
Бразилийн хөл бөмбөгийн залуу од Неймар ногоон талбай дээр бэртэл аван тэмцээнийг орхисноос хойш түүний баг Германы шигшээд гутамшигтайгаар хожигдож улмаар Голландуудад хүрэл медалиа алдсан. Удаан хугацаанд олны нүднээс хол байсан Неймар саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр болж өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээнд өөрийн багаа тийм ч муу тоглоогүй гэдгийг онцлоод “хэрвээ би дасгалжуулагч байсан бол энэ 23 хүнийг л сонгох байсан” гэжээ. Түүнчлэн Карлос Алберта Паррейра “Бразилд буруу арга барилаар хөл бөмбөгийн бэлтгэл хийж байна” гэсэнтэй санал нэг байгааг илэрхийлжээ. Тэрээр “Бэлтгэлийн арга барил шинэ тамирчдад боломж олгодоггүй, гүй, дамжуул, өг гэсэн үг л талбайд сонсогдоно. Харин хэрхэн яаж тоглох ёстойг заадаггүй. Би буруу бэлтгэлийн золиос болох шахсан хүн. Нэг удаа солгой хөлийг минь бөмбөг чиглээд ирж байхад дасгалжуулагч баруун хөлөөрөө цохь гэж хэлсэн, харин миний бэлтгэлийг үзэж суусан аав маань хэрвээ бөмбөг зүүн хөлийг чинь чиглээд ирвэл чи зүүнээрээ цохь, чадахгүй бол сур гэж хэлсэн. Би аавынхаа зөвлөгөөг дагаж зүүн хөлөөрөө цохиж сурсан. Тэр хүртэл би буруу арга барилаар бэлтгэл хийж байгаагаа анзаараагүй явсан” гэж хэлжээ.
Сэтгэгдэл (3)