2014 оны 3 сарын 27
2013 оноос хойш бага насны хүүхдүүдийг залилж, гэрт нь орж үнэт эдлэл, үнэ хүрэх бүхий л зүйлийг нь хулгайлдаг байсан эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүллээ. Тодруулбал, 2013 оноос хойш уг эмэгтэй нийслэлийн зургаан дүүргээр явж, 20 удаа хүүхэд залилж, гэрээс нь үнэт эдлэлүүдийг нь хулгайлжээ.