-
2015 оны 5 сарын 05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 05
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14метр, шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 04
Анхны цомгоо өлгийдөн авсан “Бид4” хамтлагийнхан анхны “Бид4 unplugged cover night” тоглолтоо хийх гэж байна.
-
2015 оны 5 сарын 04
Ардчилсан намын бүлэг Тавантолгойн асуудлаар шийдвэр гаргалаа
-
2015 оны 5 сарын 04
Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Түмэнцогт суманд хандив өргөлөө
-
2015 оны 5 сарын 04
БАЙГАЛИЙН ЧУЛУУ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДАВ
-
2015 оны 5 сарын 04
Хэнтий аймгийн прокурорын газраас тээвриин хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 04
16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг маргааш эхлүүлнэ
-
2015 оны 5 сарын 04
Бичлэг: Ухаалаг гар утастай амьдралыг егөөдөх нь
-
2015 оны 5 сарын 04
МАЛ ХУЛГАЙЛАХ ЗОРИЛГООР УЛСЫН ХИЛ ЗӨРЧЖЭЭ
Хилчид дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилд хилийн дэглэмийн болон хил орчмын нийт 10 удаагийн зөрчил гарсныг хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг хилчид үйлдэл дээр нь саатуулсан байна. Эдгээр хил зөрчигчид нь ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсын иргэд байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн болохыг шалгалтаар тогтоож, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулж, шалгаж байна.
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд нийгэмд оролцох эрхээ өдөр бүр зөрчүүлж байдаг нь нууц биш. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлах цогц үйлчилгээ манайд дутмаг. Энэ талаар “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэтэй уулзаж цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 04
Исламын алдарт зөнч Мохаммедыг шоглож зурах тэмцээний үзэсгэлэн өчигдөр АНУ-ын Техас мужиын хойд Далласт болсон байна. Гэвч энэ үеэр хоёр буутай этгээд гал нээсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
-
2015 оны 5 сарын 04
Италийн тэнгисийн хамгаалалтын алба өчигдөр 2150 цагаачийг Газар дундын тэнгисээс аварсан байна.
-
2015 оны 5 сарын 04
Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны 11 дүгээр хуралдаанаар “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумыг зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 2015 оны тавдугаар сарын 4-ний даваа гарагт Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 04
2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна.
-
2015 оны 5 сарын 04
Төл бойжилт 98 хувьтай байна
-
2015 оны 5 сарын 04
Израилийн Тель Ивив хотод олон зуун этиоп үндэстэн арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн жагслаа. Гэвч өчигдөр болсон жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, жагсагчид цагдаа нарт бүдүүлгээр халдаж эхэлсэн тул морьт цагдаа нарыг дайчлахад хүрсэн байна.
-
2015 оны 5 сарын 04
Сүхбаатар аймагт дэгдсэн гамшгийн хэмжээнд хүртлээ дэгдээд байсан түймрийг цурманд оруулсан.
-
2015 оны 5 сарын 04
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав
-
2015 оны 5 сарын 04
Дорнод аймгийн Эрээнцав боомтоор ОХУ-ын иргэн С.И нь гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.