-
2017 оны 1 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулсан байна.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм байна.
Мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгуулага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн зарим төрлийн халдварт болон шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасах юм байна.
Мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалсан мал, амьтны эзэн, малын эмчид төрөөс олгож буй урамшууллыг эн түрүүнд хүртээх байдлаар дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрднэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлсэн.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар хуулийн төслийн нэр энэ хуулийн агуулгыг бүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ нар эдийн засгийн хүндрэлээс үл хамааран малыг эрүүлжүүлэхтэй холбоотой төсөв, мөнгөний асуудлыг иж бүрнээр шийдэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинжлэх ухааны салбарын оролцоог мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн салбартай уялдуулах, малын эмийн зохистой хэрэглээний хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуулийн төсөл дэх төрийн байгууллагуудын эрх, үүргийн уялдаа холбоог нарийн зохицуулах зэрэг саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Ганболд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энхболд, Ц.Цогзолмаа, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Батнасан, Б.Ундармаа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Г.Занданшатар, Д.Сумьяабазар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд малыг эрүүлжүүлэх асуудлыг хөндөн асууж байсан бөгөөд ОХУ-тай хамтран ажиллахаар тохирсон хэлэлцээрийн талаар тодруулж байлаа. Түүнчлэн малд элдэв тариаг замбараагүй тарьдаг болсноос эрүүл махаар ард иргэдийг хангах асуудал хүндэрч байгаа талаар дурдаж байсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн хариулснаар, ОХУ-ын талд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг тус улсын тал хүлээн авсан байна. Малыг эрүүлжүүлэх, мах эскпортлох, үр тарианы үр нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн аж. Мал эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй хэмээн сайд онцлоод мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан хэмээлээ.
Гишүүд малын эмч, эм зүйч нарын нийгмийн асуудалд анхаарах, малыг халдварт өвчнөөс сэргийлэх вакцины тухай, гоц халдварт өвчний улмаас малчдын малыг олноор нь устгаад нөхөн төлбөрийг бүрэн өгдөггүй асуудал гардгийг дурдаад хуульд энэ талаар хэрхэн тусгасныг лавласан. Түүнчлэн махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед явуулын махны үйлдвэр ажилллах талаар ч хөндөж байлаа.
Сайд П.Сэргэлэн болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлснээр, өмнө нь манай улс Энэтхэг, Хятад Улсаас вакцин авч байсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээр ОХУ-аас 20.5 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Вакцины чанарыг өөрийн орны болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжлүүлсэн аж.
Малын зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлсэн. Манай улсад 27 махны үйлдвэр ажиллаж байгаа ч олон улсын стандартын шаардлага хангасан нь цөөн болох нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон юм байна. Тиймээс махны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Явуулын махны үйлдвэр байгуулах асуудлыг салбарын яамны зүгээс дэмжиж байгаа хэмээн сайд П.Сэргэлэн хэлсэн.
Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Мөн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д тусгагдсан зорилтот арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц аж.
Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулжээ.
Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох аж. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчилан тогтоосноор Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх гэнэ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн батлагдсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг Ажлын хэсэг боловсруулж, салбарын эрдэмтэн, судлаач, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан хэмээн сайд хэллээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Тэрбээр, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр 2011 онд хийсэн судалгаагаар уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10, хийдэлтэй 11 заалт байгааг тогтоосон байдаг.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийг чиглүүлэн оновчтой хөтлөн явуулах, шаардлагатай мэргэжпийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах, үйлдвэрлэлд ойр нөхцөлд тогтвортой ажиллах боломжийг хангах асуудал орхигдож, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл цаашид ихсэх хандлагатай болж байна.
Иймд хууль санаачлагч Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан малын удмын санг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийн талаархи ойлголтыг нэгтгэн ”малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ хэмээн танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав нар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хуулийн төслийг улам боловсронгуй болгож зарчмын шинжтэй гол асуудлуудыг тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малын удам угсаа, үржпийн асуудал чухал тул хяналт бүртгэлжүүлэлтийн асуудалд онцгой анхаарч цогцоор нь шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малчдад малын удмын санг хамгаалах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, мэдээлэл, мэдлэг олгох асуудлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй, УИХ-ын гишуүн Ц.Гарамжав ажлын хэсэг хуулийн төсөлд тусгагдсан гадаад үг хэллэг нэр томьёо, зарчмын саналууд төслийн боловсруулалтад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, М.Билэгт, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 27
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр /2017.01.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн суурийг тавихад түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Иймд түүний амьдрал, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газраас дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн учир удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.
Уг тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг Монгол Улсын Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дээрх асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажилласан байна.
Тэрбээр ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. “Ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд 10 орчим мянган хуудас материалтай танилцаж, шалгасан. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгалаа. Нийтдээ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна. Энэ зээлийг Монголбанкнаас авсан байна. Энэ бол хууль бус үйлдэл юм” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцлов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 27
АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн санал хураалт энэ сарын 29-ны өдрийн 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөх бөгөөд намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулах аж.
Тэрээр АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгөх бөгөөд санал авах ажиллагаа орон даяар зэрэг эхлэнэ.
УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолох аж.
-
2017 оны 1 сарын 27
... Ц.Элбэгдорж, Миеэгомбын Энхболд гэдэг хоёр хүн Монголын хамаг баялгийг хамж сорж, сорчилж идэж байгаа. Энэ хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтэлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байгаа ...
-
2017 оны 1 сарын 27
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26, 27-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
-
2017 оны 1 сарын 26
Н.Алтанхуягийг яллагдагчаар татжээ. Баривчлах тогтоол үйлдэж байна.
-
2017 оны 1 сарын 26
Манай намын болдоггүй хэд хуралдаж хуйвалдаж дуусаад л, сунгааны хаалтын өмнө АТГ-ээр Алтанхуягийг дуудууллаа. Ингэх тусам бид нар чангардаг гэдгийг мэдэггүй юм байх даа?
-
2017 оны 1 сарын 26
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.26/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог.
Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрхныг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн.
Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг билээ. Гэвч Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг судлаач шинжээчид Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлынхаа явцад олж тогтоож, онцолж байсан.
Иймээс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагын үүднээс Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж уг тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулсныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Дамба-Очир, Н.Оюундарь, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, О.Баасанхүү нар салбарын сайд болон Байнгын хорооноос асуулт асууж тодруулсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ нь Хан Хэнтийн нурууг өөрчлөх тухай асуудал биш, зөвхөн энэ нуруунд оршдог 2361.5 метр өндөртэй Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж нэрлэж, Монгол Улсын газрын зураг дээр тэмдэглэж байршуулахаар энэ төслийг оруулж ирж байгаа юм. Ингэснээр Бурхан Халдун уул, Хан Хэнтийн нуруу нь зөвхөн монголчуудын шүтэн биширч хайрлаж дээдэлдэг газар нутаг төдий биш дэлхийн хүн зоны хараа, анхааралд хүргэж сурталчлах, таниулж тайлбарлахад чухал ач холбогдолтойг хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хан Хэнтийн нуруу нь Их Хэнтийн нуруу, Бага Хэнтийн нуруу гэж хоёр хэсэгт хуваагддаг. Бага Хэнтийн нурууны оргилыг бид Асралт хайрхан гэж нэрлэдэг. Харин Их Хэнтийн нурууны оргилыг монголчууд эртнээс Бурхан халдун гэж нэрлэж ирсэн. ЗХУ-д Монгол Улсын газрын зургийг хийлгэхдээ Бурхан халдун уулын нэрийг тавилгүй Хэнтий хан уул гэж тавьсан байдаг. Түүнээс биш Хан Хэнтийн нурууны нэршлийг тэр чигээр нь өөрчлөхгүй, нэг оргилынх нь нэрийг сэргээх тухай асуудал юм гэдгийг хэлж байв.
Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Ц.Гарамжав, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн шинэчилсэн найруулгын болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хийсэн юм.
Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжив. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.
Дараа нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин чуулганы энэ сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжин төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй аж. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, редакцийн шинжтэй зарим засвар хийсний зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм. Ингээд Байнгын хорооны саналаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон Арбитрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох, соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй ажил хийх боломж түлхүү бүрдэнэ гэж Зөвлөлийн гишүүд үзлээ.
Мөн хуралдаанаар Орон тооны бус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах, авто болон явган хүний замыг заавал дагаж мөрдөх стандарттай болох, хиймэл эрхтэн, туслах болон асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материал хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэх үнэмлэх, түүнийг олгох журам боловсруулж батлах зэрэг 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бие даасан агентлаг байгуулах, иргэдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулж орон сууцаар хангахад анхаарах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй хүн заавал ажиллуулдаг байх зэрэг саналыг Зөвлөлийн гишүүд гаргасныг төлөвлөгөөнд нэмж тусгалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай хууль, эрх зүйн баримт бичиг хангалттай, хурал, зөвлөгөөн олон болдог ч хэрэгжилт тааруу байгааг өөрчилнө гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Иймээс өөрсдийнх нь талаар төр, засгаас гарч байгаа бодлого, шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, санал бодлоо тусгуулдаг байх, гарсан шийдвэрийг хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрдэг байхыг зарчим болгож Орон тооны бус зөвлөл байгуулснаа тэмдэглэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны жилийн эцсийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байна. Тэдгээрийн 10700 нь хүүхэд юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
АН-ын сунгаа сар шахуу хугацаанд үргэлжилж таван нэр дэвшигч 21 аймаг 9 дүүрэгт уулзалтаа хийж дууслаа. Алдаатай оноотой, хэрүүлтэй маргаантай үргэлжилсэн АН-ын шинэчлэх сунгааны дүн энэ сарын 29 нд гарна. Хэн намын дарга болох бол гэсэн таамаглал АН-ынханд төдийгүй нийт монголчуудын хүлээлт болоод байгаа. Харин таван нэр дэвшигчдээс илүүтэй зарим нэг хүнийг нэр дэвшүүлж ард нь байгаа хүмүүс эхнээсээ бачимдаад эхэлсэн бололтой. Түүний нэг нь АН-ын сунгааны хугацаанд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн даруйдаа хүчний байгууллагуудад үүрэг өгсөн гэнэ. Үнэндээ бол Ерөнхийлөгчид хэн нам дарга болбол ашигтай, хэн намын дарга болбол аюултай гэдэг нь олны нүдэнд тодорхой байгаа ч бүр улаан цагаандаа гарч рейтингээрээ тэргүүлж яваа Н.Алтанхуягт арга хэмжээ авахыг үүрэгдсэн байна. Мэдээж хэрэг түүнийг намын дарга болбол өс авна гэсэн айдастай байгаа тэрбээр намын дарга болгохгүй байх сүүлийн арга нь баривчилгаа байхыг үгүйсгэхгүй гэж албаны эх сурвалж хэлж байна.
Б.Болд
-
2017 оны 1 сарын 26
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, нийтдээ 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.
Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгасан байна. Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Гантулга нар холбогдох Байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 46 нь буюу 86.6 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан юм.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.
Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгасныг энэ сарын 24-ны өдөр хуралдсан тус Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн гишүүдийн асуултад “2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд сонгуулийн техник хэрэгсэл ашиглахад батлагдсан төсвийн дагуу 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглахад зориулж 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Сонгуулийн тухай хуулиар техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллогыг хийнэ” гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 49 нь буюу 86 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Ахмадын хөдөлмөрийг шулах нөхцөл их байна. Тэтгэвэрт гарсан хүн компанид ажиллуулахдаа тэтгэвэр авч байна гэж хэлээд бага цалин өгдөг. Цалингаасаа нийгмийн даатгал төлдөг. Гэхдээ тэтгэвэр нэмэгдэх нь бага. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалт орсон. Өөрсдөө хоршоо байгуулж зээл авах нөхцөл бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Тэтгэвэр авч байгаа 260 мянган ахмадуудын дундаж тэтгэврийн дүн хэд вэ? Хамгийн дээд болон бага тэтгэврийн дүн хэд вэ? Хувийн хэвшлийнхэн дундаж цалин өгдөг. Дундаж цалин нь 900 мянга, оффисын менежер 1.5 сая төгрөг гэх зэргээр. Цаашдаа тэтгэврийг цалинтай ойртуулах нь зөв гэж боддог.
-Монгол Улсад тэтгэвэр авч байгаа хүмүүсийн дундаж нь 300 мянган төгрөг. Доод тэтгэвэр 200 төгрөг. Энэ хууль батлагдсанаар хүн амын амжиргааны доод түвшин, инфляциас хамаарч тэтгэвэр тогтооно хэмээлээ.
Тэтгэврийг тухайн үеийн инфляци, амжиргааны төвшинг харгалзаж тогтоодог юм байна. Хувь тэнцүүлсэн 218 мянга, дундаж 306 мянга, бага тэтгэвэр 240 мянган төгрөг юм байна. Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явууллаа. Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 83.6 хувийн саналаар дэмжив. Ингээд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг бүхэлд нь баталлаа.
Дараагаар нь Дипломат албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Дипломат албаны тухай хуулийг батлав.
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын гишүүн О.баасанхүү:
-
2017 оны 1 сарын 26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26, 27-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
10.00 цагаас:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
2017 оны 1 сарын 26
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
1
Н.АМАРЗАЯА
39
Д.ОЮУНХОРОЛ
2
Т.АЮУРСАЙХАН
Томилолт /гадаад/
40
М.ОЮУНЧИМЭГ
Томилолт /гадаад/
3
О.БААСАНХҮҮ
09:55
41
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
10:02
4
Ё.БААТАРБИЛЭГ
09:56
42
Б.ПҮРЭВДОРЖ
10:07
5
Х.БАДЕЛХАН
09:58
43
Ш.РАДНААСЭД
09:50
6
С.БАТБОЛД
44
Я.САНЖМЯТАВ
Эмнэлгийн чөлөөтэй
7
Ж.БАТЗАНДАН
Чөлөөтэй
45
Д.САРАНГЭРЭЛ
8
Б.БАТЗОРИГ
Чөлөөтэй
46
Б.САРАНЧИМЭГ
10:10
9
О.БАТНАСАН
10:05
47
Я.СОДБААТАР
Эмнэлгийн чөлөөтэй
10
Б.БАТТӨМӨР
10:05
48
О.СОДБИЛЭГ
Чөлөөтэй
11
Ж.БАТ-ЭРДЭНЭ
Томилолт /гадаад/
49
Г.СОЛТАН
12
Б.БАТ-ЭРДЭНЭ
09:50
50
Д.СУМЪЯАБАЗАР
13
М.БИЛЭГТ
09:58
51
А.СҮХБАТ
14
Л.БОЛД
52
Д.ТОГТОХСҮРЭН
09:50
15
Х.БОЛОРЧУЛУУН
53
Г.ТЭМҮҮЛЭН
10:09
16
С.БЯМБАЦОГТ
09:54
54
Д.ТЭРБИШДАГВА
10:05
17
Ж.ГАНБААТАР
09:52
55
Ч.УЛААН
18
Д.ГАНБОЛД
10:13
56
Б.УНДАРМАА
19
Д.ГАНТУЛГА
10:03
57
А.УНДРАА
09:58
20
Ц.ГАРАМЖАВ
10:17
58
Н.УЧРАЛ
21
Ц.ДАВААСҮРЭН
59
Д.ХАЯНХЯРВАА
10:01
22
Д.ДАМБА-ОЧИР
10:15
60
Ч.ХҮРЭЛБААТАР
23
Б.ДЭЛГЭРСАЙХАН
61
Ц.ЦОГЗОЛМАА
10:00
24
Б.ЖАВХЛАН
Томилолт /гадаад/
62
Д.ЦОГТБААТАР
25
C.ЖАВХЛАН
63
Н.ЦЭРЭНБАТ
Чөлөөтэй
26
Г.ЗАНДАНШАТАР
09:50
64
С.ЧИНЗОРИГ
10:11
27
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
10:16
65
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
09:56
28
Л.МӨНХБААТАР
09:59
66
Б.ЭНХ-АМГАЛАН
29
Ж.МӨНХБАТ
67
Л.ЭНХ-АМГАЛАН
30
Ц.МӨНХ-ОРГИЛ
10:01
68
Л.ЭЛДЭВ-ОЧИР
09:56
31
Г.МӨНХЦЭЦЭГ
10:08
69
Ж.ЭНХБАЯР
32
Д.МУРАТ
10:05
70
М.ЭНХБОЛД
10:15
33
З.НАРАНТУЯА
Томилолт /гадаад/
71
Н.ЭНХБОЛД
10:05
34
Б.НАРАНХҮҮ
72
Л.ЭНХБОЛД
09:50
35
Н.НОМТОЙБАЯР
73
Ө.ЭНХТҮВШИН
Чөлөөтэй
36
Х.НЯМБААТАР
74
С.ЭРДЭНЭ
Чөлөөтэй
37
Ц.НЯМДОРЖ
10:00
75
Д.ЭРДЭНЭБАТ
Чөлөөтэй
38
Н.ОЮУНДАРЬ
10:13
76
Ж.ЭРДЭНЭБАТ
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо БСШУСЯ-нд ажиллаж, энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. БСШУСЯ-ны зүгээс салбарын хүрээнд хийж хэрэгжүүлэх ойрын болох хэтийн зорилго төлөвлөгөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Дээд боловсролын хүрээнд “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журмуудыг шинэчлэх, судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулах, үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөр боловсруулан батлуулах, сургалт судалгааны орчинг сайжруулах, оюутны хөгжлийн зээлийг олгох, орлоготой оюутан хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд “Сургалтын төлөвлөгөө нь Боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулах сургалтын агуулга, хэлбэр, шаардагдах цагийн хэмжээ, хүний болон санхүүгийн нөөцийн хуваарилалт, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичиг юм. Одоогоор дунд анги 18 хичээл, сургалтыг дэмжих 3 үйл ажиллагаа, ахлах анги 10 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 8 бүлгийн 23 хичээлээс 4 хичээл сонгон судалдаг. Сургууль зохицуулах цагаар ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын хөтөлбөр судалж байна. 11-12 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 5 бүлгийн 15 хичээлээс 4 хичээл сонгон судалж байна “Ерөнхий боловсролын сургууль хүүхдэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, чадвар эзэмшүүлдэг газар биш. Ерөнхий боловсролын сургууль хүүхдийг эрүүл чийрэг, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай хүн болоход нь тусалдаг нийгмийн институци байх ёстойг онцлов”.
-
2017 оны 1 сарын 26
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2017.01.25/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Уг хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат тэргүүтэй Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг хуулийн төсөлд Засгийн газар санал өгсөн эсэхийг ажлын хэсгээс тодруулав. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуулийг дэмжихээр шийдсэн” гэж хариуллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатбар хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг ирэх гуравдугаар сарын 01 гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар боллоо.
Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
Үргэлжүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар тэргүүтэй ажлын хэсэг оролцлоо. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн Төрийн аудитын байгууллагын 2017 онд хийх аудитын сэдвийг боловсруулсан байна. Үндэсний аудитын газраас боловсруулсан 2017 онд хийх аудитын сэдвийн төлөвлөгөөнд хуулийн дагуу хийх аудитын сэдэв 12, шинээр 11 чиглэлд адит хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны саналаар Концессийн тухай хуулиар төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад батлагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн, Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт үр дүн гэсэн зургаан сэдвээр аудит хийхээр тусгасан байв.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хууль шиг саяхан батлагдсан хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх нь оновчгүй гэж байлаа. Иймд Аудитын сэдвийн төлөвлөгөөнөөс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хэрэгжилт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд аудит хийхийг хасах нь зүйтэй гэж үзэв. Үүний оронд улсын төсөвт үйлдвэрийн газруудын үр ашиг, Төрийн орон сууцны корпораци, Монголбанкны үйл ажиллагаанд аудит хийх санал оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэхүү саналыг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир үргэлжлүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн саналыг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаар 389 байхаар тусгажээ
Үүний дараа Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Төрийн аудитын байгууллагын орон тооны бүтцийг хавсралтаар батлах, орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоох, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсөн талаар тусгагджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Төрийн аудитын байгууллага сүүлийн жилүүдэд батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.
Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар 2014 оноос хойш Төсвийн байнгын хорооны батласнаар орон тоо 389 хүнтэй байгаа. Орон тоог давуулсан, дутуудуулсан асуудал байхгүй. Үндэсний аудитын газарт 109, нийслэл дэх төрийн аудитын газар 50, орон нутаг дахь төрийн аудитын салбарт 230 хүн ажиллаж байгаа гэж байв.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслөөс “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсүгэй” гэсэн заалтыг хасах саналтай байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Үндэсний аудитын газар адиутын шалгалтын дараа зөвлөмж гаргахдаа Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар санал авдаг байх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв.
Ингээд Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26, 27-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.