Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1155 1156 1157 1158 1159 1160 1161
  • МАН-ын хурал эхэллээ
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ. Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байна.

    Хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх, төрийн албан томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох аж. Түүнчлэн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.
  • Хөгжлийн банкны шалгалтын талаарх мэдээллийг сонсоно
    2016 оны 12 сарын 12
    Хөгжлийн банкны асуудал өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл энэ долоо хоногт холбогдох Байнгын хороод Хөгжлийн банкны шалгалтын мэдээллийг сонсох юм байна.

  • МАН-ын VII Бага хурал эхлээгүй байна
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын VII Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 09:00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна.

    Хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал анхаарал татаж буй юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, Мөн хуралд оролцох 300 гишүүдээс албан тушаалын томилгоо явуулах бололтой.

    Эх сурвалжийн мэдээлснээр Д.Амарбаясгаланг жинхлэх магадлал өндөр байгаа ч нөгөө талдаа Н.Төмөрхүү нэлээд хүчтэй өрсөлдөж магадгүй аж.
  • Яг одоо: Бага хурлын гишүүдийн бүртгэл явагдаж байна
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлогдсон билээ.

  • МАН VII Бага хурлаа өнөөдөр хийнэ
    2016 оны 12 сарын 12
    Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ.

    Тэгвэл МАН VII Бага хурлаа маргааш буюу энэ сарын ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд хийхээр товложээ.

    Дашрамд өгүүлэхэд тус намын Бага хурал 300 гаруй гишүүдтэй юм.
  • УИХ-ын чуулган: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 12
    12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалт хэрхэн хийх вэ?-институцийн оновчтой хувилбарууд сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

    12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
    Бусад.

    3.Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээлэл.

    4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

    12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;

    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 12 сарын 12
    Улсын их хурал дахь Намын бүлгүүд маргааш хуралдана. Тодруулбал

    12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд 14.00 цагаас нийслэлийн зарим сургуульд очиж танилцах;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • МАН-ын бага хурал маргааш болно
    2016 оны 12 сарын 11
    Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ.

  • Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын даргад хандан уриалга гаргажээ
    2016 оны 12 сарын 11
    Олон улсын хүний эрхийн өдрийг угтан иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын даргад хандан нэгэн уриалга гаргажээ.
  • УИХ дахь Намын бүлгүүд маргааш хуралдана
    2016 оны 12 сарын 11
    Улсын их хурал дахь Намын бүлгүүд маргааш хуралдана. Тодруулбал

  • УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь
    2016 оны 12 сарын 10
    ОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 12-ААС 16-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд 14.00 цагаас нийслэлийн зарим сургуульд очиж танилцах;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалт хэрхэн хийх вэ?-институцийн оновчтой хувилбарууд сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

    12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
    Бусад.

    3.Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээлэл.

    4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

    12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;
    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Л.Эрхэмбаяр: Л.Гүндалайгийн өргөдлийг хүлээж авах боломжгүй
    2016 оны 12 сарын 09
    ”Ард түмнээ хайрлая” намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-д элсэх өргөдлөө өгчээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл өргөдлийн хариуд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хариу өгчээ.

    Энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудаснаа “Л.Гүндалайгийн өргөдлийг хүлээж авах боломжгүй” хэмээн жиргэжээ.

  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 12 сарын 09
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 45 дахь дугаарт Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийг нийтэлжээ.

    Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

    Дээрх тогтоолоор Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд үүрэг болгосон байна.

    Түүнчлэн валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгажээ.

    Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахыг уг тогтоолоор Засгийн газарт даалгасан байна.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

    Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлав
    2016 оны 12 сарын 09
    Улсын Их Хурлын гурван Байнгын хороо өнөөдөр /2016.12.09/ үдээс өмнө хуралдаж зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

    Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

    Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд товч үг хэлэв.

    Тэрбээр хэлсэн үгэндээ, манай улсын тухайд авлига үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа талаар хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэснийг дурдаад саяхан Улсын Их Хурлаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан нь авлигын эсрэг тэмцлийг нийгмийн харилцааны бүх салбарт өргөн хүрээтэй өрнүүлэх эрх зүйн чухал баримт бичиг болсныг онцлов. Мөн Сонгуулийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх, Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагад нэгдэж орох нь чухал байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн төсвийн зардлын хяналтыг сайжруулах, шүүх засаглал, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг авлигаас ангид байлгах чиглэлээр хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох нь чухал байгааг онцлон дурдлаа.

    Анх 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Тиймээс дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд уг конвенцид гарын үсэг зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан байна.

    Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд конвенцийг соёрхон баталснаар авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт идэвхитэй оролцож болжээ. Улмаар Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой юм байна.

    Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлав

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шуүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцжээ.

    Энэхүү маргааныг хянан хэлэлцээд цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн ”Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалтын ”... нэг удаа ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Уг дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуушйн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт ”Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсний ”... нэг удаа ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

    Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж санал хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь дэмжив. Мөн уг дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 80.5 хувь нь дэмжлээ.

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм.

    Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Харин Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ”Энэ хуулийн төслийн үг бүрийн цаанаа нарийн учир холбогдол агуулагдаж байгаа учраас хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандсан. Тухайлбал, төслийн ”нэн тааамжтай тариф” гэсэн заалтад хамрагдах бараанд 5 хувийн хөнгөлөлт эдэлдэг, энэ нөхцөлд урьд нь барааны гарал үүслийн гэрчилгээг нэхдэг байсныг эдийн засгийн хямрал хүндрэлтэй ийм үед нэхэж шаардахгүй байхаар тусгасан” гэсэн хариулт өгөв. Мөн сүүлийн үед манай улсаас хилээр гаргаж байгаа зарим бүтээгдэхүүнд Хятадын тал хураамжаа нэмсэн нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэж байгаа эсэх талаар ажиллах чиглэлийг Байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд өгсөн гэдгийг хэллээ.

    Ингээд Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 3 дугаар зүйлийн ”тариф эдлэх зорилгоор” гэснийг ”тарифт хамрагдахын тулд” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.5 хувь нь дэмжсэн бөгөөд уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг 85.4 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

    Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

    Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийсэн юм.

    Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын зарим саналын томьёолол гаргасныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Ингээд санал хураалт явуулахад Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Боловсролын тухай хуульд “Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно” гэсэн агуулгатай 36.5 дахь хэсэг нэмэгдэж байгаагийн зэрэгцээ найруулгын чанартай зарим өөрчлөлт орж байгаа юм.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

    Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэдхяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байв.

    Гэвч татвар, хүү торгуулийн асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг гарч тус компанид шалгалт хийж байгаа тул ажлын хэсгийн шалгалтын дүн гартал асуулгын хариуг хойшлуулах хүсэлтийг асуулга тавьсан гишүүд гаргасныг УИХ-ын дарга мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • МАН-ын бага хурлаар ”шинэчлэл” хийнэ
    2016 оны 12 сарын 09
    МАН VII Бага хурлаа ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд хийхээр товлоод байна. Тус намын бага хурал 300 гаруй гишүүдтэй бөгөөд ихэнх нь намын дарга М.Энхболдн хүмүүс байдаг гэх яриа бий. Тэгвэл энэ удаагийн хурлаар төрийн албан тушаалд томилогдсон гишүүдээ хасч, оронд нь шинэ хүмүүсийг томилох гэнэ.

    Энэ нь М.Энхболдын хүмүүсийг төрийн албанд дэвшсэн нэрээр Бага хурлын гишүүдээс шахахаар бусад фракциуд нь тохиролцсон гэх сураг байна.
  • Л.Гүндалай АН-д элсэнэ
    2016 оны 12 сарын 09
    ”Ард түмнээ хайрлая” намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ”Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, Ардчилсан намд элсэхээ мэдэгдэв.

    Тэрбээр ”Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх Хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна. Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон” гэлээ.

    Л.Гүндалай Ардчилсан намд Ардчилсан намаас хоёр удаа өөрийн хүсэлтээр гарсан билээ.
  • “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ
    2016 оны 12 сарын 09
    “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.
  • Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ
    2016 оны 12 сарын 09
    Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана.

    Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шинхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

    Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

    ”Шинхуа” группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

    Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.
  • Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2016 оны 12 сарын 09
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.09/ хуралдаан 10.05 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг оролцов.

    Төсвийн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлд найруулгын засвар хийж зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулан анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны жишгээр аж ахуйн нэгжүүд нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаргах шаардлагатай эсэхэд товч, тодорхой хариулт өгөөч. Учир нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн зүгээс дарамт ирэх эрсдэлээс болгоомжилж байна гэж байлаа. Ажлын хэсгийнхэн, нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичиг шаардахгүй гэв.

    Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан нар хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тариф эдлэх гэдгийг үгийн сонголт оновчтой биш байна хэмээн саналаа хэлцгээж байлаа. Ингээд төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нэн тааламжтай болон хөнгөлөлтөд хамрагдахын тулд мэдүүлэг гаргагч нь барааны гарал үүслийн нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

    Эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гаалийн тарифын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2016 оны 12 сарын 09
    УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

    1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
1155 1156 1157 1158 1159 1160 1161
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК