-
2012 оны 3 сарын 21
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган олон жил түүнийг зовоосон ужиг гэмтлийн улмаас Лондоны олимпийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа.
-
2012 оны 3 сарын 21
Өнөөдөр ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ тэрээр цагдаагийн дарга нарыг өмгөөлсөн албан тоотыг прокурорын газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл өгсөн юм.
-
2012 оны 3 сарын 21
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд НӨАТ-ын одоо үйлчилж байгаа хуулинд 10 сая төгрөг гэснийг 50 сая болгохыг дэмжсэн байна.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуульд 50 сая хүртэлх орлоготой нь нэг хувийн, 50 саяаас дээш орлоготой нь таван хувийн татвар төлдөг байх нь зөв гэж Засгийн газрын гишүүд үзсэн аж.
-
2012 оны 3 сарын 21
Израйльд туранхай миссүүдийг рекламд тоглуулахыг хориглосон хууль баталжээ. Энэ хууль Фотошопын хууль нэртэй аж. Учир нь энэ хуулиар моделиудыг туранхай харагдуулах гэж фотошоп болон бусад төрлийн зураг засварын программ ашигласан тохиолдолд үзэгчдэд мэдэгдэхийг шаарддаг аж.
-
2012 оны 3 сарын 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
-
2012 оны 3 сарын 21
Ирэх дөрөвдүгээр сарын зургаанд Тувагийн Аялал жуулчлалын холбоо “Тува: Замын уулзвар ба тариалалт” нэртэй “Олон улсын жуулчлалын форум” зохион байгуулахаар болжээ.
-
2012 оны 3 сарын 21
Хүчирхийлэл, садар самуунаар дүүрсэн энэ нийгэмд хүүхэд байтугай эрийн цээнд хүрсэн нэгэн ч хиртхиймээр олон саарал үзэгдэл дунд бид амьдарч байна. Зөвхөн кинон дээрээс л хардаг байсан элдэв самуунтай халз тулах нь хэвийн үзэгдэл болтлоо идээшиж, ёс суртахуун гээчийг холын холд булшилж орхисон энэ нийгмийн бурангуйн сүүдэр хүүхдэд л бүү тусаасай гэж бид хүсдэг. Яагаад гэвэл хүүхэд гэдэг цэвэрхэн цаас юм. Гэвч тэр цаасан дээр бид юу “зурдаг” вэ?
-
2012 оны 3 сарын 21
Ц.Нямдорж сайд ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга солонгос болон хятадуудтай нууц гэрээ хийсэн тухай мэдээллийг дэлгэв.
-
2012 оны 3 сарын 21
Үүрэн холбооны оператор компаниуд дундаас өөрийн өвөрмөц дүр төрх, үндэсний гэсэн тодотголоороо бусдаас ялгарч, салбарынхаа хөгжил дэвшилд байнгын хувь нэмрээ оруулж, технологийн шинэчлэлийг үргэлж хийн ухаалаг хэрэглээг хүн бүрт хүргэдэг Скайтел компани шинэ удирдлагаа хүлээн авч байна. 2012 оны 3 дугаар сар 16-ний өдрийн ТУЗ-ын хурлын шийдвэрээр Скайтел компаний Гүйцэтгэх захирлаар Д.Болорыг томиллоо.
-
2012 оны 3 сарын 21
Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн аймгуудын их хурилдай боллоо.
-
2012 оны 3 сарын 21
Нийслэлийн засаг даргын захирамжаар зарим худалдааны төв, зах болон зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн байна.
-
2012 оны 3 сарын 21
-
2012 оны 3 сарын 21
-
2012 оны 3 сарын 21
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарсан.
-
2012 оны 3 сарын 21
Өмнөговь аймагт байрлах Оюутолгой ордын 60 гаруй хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компани 2011 оныхоо санхүүгийн тайланг гаргажээ.
-
2012 оны 3 сарын 21
Холливүүдийн алдарт жүжигчин, буддын шашинт Стивен Сигал ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын нийслэл Элстэй хотод зочилжээ. Тэрээр Халимагт Европт байрлах Буддын хамгийн том сүм болох Бурхан багшийн алтан сүмд зочлох мөн Европийн боксын аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцохоор ирсэн аж.
-
2012 оны 3 сарын 21
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон.
-
2012 оны 3 сарын 21
”Peace Corps” олон улсын байгууллагын ”М19” бүлэг нэгэн концерт зохион байгуулжээ. Энд гадаадын сайн дурийн ажилтнууд монголоор дуу дуулсан юм. Хамгийн сайхан дуулсан хүмүүсийн нэг нь Жулиа байлаа. Ингээд дагаад дуулъя, ”Хайрын нандин сэтгэл...”
-
2012 оны 3 сарын 21
-
2012 оны 3 сарын 21
Монгол улсын ерөнхийлөгч Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн урилгаар “Наурыз-2012” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.