-
2016 оны 12 сарын 01
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томиллоо.
-
2016 оны 12 сарын 01
Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
-
2016 оны 12 сарын 01
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцлээ. СЗХ-ны гишүүнээр Сангийн яамны газрын дарга Н.Мандуулыг дэвшүүлэв.
-
2016 оны 12 сарын 01
Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.
Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн анхны том аж ахуйн нэгж. Одоо Оросуудтай зохицож биш, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж ажиллана.
ШАХААНЫ БИЗНЕСИЙГ ЦЭГЛЭХ ТӨР-КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Өмнө нь нууц байсан Эрдэнэт үйлдвэр дэх шахааны бизнес, өрийн асуудлыг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр тасралтгүй түгээж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд огтхон ч хэрэгцээгүй 10 тэрбумын “хог” агуулахад нь байгааг зарласан. Төрийн мөнгөөр туйлах гэдэг ойлголтын туйл болсон газрыг эмхэлж цэгцлэх үүрэг дан ганц хувийн хэвшлийнхэнд хамааралтай бус. Төр болон компанийн засаглалын нэгдмэл бодлогын хүрээнд элдэв хэрэгцээгүй бараа материалын шахаа болон нэмэлт үргүй зардлууд шууд танагдана. Энэ бол шинэ захирлын 01 тоот албан бланканд тусгах ёстой асуудал. Үүнийг цэгцэлж байж дараагийн асуудлуудаа ярих боломжтой.
ЗАСГИЙН ГАЗРАА “ДЭГЭЭДЭЖ” БОЛЗОШГҮЙ ЭРДЭНЭТИЙН ӨР
Оросын тал хамтран эзэмшиж байхад нууцын зэрэглэлд дарагдсан олон мэдээлэл ил болсон. Түүний нэг нь Эрдэнэттэй холбоотой өр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 633,9 тэрбум төгрөгийн өртэй ажээ. Энэ нь төрийн өмчит компаниудаас эхний гуравт бичигдсэн “амжилт”. Шалгаж тогтоосон нь энэ болохоос, цаана нь нэмээд 200 тэрбумд багтах хэмжээний тоо, тодорхой хүрээнийхэн дунд яригддаг.
Бидний мэдэхээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хоёр улсын эзэмшлийнх биш, дан ганц Монголынх болсноор хариуцагч талыг бүр их шахах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн түүхий эдийн бирж дээр Монголын өрийг дурдаад шүүхийн эцсийн шийдвэрийн дараа Эрдэнэтийн арилжааг бүрэн хаах тухай мэдээлсэн байсан. Хэрэв ингэхэд хүрвэл Монголын Засгийн газарт оруулдаг мөнгөний урсгал бүрэн зогсож, эргээд засгаас өр төлбөрийг барагдуулах талаар яриа гарна. Өөрөөр хэлбэл төсвийн тал хувийг дангаараа бүрдүүдэг байсан “Эрдэнэт”, Засгийн газраа татаж унагах хэмжээнд очих ноцтой байдал үүсч болзошгүй.
ЖИЛ БҮР БАГАСАХ НӨӨЦ, ӨСӨХ ЗАРДАЛ...
Х.Бадамсүрэн захирлын анхаарах дараагийн нэг зүйл бол Эрдэнэтийн цаашдын үйл ажиллагаа. Нөөц нь дуусч байгаа үйлдвэрийг хэрхэн үр ашигтай удирдан явуулах нь хувийн хэвшлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөн шилдэг менежментийн бодлогыг боловсруулахаас хамаарна. Нэг тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь 6600 доллар байсныг бууруулж 3900-д хүргэсэн гэсэн өмнөх захирлын мэдээлэл бий. Гэвч энэ нь хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдлийн өмнө огтхон ч хэмнэлт биш. Жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал нь өснө. Ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэх нь удирдагчийн гол үүрэг.
-
2016 оны 12 сарын 01
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 01
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө.
Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилов.
-
2016 оны 12 сарын 01
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
-
2016 оны 11 сарын 30
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.
-
2016 оны 11 сарын 30
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа.
-
2016 оны 11 сарын 30
Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав
-
2016 оны 11 сарын 30
Сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон юм.
-
2016 оны 11 сарын 30
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байцаалт өгөхөөр АТГ-т ирэх үеэр Ахмадын холбооны тэргүүн Н.Баасан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүс ирсэн байв.
-
2016 оны 11 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
-
2016 оны 11 сарын 30
АТГ-аас өнөөдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл 16 цагт тэрбээр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Энэ үеэрээ Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
-
2016 оны 11 сарын 30
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай засвар хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд, холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төсөлд найруулгын чанартай зарим засвар оруулсан байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж, хорихоор болсон.
-
2016 оны 11 сарын 30
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал хэлсэн бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг зөвхөн нэг удаа хийгээд зогсохгүй. Байнгын хорооноос жил бүр хийхээр төлөвлөсөн. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахын төлөө ажиллана” гэв.
Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулахаар болсон бөгөөд Засгийн газарт холбогдох дүрэм, журмуудыг боловсруулах, өмнө гарсан журмуудын уялдааг сайжруулах талаар чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүрэн эрхээсээ татгалзаж хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байгаагаа өнөөдөр мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 30
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн. Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна. Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.
Үргэлжлүүлэн тус байнгын хорооны 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг танилцуулав. Уг тогтоолын хүрээнд дөрвөн заалт бүхий үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, ”Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж буй нөхөрлөл хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 1618 нөхөрлөлийг салбар дундын удирдлагаар ханган, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шинэчилсэн бүртгэлийг Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой хамтран 2016 оны 4-6 дугаар сард хамтран зохион байгуулж ”Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд www.nokhorlol.mne.gov.mn вэбсайтыг шинээр хийж ажиллуулж эхэлсэн гэдгийг дурдав.
2015 онд нөхөрлөлүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах асуудлыг тодорхойлсон. 2017 оны дөрөвдүгээр сард байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2016 оны 11-р сард БОАЖЯ, Байгаль хамгаалах ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой ”Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. Уг гэрээ байгуулснаар нөхөрлөлүүдийн холбооны төлөөлөл Сайдын зөвлөлд ажиллах, Үнэлгээний хороонд төлөөлөл оролцуулах, үндэсний хэмжээний сүлжээг байгуулан салбарын хэмжээнд болон олон улсын сургалтад хамрагдах боломжтой болсныг Д.Оюунхорол сайд мэдээлэлдээ онцолсон юм.
Мөн Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын “Ногоон хэрэм”, Дэлхийн зөн ОУБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг нэвтрүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамруулах болон ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөрлөлд мэдээлэл, сургалтын төв байгуулах зэрэгт 500 гаруй нөхөрлөл, түүний гишүүдийг хамруулан дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэлдээ дурдав.
Уг мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 30
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.