2014 оны 3 сарын 20
Ардчилсан хувьсгалын партизануудын нэг гэгддэг, “сахал” хочит Б.Билэгт Шинэчлэлийн Засгийн газрын томилгоонд өртөж, ЦЕГ-ын даргаар томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Түүний хувьд анх энэ албанд томилогдохоосоо эхлээд л шүүмжлэл, хэл амыг хүртэж байсан удаатай. Харин сүүлийн үед салбарынх нь сайд түүнд “эгдүйцэж” буйгаа шуудхан хэлж орхидог болжээ. Энэ байдлаас болж Б.Билэгтийг удахгүй албан тушаалаасаа буух нь гэсэн шум нийгэмд бий болоод байгаа юм.