-
2016 оны 12 сарын 07
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
2.
Зээл авах зөвшөөрөл олгох тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
3.
Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
4.
Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Н.НОМТОЙБАЯР
Б.БАТ-ЭРДЭНЭ
С.БЯМБАЦОГТ
6.
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Ж.БАТСУУРЬ
7.
“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Д.ГАНБАТ
8.
Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай
Ц.ДАШДОРЖ
9.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай(Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоол)
П.СЭРГЭЛЭН
10.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай болон Онцгой байдлын албаны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай1
С.БЯМБАЦОГТ
11.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
С.БЯМБАЦОГТ
12.
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
13.
Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн явцын талаар (Дундговь аймгийн Сайнцагаан сум)
Ж.МӨНХБАТ
14.
Гадаад харилцааны сайдын айлчлалын талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
-
2016 оны 12 сарын 07
Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байгаа билээ. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байна.
Өнөөдрийн хуралдааны эхэнд АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж төслөө танилцуулсан бөгөөд Их хурлын 1210 төлөөлөгчид төслийн танилцуулгаа хийсэн байна.
-
2016 оны 12 сарын 07
АН-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэсэн шүүмжлэл маш их явсан. МАН-ын зүгээс ч өмнөх Засгийн газрын алдаа гэж шүүмжилж байгаа?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг авах саналаасаа л татгалзсан. Ийм зүйл болсныг одоо ч би зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл Монгол Улс 51 хувийг эзэмшдэг, 49 хувийг эзэмшсэнээрээ 100 хувь эзэмших боломж бүрдэнэ. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авсан бол улстөрчдийн саалийн үнээ л болох байсан. Учир нь, сүүлийн 10 гаруй жил ийм байж ирсэн юм. Аль ч нам засаг эрх барьж байсан ийм л зүйл болдог. Томилогдсон захирлуудыг нь харсан ч дандаа улс төрийн томилгоогоор очдог улстөрчид байдаг. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс өөрийг нь илгээсэн улс төрийн хүчний төлөө л ажилладаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авснаар энэ бүхэн зогсох юм. Түүнээс биш өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр доголдоод байгаа зүйл алга. Харин ч янз бүрийн шахаа нь зогсож байгаа байх. Ерөнхий сайд саяхан очихдоо ажил хэвийн явж байгааг харсан. Наад зах нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай, удирдлагын баг гээд том бүтэцтэй байсан. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрч байх үед зардлаа 7000 ам.доллар болгочихоод явж байсан нөхдүүд шүү дээ. Гэнэт улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэрт аваачиж наагаад, тэр нь ард түмэнд таалагдаад, ард түмний нэр барьж яриад байгаа юм. Товчхондоо бол ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа л худалдсан.
-Тухайн үедээ УИХ-аар оруулах байсан гэсэн шүүмжлэл их байсан. УИХ-аар оруулах боломж байгаагүй юм уу?
-Миний хувьд олон улсын гэрээ гэдэг утгаараа УИХ-аар оруулж соёрхох асуудал байсан гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн үед УИХ тарчихсан байсан. Үүнийг л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлсэн байх гэж бодож байна. Миний хувьд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж харж байгаа юм. Худалдан авалт дууссаны дараа “Эрдэнэт” үйлдвэр эзэнгүй болох аюултай болчихсон байсан.
-Яагаад эзэнгүй болно гэж. Таныг чинь шийдвэр гаргасан гээд байгаа шүү дээ?
-Худалдан авалт хийгдсэний дараа оросууд хаяад явчихсан юм. Сонгууль болоод засаг байгуулагдаж амжаагүй байсан завсрын үед томоохон хэмжээний худалдан авалт хийгдвэл яах вэ гэх мэтчилэн асуудлууд байсан тул ТУЗ-өө яаралтай байгуул, дүрэм журмаа яаралтай Монгол Улсын хуулинд нийцүүл гэсэн. Учир нь, хуучин олон улсын гэрээгээр зохицуулдаг байсан үйлдвэрийн дүрэм чинь Монголын компани 49 хувийг нь худалдаад авчихаар Монгол Улсын хуулинд захирагдах ёстой. Энэ хүрээнд шийдвэр гарсан. Үүнээс болоод Эрдэнэт үйлдвэр хохирчихоод байгаа зүйл байхгүй. Компанийн засаглалын хувьд өмнө нь Эрдэнэт үйлдвэр совет буюу ТУЗ нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй даргаа ээлжилж хийгээд явдаг байсан. Миний хувьд сүүлийн хэдэн жил олонх талаасаа ТУЗ-ийн дарга томилогдож байсан тул ТУЗ-ийн дарга нь цөөнхөөсөө байх нь илүү хяналттай байна гэж үзсэн. Олон улсын ийм жишиг байдаг. Дэлхийн томоохон компаниудын ТУЗ-ийн дарга нь дандаа цөөнхөөсөө тавигддаг. Цөөнх нь хяналтаа тавиад явчихдаг юм.
-Төр хяналтгүй боллоо гээд байгаа шүү дээ?
-Төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх зүйл дээр хяналт тавьж чадна. Ядаж л татварын шалгалт оруулаад бүх зүйлээ хяначихна. Мэргэжлийн хяналт, орон нутгийн Засаг захиргаа нь давхар хянана. Тэгэхээр энэ бүхэн зүгээр л улс төр. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэдэг зарчим барьсан. Ер нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар нь болж өгвөл хараат бус юм уу, цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчим барьж ажилласан. Учир нь, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөллөөс гаргах зарчим барьсан минь буруу биш байх.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудал 2-3 жилийн өмнөөс яригдсан байхад УИХ-д танилцуулаагүй гэх. Ер нь энэ асуудал гэнэт сонгуулийн өмнө гараад ирсэн асуудал биш байх?
-Хоёр компани хэлцлүүдийг хийж байсан байх. Аж ахуйн нэгжүүд хоорондоо хийж байгаа хэлцэлд хэн ч саад болж болохгүй. Засаг давуу эрхийнхээ хүрээнд 49 хувийг яг ийм нөхцөлөөр авах уу гэдэг зүйл яригдах үед л Засгийн газар хариугаа өгдөг. Ийм хэлцэл явагдаж байна гэх л юм бол улс төр болчихно. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бөөн сүр дуулиан болгоод яриад байгаа биз дээ. Энэ чинь хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм. Үнэн шүү. Тэр хүмүүст гаргаж байсан зардал тэр бүгдийг нь хар. Энэ бүх зүйлээсээ салах учиртай. Ингэж гэмээнэ “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллана. “Эрдэнэт” үйлдвэр хэдэн ч улстөрчийг тэрбумтан болгож байсан юм бүү мэд. Хэрэв Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авна, авахгүй гэдэг дээр шийдлээ олохгүй удсан бол, гуравдагч этгээдэд зарсан бол яах вэ. Өнөөдөр бас л шуугина даа. Энэ бол бөөсний онигоо гэдэг шиг улстөрчдийн олж авсан сэдэв. Сэдэв олж аваад л танай, манай гэлтгүй ярьж байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд “Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг” гээд орилж байна. Тэр 49 хувь чинь ОХУ-ын мэдэлд байсан шүү дээ.
-Улсын төсөв алдагдалтай, улсын данс улаасан өмнөх Засгийн газар өрнөөс өөр юм үлдээсэнгүй гээд байгаа?
-Тийм зүйл байхгүй. Төсвийн гүйцэтгэл чинь хуваарийнхаа дагуу явдаг. Монгол Ардын намынхан ч гэсэн үүнийг сайн мэдэж байгаа. Монгол Ардын намынхан улс төрийн янз бүрийн мэдэгдлээсээ болж эдийн засгийн хүндрэл рүү улам түлхэж байна. Тэд ард түмэн гэж хамгийн их ярих дуртай. Тэгсэн мөртлөө үргэлж ард түмнийхээ эсрэг популизм хийж улам уруудах шалтгаан болж байна л даа. МАН, АН-ынхан популистуудаа дагаж намирдагаа л больчих. Хэрэв дагаад намираад байх юм бол ард түмний амьдрал улам л уруудсаар байх юм.
-МАН-ынхан чинь төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрсэн гээд байгаа шүү дээ. Энэ төсвийн алдагдал тэгэхээр хаанаас гарсан болж таарч байнаа?
-Эрх баригчдаас өөрсдөөс нь асуусан нь зөв байх. Дөрвөн жилийн хугацаанд 500 орчим төгрөгөөр ам.долларын ханш нэмэгдсэн бол гурав, дөрөвхөн сарын дотор 600 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихлаа. Үүнд өмнөх Засгийн газраа буруутгаад байх шаардлагагүй. Дахин хэлэхэд өөрсдийнх нь гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлээс шалтгаалж ийм байдалд хүрч байна. Монгол Ардын намынхан өөрсдөө энэ бүх зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. Засаг барьж байгаа хүмүүс энэ асуудлаа яриад явах байх. Эрх баригчдад сайн эдийн засагчид олон бий. Тэднээсээ зөвлөгөө аваад ажлаа хийгээд явах нь илүү оновчтой байлгүй.
-Улсын төсөв алдагдалтай одоогийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болж. Мөн БНХАУ-аас зээл авах асуудал яригдаад эхэлсэн. Яг одоогийн нөхцөлд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү, Сангийн сайд байсан хүний хувьд?
-Зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжиж байгаа улсын хувьд зээл авах нь буруу зүйл биш. Харин үүнийгээ зөв зүйлд зарцуулна гэдэг чинь хамгийн чухал. Үүнийгээ л хийх ёстой. Эдийн засагч хүний хувьд зээл авах, бонд гаргах асуудлыг буруутгахгүй. Үүнийгээ харин зөв зарцуулах эсэх асуудал л байна. Өнөөдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг шүүмжлээд байх нь тийм сонин биш. Цаг хугацааны хувьд шинэ Засгийн газар ажлаа эхлээд хагас жил ч болоогүй байна л даа. Харин зоригтой ажиллах л хэрэгтэй. Гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах нь чухал юм. Тэгэхгүйгээр нэг жижигхэн хайрцагт багтчихаад ажил явуулна гэдэг хэцүү. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд бүх нөөц боломжоо дайчлан, улс төрийн шахаанд оролгүй ажлаа явуулах нь хамгийн зөв алхам. Хоёрдугаарт, тэртээ тэргүй Монголын ард түмэн МАН-ыг сонгочихсон. МАН-ынхан анх сонгуулиар гарахдаа бид чадна, бид хийгээд өгнө гэсэн юм чинь одоо олон юм ярилгүй ажлаа хийх л ёстой. Чадна л гэж гарч ирээ биз дээ. Одоо ийм байна, тийм байна гээд байж болохгүй. Түрүүчийн засгийн үед хамтарсан засагт хүртэл байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг хангалттай мэдэж байсан хүмүүс. Одоо үглэх биш урдах ажлаа л хийх шаардлагатай байна.
Ш.ЧИМЭГ
-
2016 оны 12 сарын 07
Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлэх юм. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байгаа билээ.
-
2016 оны 12 сарын 07
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2016 оны 12 сарын 06
Н.Алтанхуяг: Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг
-
2016 оны 12 сарын 06
“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндэрлээс гаргацгаая” сэдэвт энэ үзэсгэлэнг улс орондоо шинэ технологи, инновацийн үйлдвэрлэлийн хөгжлийг нэвтрүүлж, гадагш урсах валютын урсгалыг саармагжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн компани, аж ахуйн нэгжүүд зохион байгуулжээ. Импортыг орлосон, экспортод чиглэсэн металлурги, машин байгууламжийн цоо шинэ салбарыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн хөгжүүлэх боломж, бололцоог нээн илрүүлж, төр засгийн зүгээс гаргасан бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангахад энэ үзэсгэлэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь өнөөдөр олны анхаарлыг татсан юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын зургаадугаар Их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байгаа.Тус Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2016 оны 12 сарын 06
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI Их хуралд 1210 төлөөлөгч оролцож буй. Их хурал эхлэх үеэр тус намын Их хурлыг эсэргүүцэн жагсагчид СТӨ-ний гадаа лоозонтой угтсан юм. Түр завсарлаад байгаа Их хурлын гадаа жагсагчид байраа эзэлжээ.
-
2016 оны 12 сарын 06
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх” тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2016 оны 12 сарын 06
Т.Аюурсайхан: Оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI Их хурал завсарлаад байна. Өнөөдрийн хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийт 1210 төлөөлөгч оролцож байгаа юм.
Хурлаар АН-ын дарга З.Энхболд илтгэл тавьж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин үг хэллээ. Түр завсарлаад байгаа Их хурал 15.00 цагаас хаалттай хуралдах аж.
-
2016 оны 12 сарын 06
Х.Тэмүүжин танилцуулж байна. Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг бишээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв. Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоож байгаа юм байна.
Их хурал түр завсарлаад байна.
-
2016 оны 12 сарын 06
АН-ын дарга З.Энхболд ” Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Чингис бондын мөнгийг МАН их шүүмжилдэг.
Үнэндээ МАН-ын дарга нарын баяр баясгалантай тууз хайчилж байгаа үйлдвэр, замууд бол бондын үр дүн. Цаашид МАН олон тууз хайлчлах байх. Бид эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ.
Гишүүд улсын нэр дээр авсан зээлээ хугацаанд нь төл. МАН төр барьж байх үед өрхийн бодит орлого 64.9 хувиар нэмэгддэг бол АН 171.4 хувиар нэмэгдсэн.
Хөдөлмөрийн зах зээл илүү тогтвортой болсон. Монголын эдийн засаг суурь өвчнөсөө салсан. 2012-2015 оны хооронд 334.9 мянга, барилгын салбар 77.1 мянган ажлын байр нэмэгдүүлсэн.
ХАА-н бүтээгдэхүүн экспорт 6 сая доллараар өссөн. Эдгээр статистик мэдээ бол дөрвөн жилийн ажлын тайлан.
Бид 2016 оны сонгуульд ялалт байгуулсан бол 2012 оны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх байв. Өнгөрсөн дөрвөн жилд ажил эрхлэгчдийг дэмжих замаар сайн хашаа, сайн бизнзс бүхнийг гэр хорооллын бүх айлыг хөрсний бохирдлоос салгах байсан. Энэ бүхэн зогссон.
Сайн малчин хөтөлбөрөөр малчин хүн 10 хувийн зээл авч байсан бол 30 хувь болжээ.Сайн бизнес ипотекийн зээл байгуулах 100 хувийн зогсолт хийсэн байна.
Энэ сонгуульд манай нам ялж чадаагүй нь 26 жилийн түүхэн дэх хүнд зүйл тохиосон.
АН цаг үргэлж ачааны хүндийг үүрдэг. 1997-1998 оны АЗийн хямрал, Орсын хямрал, 2012 онд эрдэс баялаг түүхий эд унасан үе таарсан. Гадаад орчноос хамааралтай энэ хүнд бэрхшээл тулгарсан. Яагаад сонгуулийн санал хураалтаас өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гаргасан юм бэ эгж асуусан. Энэ бол МАН-ын башир арга байсан юм. Сурталчилгааны явцад хууль хүчний байгууллагаар дарамталж харлуулах явц чөлөөтэй гарч байлаа. АН мөнгөний сонгуулийг эсэргүүцэж ирсэн. Харин МАН мөнгө өгч байхад хуулийнхан нүдээ аниад өнгөрсөн. Царцааны нүүдэл сонгогчдыг олноор нь шилжүүлэх үйл явдал боллоо. Нэг хүнийг хэд хэд санал өгүүлсэн ноцтой тохиолдол гарсан. Энэ талаар шинэ байгуулагдсан УИХ-аар хэлэлцэх ёстой” гэлээ.
-
2016 оны 12 сарын 06
Яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын Их хурал өнөөдөр морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд эхэллээ.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэлж байна. Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн юм. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ.
-
2016 оны 12 сарын 06
“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээ танилцууллаа. Тус намынхны үзэж буйгаар Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл байгаа юм байна.