2014 оны 3 сарын 27
Замын цагдаагийн газраас бичлэг дээрх автомашиныг эрэн сурвалжилж байна. Энэхүү марк, дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч энэ сарын 26-н буюу өчигдөр шөнө СХД-н 15-р хороо оёдлын 3-1 тоот хашааг мөргөн цааш явж, СХД-н 10-р хороо ЗБУ-н 15-73 тоот хашаа гэр мөргөн гэрт байсан 3 хүнийг гэмтээсэн байна. Иймд дээрх бичлэг дээр гарж буй автомашиныг харсан хүн ЗЦГ-ын 98330005, 99182426 дугаарын утсанд болон ЦЕГ-ын 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.