
Баянгол дүүргийн нэгдүгээр хороо цагдаагийн албан хаагчийн нэрийг барьж автомашин аваад явчихлаа гэсэн гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгахад өчигдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 35 настай иргэн Б өөрийн эзэмшлийн "Тоёото круйз" авто машинтай нарны гүүрэн дээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй И гэгч нь "Цагдаагийн ажилтан байна. Согтуу жолоо барьж болохгүй" хэмээн энэ утсаар холбогдож автомашинаа аваарай гэж дугаар өгөөд машиныг нь аваад явжээ. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Төрийн албан хаагчийн нэрийг барьж, залилан мэхлэх төрлийн гэмт үйлдэл үйлдсэн учир уг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/