2014 оны 8 сарын 12
МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр тус нам намынхаа анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөлгөөнийг бүсчилсэн байдлаар явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд тус нам Хангайн бүсийн зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. Энэ талаар МАХН-ын даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатараас тодрууллаа.