Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1116 1117 1118 1119 1120 1121 1122
  • Д.Дамба-Очир оо, нэрсээ зарла!
    2017 оны 5 сарын 16
    Д.Дамба-Очир
  • “Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа
    2017 оны 5 сарын 16
    Дарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй худалдан авалтын сайтад бүртгүүлэх талаар сонирхон асуув. Тус компанитай хамтран ажиллах хүсэлтэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой хэн бүхний нэвтэрч болдог вэб сайтыг хэрэг болгон асууж, Оюутолгой компанитай л хамтарч ажиллаад эхэлчихвэл чухам л “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг болно хэмээн ярилаа. Дарханаас хаа байсан өмнийн говьд байгаа Оюутолгойг сонирхож, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэйг нь сонсоод гайхсанаа нуух юун. Хажууханд нь Оюутолгой шиг том орд газартай Эрдэнэт гэх үйлдвэр байхад өмнийн говь руу зардал чирэгдэл болж бараа нийлүүлэх гэж зүтгэдэг түүний хүсэл олон хүний гайхшийг төрүүлэх нь дамжиггүй.
    Чухам ямар шалтгаанаар Оюутолгойд нийлүүлэх гэж улайрч буйг нь тодруулахад танил маань “Үгүй чи боддоо. Хувийн хэвшилд хаалгаа нээдэггүй Эрдэнэтэд бараа нийлүүллээ гэж бодъё. Хүмүүс намайг энэ хэн гэж улстөрчийн шахааны бизнес хийж яваа “бууны нохой” бол гэж харна, хардана. Харин Оюутолгойд би бараа нийлүүлдэг компанитай гэвэл хүмүүс намайг тэр том үйлдвэрийн чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг мундаг залуу юм даа гэж харна. Ялгаа ийм л байна” хэмээн амыг маань таглаж билээ. Үнэхээр л адилхан уул уурхайн компани атлаа “Эрдэнэт”, Оюутолгой хоёрт асар их зөрүү байдгийг эндээс харж болохоор.
    Оюутолгой бол хувийн хэвшилд дийлэнх хувь нь байгаа уул уурхайн компани. Харин “Эрдэнэт” бол хэдхэн дарга нарын мэдэлд байгаа 100 хувь төрийн өмчит компани. /хувийн хэвшлийн оролцоо байсан ч төр хүчээр булаасан/. Тэр ч утгаараа Оюутолгойд хэн бараа нийлүүлж, хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарж, хэрхэн ашигтай ажиллахыг хувийн хэвшлийн компани өөрөө шийднэ. Тэд хямд зардлаар ашигтай ажиллах зарчмыг баримталдаг. Оюутолгой компанийн албан ёсны вэб сайт буюу http://ot.mn сайт руу нэвтэрч хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Ажилчдын бээлийгээ ч тус компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, худалдан авдаг нь дээрх сайт руу ороход тодорхой байгаа юм. Дугаар хорооны Дулмаа та чанартай даавуун бээлий үйлдвэрлэж чаддаг л бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдэг нь хамгийн сайхан юм билээ. Миний танил шиг олон зуун залуус өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ шударгаар үнэлүүлж, эх орондоо сайхан амьдарч байгаа нь худлаа биш.
    Харин “Эрдэнэт” үйлдвэрт хэн бараа нийлүүлж, ашигтай ажиллах уу гэдгийг хэдхэн дарга нар шийддэгээрээ ялгаатай. Цаашлаад, даргын шахааны бизнес чухал болохоос хямд зардлаар ашигтай ажиллах эсэх нь огт хамаагүй. Төрийн өмчит компаниудад бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн энэ тогтолцоо “Эрдэнэт” үйлдвэрт ч хэрэгжиж эхлэх нь тодорхой байгаа. Жишээлбэл, албаны хэрэгцээний бэлгэвч, 51.2 сая төгрөгийн чулуун арслан, 56 сая төгрөгийн массажны сандал, 60 ам.долларын белазны дугуй /бодит үнэ нь 20 ам.доллар/, нэр бүхий улстөрчийн нийлүүлсэн 100 сая төгрөгийн түлхүүрний оосор, 85 сая төгрөгийн үнэ бүхий гоёлын цаг, тоглоомын талбайгүй атлаа тоглохоор бэлтгэсэн теннисний бөмбөг зэрэг хэрэгцээгүй шахаануудаас бэлхнээ харж болно.
    Энд Оюутолгойг онцолж магтахыг хүссэнгүй. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой шиг нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн их наяд төгрөг дарга нарын халаасыг зузаалахад бус ард түмний амьдралд зарцуулагдах байсныг хөндөхийг хүссэн хэрэг. Үгүй ядахдаа л компанийн хөрөнгийг хэн хаашаа хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн цалин авдаг нь ил тод байж болох байлаа. ОХУ-тай хамтран хувь эзэмшиж байхдаа ч Эрдэнэтийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн нэр, данс тооцоо ил байгаагүй. Магад хоёр улсын гэрээнд нууц байхаар тохиролцсон байж мэдэх юм. Тэгвэл одоо яагаад ил болж болохгүй байна вэ. Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудтай адилхан тендерээ ил тод зарлаж, хэдэн төгрөгийн гүйлгээг хэн хаашаа шилжүүлж буйг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Төрийн өмчийн мэдэл шилжиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэд Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж, нээлттэй ажиллах хэрэгтэй. Уг нь энэ амлалтыг тус компанийн дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд тайлбар хийхдээ өгснийг ард түмэн мэдэж буй. Тэрбээр, Уул уурхайн яаманд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэр шил шиг тунгалаг, ариун байх болно. Нэг ч улстөрчийн шахааны бизнесийг авахгүй. Шилэн дансаа хэрэгжүүлдэг, хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулсныг ил тод тайлагнана” хэмээн амласан удаатай. Энэ амлалтыг өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм даргын үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжсэнгүй.
    Уншигч та “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны вэб сайт руу зориуд хайлт хийж ороорой. Сайтын дээд буланд байрлах “Шилэн данс” цэсийг нээгээд ороход “Уучлаарай таны хайсан хуудас олдсонгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Худалдан авалт хэсэгт ч нээлттэй тендер зарласан тухай нэг ч мэдээлэл алга. Уг нь энэ компанийн 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшлийн төлөөлөл Оюутолгой шиг зарчмаар ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлж, бүх худалдан авалт нээлттэй, данс тооцоо ил байх зарчмаар ажиллахаар төрийн төлөөлөлтэй ярилцсан юм билээ.
    Гэтэл улстөрчид шахааны бизнесийнх нь хаалга хаагдах вий гэж айхдаа хувийн хэвшлийнхэнд шантааж хийж, Компанийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж 51 хувь дангаараа хуралдаж шийдвэр гаргадаг байхаар өөрчлөлт оруулж чадна шүү хэмээн сүрдүүлсэн нь хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн. Хэрвээ ил тод болчихвол хятадын шилэн шаазангаа улстөрчид шахаж чадахгүйд хүрнэ. Албаны хэрэгцээний бэлгэвч нийлүүлэх орлогын боломж нь хаагдах учраас УИХ-ын хууль бус тогтоолоор хувийн хэвшлийн 49 хувийг булааж авсан нь нэгэнт тодорхой болчихсныг нуугаад яахав. Төрийн мэдэлд очсон компани болгон дампуурч байгааг бид хангалттай олон жишээнээс харсан.
    Хөрөнгийн бирж, Монгол шуудан гэх мэтээр дампуурлаа зарлахад бэлхэн байгаа олон компани бий. “Эрдэнэт” шахааны бизнесийн талбар, саалийн үнээ хэвээр байвал төд удахгүй дампуурах нь тодорхой. Төрийн өмч гэсэн сайхан малгай өмсгөдөг ч эрх баригч намын өмч болдог компани, аж ахуйн нэгжүүдийн араас оруулахгүйн тулд тус үйлдвэрт хувийн хэвшлийн хяналт, оролцоо зайлшгүй байх учиртай гэдгийг улстөрчид хүртэл хэлж байгаа. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн тайланг сонсох үед УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн хэвшлийн оролцоо байх ёстой хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна.
    Хувийн хэвшлийн оролцоо байснаар ядахдаа л хариуцлага тооцлоо гэхэд буух эзэн буцах хаягтай үлдэнэ. Хувийн өмчийг эзэмшиж буй иргэн Дорж таньтай ийм ийм зөрчил гаргаж, шахаа хийсэн учраас хариуцлага тооцно хэмээн баримттай, буух эзэнтэй ярьж болно гэсэн үг. Гэтэл төрийн өмчийн компанийн дарга зөвхөн “тушаал биелүүлсэн” хэмээн бултаад үлддэг нь худлаа биш шүү дээ. Ц.Нямдорж шиг улстөрчид хүүгийнхээ бизнесийг дэмжихийн тулд утсаар ярьж чиглэл өгвөл үг дуугүй биелүүлэхээс өөр аргагүйд хүрдгийг дээр, дооргүй л мэддэг.
    Х.Бадамсүрэн нарын далд хүсэл нь намын даргынхаа сонгуулийн мөнгийг босгох гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Үүний дараа харин хувийн хэвшилд хувийг нь буцааж өгөөд гэмгүй царайлан суух биз. Хувийн хэвшлийн хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэдгээ ч МАН-ын улстөрчид эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн нь худлаа биш. УИХ-ын гишүүн, МАН-ын нөлөө бүхий улстөрч Ч.Хүрэлбаатар гэхэд л ““Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан нь анхнаасаа буруу байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, тун удахгүй шүүхийн шийдвэр гарна байх хэмээн ярьсан удаатай. Үнэхээр л төрийн мэдэлд авах нь зөв байсан бол тэд ярьсан хэлснээсээ буцаж, суудал дээрээ 360 градус эргэх байсан уу гэдэг бодох л асуудал. Бадмаа дарга хэзээ хэлсэн амандаа хүрч шилэн дансаа хэрэгжүүлэхийг хүлээх л үлдлээ. Уг нь улсын минь нүүр царайг тахалдаг “Эрдэнэт” шиг үйлдвэр нээлттэй, ил тод болчихвол миний танил шиг олон залуус аймаг алгасаж бизнес хийхээр харайж явахгүй биз. Олон олон бизнес эрхлэгч жирийн иргэдийн орлогын эх үүсвэр нээгдэх учиртай. Тэр сайхан цагийг үзэх нас үлдсэн гэж найдъя.
  • Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд
    2017 оны 5 сарын 16
    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
  • Н.Энхбаярыг хэн залгамжлах вэ
    2017 оны 5 сарын 16
    Өнөөдөр цаг агаар +31. Хаврын улирал халаагаа өгч, зуны аагим халуун өдрүүдийн эхлэл ийнхүү тавигдлаа. Гэвч улс төрийн халуун, цаг агаарын халуунтай давхцаж, намуудын дэмжигчдийн идэвхи ч эрс нэмэгдэж, жагсаал цуглаан хийх хүсэлт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийнхнийг бүчиж байгаа гэх.
  • Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2017 оны 5 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.15) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ”Ард нийтийн
  • Төрийн мөнгөөр туйлж л байг уу, Ерөнхий сайд аа!
    2017 оны 5 сарын 15
    Эрдэнэт хотноо хоёр өдөр зохион байгуулж буй уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганд нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа аж. Өргөн бүрэлдэхүүнээр цуглаж хэлэлцэхийн гол зорилго нь шинээр боловсруулж буй Уул уурхайн хуульд санал оруулах явдал бололтой. Төвийн бүсийн чуулганы зохион байгуулах коммисын даргаар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажиллаж байгаа. Тэрээр “шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр төлөөлөгчдийг Эрдэнэтийн аль сайн гэх зочид буудалд байрлуулж, тав тухыг дээд зэргээр хангахын тулд мөнгө хайрлахгүй цацаж байгаа гэсэн. Хоёрхон өдрийн арга хэмжээнд тэрбум орчим төгрөг гэдэг арай л чанга уу, “гаагүү” юу? Уг нь энэ мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр Эрдэнэтэд цэцэрлэг бариад өгсөн бол “Тансаг” Бадмаагийн унасан нэр хүндэд нэмэр болох сон. Эсвэл Ц.Ням-Осор даргынхаа буудлыг дүүргэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх тохироогоор төрийн мөнгийг тарааж цацах эрхээ олж аваа юу? Ерөнхий сайд нь нүүрээ улалзуулан байж хэдэн төгрөг олж ирдэг, түүнийг нь амьгүй албатууд нь ингэж гарын салаагаар урсгадаг жишиг тогтлоо шүү. Түүнийгээ шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдээс нууцаар, зөвхөн өөрсдийн сонгосон арваад хэвлэлийн байгууллагыг өндөр үнээр хөлсөлж авч явсан аж. Маргаашнаас эхлээд гэнэт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэрхэн цэцэглэн мандаж байгаа талаар магтан дуулсан мэдээллээр угжиж эхэлбэл та бүү гайхаарай.
  • ТАЗ Сүхбаатар аймгийн хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлжээ
    2017 оны 5 сарын 15
    УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт
  • Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхав
    2017 оны 5 сарын 15
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар албан уулзалт хийлээ.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэв
    2017 оны 5 сарын 15
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.15/ ээлжит хурлаа хийж, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
    2017 оны 5 сарын 15
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа
    2017 оны 5 сарын 15
    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа.
  • С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ намынхандаа хүргүүлжээ
    2017 оны 5 сарын 15
    СЕХ МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан билээ. гэхдээ МАХН-д өөр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж
  • АН, МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
    2017 оны 5 сарын 15
    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
  • МАН-ын бүлэг хоёр асуудлаар байр сууриа нэгтгэж байна
    2017 оны 5 сарын 15
    УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдаж байна.
  • Ц.Шаравдорж: СЕХ урьдчилаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоор ажиллаж байна
    2017 оны 5 сарын 15
    Ц.Шаравдорж
  • С.Ганбаатар: МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж, ялуулна
    2017 оны 5 сарын 15
    СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийн талаар өнөөдөр МАХН-ынхан мэдээлэл хийлээ. Тэд “СЕХ-ны шийдвэр маш ерөнхий байлаа.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Аунг Сан Сү Чий-д бараалхав
    2017 оны 5 сарын 15
    “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьнямарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.

  • Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг лхагва гарагт олон нийтэд зарлана
    2017 оны 5 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.


  • Багц 24: М.Энхболд, Х.Баттулга нар Ерөнхийлөгчид хүч үзэхээр болж, Н.Энхбаяр “жийгдэв”
    2017 оны 5 сарын 15
    Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өчигдөр болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшичдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид хүч үзэхээр Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Хувьсгалт намаас Намбарын Энхбаяр нар дэвшихээр бичиг баримтаа СЕХ-нд гардуулан өгөөд байсан. Тэгвэл СЕХ М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Ерөнхийлөгчид нэр дэвших үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.

  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 5 сарын 15
    Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Мөн дараах ажлын хэсгүүдийн хуралдан товлогджээ.
1116 1117 1118 1119 1120 1121 1122
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    1 цаг 14 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    1 цаг 21 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    1 цаг 32 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    2 цаг 58 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    3 цаг 21 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    3 цаг 44 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    4 цаг 2 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    4 цаг 4 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    4 цаг 15 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    18 цаг 20 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    19 цаг 50 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    21 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    22 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    22 цаг 17 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    22 цаг 42 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    23 цаг 30 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    23 цаг 50 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК