-
2016 оны 12 сарын 09
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Байнгын хороодын хуралдааны дараа:
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлт;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2016 оны 12 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочилж ажилтан, албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонсож, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
МОНЦАМЭ агентлаг улс орны дотоодод болж байгаа үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг түгээх, гадаадын мэдээллийн агентлагуудын мэдээллийг хүлээн авч орчуулан хүргэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшлийг гадаадад таниулан сурталчлах чиглэлээр ажилладаг юм.
Байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгох, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.
1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж зааснаас хойш буюу 2005 оноос МОНЦАМЭ-гийн төрийн агентлагийн статус тодорхойгүй болсон юм.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар удаа дараа яригдсаны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан ч 2013 онд хэлэлцүүлгийн эцсийн шатанд буцаан татсанаар дахиж яригдалгүй өнөөг хүрчээ.
“Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Энэ заалт Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэг бүхий Үндэсний мэдээллийн агентлагт үл хамаарна” эсвэл “Засгийн газар Монгол Улсын тухай мэдээллийг дэлхий дахинд түгээж, сурталчилдаг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно” гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг хуульд тусгахыг МОНЦАМЭ агентлагийн хамт олон хүсч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ амаллаа. Тэрээр “Бид Монгол гэсэн тодотголтой бүх талын мэдээ, мэдээллээ албан ёсны эх сурвалжтайгаар, нэг цонхоор түгээж байж улсаа бусдад зөвөөр ойлгуулан, энэ хэрээр урагшаа алхаж чадна. Үүнд МОНЦАМЭ агентлаг чухал үүрэг гүйцэтгэх учиртай. МОНЦАМЭ бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин ч монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага. Статусыг нь тодорхой болгохын тулд холбогдох хуулинд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана” гэлээ.
Мөн техник, технологио шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, байгаа нөөц, бололцооныхоо хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 08
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн БНХАУ-д хийх айлчлал цуцлагджээ. Тэрбээр тус улсад хийх айлчлалаа өчигдөр эхлүүлэхээр төлөвлөөд байсан урд хөршийнхөн айлчлалыг цуцалсан байна.
-
2016 оны 12 сарын 08
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.
Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй, найдвартай байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, түүний олон мянган гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн.
Монгол Улсын эдийн засаг жилээс жилд улам бүр өргөжин тэлж, 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23,1 их наяд төгрөгт хүрсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурд саарч, улс орны маань эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэлтэй цаг үе тулгараад байна.
Монгол Улс ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаагийн шалтгаан, нөхцөлийг гадаад орны судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж үзээд үүний нэг үндсэн шалтгааныг төсвийн хөрөнгийн оновчгүй бөгөөд үрэлгэн зарцуулалт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд сахиж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.
Манай бүртгэл, санхүү, статитсикийн байгууллагынхан, бүхий л байгууллага, аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдын хувьд хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол хууль журмыг ямагт дээдлэн сахих, өмч хөрөнгийн бүртгэл тооцоог нарийн чанд бүртгэлтэй, эмх цэгцтэй байлгах явдал гэж үздэг.
Цаашид бид улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулахад манай банк, санхүү, статистикийн салбарт ажиллагсад, үүний дотор бүртгэл тооцоог хөтөлж байгаа нийт нягтлан бодогчид Та бүхний бүртгэл, статистикийн зарчим, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төсөв болон мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулах талаар хатуу шаардлага, хяналт тавьж ажиллах нь ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж байна.
Байгууллага, аж ахуйн нэгжийнхээ, аймаг, орон нутгийнхаа улмаар нийт улс орныхоо өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгийг улам арвижуулахын төлөө цаг ямагт сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн бүртгэл, санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчид Та бүхний цаашдын ажилд ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол орон маань цэцэглэн мандаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 08
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
2016 оны 12 сарын 08
Ардчилсан намын VI Их хурлын төлөөлөгчид МАН-ынханд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тухайлбал,
-
2016 оны 12 сарын 08
Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 12 сарын 08
Ардчилсан намынхан Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4 бүлгээ баталсан. 1-4 дүгээр бүлэгт гишүүнчлэл, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг тусгажээ.
-
2016 оны 12 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ч.Сүхбаатар, Н.Алагаа, н.Оюунтэвш, Т.Батзул нарыг нэр дэвшүүлсэн юм.
-
2016 оны 12 сарын 08
С.Чинзориг: Малчин тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ нөхөн төлнө
-
2016 оны 12 сарын 08
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар:
-
2016 оны 12 сарын 07
Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 07
Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
-
2016 оны 12 сарын 07
Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.
-
2016 оны 12 сарын 07
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм.
-
2016 оны 12 сарын 07
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 129 дүгээр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон 2016 оны 3 дугаар захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж 33 дугаар магадлал гаргасан байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 07
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 9 цагаас хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй тул хойшлогдлоо. Тус хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох байсан юм.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах ёстой байсан ч мөн ирц хүрээгүй тул хойшлов.