-
2012 оны 8 сарын 21
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
-
2012 оны 8 сарын 21
Аргын тоолол: Мягмар гараг. Наймдугаар сарын хорин нэгний өдөр.
Билгийн тоолол: Ангараг гараг. Намрын тэргүүн сарын дөрөвний өдөр
Жил өдөр: цагаагчин тахиа
-
2012 оны 8 сарын 21
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулганаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар сонголоо. Санал хураалтад 41 гишүүн оролцож, 95.3 хувиар түүнийг дэмжив.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулганаар сайд нараа томилж дууссанаар Н.Алтанхуягийн тэргүүлэх Засгийн газар байгуулагдаж дууслаа. Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
-
2012 оны 8 сарын 20
Сүхбаатарын гудамж, Бага тойруугийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэлх 300 метр авто замын хөдөлгөөнийг энэ сарын 22-ны 23.00 цагаас 27-ны 07.00 цаг хүртэл хязгаарлаж авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулганаар дөнгөж сая МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулганыг орхин гарсан МАН-ынхан мэдэгдэл гаргалаа.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулганаар үлдсэн таван сайд нарыг томилж байна.
-
2012 оны 8 сарын 20
Өнөөдрийн чуулганаар УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайдаар томиллоо.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын анхдугаар чуулганд 40 гишүүн оролцож, Шадар сайдад Д.Тэрбишдагвыг 92.7 хувийн саналаар дэмжиж томиллоо.
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын анхдугаар чуулганаар үлдсэн таван сайд нарыг хэлэлцэн баталж байгаа юм.
-
2012 оны 8 сарын 20
30 гаруй холбогдогчтой бүлэг хар тамхичдын хэргийг УМБГ-аас өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын хяналтад шилжүүлжээ.
-
2012 оны 8 сарын 20
-
2012 оны 8 сарын 20
УИХ-ын чуулган 15.00 цагаас товлогдсон ч байнгын хороодын хурлаас блж, дөнгөж сая эхэллээ. Хуралдааны танхимд өнгөрсөн баасан гаригт чуулганыг хаяж гарсан МАН-ын гишүүд ирсэн байна.
-
2012 оны 8 сарын 20
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс сайдад нэр дэвшээд байсан гишүүдийг байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
-
2012 оны 8 сарын 20
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн.
-
2012 оны 8 сарын 20
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Шадар сайдад нэр дэвшүүлсэн.
-
2012 оны 8 сарын 20
МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөнгөж сая Клиникийн хоёрдугаар эмнэлэгт авчирлаа. Тэрээр таягтай бууж ирэн, тэргэнцэр дээр суусаар эмнэлэг рүү оров. Өлсгөлөн зарласныхаа тэрээр мөн ийнхүү Клиникийн хоёрдугаар эмнэлэгт ирж, эмчлүүлж байсан билээ.