-
2015 оны 4 сарын 09
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 08
Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгууллаа
-
2015 оны 4 сарын 08
Монгол, японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд танилцуулах форумыг зохион байгуулна
1 цаг 4 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол улс, Япон улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.
Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.
2015 оны 02 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан.
Үүнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл тогтооход чиглэсэн цуврал арга хэмжээний анхных болгон зохион байгуулах юм.
Ялангуяа тус салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний бренд бүтээгдэхүүн бий болгон Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Форум нь 2015 оны 04 сарын 15-ны лхагва гарагт 14 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болох тул сонирхсон аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцохыг хүсье.
Форумтай холбоотой мэдээллийг ХХААЯ-ны ТЗУГ-ГХАХ-тэй холбогдож авна уу.
-
2015 оны 4 сарын 08
ОЮУТНУУД МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАВ PDF Хэвлэх И-мэйл
ДТГ-уудын мэдээ - Парис
2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 12:32
Франц Улсын Шамберигийн Их сургуульд суралцаж буй Монгол оюутан Баярмаа, Нурсаяа, Хонгорзул нар Шамбери хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг гадаад улсын оюутан залуус эх орноо сурталчлах, танилцуулах олон улсын фестивалд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэхүү фестивалийн зорилго нь олон улсын оюутанууд өөрсдийн хэл соёл, түүх, уламжлалыг Шамбери хотын оршин суугчдад танилцуулах, сурталчлахад оршдог юм.
Манай улсын гурван оюутан Монгол үндэсний хувцасаараа гоёж, Монгол хоол бэлтгэн хоёр өдрийн турш эх орноо амжилттай сурталчиллаа.
Түүнчлэн Монголыг сонирхсон, Монгол руу аялахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгч, франц хэл дээр хэвлэгдсэн Монгол хэмээх сэтгүүлийг бэлэглэжээ.
Энэ жилийн 17 дахь удаагийн фестивальд 28 орны 100 гадаад оюутан оролцсон ба 4000 орчим хүн үзэж сонирхсон байна.
-
2015 оны 4 сарын 08
Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
-
2015 оны 4 сарын 08
”Алтай” хотхон 20-р байрны 1-р орцны үүдний дээд хэсэг нурж оршин суугчдыг сандаргажээ.
-
2015 оны 4 сарын 08
Гурван настай хүүгээ сандлаар зодож хөнөөжээ
-
2015 оны 4 сарын 08
Засгийн газраас энэ сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байсан бөгөөд энэхүү хэрэгжилт 67 хувьтай гарсан ч шүүмжлэл дагуулсан зүйл их байсан юм.
Тэр нь дээрх маргаан үүсгэх гол шалтгаан болсон шүүгч нарын цалингийн асуудал. Хэдэн саяар нь цалин авдаг ч ажилдаа хариуцлагагүй ханддаг. Дээрээс нь энэхүү асуудалтай холбоотой 15 тэрбумын асуудал гарч ирсэн нь ийнхүү Ц.Нямдорж гишүүний уурыг хүргэжээ”
-
2015 оны 4 сарын 08
Австралийн ахмад настай нэгэн хөгшин сайхан сэтгэлийн үүднээс бяцхан оцон шувуунуудад ноосон цамц нэхэж өгсөн нь цахим ертөнцийнхний талархалыг хүлээгээд байна.
-
2015 оны 4 сарын 08
Өмнөд Солонгосын тэмцэгчид Ким Чен Ун төдийгүй Хойд Солонгосыг ёжилсон “Ярилцлага” киног тус улсын хилээр давууллаа.
-
2015 оны 4 сарын 08
“Хүрээ тулга”-ын хүүхдүүд үдийн цайнаасаа хорджээ
-
2015 оны 4 сарын 08
Шөнөөр гахай нядлах ажлыг эрчимжүүлж байна
-
2015 оны 4 сарын 08
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Zqt7cJalMKI” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 08
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/kQp40DJnfEk” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 08
Сураггүй болсон иргэн осгож нар барсан байжээ
-
2015 оны 4 сарын 08
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр Их өөрчлөлт, Их үйлсийг хамтдаа бүтээе уриатай “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж, гишүүн элсүүлж байгаа аж.
Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшихээр зэхэж буй гэнэ. Тиймээс намынхаа анхны гишүүдийг Эрдэнэт хотоос элсүүлжээ. Эрдэнэт хотоос “Ард түмнээ хайрлая” намдаа 400 гишүүн элсүүлж, намын үнэмлэх гардуулжээ. Маргааш тэрбээр Дархан хотод ажиллах бөгөөд багадаа 500 хүнийг гишүүнээр элсүүлнэ гэв. Шинээр байгуулж буй улс төрийн нам 801 гишүүнтэй байх ёстой ч Л.Гүндалай намдаа 3000 хүнийг элсүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.
Тэрбээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн. Намын гишүүнчлэлээс хассан тухай тодорхойлолтыг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өгөх ёстой ч янз бүрийн шалтгаан хэлээд одоо болтол өгөхгүй байна. Энэ сарын дундуур Улсын дээд шүүхэд бүх материалаа өгнө гэлээ.
-
2015 оны 4 сарын 08
Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна
-
2015 оны 4 сарын 08
Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
-
2015 оны 4 сарын 08
“Хүрээ тулга” сургуулийн хүүхдүүд хоолондоо хорджээ
-
2015 оны 4 сарын 08
Украины Коммунист намын тэргүүн Петр Симоненког тус улсын Хуульзүйн яам хэдийнээ оросын иргэншил авчихсан, терроризмыг санхүүжүүлж байна хэмээн сэжиглэж байна.