй байсан. в. Нийтийн тээврийн жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёлд эргэлт хийсэн байх ёстой байсан. Энэ тохиолдолд иргэд автомашинаасаа нийтийн тээвэрлүү шилжих байлаа. \ цагаан захтнууд нийтийн тээврийг хэрэглэдэг болгох ажиллагаа явуулах байсан.

4. Ачилтын тухайд: Энэ нь бусдын хөдөлгөөнд саад болж, түгжирэл үүсэхээс сэргийлэх маш чухал ажил хэдий ч үр дүнгээ өгсөн байдал төдийлөн ажиглагдахгүй байна. Учир нь: а. Зогсоолын асуудлуудыг нийслэлийн аль ч хэсэгт боломжит хувилбаруудаар шийдэхгүй байна. \зай завсар болгонд зогсоол байгуулах, хувийн байгууллагын талбайг ч төлбөртэй болгож олон нийтийг зогсоох хэрэгтэй\.б. Санаатайгаар буруу зогссон жолооч нарыг ачиж өндөр хураамж авах биш, хуулинд яаралтай өөрчлөлт оруулж өндөр торгууль ноогдуулах хэрэгтэй байсан.

5. Хөдөлгөөний удааширал, эсвэл түгжрэл үүсгээд байгаа цэгийг олж инженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргах. Ийм цэгүүд нийслэлийн хэмжээнд маш их байгаа.

6. Нийслэлийн засаг даргаас худалдаа үйлчилгээний захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Иймд худалдааны захуудыг зарим өдрүүдэд шөнийн цагаар ажиллуулдаг болговол өдрийн цагаар ачаалал буурч иргэд замын түгжирэлд орохгүй. Зарим захуудыг хотоос гаргах ажил чухал байсан.

7. Орлого багатай буурай хөгжилтэй орнуудад нийтийн тээврийг ядуусын унаа мэтээр ойлгодог гаж үзэгдэл байсаар байна. Харин өндөр хөгжилтэй оронд байдал эсэргээрээ. Автозам болон тээврийн хэрэгсэлд ашигт үйлийн коэффицент \АҮК\гэж нэг юм бий. Энэ нь макро түвшинд ч айл өрхүүдийн микро түвшинд ч маш их ач холбогдолтой. Тээврийн хэрэгслийн АҮК нь тухайн явсан км тутамд хэдий хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэснээр үнэлэгдэнэ. Айл өрх, хувь хүмүүс ч бага шатахуунаар богино хугацаанд яаж хувийн ажлуудаа амжуулах талаар санаа зовдог нь энэ.\ carpool гэдгийг үзээрэй\ Нэг а\м аар ганцаараа яваад, юу ч амжуулахгүй холхиод байвал АҮК нь "0"-ийг заана. Социализмын үед "сул явалт" гэдгийг маш их анхааран үзэж судалгаа, график, төлөвлөгөө гаргадаг байсан. Эдийн засгийн үр ашиг гэдэг зүйлийг аль ч нийгэмд, тэр тусмаа өнөөгийн нийгэмд зөвхөн авто тээврийн байгууллага гэлтгүй хувь хүн бүр нарийн бодолцох нь зүйтэй.

8. Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа 1000 т\х тутмын 30-40% нь бидний яриад байдаг "халтуурчид" гэж үздэг. Тэдний буруу гэж байхгүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс хүн гар өргөх хүртэл хүссэн замаараа чөлөөтэй явна. Энэ бол өнөө л ядуурал, ажлын байртай холбоотой. Тэдний ажлын байр бол автомашин, автозам. Тэдэнд өөр ямар ч боломж байхгүй байгаа нь замын хөдөлгөөнд ачааллыг ихээр нэмэгдүүлдэг гэсэн үг юм. Эдгээр иргэдэд\ халтуур хийж байгаа\ ажлын байрыг нь өөр хэлбэрээр бэлдээд өгчих юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа т\х-үүд 30-40%- иар буурах ба үүнийгээ дагаад автомашинаас гарах хорт утаа, дуу чимээ гээд сөрөг талууд энэ хэмжээгээрээ буурах юм.

Эцсийн дүндээ хотын төвөөр зорчих иргэдээс татвар авах биш , одоо мөрдөгдөж байгаа журмаа боловсронгуй болгож үр дүнг нь сайжржжлах л чжхал байна. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдэх боломж маш их байгаа ба миний бие захаас нь бичлээ. Үргэлжилэл бий шүү....

Хамгийн гол нь замын хөдөлгөөний түгжирэл, автомашины хэт их ачааллаас салах тухай бусад улс орнуудын бэрхшээлийг бид араас нь шилийг нь дарж дагах биш хүрсэн амжилтруу нь үсэрч өөрийн орны хөрсөн дээр буулгах зальжин бөгөөд ухаалаг аргыг сонгох нь зүйтэй юм уу гэж бодогдож байна. Токио 8 сая, Бээжин 11 сая, Берлин 2 сая, Улаанбаатар 300 хүрэхгүй мянган машинтай. Бидэнд бага зардлаар иргэдээ бухимдуулахгүй түгжирлээс салах маш их боломж хувилбарууд байгаа.

Иргэн С.Энхтөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.26.193.24)
    Мулгуу, тэнэг, чадваргуй, шуналтай ихэнхи эрхтэн дархтангуудын гай , олигтой мэдлэг, чадваргуй байж албан тушаалын хэнхэг евчтей юмнууд ард тумэнд мен их гай болж байна даа.
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Бушуухан метрогоо ашиглалтанд оруулж, 2-3 давхар зам бариачээ . МУ-ын тэр их херенге хаана байна, хаашаа урсаж тербумаар нь ард тумнийг еренд оруулчихаад, ард тумнийг битгий мелжеед бай. Сурэндоржийн бичсэн тумэнтэй унэн. Унэнэ, тэнэг, мулгуу,
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Сүрэндорж (182.160.4.159)
    Хотын түгжрэл анханаасаа л эрх мэдэлтэнгүүд хотын замуудыг шахаж барилга барьсантай л холбоотой одоо хар гаднаа зогсоол байхгүй өчнөөн барилга замд тулгаад л бариад байна Энээ талаар хотын удирдлагад шомдол гаргахаар МХГ ирээд зогсоо гэдэг боловч та нар дээрээс нь мундагдаад л бариулдаг Хамгийн наад захын жишээ хар МЭХСургуулийн орчимд хар сургуулийн бүх цонхыг хаагаад 15 давхар барилга бариад дуусч байна хичнээн сайхан мод байлаа бүгдийг нэг шөнө тайраад хаяж байдаг тэгээд тэр барилга зогсоол хотоос гаргаж өгч байна та нар ийм барилгууд хотоор л дүүрэн байна тэгээд татвар гэж балайтахаа болих хэрэгтэй АН ын гарч ирээд цаин нэмсэнгүй 1000 төгрөг нэмчихээд 30 хувь нэмсэн гэж бид нараар тоглож дормжлож байгаа биз дээ гадны орон шиг ядахаа 1500 доларын цалин өгч байж татвар авна гэвэл арай л өөр сонсогдоно шүү
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • Kkk (103.26.193.17)
    Энэ мундаг хvн олон жил ажилласандаа Худалаа нянгардахаас еер юм чадах уу
    2014 оны 08 сарын 12 | Хариулах
  • иргэн (103.26.193.8)
    эхлээд хотын төвөөр том машин жип машинуудаас мөн хөдөөний машинуудаас татвар ав приус машинуудыг төвөөр татваргүй явуул
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.21.106.250)
    ЗЦГ-т хандаж хэлэхэд түгжрэлд та нарын оруулж байгаа хувь нэмэр бас бий шүү.гэрлэн дохиогоор саадгүй явж болоод байтал нэг дохиур барьсан нөхөр ирээд дадлага хийж баахан түгжрэл үүсгэчихээд зугтаад явчихна.Дээр нь бас замын гарц уулзваруудыг давхар зураас татаад эргэхийг хориглоод хаячихна.Гэр орон луугаа орох гэсэн хүмүүс эргэж болох газар нь хүрэх гэж зохиомол түгжрэлд нь ороод гацаад яваад байдаг.Зам тавьж байгаа компаниудад замын зураг гээд амьдралгүй зурагыг хөдөөнөөс хотод ирээд удаагүй малчин шахуу нөхөдөөр хийлгэнэ энэ бүгдийг цэгцэлбэл түгжрэл нэг их үүсэхгүй дээ. Жишээ нь 25-р эмийн сангийн зүүн талын байр луу орох гэсэн жолооч 10-р хороолол талаас ирээд заавал баруун 4-н замын уулзвар хүрэх эсвэл урдуур төмөр замын вокзал руу орж түгрэл үүсгэнэ.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • монгол (202.180.216.211)
    Хамгийн хурдан бөгөөд хамгийн зөв шийдэл бол 100 айлын болон Нарантуул захыг л хотын төвөөс зайлуулах арга байна даа.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Aglaa (27.123.214.115)
    Seluuhen bolbol tatvaraa tuluh gj uraldana daa. Kkk. Nemeed uguuch gj sanal asuulgyn dun garah vii
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • 777 (119.40.100.222)
    иргэн Энхтөрийн дээрх саналыг шийдвэр гаргагчид судалж санал солилцон зөв шийдвэр гаргаасай. Иргэдийн өмч, эрх хэмжээнд халдахад хэмжээ хязгаар баймаар. Хүний өмчид бүдүүлгээр халдаж бас хууль бус татвар авдагаа зогсоомоор байна. Бат Үүл сая гаран хүнтэй хотыг удирдах чадваргүй, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл даан ч алгадаа. санал асуулга нэртэй жүжгээ дахин тоглоод хүний карманаас татвар авахад түүнд тохирсрн үйлчилгээ байх ёстой гэдгийг ч мэдэхгүй, зогсооно, төлбөр авна, ачна, түгжнэ гэдгээс өөрөөр сэтгэх чадваргүй хоосон толгой.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • 777 (119.40.100.222)
    иргэн Энхтөрийн мэргэжил, туршлагаа үндэслэн бичсэн саналыг шийдвэр гаргабаг дарга нар уншиж санал бодлоо солилцон ухаалаг шийвдэр гаргаасай. Муйхар иргэдийн санал асуулга гэсэн хуурамж жүжиг тавихаа болиосоо нэр хүндээ унагаж гүйцлээ. Бухамдсан хүмүүс санал бодлоо янз бүрээр илэрхийлж байгааг буруутгах аргагүй. Иргэдийн хувийн өмч эрх хэмжээнд халдахад хэмжээ хязгаар баймаар яв, зогс, төлбөр төл, ачна, түгж нь гэдгээс өөр шийдэл гаргаж чадахгүй арчаагүй толгойнууд
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • SOLIOTOI VVL (103.10.21.107)
    ZAMIIN TATBAR ABCHIHAAD OLIGTOI HIISEN YUMGVI BJ YUN DAHIN TATBAR BE ARD TVMNEE BODOJ ZEB SHIIBER GARGAH HEREGTEI
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • zochin (182.160.40.22)
    zovhon , uhamsar ,bie bienee hundetgeh soel ! duremee ygshtal bieluulhed UB d tugjrelgui zorchih bolomj 100 % bna ! tiim soel suutal dor hyaj 30 jil ! tegeed yah uu ! zovhon ondor torguuli ! hatuu shiitgel ! oor zam ugui dee ! mongol joloochiin chihend us hiisen ch segserne ! alt hiisen ch segserne dee ! torguuli bas dahin torguuli !
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зэд (203.91.118.162)
    Нийслэлээс юуны өмнө эхлээд нийтийн тээврийг сайжруулаад, түүний хотын гаднах байрлалд нь иргэдийн автомашины төлбөргүй зогсоолууд бий болгож өгөх хэрэгтэй. Иргэд тэнд ирж машинаа байрлуулаад нийтийн унаанд сууж төв рүү ордог болгох нь зөв.Нийтийн тээвэр ч орлого нь нэмэгдэнэ, иргэд түгжрэх, зогсоол хайх, түүнээс үүдэх ачуулах гэх мэт асуудлаас аяндаа салаад ирэхээр энэ байдалд хэвшинэ. Замын төлбөр авахаас өмнө энэ тал дээр ажиллаад үзээч гэсэн санаа байна. Хотын төвийн замын төлбөр авна гэдэг бол тийм ч болохгүй санаа биш. Эдийн засгийн ийм хөшүүрэг аргагүй үед хийхээс өөр яахав дээ.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    41 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    41 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    1 цаг 11 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    1 цаг 14 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 18 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    1 цаг 22 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    1 цаг 24 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    2 цаг 8 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    2 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    3 цаг 6 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    3 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 33 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    3 цаг 37 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    4 цаг 18 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    4 цаг 26 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    4 цаг 31 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    5 цаг 22 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    5 цаг 49 мин
  • Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
    6 цаг 15 мин
  • АНУ-ын албаныхан Кабо Вердийн шигшээ багийн хаалгач Возиньягийн ээжийг ДАШТ үзүүлэх боломжийг судалж байна
    6 цаг 17 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК