-
2016 оны 12 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
-
2016 оны 12 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар,
Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан
Монголын ОҮИТБС-ын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төсөл, цахим тайлагналын журам, нээлттэй мэдээллийн бодлогын тухай
Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох замын зураг, төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.
ОҮИТБС нь ашигт малтмал, газрын тос зэрэг байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгох замаар түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, засаглалыг нь бэхжүүлэхийг зорьж байна. Дэлхийн 51 орон ОҮИТБС-ыг 2016 онд батлагдсан стандартын дагуу хэрэгжүүлж, эрдэс баялгийн салбараа ил тод болгож байна. Манай улс ОҮИТБС-ын нэгтгэл тайлангаа 2006 оноос жил бүр, тасралтгүй гаргаж байгаа юм.
ОҮИТБС-ын нэгтгэл тайлангаар тэргүүлэх 202 компанийн төлбөрийг Засгийн газрын орлоготой тулган баталгаажуулж, олгогдсон тусгай зөвшөөрлийн ил тод байдал, эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, хайгуулын ажил, ажиллах хүний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт, хандив, компаниудын ашиг хүртэгч зэрэг стандартаар шаардсан судалгааг гаргахын хамт хөндлөнгийн дүгнэлт өгч, Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах талаар зөвлөмжүүдийг өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 20
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын сарын 22-нд буюу ирэх пүрэв гарагт Хэнтий аймгаас эхлэхээр болжээ. Үүний дараа Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж, сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна.
-
2016 оны 12 сарын 20
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ.
-
2016 оны 12 сарын 20
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Барилгын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан. Өнгөрсөн жил 100.9 тэрбум төгрөг болж 3.1 дахин нэмэгдсэн. Энэ онд барилгын салбарт ямар нэг шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Улсын хэмжээнд 770 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын иргэдийн 30 хувь нь инженерийн тоног төхөөрөмжид холбогдсон орон сууцанд хамрагдсан байна. Ойрын дөрвөн жилд Улаанбаатар хотод жил бүр 40000 айлын орон сууцад хамрагдах хэрэгцээ байна. Улаанбаатар хотод орон сууцны хэрэгцээ байнга байдаг. Өнөөдөр 4 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлээд байна. Өнгөрсөн 10 дугаар сарын дүнгээр 672 иргэд ипотекийн зээл авсан байна. Монгол банк УИХ чиглэл өгсний дагуу өмнө нь 8 хувийн зээлээр санхүүжүүлэгдсэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр зээлийг үргэлжлүүлэн явуулж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Зээл олголтын бодит эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.
Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны 725 айлын сууц Улаанбаатар хотод байна. Үүнээс борлогдоогүй орон сууц Буянт-Ухаа хороололд байгаа. Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талбайн ам.метрийн хэмжээг нэмэгдүүлсэн хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулсан юм.
Гишүүн Б.Дамба-Очир “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байна. ТОСК цаашид барилга барих шаардлага, хөтөлбөрийг үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй гэсэн юм. Үүнд БХБ-ын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байгаа нь эдийн засагтай холбоотой. ТОСК-ийн хувьд цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана” хэмээлээ.
-
2016 оны 12 сарын 20
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2016 оны 12 сарын 20
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Т.Аюурсайхан гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгажээ.
-
2016 оны 12 сарын 20
Мөн Эмиратад ажиллах хүч гаргах асуудлыг хоёр талаас судлан шийдвэрлэхийг санал болголоо. Монгол залуус Эмиратын бүтээн байгуулалтад оролцож, мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтооход энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа М.Энхболд онцолсныг хатагтай Амал Абдулла Ал Кубаиси дэмжив.
Хамтын ажиллагааны Санамж бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси нар гарын үсэг зурлаа.Санамж бичигт хоёр улсын парламент хоорондын болон улс төр, эдийн засаг, соёл боловсрол, бүс нутаг, олон улсын түвшний хамтын ажиллагааны асуудлууд багтжээ. Баримт бичигт гарын үсэг зурах үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүг АНЭУ-д удахгүй болох Сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад урив.
ТОДРУУЛГА: Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын жилүүдэд эрчимтэй өргөжих төлөвтэй байгаа. Монгол Улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани АНЭУ-ын “Flydubai” компанийн хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээ” байгуулсан. Тус улсад дэлхийн 200 орны иргэд ажиллаж, амьдарч байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Абу Даби хотоос мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 20
Хуваарийн дагуу өнөөдөр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэллээ. Хурлаар ”Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа ”Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал Улсын нууцтай холбоотой асуудал багтсан тул хаалттай горимд шилжүүлье” гэсэн санал гаргалаа. Үүнийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжих хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
-
2016 оны 12 сарын 20
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа.
Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна. Өнгөрсөн оны мөн үед нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 18.5 хувиар хэтэрч байсан бөгөөд одоо 585 ор нэмэлтээр гаргасан ч ачаалал 10 хувиар илүү байгаа үзүүлэлт гарчээ.
Бага насны хүүхдэд нэн шаардлагатай антибиотикийн үйлчилгээ сул, эмчилгээний үр дүн хангалтгүй, эмнэлэгт 1-2 хоног эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт эмчилгээний төлбөрийг олгодоггүй, таваас дээш хоног хэвтсэн тохиолдолд л төлбөр хийгддэг байна.
Иймээс тав хүртэлх насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардал болох тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахыг судлан шийдвэрлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн хэсэгчилсэн карантин тогтоох, сурагчдын улирлын амралтыг зохицуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 4 хүртэлх насны, үүнээс 35 хувь нь 1 хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчтэй хүүхдийн 56 хувь нь уушигны хатгалгаа, 22 хувь нь цочмог бронхитоор хүндэрч байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаан. Гэхдээ сүүлийн хоёр сард ханиадны хүндрэл, уушигны хатгалгааны өвчний улмаас хүүхэд нас бараагүй тухай Эрүүл мэндийн яам танилцуулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 20
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлгийн цалинтай чөлөө буюу лист олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг холбогдох сайд нарт үүрэгджээ.
Тэрбээр эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь Эрүү мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал таваас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгосон байна.
Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүй,
Харах хүнгүйгээс эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай,
Эмнэлгийн ачаалал их, тэнд ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байгаа тул дээрх чиглэлийг өгчээ.
Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тав хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчнийг эмчлэх шаардлагатай эмийн жагсаалтыг баталж, тэдгээр эмийн үнийг ЭМД-ын сангаас олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс шийдсэн байна.
Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй.
Гэхдээ амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна. Өнгөрсөн оны мөн үед нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 18.5 хувиар хэтэрч байсан бөгөөд одоо 585 ор нэмэлтээр гаргасан ч ачаалал 10 хувиар илүү байгаа үзүүлэлт гарчээ.
Бага насны хүүхдэд нэн шаардлагатай антибиотикийн үйлчилгээ сул, эмчилгээний үр дүн хангалтгүй, эмнэлэгт 1-2 хоног эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт эмчилгээний төлбөрийг олгодоггүй, таваас дээш хоног хэвтсэн тохиолдолд л төлбөр хийгддэг байна.
Иймээс тав хүртэлх насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардал болох тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахыг судлан шийдвэрлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн хэсэгчилсэн карантин тогтоох, сурагчдын улирлын амралтыг зохицуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 4 хүртэлх насны, үүнээс 35 хувь нь 1 хүртэлх насны хүүхэд байна.
Томуу, томуу төст өвчтэй хүүхдийн 56 хувь нь уушигны хатгалгаа, 22 хувь нь цочмог бронхитоор хүндэрч байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаан. Гэхдээ сүүлийн хоёр сард ханиадны хүндрэл, уушигны хатгалгааны өвчний улмаас хүүхэд нас бараагүй тухай Эрүүл мэндийн яам танилцуулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 20
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
-
2016 оны 12 сарын 19
Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.
-
2016 оны 12 сарын 19
”Үдийн цай”-г хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийдэг болох санал гаргалаа
-
2016 оны 12 сарын 19
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр томилогдсон. Ээлжит хуралдааны товыг тохирч, хоёр талд тааламжтай үед амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна гэлээ.
Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард бизнес форум болсон. Бизнесийн ийм арга хэмжээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно гэж үзэж буйгаа Элчин сайд тэмдэглээд ирэх оны зургадугаар сард Астана хотноо болох “ЭКСПО 2017”-д 105 орон оролцохоо илэрхийлсэн, Монгол Улс энэ арга хэмжээнд оролцож өв, соёлоо сурталчилна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
Уулзалтын үеэр хоёр орны худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 19
Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонссоныхоо дараа дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж эхэлсэн байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийг эмч нар гэрээр нь үзэж, эмчилж байгаа хэмээн албаныхан ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 19
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, нар өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. АН-ын даргын сонгууль ирэх сарын 29-нд орон даяар болно. Харин сурталчилгааны хугацаа энэ сарын 22-ноос албан ёсоор эхэлж 40 хоног үргэлжилнэ. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй аж.
-
2016 оны 12 сарын 19
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
-
2016 оны 12 сарын 19
З.Энхболд: Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль
-
2016 оны 12 сарын 19
Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй.