Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1150 1151 1152 1153 1154 1155 1156
  • Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа
    2017 оны 2 сарын 02
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг дараах байдлаар гаргахаар тогтов. Үүнд:

    Үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортолно гэлээ.

    Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

    Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг гардууллаа
    2017 оны 2 сарын 02
    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг баталсан байна.



    Уг төлөвлөгөө болон Аудит хийх тухай ойлголцлын захидлыг гардуулах арга хэмжээ өнөөдөр (2017.02.02) Төрийн ордонд боллоо.



    Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд оролцов.



    Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Батлагдсан төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газар 2017 онд төсвийн ерөнхийлөн захирагч 30, тэдгээрийн харьяа төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч 148, Засгийн газрын 14 тусгай сан, төсвийн 38 нэгж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгж зэрэг нийт 327 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагын санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 192 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн аудитын газар төсвийн ерөнхийлөгч захирагч 22, төсвийн төвлөрүүлэн захирагч 325, төсөвт сан 115, төсвийн шууд захирагч 2186, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж 85 зэрэг нийт 2733 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 512 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 2257 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн, улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжиж, хөрөнгө оруулалт авсан төслүүдийн үр ашиг, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн зэргийг шалгахаар төлөвлөгөөнд тусгасан” хэмээн танилцуулаад аудитыг хуулиар тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • УИХ-ын чуулган хаалттай горимоор үргэлжилж байна
    2017 оны 2 сарын 02
    ​УИХ-ын үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн билээ.



    Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
  • Ж.Батзандан: Гурван сарын цалингаа улсад хандивлана
    2017 оны 2 сарын 02
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр ”Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Оффшорт мөнгөө нуусан хүмүүс тэр мөнгийг улс орондоо хандивлах хэрэгтэй. Хандив өгөх нь эх оронч санаачилга. Гэхдээ ард иргэдийн зүгээс хандивлаж байгаа мөнгө зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсэж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй” гэв.



    Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, 10 сая төгрөгийг улсад хандивласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ.
  • Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-д элслээ
    2017 оны 2 сарын 02
    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр МАН-д элсчээ.



    Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа ”Д.Сүхбаатар мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.



    Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай...” хэмээжээ.

  • Онцлох үг: УИХ-ын 65-ын бүлэг өөрийнхөөрөө шийддэг, төслийг нь унагаадаг байж болохгүй
    2017 оны 2 сарын 02
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

    Засгийн газар нь санал оруулж ирэхэд УИХ-ын 65-ын бүлэг өөрийнхөөрөө шийддэг, төслийг нь унагаадаг байж болохгүй. Нэг нам эрх барьж л байгаа юм бол ойлголцлын зөрүүтэй асуудлуудаа нэгдсэн байр сууринд хүрч, Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг дэмжээд явах зарчимтай. Засгийн газар, УИХ хоёр муур, хулгана болж тоглож болохгүй.
  • Тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын тайланг танилцуулав
    2017 оны 2 сарын 02
    Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулсан юм.

    Тэрбээр танилцуулгадаа УИХ-аас Засгийн сангийн тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар тусгай сангийн 28 төрөл хуульчлагдсан. Монгол Улсын Үндэсний аудитын газраас нийт 28 Засгийн газрын тусгай сангийн 15-д нь нийцлийн аудит хийсэн. Нийцлийн аудитын газраас 2013 онд Цэвэр агаар сан, 2014 онд Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан, Эрүүл мэндийг дэмжих сан, 2015 онд Авто замын сан, Дархлаажуулалтын сан, Соёл урлаг хөгжүүлэх сан, Шинжлэх ухаан технологийн сан, 2016 онд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Байгаль хамгаалах сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн гэдгийг дурдсан юм.

    Харин Эрсдэлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Мал хамгаалах сан, Нийгмийн халамжийн сан, Тариаланг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын өрийн баталагааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Спортыг дэмжих сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгдээгүй байгаа аж.

    Нийцлийн аудит хийхэд дээрх сангуудад сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, зарим сан ажлын алба байгуулсан зэрэг нийтлэг зөрчил гаргасан гэдгийг Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул онцолж байлаа.

    Дээрх аудитуудаар илрүүлсэн зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1,264.4 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 7.4 сая.төгрөгийн акт төлөгдсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7,373.6 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 3.3 сая.төгрөгийн актын төлбөр бүрэн төлөгдөж, албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгааг тэргүүн аудитор танилцуулгадаа дурдсан юм.

    Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй ийм сангуудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой” гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлаар удаа дараа аудит хийсэн ч үр дүн харагдахгүй байгаа учир байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй” гэсэн саналыг тавьж байлаа.

    Иймд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд сахилга батыг хангуулах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар харсан, үр дүн гарах тогтоол гаргах нь зүйтэй” хэмээн үзэв
  • Байнгын хороо: 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байна
    2017 оны 2 сарын 02
    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орох тухай төслийг зөвшилцөв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

    Иргэний нисэхийн салбар нь манай улсын нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хялбарчлан Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Иймээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэж орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэүү хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирж байгааг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдав.

    Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр” нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдэж ороод байгаа аж. Хэлэлцээрийн гол зорилго нь иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгахад чиглэсэн, цэргийн зориулалттайгаас бусад агаарын хөлөг болон тоног төхөөрөмж, эд ангийг импортын болон гаалийн татвар, бусад хураамжаас чөлөөлөхөд чиглэгддэг байна. Үүнд иргэний агаарын бүх хөлөг; иргэний агаарын бүх хөлгийн хөдөлгүүр, түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг багтдаг аж.

    Одоогийн байдлаар манай улсад 25 агаарын хөлөг бүртгэлтэйгээс нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй 19 агаарын хөлөг бүхий 9 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Агаарын тээврийн байгууллагууд нь өндөр үнэ бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс одоогоор нийт 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байгаа аж.

    Иймээс Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд чухал алхам болно. Манай улсын дотоодын эрх зүйн зохицуулалтын тухайд иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг нь нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлөгддөг бол энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын бүх төрлийн хөлөг, тэдгээрийн хөдөлгүүр, эд анги, бүрэлдэхүүн хэсэг, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон эд анги, иргэний агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэрэг нь гаалийн татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, С.Батболд, Н.Энхболд, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ хэлэлцээрт нэгдэж орсноор батлан хамгаалахаас бусад бүх төрлийн агаарын хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл гаалийн татваргүй орж ирэх боломжтой болно. Навигацийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын хэсэг гарган холбогдох асуудлыг судалж боловсруулах, яриа хэлэлцээ хийх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа. БНСУ, Японы агаарын тээврийн хөлгүүдийн Европ руу хийдэг нислэгүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг болгох нь навигацийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр БНСУ, Хятадын талтай ярилцаж байгаа. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг иргэний агаарын тээврийн хөлгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

    Түүнчлэн Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлын талаархи хэлэлцээг Японы талтай хийж байгаа. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны Астана хот руу нислэг үйлдэх асуудал шийдэгдсэн. Мөн нислэгийн тийзний үнийг хямдруулах боломж, арга замыг эрж хайх, судлах, холбогдох талуудтай ярилцаж шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдгийг хэллээ.

    Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орохыг дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо
  • Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
    2017 оны 2 сарын 02
    Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм.

    Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг , түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа. Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” гэлээ.

    Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

    Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн юм.

    Үүнээс 26 өдрийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэл, аймгийн Засаг дарга нартай уулзахдаа хэвлэлийнхний өмнө “Засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая долларын бондын өрөө улсын эдийн засагт болон ард түмнийхээ амьдралд дарамт болохгүйгээр төлөх бүрэн бололцоотой, төлөх гарц шийдлээ олсон” гэж хэлсэн. Бондын өрөө хугацаанд нь улсын эдийн засаг болон ард түмнийхээ амьдралд бодитой дарамт болохгүйгээр төлнө, тийм бүрэн боломжтой гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын энэ байр суурь хэвээр байгаа болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгахаар хаалттай хуралдлаа
    2017 оны 2 сарын 02
    Дараа нь Гадаад харилцааны яамны 2016 оны тайлан болон Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм.
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 2 сарын 02
    ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал”;
    “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Байнгын хороо: Туул голын орчимд тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно
    2017 оны 2 сарын 01
    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм.



    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв. Тэрээр, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдан хэрэгжсэнээр 3 жил гаруйн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон гэж үзэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 оны 01 дүгээр сард баталсан. Улмаар уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосны дагуу 2014 оноос эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгож байна. Хууль батлагдсанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт /хуучнаар/ ирсэн. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан, мөн 317 өргөдөлд олгох боломжгүй талаар тус тус дүгнэлт гарсан байдалтай байна.



    Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”, мөн 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр цуцлах хуулийн зохицуулалттай. Уг асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн 37 дугаар зүйлээр зохицуулж байна. Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах дөрвөн үндэслэлийг заасан бөгөөд уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох боломжтой болсон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох асуудлыг дэмжиж байна гэлээ.



    Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийж буй ажлын талаар тодруулга авсан юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын туршлага судлахад холбогдох газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийлгүүлэх тухай баталгаа авдаг. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж баталгаа болгож мөнгө байршуулдаг юм байна. Иймд гадны сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс уг хуульд тусгах санал илэрхийлж байсан юм.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, лицензийн зохицуулалтыг тухайн аймаг, нийслэл өөрөө шийдвэрлэж байгаа нь тус яаманд хүндрэл учруулж байна. Иймд аймаг, нийслэлийн удирдлагуудад удирдамж өгч, хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар яам, газар болон Засаг дарга нар нэг тогтолцоо дор ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн хуульд нөхөн сэргээлт хийх төдийгүй мөнгө байршуулах тухай асуудал тусгагдсан байгаа гэв.



    Ийнхүү “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл, УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг тогтоолын төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэрэг чиглэлүүд тусгагдсан байна.

    Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Засгийн газарт чиглэл өгөх тухай найман зүйл бүхий Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна
    2017 оны 2 сарын 01
    Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.



    Уг асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа хуралдаан нээлттэй байдлаар үргэлжлэх юм байна.

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2017 оны 2 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан.

    Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.

    Ажлын хэсэг “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж дууссан байна. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

    Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглож, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурах юм.

    Ажлын хэсэг цаашид агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар судалж байна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулан нийтээс санал авч эхэлжээ.

    Хоёрдугаар сарын нэгнээс гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгаа эсэхийг хянан, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягтлах юм. Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулж байна.

    Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ЗГ: Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ
    2017 оны 2 сарын 01
    Үндэсний хөтөлбөр батлах тухай
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017 оны 2 сарын 01
    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
    Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
    2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Өргөдлийн байнгын хорооноос “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелелт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох.
    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гадаад харилцааны яамны 2016 оны тайланг сонсох;
    Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Дипломат төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсох.
  • Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав
    2017 оны 1 сарын 31
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.



    Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор тусгажээ. Хуулийн үйлчлэх хүрээнд 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд онцгой гавьяа байгуулсан манлайлагчид ахмадуудыг нэмж багтаах саналтай байна гээд энэхүү саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн.



    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу дээрх асуудлаар санал хураалт явуулахад уг саналыг хуулийн төсөлд тусгах санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадсангүй.

    Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

    Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.



    Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулгаар, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгчид Турк Улсын Элчин сайд ИЖБ барив
    2017 оны 1 сарын 31
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

    Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ хоёр талын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаад талархалтай байдгаа дурдаад үүнд ТИКА байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо.

    Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орхоны хөндий дэх Түргийн үеийн түүхийн дурсгалуудыг сэргээх, засварлах ажлын талаар хоёр талаас хамтран ажиллаж байсныг дурдав.

    Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.




  • Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэв
    2017 оны 1 сарын 31
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаараа эхлээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуралдан, эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх, төслийн 4 дүгээр зүйлд хуулийн 7.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар заасан байсныг “шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж өөрчлөн найруулах, эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцууллаа. Мөн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын 6 томьёолол боловсруулсан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Л.Болд, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, М.Билэгт нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэдэг номхотгох арга хэрэглэх талаар тусгасан зохицуулалтын талаар тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Номхотгох таван арга байдаг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэний аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэхээр тусгасан” хэмээн хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, эрүүлжүүлэх байрыг эмнэлгүүд рүү шилжүүлсэн нь амьдралд нийцэхгүй байгаагаас үүдэн дахин зохицуулалт хийж байна. Ингэхдээ хүний эрхийг хангахад чиглэсэн зөв зохицуулалт хийх нь чухал гэдэг саналыг хэлсэн. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхээр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
    Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, уг хуулийн төслийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн тав хоногийн хугацаатай завсарлага авах нь зүйтэй хэмээн үзснийг мэдэгдлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газраас хууль сахиулах системтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй харилцан хамааралтай зохицуулалтуудтай. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.

    Эдийн засгийн байнгын хороотой хамтран шийдвэрийн төсөл гаргахаар тогтов
    Дараа нь Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг танилцуулсан.
    1. “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах.
    2. Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авахдаа халхавч гэрээ хэлцэл байгуулах, “ХХБ” болон “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүмүүсийн нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудын нэр дээр Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө /90.0 сая ам.доллар/, түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан, зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа “ирээдүйд бий болох орлого”, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан “Зэс худалдан авах гэрээ”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”, “Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц” зэрэг хууль бус халхавч, эсхүл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр мь хууль бус. эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдэлийг төр хариуцахаар байна. Иймд Засгийн газар болон Монголбанк энэ танилцуулгад дурдсан эх үүсвэрүүдийн хүрээнд ХХБ, “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийх нь зүйтэй гэж үзэв.
    3. “Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд тус үйлдвэрийн орлогын ихээхэн хэсзг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниудад шилжиж улсад төлж байсан татварын хэмжээ эрс багасаж байгаа нь анхаарал татаж байна Тухайлбал. 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6 сая ам.доллар, 2012 оны ногдол ашиг гэх 47.1 сая ам.доллар “Монголиан Коппер корпораци” ХХК-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар /нийт 58.3 сая ам.доллар/ Кью-Эс-Сип компанид гэрээний төлбөр гэх 17.0 тэрбум төгрөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016 онд улсын төсөвт төлөх татварын хэмжээ 230.0 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй гэж татварын алба дүгнэсэн байна.
    4. ХХБ, Улаанбаатар банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан асуудлыг дахин хуулийн хүрээнд нягтлан хянаж хувьчилсан үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр нь Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг “худалдаж авсан” ажиллагаа, эх үүсвэртэй ижил төсөөтэй байвал нэн яаралтай хууль, шударга ёсыг сэргээн тогтоох арга хэмжээ авах зэргийг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгасан байсан юм.

    Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн засварлага авсан нь өнөөдөр дуусч буй тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ажлын хэсэг хууль эрх зүйн цаашдын гаргалгаагаа хэрхэн тодорхойлж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тодруулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлт дэх шийдлийн дагуу асуудлыг шийдвэрлэгдэх ёстой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд тайлбарлаад, шийдвэрийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, ОХУ-ын эзэмшилд байсан хувьцааг Монголын хувийн хэвшлийн байгуулллага шилжүүлж авсан байгаа гэдгийг хэллээ. Улсын Их Хурал хувийн өмчид халдах талаар ярьж байгаа, нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх байгууллага хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан байхад дээр үйл явдалтай холбоотой шүүхийн шийдвэр тогтоол, эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурал энэ үйл явдалтай холбоотой тодорхой шийдвэр гаргаж байгаа бол 49 хувийг эзэмшигчийн төлөөлийг оролцуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.

    Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, хувийн өмч гэдгийг ярихаасаа өмнө хуулийн дагуу хувийн өмчтэй болсон эсэх асуудал гээд “Стратегийн ордын ангилалд багтсан, олон нийтийн буюу төрийн өмчид байсан компанийн тодорхой хувь хуулийн дагуу хувийн өмчид шилжсэн байсан бол өнөөдөр ийн хэлэлцэх нь үнэхээр зохисгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрээр ажлын хэсгийн дүгнэлт дэх ногдол ашгийн талаар тодруулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах нь Улсын Их Хурлын үндсэн үүрэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тайлбарлаад “Энэ хүрээнд дээрх үйл явц нь олон хууль, тогтоолыг зөрчиж байгаа учир Улсын Их Хурал шалгах бүрэн эрхтэй. Улсын Их Хурлын зарим гишүүн “нийгэмчлэх, хураах, хувийн өмчид халдах” гэж нэр томьёо хэрэглээд байгаа. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад аавынхаа эзэмшлийн автомашиныг хүү нь зөвшөөрөлгүйгээр зарчихсан. Уг нь ааваасаа асууж, зөвшөөрөл авах ёстой биз дээ. Үүн шиг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх ёстой атал тэгсэнгүй. Үүний хариуцлагыг хаанаас нэхэх вэ. Илэрхий хууль зөрчсөн ийм үйлдэл гарчихаад байхад Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй юм. Тиймээс үйл явцыг хэтэрхий гуйвуулж, мушгин тайлбарлах хандлага гаргахгүй байхыг та бүхнээс хүсье” хэмээн хэлсэн.

    Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, 2012 болон 2013 онд хуваарилсан ногдол ашиг болох нийт 55.7 сая ам.долларыг өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байгаатай холбоотойгоор шилжүүлээгүй, өглөг хэмээн тодорхойлоод байлгаж байсан. Шийдвэр гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжсний дараа холбогдох талуудын нэхэмжлэлийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 8.6 сая ам.доллар, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр 47.1 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжүүлсэн хэмээн хариулт өгсөн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн лавласны дагуу 2012 онд Монголын талд ногдол ашиг болгон 110 сая тэрбум төгрөг, 2013 онд 68.3 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг тодруулан хариуллаа.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар уг асуудлыг Монгол Улс дотооддоо шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар санал хэлж, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо уг санал, дүгнэлтийг хэлэлцсэний дараа Хууль зүйн байнгын хороо хамтарсан шийдвэрийн төсөл гаргах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын дээд шагналаар шагнагдлаа
    2017 оны 1 сарын 31
    Монгол улсын аюулгүй байдлын нэгэн баталгаа, 100 гаруй жилийн түүхтэй Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн нөр их ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээж ажилласныг үнэлэн ”Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.

    Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, түүний тулгуур баримт бичиг болох Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нь тус ажлын хэсгийг ахлан, идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Улс орны нийгэм, эдийн засаг, төрийн гадаад, дотоод бодлогод гарсан өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэнээр ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулж, Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталгаажуулсан. ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг нь 8 бүлэг 52 заалт бүхий батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, улс орныг батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзсэн батлан хамгаалахын эрх зүйн суурь баримт бичиг болж чадсан юм.

    Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ”Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлж байна. Миний хувьд цэрэг, эх орон, арми гэдэг зүрхэндээ тээж явдаг эрхэм зүйл. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа баталгаажуулан өнөөдрийн 21-р зуунд хүрэхэд Зэвсэгт хүчин шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Монголын төр Зэвсэгт хүчнээ байнга дэмжиж, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэхийн тулд бүх талын бодлогын арга хэмжээг авч байх ёстой. Эх оронд эр цэрэг хэрэгтэй. Энэ ч үүднээс өөрийн ухамсарт амьдралыг эх орондоо зориулсан эцгийнхээ үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, тэр өндөр нэр алдарыг сэвтээхгүй, үйл хэргийг залгахын тулд өөрийнхөө оюун ухаанаа дайчлан ажиллаж байна. Сая бидэнд түүхэн том хувь тавилан тохиолоо. Батлан хамгаалахын эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийх түүхэн үүргийг энд байгаа баг бүрэлдэхүүн бид хамтран амжилттай хийж чадлаа. Одоо бодлогын баримт бичигтэй холбоотой Гамшигтай тэмцэх онцгой байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн боллоо. Ингэснээр бидний тавьсан зорилт хэрэгжиж дуусах юм. Тавьсан зорилтын хүрээнд дотоодын цэргийн асуудал одоохондоо маргаантай байгаа. Нэгэнт Монголын төр бодлого гаргасан бол тэр бодлого цаашдаа салбарын хуульд тусгал болж хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

    Одоо амаргүй цаг үе ирж байна. Монгол улсын дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдал эрс хувьсан өөрчлөгдөж байна. Бүс нутаг зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал ноцтой байдалд шилжиж байна. Монгол улс дэлхийн том соёл иргэншлийн уулзвар дэлхийн их гүрнүүдийн дунд геостратегийн ашиг сонирхол бүхий байрлалд оршдог. Энд Монгол улс өөрийн эрхгүй татагдан орох нөхцөл байдал бий болж байгаа. Тиймээс бид учирч болзошгүй аюул заналыг байнга урьдчилан харж судалж тулгарч болох сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулахыг байнга санаж, урьдчилан харж ажиллах ёстой. Тиймээс бид албандаа илүү санаачлагатай, шинжлэх ухаанч, мэргэжлийн, гадаад дотоод орчныг мэдэрсэн бодлого үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Энэ түүхэн сорилтын өмнө амжиж ирээдүйг харсан эрх зүйн шинэчлэлээ хийж дууслаа. Энэ хийсэн эрх зүйн өөрчлөлт, алсыг харсан бодлого бидний ирээдүйд улс орныг аварч гарахад гол тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү том бодлогын баримт бичгийг гаргахад хамтран ажилласан та бүхэнд баярласнаа илэрхийлье. Улс төрийн тогтвортой 4 жилийн хугацаанд бид салбарынхаа өсөлт дэвшил авчирсан шинэ 21-р зуунд үүрэг гүйцэтгэх чадавртай Зэвсэгт хүчин болгож хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэе” гэлээ.
1150 1151 1152 1153 1154 1155 1156
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    12 цаг 53 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    15 цаг 3 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    15 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    15 цаг 21 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    16 цаг 47 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    17 цаг 9 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    17 цаг 32 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    17 цаг 50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    17 цаг 53 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    18 цаг 3 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    19 цаг 27 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК