2014 оны 3 сарын 27
Өнгөрсөн жил Баянгол дүүрэгт байрлах нэгэн эмийн компанид хулгай орж хоёр нөүтбүүк, сая гаруй төгрөг алдагдсан. Тэгвэл энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоогүй байхад өчигдөр тус компанийн эм ханган нийлүүлэх байранд дахин хулгай орж бэлэн биет сая гаруй төгрөг алдагджээ. Улмаар тус газарт бичигдсэн камерийн бичлэг байгаа ч цагдаа нар хэрэгтнийг одоо болтол олоогүй байгаа юм. Тиймээс бид энэ удаад хулгай хийж буй залуусын бичлэгийг компанийнх нь зөвшөөрөлтэйгээр дэлгэж байна.