Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1159 1160 1161 1162 1163 1164 1165
  • Сүхбаатар аймагт гамшиг нүүрлэжээ
    2016 оны 12 сарын 03
    2016 оны орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулсан хоёрхон аймаг бий. Түүний нэг нь Сүхбаатар. Тэгвэл ардчиллыг сонгосныхоо төлөө энэ аймаг хэдий хүртэл төсөвгүй, иргэдийн зарим нь цалингүй, Монгол Ардын намын сүүдэрт дагжиж суух вэ?
  • Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 12 сарын 02
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.12.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан,Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.



    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах үеэр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан таван хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасах нь зүйтэй гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан юм. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн байнгын хороод харьяалах асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос бусад нь хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ гаргасан юм.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хууль санаачлагч орхигдуулсан хуулийн төслүүдээ өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрхүү саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн байна.

    Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй учир өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм.

    Ингээд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явууллаа. УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.12.01/ нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ өдөр гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

    Байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонхи хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд хүн хүч, техникийн хувьд боломж багатай Гадаадын иргэн, харьяатын газарт дээрх үүргийг шилжүүлснээр зөрчил дутагдал олноор гарсаар ирснийг дурдаж байлаа. Гэхдээ олон улсын жишигт хилийн шалган нэвтрүүлэх ажлыг ямар байгууллага хариуцан ажилладаг талаар гишүүд тодруулж байсан. Түүнчлэн хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчилэн хамгаалах гэсэн ойлголтын талаар тодруулж байлаа.



    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нар гишүүдийн асуултад хариулт өгсөн. Монгол Улсад хилийн 46 боомт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая вагон зорчдог байна. Эдгээр хилийн боомтуудад шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад Гадаадын иргэн, харьяатын албаны хүч хүрэлцдэггүйгээс олон зөрчил гарсан аж. Тиймээс хил хамгаалах байгууллага дээрх үүргийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийг боловсруулах явцад 30 гаруй улсын туршлагаас судалсан бөгөөд судалгаанд хамрагдсан улсуудын 15-16 нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагадаа хариуцуулжээ. 10 гаруй улсад хилийн цагдаа дээрх үүргийг гүйцэтгэдэг байна. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ-д хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага нь гүйцэтгэдэг болохыг сайд С.Бямбацогт тодруулж хэлсэн.

    Тэрбээр, Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан хэмээлээ.

    Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн доорх тайлбарыг хийсэн.



    Тэрбээр, Хилчид өдөр шөнөгүй хил зөрчигчидтэй тэмцэж байгаа. Гэхдээ хилчдийн ажиллаж байгаа нөхцөл бүс нутгаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Зарим газарт намар цас ороод бүх зам хаагдан шувуунаас өөр амьтан очихооргүй болж тусгаарлагддаг бол тал хээр газарт арай өөр байх жишээтэй. Мал идэх өвс байхгүй, ямаанаас өөр мал тогтдоггүй газарт байгаа хилчид лаазалсан мах, хоолоор хүнсээ залгуулж байдаг. Хилийн нөхцөл байдал, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан улсын хил хамгаалалтыг ялгавартайгаар зохион байгуулахыг бүсчилсэн хил хамгаалалт гэх бөгөөд цас их ордог газрын хилчдээ цанаар хангах гэх мэт арга хэмжээ авах юм. Үүнийг дагаад хил хамгаалах тактик ч өөрчлөгдөнө гэж хэлсэн.

    Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Дөрвөн жилийн хугацаанд 55 мянган өрхийг ядуурлаас гаргана”
    2016 оны 12 сарын 02
    Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    УИХ-ын дарга аа,

    УИХ-ын гишүүд ээ,

    Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Монгол Улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэлээ.

    Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас батлан, хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.

    Өнгөрсөн хугацаанд Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба халамжийн чиглэлийн шинэ хуулиудыг ч нэмж баталжээ. Одоо нийгмийн халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж байна.

    Эдгээр хуулийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж олгож, тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

    2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байна.

    Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ.Жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.

    Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна.

    2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийгзарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна.

    Харин дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна.[1]

    УИХ-ын гишүүд ээ,

    Манай нийгмийн халамжийн салбарт өнөөдөр тулгамдаж байгаа зарим асуудлыг авч үзвэл:


    · Өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144.0 тэрбум төгрөгийг 6 дугаар сард зарцуулж дууссан байсан. Өнгөрсөн жилүүдэд хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй, Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн.

    · Нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730,0 орчим мянган хүнийг хамруулж, 4 хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг илэрхийлж байна. Тухайлбал, 2015 онд хийсэн судалгааны дүнгээс харахад нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ.

    · Нийгмийн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага байна. Тухайлбал,5 ам бүлтэй нэн ядуу өрхөд (2 том хүн, 3 хүүхэдтэй) сард 45,5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байна. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байна. Энэ нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага байна.

    · Нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнүүд ядуурлыг бууруулахад чиглэгдэж буй боловч эдийн засгийн өсөлтийг дагаж ядуурлын хамрах хүрээ дорвитой буурахгүй, харин ч ядуурал олон хэлбэртэй болж хүн амын зарим хэсэг нь орлогын төдийгүй боловсролын, сэтгэлгээний ядууралд нэрвэгдэж, ядууралтай эвлэрч, түүнээс гарах эрмэлзлээсээ няцах хандлагатай болж байгаа нь санаа зовоох асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт нийгмийн халамжийн мөнгөн тэтгэвэр, тэтгэмж олгохоос гадна нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлж, үе дамжсан ядуурлаас сэргийлэх шаардлагатай байна.

    · Хөдөлмөр эрхлээд амьдралаа авч явах бололцоотой зарим нь ч халамж хүртэх сонирхол өндөртэй байна. Иргэдийн дундах бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээний хандлагыг өөрчилж, халамжийг зөвхөн төрийн туслалцаа зайлшгүй шаардлагатай ядуу, эмзэг хэсэгт хүргэх учиртай гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх шаардлагатай байна. Нийгмийн халамжийн хууль тогтоомжид халамжийн хөтөлбөрт хамруулах хугацаа, дараагийн хөтөлбөрт шилжүүлэх тухай зохицуулалтууд ч дутагдалтай байна.

    · Хүн амын хэрэглээнд үндэслэн амьжиргааны түвшинг тодорхойлдог “орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг нэвтрүүлж, зорилтот бүлгийг тодорхойлж байгаа хэдий ч уг аргачлалыг тойрсон шүүмжлэл нийгэмд их байгаа нь цаашид аргачлалыг боловсронгуй болгож орлогын үзүүлэлтэд үндэслэх шаардлагатайг харуулж байна.

    · Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг 2013 оноос эхлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон. Энэ нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төсвийн эрх мэдлийг олгох зорилготой байсан. Гэвч зарим тохиолдолд орон нутгийн төсөвт ачаалал үүсгэх, төсвийн хөрөнгийг дамжуулах шат дамжлага нэмэгдэх, эмзэг ядуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй байх зэрэг хүндрэлийг үүсгэж байна.

    · Нийгмийн халамжийн арга хэмжээг 100 хувь улсын ба орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Гадна, дотны төрийн бус багууллагууд, компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд туслах зорилгоор зарцуулсан хөрөнгө, хандивийг хүлээн авч бүртгэх, зохих эзэнд нь хүргэх, хяналт тавих нэгдсэн зохицуулалтууд үгүйлэгдэж байна.

    УИХ-ын гишүүд ээ,

    Нийгмийн халамжийн салбарт тулгамдаж байгаа дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд халамжийг эмзэг, ядуу зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

    · Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилна. Энэ зорилгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.

    · Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлнэ.

    · Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлж байгаа аргачлалыг дахин сайжруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо цалин, тэтгэвэр зэрэг мөнгөн орлогод тулгуурлах, өрхийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангуудтай тулган сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана.

    · 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана.

    · Зорилтот бүлгийн өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Ядуурлыг бууруулах үндэсний стратегийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

    · Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн төсөвлөлт, зарцуулалт, тайлагналтыг ил тод, нээлттэй болгож, хяналтыг сайжруулна. Түүнчлэн нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд зарцуулсан хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хувийн хэвшилд татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоог судална.

    Эрхэм гишүүд ээ,

    Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх дээрх бодлогын шинэчлэлийн зэрэгцээ хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

    Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, азай буурлуудад ”Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

    Энэ хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдлээ.

    Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.

    Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үед төрөөс төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүнгүй байх болно.

    Иймд хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Дээр дурдсан зорилт, арга хэмжээг Засгийн газраас нийгмийн халамжийн салбарт авч хэрэгжүүлснээр Монгол Улсад халамжийн үр дүнтэй тогтолцоог цаашид бий болгож, үйлчилгээг сайжруулахаас гадна Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх боломжтой болно.
  • Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт боллоо
    2016 оны 12 сарын 02
    “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна.

    Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2015 онд хөгжлийн албан ёсны тусламжийн дүн ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэж, нийт 5.5 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг авсан гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийт экспортод эзлэх хувийн жинг нь нэмэгдүүлэх зэргээр ажлын байр болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн зөв зүйтэй бодлого, гадаад зах зээлийн тааламжтай орчин нөхцөлийн үр дүнд манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хэд хэдэн алдаа гаргасны улмаас өсөлт тасралтгүй буурсаар 2016 оны жилийн эцэст эдийн засгийн өсөлтгүй гарах магадлалтай байна. Монгол Улсын Засгийн газраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлж, эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийг идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр, макро эдийн засаг тогтворжиж, эдийн засгийн бодит өсөлт дунд хугацаанд 3,0 - 7.0 хувьд хүрч өсгөнө. Засгийн газрын тавьж буй хөгжлийн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээс гадна гадаад эх үүсвэр, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа өнөөгийн эдийн засаг, банк, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг бид гадаад түншүүд, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, хамтын ажиллагаа, ард олныхоо итгэлийн үр дүнд амжилттай даван туулж, цаашдын урт хугацааны тогтвортой өсөлтийн замд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

    Уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид оролцож байна.

    Хурлын нэгдүгээр хэсэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер нар илтгэлээ танилцуулав.

    “Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэж ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер тэмдэглэв.

    Мөн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөж байна.

    Харин хурлын гуравдугаар хэсэгт Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх юм. Хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Баете Транкман, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар илтгэлээ танилцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дөрвөн байнгын хороо хуралдав
    2016 оны 12 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.

    Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэн дээрх төслүүдийг бусад хуультай нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах талаар чиглэл өгсөн юм.

    Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хороод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм.

    Өнөөдөр /2016.12.02/ Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.07 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.



    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.”, уг хуулийн 24.6.Улсын “Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэж буйг хуралдааны үеэр тодотгон хэлсэн.

    Сонгуулийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.6 дахь заалтын “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

    Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ

    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

    Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан уг хуулийн төслийн танилцуулгыг тус байнгын хорооны гишүүн Л.Болд хийв.

    Танилцуулгатай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Аялал жуулчлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “улс” гэснийг “төр” гэж өөрчлөх гээд байгаа гол ач холбогдол нь юу вэ” гэсэн асуултад ажлын хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг “хуулийн нэр томьёог цэгцлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгөв.



    Харин Д.Тэрбишдагва гишүүний “Үүнийг яагаад Байнгын хороо санаачлаад байгаа юм бэ. Санаачлагч нь яагаад оруулж ирж болохгүй байна вэ” гэсэн асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Л.Болд хариулт өглөө. Тэрбээр “Хуулийн агуулга бус нэр томьёо өөрчлөгдөж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлэлцүүлж байгаа” хэмээн хэллээ.

    Үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр богтсон юм.

    Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.09 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.



    Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын “улсын” гэснийг “төрийн” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж, мөн зүйлийн 15.10.1 дэх хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, “төрийн нууцтай” гэснийг “төрийн болон албаны нууцтай” гэж өөрчлөх зохицуулалтыг тус тус төсөлд тусгасан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж үг хэлсэн. Тэрбээр, “Өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлнэ. Хугацаа хангалттай байгаа учраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

    Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.



    Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслүүдээр Байнгын хороод тус бүртээ хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ ирүүлснийг уншиж танилцууллаа.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь уншиж танилцууллаа.

    Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуультай холбогдуулан нэг асуулт гарч байна. Олон улсын гэрээний тухай хуульд “улсын” гэдэг эрх зүйн субьект явдаг. Монгол Улс өөр оронтой гэрээ хийж байна гэсэн үг. Гэтэл энэ хуулиудад бүгдээрэнд нь “төр” гэж оруулах юм бол эрх зүйн томьёоны хувьд хооронд нь зөрчил гарах юм бишүү. Хуулийн нэр томьёогоо жигдлэхгүй бол нэг ойлголтыг хоёр өөр томьёогоор хэрэглэж байна. Үүнийг уялдуулж өгөх хэрэгтэй байна” гэсэн асуултад Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулт өглөө.

    Дараа нь санал хураалт явуулж, дээрх таван хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

    Мөн Байнгын хорооны дарга Ж.Энхбаярын гаргасан анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлуулья гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхий сайд Дорнодод иргэд хордсон талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 02
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.
  • Шүүхийн тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв
    2016 оны 12 сарын 02
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 12 сарын 02
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ.

    Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүн, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авч болох юм байна.

    Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлжээ. Уг тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд 2017-2019 онд сар бүр бэлэн мөнгөөр олгох, энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон байна.

    Мөн Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Хөгжлийн банк”-наас зээл авсан компаниудын нэр ил болж, улс төрчид үнэнээ өчиж эхэллээ
    2016 оны 12 сарын 02
    “Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тус банкнаас зээл авсан компанийн нэрс олон нийтэд ил болж, улс төрчид эхнээсээ үнэнээ өчиж эхлэв.Тодруулбал Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар “Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг Мак компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа.

  • Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 12 сарын 02
    10.00 цагаас:
    - Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
    /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.

    15.00 цагаас:
    - Ерөнхий сайдын мэдээлэл: “Нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2016 оны 12 сарын 02
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Г” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.
  • Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    2016 оны 12 сарын 01
    Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдрөөс эхлэн хуралдсан юм.


  • АН-ын гүйцэтгэх зөвлөл Н.Алтанхуягийн асуудлаар дахин хуралдаж байна
    2016 оны 12 сарын 01
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж өнөөдөр дахин хуралдаж байна. Гүйцэтгэх зөвлөл Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.
  • Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа
    2016 оны 12 сарын 01
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа.
  • МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл сонгогджээ
    2016 оны 12 сарын 01
    МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл ажиллахаар болжээ.
  • УИХ-ын гишүүд ХХМТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
    2016 оны 12 сарын 01
    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Г.Занданшатар нар өнөөдөр /2016.12.01/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт очиж, ажилтай нь танилцлаа.
  • Үндэсний сурын харвааны цол олгохыг зохицуулсан хуулийн төсөл өргөн барив
    2016 оны 12 сарын 01
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

  • Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 12 сарын 01
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.12.01/ нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.



    Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад төрийн болон төрийн бус байгууллагууд энэ өдрийг хамтран тэмдэглээд 20 гаруй жил болж буйг гишүүдэд дуулгалаа.

    Нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэж дэмжив

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Сангийн яамнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй Н.Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.



    Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.



    Сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Н.Мандуулыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ж.Цэдэнрагчааг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг 73.9 хувь нь дэмжлээ.

    Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийв. Мөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.

    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд Үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Иймээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тухайн гишүүнийг анх нэр дэвшүүлж томилуулсан Засгийн газарт уг зөвлөмжийг албан бичгээр уламжилсан байна. Иймээс Засгийн газраас нэр дэвшүүлж томилуулсан А.Мөнхбатыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах болсонтой холбогдуулан Х.Чилаажавыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Засгийн газраас санал болгожээ.



    Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга, Монголын үндэсний төв номын сангийн захирал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан, сэтгүүлч, яруу найрагч. Түүнийг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас удирдлага, менежментийн чиглэлээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.



    Сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүдийн асуултад хариулахдаа, хуулиар МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ чиг үүргээ зөрчиж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадаагүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаагийн улмаас ажиллагсад нь түр хороо байгуулан удаа дараа гомдол, санал хүсэлт ирүүлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийг нь УИХ-аас томилдог учраас байнгын хороо энэ асуудлыг анхааралдаа авч хуулийн хэрэгжилттэй танилцаж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгөх, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Үндэсний зөвлөл нь хуулиа мөрдөж ажилладаггүй, гүйцэтгэх захирлынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чаддаггүй, улс төрийн албан тушаалтныг гүйцэтгэх захирлаар томилсон зэргээс эхлээд ажлын хариуцлага, сахилга, хөрөнгө санхүүгийн багагүй зөрчил дутагдал тус байгууллагад байна гэж ажлын хэсэг дүгнээд тус байгууллагын санхүү, тайлан бүртгэлд төрийн холбогдох байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг гарган иж бүрэн нарийвчилсан шалгалт оруулж дүнг байнгын хороонд танилцуулах үүрэг өгөх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хүргүүлэхээр болсон. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах, мөн хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа Үндэсний зөвлөлтэй хариуцлага тооцдог байх тухай асуудлыг ч гишүүд хөндсөн. Гэхдээ асуудлын гол нь хуульдаа биш хууль хэрэгжүүлж ажилладаггүй Үндэсний зөвлөлдөө байна гэж байнгын хороо дүгнэсэн гэдгийг хэллээ.

    Ингээд санал хураалт явуулахад Х.Чилаажавыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь, А.Мөнхбатыг тус зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахыг 76.5 хувь дэмжсэн тул энэ талаархи тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.

    Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.



    Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ”Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох...” гэж хуульчилсны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.

    УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай болжээ. Иймээс нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгажээ.

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулав. Харин тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал, оролцоо нь ор нэрийн төдий байгаа, бүх хөрөнгийг нь Сангийн яам төвлөрүүлээд татчихдаг. Иймээс энэ сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлж Нийгмийн даатгалын санг Төрийн сангаас тусгаарлах талаар салбарын сайд, Үндэсний зөвлөл анхаарах шаардлагатайг хэллээ.

    Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

    Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар танилцуулсан юм.

    Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэж, улмаар 1997 онд Дэлхийн худалддааны байгууллагын “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэн оржээ. Мөн Улсын Их Хурал 2008 онд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг баталж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.



    Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсныг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг чиглэл болгосны дагуу уг хуулийн төслийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.

    Хуулийн төсөлд Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг нэмж тусгасан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан гэдгийг сайд танилцуулав.

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийж эцэслэн баталлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ
    2016 оны 12 сарын 01
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
  • О.Баасанхүү: МАН-ын хармааны компанид дөрвөн хүний амь эрсдэхэд Монгол телевиз энэ талаар мэдээлсэнгүй
    2016 оны 12 сарын 01
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Х.Чилаажавыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

1159 1160 1161 1162 1163 1164 1165
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК