зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6072 6073 6074 6075 6076 6077 6078
  • Нүхтийн уурхайд түймэр гарсныг унтраажээ
    2015 оны 5 сарын 02
    Мөн пүрэв гаригийн(IV.30) 14.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн тийш 40 км-т байрлах Нүхтийн уурхайд түймэр гарсныг оройн 22.00 цагт унтраажээ.

    Хээрийн түймрийг унтраахад нутгийн иргэд болон Онцгой байдлын аврагчид бүрэлдэхүүнээр ажилласан байна. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхины хүч их байгаа учраас түймрийг унтаарахад хүндрэлтэй байсан гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.
  • Тугчин одтой, улаагчин үхэр өдө
    2015 оны 5 сарын 02
    Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  • Улаанбаатарт 4-6 хэм дулаан
    2015 оны 5 сарын 02
    2015 оны 05 дугаар сарын 01-ний 21 цагаас 05 дугаар сарын 02-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • УИХ-ын дэд дарга БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2015 оны 5 сарын 01
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.05.01/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
  • Монголын цахим сэтгүүл зүйн анхны тэнхим Отгонтэнгэр Их сургууль дээр нээгдлээ
    2015 оны 5 сарын 01
    Сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт шинэчлэгдэж, дэлхий нийтийг хамарсан цахим мэдээллийн их урсгал дунд Монголын мэргэжлийн цахим сэтгүүлчид үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдлаа.
  • Туркийн эмч нар Монголд ирнэ
    2015 оны 5 сарын 01
    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой түвшинд хөгжиж байгаа.
  • Маргааш үлэг гүрвэлийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    2015 оны 5 сарын 01
    Маргааш үлэг гүрвэлийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Аделийн дууг гайхалтай дуулдаг охин бичлэг
    2015 оны 5 сарын 01
    Аделийн дууг гайхалтай дуулдаг охин бичлэг
  • Чуулган хаалттай үргэлжилж байна
    2015 оны 5 сарын 01


    Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

    47 минутын өмнө

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Хуульд зааснаар Засгийн газрын цаг 1.30 цагт багтах ёстой. Энэхүү хугацаа дууссан тул УИХ дараагийн асуудлаа хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Хаалттай горимд шилжсэн шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотой юм.

    Татвартай холбоотой асуулт, хариултыг удахгүй эргэн хүргэнэ.

  • Автозамын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна
    2015 оны 5 сарын 01
    НИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар баталсан “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/265 захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажил гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг хүлээн авч байна. Үүнд:
  • Занданшуулсан шарилыг нуун дарагдуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
    2015 оны 5 сарын 01
    Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

  • Өнөө шөнөөс цаг агаар хүйтэрнэ
    2015 оны 5 сарын 01
    Өнөө шөнөөс цаг агаар хүйтрэх төлөвтэй байна.
  • ЗГ: Татварын шинэчлэл ингэж хийгдэнэ
    2015 оны 5 сарын 01
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
    Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэж, татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон байна.
    Монгол Улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, олон улсын эдийн засгийн харилцаанд орж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэж Ерөнхий сайд хэллээ.
    Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц илүү боловсронгуй шатанд гаргах нийгмийн захиалга бий болжээ.
    Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын бага хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлана. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна.
    Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байна. Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй гэлээ.
    Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.
    Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна гэж Ерөнхий сайд хэллээ.
    Татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилнө. Олон улсын санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэл нийт ажлын байрны 45 хувь, ДНБ-ий 33 хувийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлдэг. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажлын байр бий болгох, ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиглүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах болно.
    Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад нийцүүлэн импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх замаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ.
    Монгол Улсын Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын онцлог шинжийг ашиглан гүйлгээнд буй бэлэн мөнгийг бүртгэлжүүлэх, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, ингэснээр далд эдийн засгийг бууруулах болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэйгээр зах зээл дэх хяналтыг нэмэгдүүлэх үүрэгтэй татвар тул эцсийн хэрэглэгч иргэн өөрийн худалдан авалтаа бүртгэх замаар төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү тогтолцоог бид орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх бөгөөд далд эдийн засгийн хэмжээ буурч, татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдал арилахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэсэн юм.
    Монгол Улсын эдийн засгийн томоохон хөдөлгүүр болох уул уурхайн татварын харилцааг бид илүү тодорхой болгоно. Өнөөдөр уул уурхайд тусгайлан үйлчилж буй гол татвар болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тойрсон ойлгомжгүй байдал, маргаан ихээр гарч байна. Бид үүнийг цэгцлэх болно. Ингэхдээ уул уурхайн салбарын татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй. Харин уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох замаар тухайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх бодлого баримтална.
    Бизнес эрхлэгчдийн харилцаа зөвхөн дотоодод бус гадаад улсад өргөжин тэлэхийн хэрээр тэдгээрийн үйл ажиллагаа илүү цахимжиж, цахимаар гэрээ хэлцэл байгуулах, цахим баримт ашиглах, цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх хэлбэр нь түгээмэл болж байгаа ч энэхүү цахим баримтын хэрэглээг татварын хууль тогтоомжид тусгаагүй нь бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэж байна. Иймд Монгол Улсын татварын албаны үйлчилгээг бүрэн цахимжуулах болно. Ингэснээр татвар төлөгч татвараа тайлагнах, төлөхийн тулд татварын алба, банкинд очих шаардлагагүй болно гэлээ.
    Түүнчлэн, татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг бус урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл, мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгч татварын албанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь олон дамжлагатай, бичиг цаас, зардал ихээр шаардсан ажиллагаа байгааг бид өөрчлөх болно. Түүнчлэн, татвар төлөгчийн гомдлыг хянан шалгах хугацаа нь хэт богино байгаагаас сайтар хянагдаагүй, хугацаанд баригдсан шийдвэр гарах эрсдэлтэй тулгарч байна. Иймд Татварын маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгох, татвар төлөгчийн гомдлоос хамаарч хэрэг хянан шалгах хугацааг уртасгах эрх зүйн боломжийг бүрдүүлэх болно. Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг аль хэдийн болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэж байна. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох зэргээр хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
    Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
    Татварын тогтолцоо нь улс орны эдийн засгийн хөгжил, хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн тусгал байх ёстой. Энэ тогтлолцоо нь шинэ боломжийг нээх, баялгийн хуваарилалтыг зохистой түвшинд хүргэх, төрөөс нийгмийн өмнө хүлээсэн үйлчилгээгээ шуурхай, чанартай гүйцэтгэхэд чиглэх ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.











  • Ч.Сайханбилэг: Татварын хувь хэмжээг нэмэхгүй бас буулгахгүй
    2015 оны 5 сарын 01
    “Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна”
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын багц хуулиудын талаар мэдээлэл хийлээ.
    Тэрээр “Татварын хувь хэмжээг нэмэхгүй, бас буулгахгүй. Харин 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалттай хуулийг УИХ-аар батлуулна. Аж ахуйн нэгжүүдийн дунд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдахыг хүлээж, татвараа төлөхгүй байгаа тухай дуулдаж байгаа. Ингэж битгий хүлээ, татвараа төлөөд яв” гэв.
    Түүнчлэн далд эдийн засгийг ил болгоно. Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна. Хуулийг ижил тэгш үйлчлүүлнэ гэв. Татварын ерөнхий газрын даргын өгч байгаа мэдээллээр татварын орлого төвлөрүүлэлт эрс буурсан байна. Татвар төлөгчдийн тодорхой хувь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, валютын ханшийн өсөлтөөс болж, үндсэн гэрээгээр хийж байгаа ажлууд нь өссөн нь татварын орлого төвлөрүүлэлтэд бэрхшээл тулж буй юм байна.
    Манай улс 25 улстай давхар татварын хэлэлцээ байгуулсны дийлэнх нь 2000 оноос өмнө хийгдсэн. Тухайлбал хамгийн анх БНХАУ-тай 1991 онд, БНСУ-тай 1992 онд хэлэлцээр байгуулснаас хойш эдийн засгийн орчин татварын албан чадавхи, хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өөрчлөгдсөн. Шилжилтийн эдийн засгийн үед хөрөнгө оруулалт татах зорилгоор олон тоогоор байгуулсан давхар татварын хэлэлцээрүүд нь өнөөгийн татварын харилцааг зохицуулахад учир дутагдалтай, зарим талаас манай улсын эрх ашигт нийцээгүй, харилцан адилгүй нөхцөлтэй байгаа учраас цаашид давхар татварын хэлэлцээрүүдийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тохоохон хөдөлгүүр болох уул уурхайн татварын харилцааг бид тодорхой болгох учиртай. Уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох замаар тухайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Бизнес эрхлэгчдийн харилцааг зөвхөн дотоодод биш гадаад улсад өргөжин тэлэхийн хэрээр тэдгээрийн үйл ажиллагаа цахимжиж, цахимаар гэрээ хэлэлцээр байгуулах, цахим баримтыг ашиглах, цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх хэлбэр нь түгээмэл болж байгаа ч энэхүү цахим баримтын хэрэглээг татварын хууль тогтоомжид тусгаагүй байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэж байна. Иймд Монгол Улсын татварын албаны үйлчилгээг бүрэн цахимжуулах ингэснээр татвар төлөгч татвараа тайлагнахдаа татварын албанд биеэр очих шаардлагагүй болно. Түүнчлэн татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг биш урьчилан мэдээлж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд болох өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгчдийн гомдлыг хянан шалгах хугацаа хэт богино байгаагаас сайтар хянагдаагүй шийдвэр гарч байна. Иймд татварын маргаан таслах, хэрэг хянах, торгуулийн харилцааг зохицуулах цаг болсон гэлээ. Татварын хуулийн шинэчлэл, Татварын орчныг боловсронгүй болгох шаардлагатай байгааг мөн хэлэв. Мөн татвараа нуун дарагдуулсан этгээд, татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байгаа юм. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгуулах хуулийн өөрчлөлтийг боловсрууллаа. Татвараас зайлсхийж шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв.
    Ж.ГАНАА

  • “Үл үйлд” медиа үзэсгэлэн нээлтээ хийлээ
    2015 оны 5 сарын 01
    Монголын Урлагийн Зөвлөл Хууль зүйн яамны санаачлага дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нь нэмэгдүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “Үл үйлд” медиа үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ”Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ.
  • Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй гэв
    2015 оны 5 сарын 01
    Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй гэв
  • Цахим газар өмчлөлийн бүртгэл эхэллээ
    2015 оны 5 сарын 01
    Цахим газар өмчлөлийн гуравдугаар ээлжийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Уг бүртгэл 13 хоногийн турш үргэлжлэх юм. Энэ удаад шинээр 11 байршилд иргэдийг бүртгэх аж.
  • ”Цахилгаан тээвэр”-ийн троллейбусны цахилгаан үүсгүүр шатжээ
    2015 оны 5 сарын 01
    ”Цахилгаан тээвэр”-ийн троллейбусны цахилгаан үүсгүүр шатжээ
  • Ерөнхий сайд Татварын асуудлаар мэдээлэл хийлээ
    2015 оны 5 сарын 01
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
  • Машинтайгаа усанд живэх байсан хоёр хүнийг аварчээ
    2015 оны 5 сарын 01
    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын урд Туул голд машин усанд живлээ, 2 хүн машин дээрээ гарч зогссон байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.
6072 6073 6074 6075 6076 6077 6078
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    10 цаг 43 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    11 цаг 3 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    14 цаг 14 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    14 цаг 59 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    16 цаг 28 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    16 цаг 35 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    17 цаг 1 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    17 цаг 26 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    18 цаг 18 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    19 цаг 1 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    19 цаг 6 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    19 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    19 цаг 58 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    20 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    21 цаг 0 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    21 цаг 6 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    21 цаг 9 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    21 цаг 10 мин
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
    21 цаг 13 мин
  • Алба хаагчид 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
    21 цаг 35 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК