2013 оны 10 сарын 14
“Мобиком”корпорацийн талаарх гомдол, шүүмжлэл сүүлийн хэдэн жил нэлээдгүй гарах болсон. Тиймээс ч “Мобиком”-оос зарим иргэд татгалзаж эхэлж байна. Мөн татгалзахыг ч нэгэндээ уриалах боллоо. Тун удахгүй иргэд “Мобиком”-ын гадаа суулт зарлаж худалдаж авсан дугаар, утас зэргээ буцаан өгч, төлсөн мөнөө эргүүлэн өгөхийг шаардаж магадгүй байдалд хүрчихээд байна.