Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1154 1155 1156 1157 1158 1159 1160
  • З.Энхболдыг уучлалт гуйх шаардлагагүй гэв
    2017 оны 1 сарын 24
    З.Энхболдыг уучлалт гуйх шаардлагагүй гэв
  • “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    2017 оны 1 сарын 24
    “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэжээ
  • Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар мэдээлэл сонслоо
    2017 оны 1 сарын 24
    Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах
  • Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ
    2017 оны 1 сарын 24
    “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэнэ. Энэхүү 49 хувийг Монголын хувийн хэвшлийн нэгэн компани Оросын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан биз дээ. Үүнийг авах гэж тэр компани хуруу хумсаа хуйхалж, өөр дээрээ өмдөө нэмэх шахан байж мөнгө босгосон тухай, эх орныхоо хөрөнгийг гаднаас авчирсанд баяр хүргэе хэмээн манай томоохон эдийн засагчид бичиж байсан санагдана. Тэгэхээр шулуухан хэлэхэд МАН-ынхан хувийн хөрөнгийг хураахаар санаархаж байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь амжилттай болбол дараагийн удаад MCS, Петровис, МАК, “Номин”, АПУ... гээд дайрах юм байна. Манай үндэсний том компаниуд “Биднээс холуур өнгөрч байвал дүүрч” гэж бодох хэрэггүй юм. Дараагийн удаад таны хөрөнгө руу коммунистууд санаархана. Энэ бол коммунистуудын хийж чаддаг ажил. Угшлаа айхавтар хадгалдаг юм байна. Манай хөрөнгөтнүүд тэдэнтэй хичнээн эрх ашгаа нэгтгээд ч нэмэргүй, нэг өглөө босоод ирэхэд л өрсөлдөгч чинь коммунистуудад илүү “юм” атгуулаад таны хөрөнгийг дээрэмдэнэ. Өнөө “юм” атгуулсан компани нь “Надад ч сайхан нээнтэгтэй болсон доо, тэд” гээд пээдгэрхэн сууж байх хойгуур нь нөгөөхтэй нь бас нийлээд эргүүлээд түүний хөрөнгийг хамна. Энэ бол коммунистуудын арга барил, технологи. Тэгэхээр бизнесийнхэн минь МАН-ынхныг засаглалд байгаа цаг үед “Миний ээлж хэзээ вэ” гэдгийг ямагт бод. Дараагийн удаад та гарцаагүй шүү. Энэ бүхэн “Эрдэнэт”-ийн 49 хувь руу дайрч байгаа хандлагаас харагдаж байна л даа. Гэхдээ УИХ дахь 65-ын бүлгийн гишүүдийг бүгдийг нь хөгшин, залуу коммунистууд гэж хэлмээргүй байна. Тэд өөрийн толгойтой, өөрийн сонгогчидтой улстөрчид. Зүгээр л намын чинь нөлөөтэй хүмүүс та нараар могой бариулах гэж байгаа юм биш үү гэдгийг анхааруулж байна!

    Коммунистууд нийгэмд хоёр зүйлийг л боомилдог, үзэн яддаг. Тэр нь хувийн өмч, хүний эрх хоёр. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэн нийслэлдээ амьдрах эрхгүй боллоо. УИХ-ын 76 эрхэмд онцгойлон хэлэхэд хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй, асуудлаас зугтаасан хотын дарга нөхөр таны сонгогчдыг жалга жалгандаа үхэцгээ гэж тулгалаа. Таныг сонгож дэмжсэн сонгогчдынхоо ачийг эрхэм гишүүн та ингэж хариулж байгаа хэрэг үү. Сумынхаа төвөөс гарах эрхгүй болох гэж таныг төрд сонгосон хэрэг үү. Үнэндээ хөдөөнөөс хотод нэмэгдэж буй яндангийн тоо жилд 2000 хүрдэггүй юм шүү дээ. Ийм юм яасан ч байж болохгүй, Үндсэн хуулиа зөрчлөө гээд босохын завдалгүй залгуулаад “Хувийн өмчийг чинь хураана” гээд зарлаад эхэллээ. Иймдээ хүрсэн та нарыг Монголын ард түмэн коммунистууд гэж нэрлэхээс өөр яах билээ. Ингэж болохгүйг эрх биш мэдэх толгойнууд МАН-д уг нь баймаар юм аа. Ядаж л дараагийн ээлжинд миний хувь эзэмшдэг компани руу санаархах юм биш биз гэж бодмоор.

    Үнэндээ оросуудын хувьд Монголд бизнестэй байх нь там болжээ гэж үзсэн учраас өөрийн мэдлийн 49 хувиа гэрээний дагуу зарсан байдаг. Учир нь монголчуудад байдаг мэдээллээр бол “Эрдэнэт”-ээс оросууд жилд 200 сая долларын ашиг авдаг гэсэн ойлголттой. Бодит байдал дээрээ энэ мөнгө Оросын төсөвт очихдоо 20-30 сая ам.доллар болдог байсныг хоёр талын эдийн засагчид бичдэг, ярьдаг боллоо. Юу гэхээр замд нь Оросын түшмэд хусдаг, тэр сүлжээг нь Путин эмхэлж чадаагүй л байхгүй юу. Тэгвэл Монголын талдаа яадаг байв. Тэр чигээрээ Монголын эрх мэдэлтнүүд, насаараа Монголын төрийг зайдагнаж байгаа, зайдагнах хүсэлтэй нөхдүүдийн “саалийн үнээ” нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жишээ нь, Оюу толгойгоос гарч буй зэсийн бүлэгт байгаа алт зэрэг бусад үнэт металлын татварыг Риогийн зүгээс тооцож Монголд төлдөг. Зэсийн баяжмалынх нь энэ, алтных нь энэ гэхчилэн. Харин Эрдэнэт бол хэзээ ч тийм нарийн тооцоог Оросын талтай хийж байгаагүй. Наад захын энэ мэтээс л өчигдрийн хийгээд өнөөдрийн төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшиж ирсэн нь бодит үнэн юм. Өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр бид харлаа. Ц.Нямдорж гишүүнээс “Та “Эрдэнэт”-д 2,5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж сэтгүүлч асуухад “Тэр чинь аль эртний юм” гэж хариулж байгааг. Эртнийдээ ерэн оноос өмнө л байв гэж дээ. Ийм л учиртай болохоор хувийнхан худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авна гэсэн хорсол яваад байгаа юм.

    Улсын үйлдвэрүүд хувьд очихоороо л бодит эдийн засаг болдог, улсад өндөр татвар төлж эхэлдэг, шинэ технологи оруулж ирдгийг өнгөрсөн 26 жилд бид харлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын нэг хувийн компани авснаар тухайн үйлдвэрийн хогийн шүүрийг ч, кассанд нь байгаа бутархай мөнгийг ч тоолоод эхэлсэн хэрэг. Литр бензинийг ч хямгадаад эхэлсэн. Гэтэл энэ үйлдвэрт 20 жил хэрэглэх каноны хаягдал хор, 25 жил хэрэглэх бэлгэвч... гээд хэдэн мянган нэр төрлийн хог шахаж, хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшиж байсан улстөрчдөд энэ нь эмгэнэл юм. Бараг амьдрал нь утга учиргүй мэт болсон юм байгаа биз. Та Б.Бат-Эрдэнэ гишүүний эртээд нэг их айхавтар ууралс¬ныг санаж байгаа байх. Эрхэм гишүүн “Хүн шахаж болохоо больчихлоо. Та нар наад шалгалтаа шуурхайлаач” гэж загнаагүй юу. Нөгөө танил талаа шахаж дарга болгох, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээ өндөр үнээр шахахыг нь хориглоод эхэлс¬ний бас нэг жишээ мөн биз. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 ху¬вийг худалдаж авсан компани нэг номерийн дай­сан нь байж таарна. Эдгээр шахааны биз­нестэй коммунистууд бус­¬ды¬гаа бас улайрсан ком­му¬нистууд болгон хараг­дуулж байгаа нь харам­салтай л байна. Өөрсдөө ч анзааралгүй коммунист болж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ, тэд. МАН-ынхан ядаж түүхээ эргээд хар. 1937 оны их хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтад хамгийн голлох үүрэгтэй оролцсон хүмүүс төд удалгүй өөрсдөө махны машиндаа хэрчүүлж, хөрөнгөө хураалгаж, жал­ганд буудуулсан байдаг. Х.Чой¬балсан хүртэл өөрөө 1930-аад оны эхээр Оросын шоронд тарчилж, оросуудад тангараг өгч гарч ирээд, хамтран зүтгэж явсан Гаваапил нарын нөхдөө өөрийн биеэр тамлан байцааж оросуудад үнэнчээ баталсан зэрэг нь одоо МАН-ын түүх юм байгаа биз дээ. Ийм аймшигт удамшил зүй нь МАН-д тасрахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүх аймшиг дандаа 30 жилийн давтамжтай явж ирсэн. 1930 онд их хөрөнгө хураалт, их хядлага явагдсан. 1960 онд сэхээтний төөрөгдөл нэрээр бас давтагдсан. 1990 онд тойрон хүрээлэгчид нэрээр үргэлжилж Ю.Цэдэнбал муугаа үзсэн. Одоо 30 жилийн дараа хөрөнгө хураана, хаана амьдрахыг чинь төр мэднэ гээд эхэлж байгаа нь юуны ёр вэ.

    Томоохон судлаачдын бичиж байгаагаар бол угтаа гадныхан эзэн суучихсан байсан өөрийн улсын хөрөн­гийг эх орондоо авчирсан хүнийг шагнах ёстой гэж үздэг юм билээ. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг цаг үеийг нь мэдрээд, оросуудад мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглаад, маш хямдханаар аваад ирсэн компанийн захиралд МАН-ынхан бараг ял тулгах нь бололтой. 1960 оны үед “Увсын газар нутгаас оросуудад өгөхгүй” гэж тэдэнтэй яс үзэлцсэн тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Аюурзана гэж том сэхээтнээ МАН-ынхан хэлмэгдүүлж, тээврийн жолооч болгон мууг нь үзсэн байдаг юм. Түүнтэй яг агаар нэг үйл явдал харагдаж байгаа биз.

    Монголчууд бид өнөөдөр том жижиггүй, дарга цэрэггүй жаахан ухаалаг байхыг цаг үе шаардаж байна. Трампын тангараг өргөх ёслолыг манайхан дээр доргүй л ярьж байна. Зарим нь бүр очиж оролцож байх шиг байна. Трампын бодлого ямар байхыг дэлхий анхааралтай харж, өөрсдийгөө бэлдэж байна. Трамп сонгуульд ялаад л юу гэж ярьсныг санацгаа л даа. Өөрийн улсын томоохон хөрөнгөтнүүддээ хандаж “Гадна талд байгаа хөрөнгөө эх орондоо авчир, тэгвэл та нарт татварын гайхалтай хөнгөлөлт үзүүлнэ” гэж дэлхийгээр нэг зарлалаа. Харин манай нөлөө бүхий улстөрчид эсрэгээрээ “Гаднаас авчирсан та нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцно” гэж зарлаж байна. Энэ чинь коммунист дэглэм тогтож эхэллээ гэдгээ дэлхийгээр зарлаж байгаа хэрэг биш үү. Ийм байхад элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Ийм коммунистуудаас бизнесийн орчин, хувийн хэвшлийг хамгаалах хууль гаргана гэдэгт итгэхэд бэрх боллоо. Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжийн эздийг цаг минут тутам дарамтлах төрийн нэр барьсан 50 000 хүн төсвөөс цалинжиж байна. Төсвийн ажилчдын 1/4 нь гээд бод. Багадаа 10 хүнийг цалинжуулж, жилдээ 10 татварын байцаагчийн цалинг өгч буй жижигхэн компанийн захирлыг захын нэг нөхөр өргөдөл өгөхөд хорооны цаг­даа дуудаж байцааж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа коммунистууд эмч, багш нарын цалинг танаж байгаа хэрнээ нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг дарамтлагчдын орон тоог нэмсээр байгаа нь коммунист дэглэмийн нэг хэлбэр биш үү. Орост байсан 49 хувийн татварыг Монголын татварын байцаагч яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр Монголдоо 100 хувь ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг компани дээр манай захын нэг татварын байцаагч очиж дарамтлаад, болохгүй бол дансыг нь хаачих эрхтэй шүү дээ.

    Эцсийн бүлэгтээ баахан эх орны эрх ашиг гэж ярьсаар, ёс суртахуун, хууль эрх зүйг уландаа гишгэн коммунистууд 49 хувийг дээрэмдэж авдаг юм байж. Худалдаж авсан 400 саяыг өнөө компанидаа буцааж төлөх нь тодорхой. Гэтэл удахгүй төлөх бондын өр 500 сая ам.доллараа яая гэж байгаа төр юугаараа төлөх юм бол. Тэр аж ахуйн нэгжийг төрийн нэрээр дампууруулах уу. Хамгийн гол нь Оросын талын гэрээний зүйл заалт байна. Гэрээ зөрчигдөж 49 хувь буцлаа гэхэд Оросын тал буцааж авахгүй, харин гэрээ зөрчсөний төлбөр гэж 100 сая ам.доллар тэд нэхэмжилнэ. Ингэхээр 500 сая ам.долларын төлбөр болж байгаа биз. Дээр нь бондын төлөлт 500 гаруй сая ам.доллар. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хятадууд л авна. Өөр хэн ч авахгүй. Дор хаяж нэг тэрбум гаруй ам.доллараар манай коммунистууд хятадуудад худалдана гэж тооцъё. Гарцаа­гүй коммунистууд эндээс дор хаяж 100 саяыг унагана. Ерөөсөө урд хөршийнхний технологи бол буурай хөгжилтэй манайх шиг орны улс төрд нөлөөтэй байгаа хүмүүсээр дамжуулж эдийн засгийн өндөрлөгийг нь авдаг. Өнөөдөр хар л даа, Тайланд, Индонези дахь Хятадын нөлөөллийг. Цаашлаад Африкийн газрын хэвлийдээ манайх шиг баялагтай улс орнуудад Хятад яаж нөлөөгөө тэлж албан бусаар колонио болгож байгааг. Зарим оронд бүр юанийг үндэснийх нь мөнгөн тэмдэгт болгох хэмжээнд хүргэлээ. Хятадууд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авлаа гэхэд наад зах нь Оюу толгой шиг зэсийн бүлэг доторх алт эрдэнэсийн татварыг манайд төлөхгүй. Үүнийг л ард түмэн сайн мэдэрч, хэн гэдэг эрх мэдэлтэн ингэж бужигнуулж байгаад хөрөнгөө зузаалах гэж байгааг бодох хэрэгтэй. Эх орондоо хилийн чанадаас хөрөнгө авчирч буй хүн бүрт бид итгэх ёстой. Тэд жирийн бидэнтэй яг л адилхан хүйтэн, утаа, түгжрэл дунд Монголдоо амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоод тэр. Тийм бус бол яах гэж насаараа цуглуулсан хөрөнгөөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хэл амны бай болон стресст орж, эсээ үхүүлж суухыг бодохов дээ. Ийм хэмжээний мөнгөөр гадаад ертөнцөд дажгүй сайн бизнес хийгээд, далайн эрэг дээр хангалуун тансаг амьдарчихна шүү дээ.

    Энэ бүгдийн эцэст нэгэн мэдээллийг та бүхэн мэдэж байхад зүгээр. “Хилийн чана¬дад байгаа өөрийн орны хөрөнгийг, өөрийн орны иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад Батлан хамгаалах хүчээ ашиглана” хэмээн цэргийн номлолдоо албан ёсоор тусгаж, тодорхой хуульчилсан гуравхан улс энэ дэлхий дээр байдаг юм. Тэр нь АНУ, ОХУ, БНХАУ гурав. Нэг өглөө босоод ирэхэд Оюу толгойг ч урд хөршид наймаалцан байж мэдэх л байх. Уг нь өөрөөс шалтгаалах эдийн засагтаа Монголын төр, монголчууд ухаалаг л хандмаар байгаа юм. Нэгэн цагт коммунизмын хий үзэгдэл баруун Европоор тэнэж эхэллээ гэсэн шиг өнөөдөр Монголын коммунистууд хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ. Засгийн эрх баригчдын энэ хандлага бол коммунизм, фашизмын эхлэл юм.

    Б.БАТБОЛД

    Эх сурвалж: Өдрийн сонин
  • Ц.Нямдорж, Ш.Раднаасэд мэдээлэл хийнэ
    2017 оны 1 сарын 24
    ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг ”Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг иж бүрнээр шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны ”Их эзэн Чингис хаан” танхимд хэвлэлийн хурал хийх юм байна.
  • Ш.Раднаасэд: ”Эрдэнэт”-ийг 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна
    2017 оны 1 сарын 24
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх явцад АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.
  • АН-ын бүлэг завсарлага авлаа
    2017 оны 1 сарын 24
    АН-ын бүлэг
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017 оны 1 сарын 24
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Д.Хаянхярваа: Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна
    2017 оны 1 сарын 23
    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.
  • АН-ын бүлэг лхагва гарагт хуралдана
    2017 оны 1 сарын 23
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой ч Ардчилсан намын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.
  • СУИС ”Европын урлагийн сургуулиудын холбоо”-нд элсэх хүсэлтээ гаргажээ
    2017 оны 1 сарын 23
    БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар өнөөдөр СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав. СУИС нь одоогоор зургаан бүрэлдэхүүн, нэг ахлах (”Бадмаараг” ахлах сургууль), нэг салбар (Завхан аймаг дахь) сургууль, нэг хүрээлэн (Соёл судлалын хүрээлэн)-тэй үйл ажиллагаагаа явуулж байна.

    Тус сургуульд нийт 400 гаруй профессор багш ажиллаж, 4000 гаруй оюутан, сурагч суралцаж байгаа аж. Монголын соёл урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн хамт олон ”Европын урлагийн сургуулиудын холбоо”-нд элсэх хүсэлтээ гаргаснаа уулзалтын үеэр салбарын сайддаа дуулгав. Улмаар олон улсын стандартад нийцсэн сургалт эрхлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ. Тус сургуулийн хамт олон “Эрдэнийн судар бүтээх”-ээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны шатанд явж байгаа аж. Түүнчлэн салбарын сайд нь тус сургууль дээр ирж ажиллаж буй анхны тохиолдол болохыг уулзалтын үеэр багш, ажиллагсад онцолж байлаа гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь
    2017 оны 1 сарын 23
    01 дүгээр сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
    Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 1 сарын 23
    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.01.20-ны өдрийн хурлаар батлав.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-ААС 27-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

    Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн байранд;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль, зүйн байнгын хорооны танилцуулга-хэлэлцүүлэг 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

    01 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас Шинжлэх ухааны технологийн сангийн байранд;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

    01 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

    Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт 334 тоот өрөөнд;
    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд Төрөөс тэтгэврийн шинэчилэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

    2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл сонсох.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

    01 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
    Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсэг байгуулах тухай.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл;
    “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл.
  • УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх 7 хоногийн хуралдааны тов
    2017 оны 1 сарын 21
    ​УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
  • Ерөнхийлөгч ”Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо
    2017 оны 1 сарын 21
    Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

  • Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хуульчилна
    2017 оны 1 сарын 20
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

  • Цанхийн баруун уурхайн нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулж эхэллээ
    2017 оны 1 сарын 20
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа.
  • Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх УИХ-ын баталсан хуулиар явуулахаар тогтов
    2017 оны 1 сарын 20
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
  • Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээр УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ
    2017 оны 1 сарын 20
    Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээр УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ
  • Ц.Элбэгдорж: Торгоны замд оролцох нь Монголын том амбиц
    2017 оны 1 сарын 20
    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр/01.19/ “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцлоо.

    Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

    Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.

    Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.
1154 1155 1156 1157 1158 1159 1160
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    13 цаг 59 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    16 цаг 9 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    16 цаг 16 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    16 цаг 27 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    17 цаг 53 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    18 цаг 15 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    18 цаг 38 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    18 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    18 цаг 59 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    19 цаг 9 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    20 цаг 33 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК