
МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон ч энэ өдөр хүртэл хойшиллоо. Хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч нарын ирц хүрээгүй учир ийнхүү хойшлуулсан байна. Шүүх хуралд ирсэн зарим өмгөөлөгчидтэй уулзаж ярилцаж байхад "Уг хэрэгт холбогдон шүүгдэх хүмүүс нь шүүх хуралдаа ирэхгүй. Өмгөөлөгч нар нь ямар нэг шалтгаан хэлж хойшлуулаад байна" гэх зүйлийг ярьж байв. Энэ хэрэгт хамгийн олон холбогдогч, хамгийн олон өмгөөлөгч оролцож байгаа юм.
Хэргийг сөхвөл, одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байдаг. Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн юм. Ингэхдээ тэд нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан гэдгийг эх сурвалжууд гэрчлээд буй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)