Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1163 1164 1165 1166 1167 1168 1169
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Элчин сайд ИЖБ барив
    2016 оны 12 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив. ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа.
  • Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 27
    Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд;
    Төрөөс шинжлэх ухааны талаар баримталж байгаа бодлого, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.
  • Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
    2016 оны 12 сарын 26
    Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй:

    -хүнсний үйлдвэрлэл,

    -хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,

    -барилгын материалын үйлдвэрлэл,

    -газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгалаа. Уг хуулийг баталснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт буурах, эдгээр салбарт хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгажээ.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
    2016 оны 12 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

  • Д.Хаянхярваа: Тавантолгойн 49 хувийг 400 сая амдоллараар зарах гээд байгаа зүйл байхгүй гэсэн
    2016 оны 12 сарын 26
    МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдсан асуудлын хүрээнд яригдсан Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон шалгалтын дүнтэй холбогдсон асуудал, Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
  • Ц.Мөнх-Оргил: Засгийн газар Хятадын талаас уучлал гуйгаагүй
    2016 оны 12 сарын 26
    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлал болон уг асуудлын талаарх Засгийн газрын байр суурь, Давхар харъяалалын асуудал, Дипломат төлөөлөгчийн дөрвөн газрыг татан буулгах болсон үндэслэл гэх мэт асуудлаар мэдээлэл хийлээ.
  • “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” номын нээлт болов
    2016 оны 12 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

    Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.

    Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.

    “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” бүтээлийн тухай

    Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм.

    Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болжээ.

    2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Уг номыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Төслийн удирдагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ажилласан. Эл бүтээл эдүгээ дэлхий дахинд гарсан “Монголын нууц товчоо”-ны холбогдолтой бие даасан номын товч танилцуулга төдийгүй уг сурвалж дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог юм. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг аль болох давхардуулахгүй оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.

    Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.

    “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн тухай

    “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгч багийн ахлагчаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун ажилласан юм.

    Тус төсөл нь агуулгын хувьд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн олон нийтэд түүхийг цогцоор нь, үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Монголын түүхийн цахим тайлбар толь нь түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн болно. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх ажил болжээ.

    Тус тольд эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч, дэлхийн улс орнуудад ч гарч байгаагүй болно. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгдэж байгаа нь хэн бүхэнд илүү сонирхолтой болох бөгөөд хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

    Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:

    Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.
    ”Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
    ”Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргасан.
    Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
    Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
    ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын ”Монголын товч түүх” тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
    ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
    Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
    Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан. Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
    МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы ”Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; ”Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; ”Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
    Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
    2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.









  • З.Нарантуяа: Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна
    2016 оны 12 сарын 26
    УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлыг талааралаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм. Мөн Төрийн банкны асуудлаар МАН-ынхан улс төржиж байна гэв.

  • Л.Эрхэмбаяр: Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ
    2016 оны 12 сарын 26
    Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ
  • АН-ын бүлэг хуралдаж байна
    2016 оны 12 сарын 26
    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм байна. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэж аж.



    Тус бүлгийн 9 гишүүнээс Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын гурван гишүүн АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа билээ.
  • Тавантолгойн гэрээнээс болж, Засгийн газар унах уу
    2016 оны 12 сарын 26
    Мэргэжлийн Засгийн газрыг Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор огцруулахаар ярьж эхэлсэн гэх бор шувуу шаргал ордоноор нисч эхэллээ. Тодруулбал Ц.Даваасүрэн тэргүүтэй зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар сэм, сэмхэн ярьж эхэлсэн гэнэ.
  • УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 12 сарын 26
    УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар баталснаар хүргэж байна.

    НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт Өргөдлийн байгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
  • Хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
    2016 оны 12 сарын 25
    Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл баталжээ.
  • Чуулган: Хөгжлийн банкны асуудлаар хэн, юу хэлэв
    2016 оны 12 сарын 25
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслөөр Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
  • Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль дэмжигдсэнгүй
    2016 оны 12 сарын 23
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Т.Аюурсайхан нарын санаачилсан уг хуулийн төслийг ЖДҮ эрхлэгчдэд дарамт учруулна гэж гишүүд үзэж шүүмжлэлтэй хандаж байсан юм. Байнгын хороо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байлаа. Тиймээс байнгын хорооны гаргасан дүгнэлтээр санал хураалт явуулав. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувийн саналаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав.



    Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
  • Ирэх сарын 1-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргажээ
    2016 оны 12 сарын 23
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өнөөдөр товч мэдээлэл хийлээ.

    Тэрээр,

    -Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн. Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна.

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.

    Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна.

    Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.

    Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.

    Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

    -2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь цахилгааны шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн захидал хүргүүллээ
    2016 оны 12 сарын 23


    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт өнөөдөр эмгэнэлийн захидал хүргүүлжээ.

    Уг захидалд, Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Геннадьевич Карлов албан үүргээ гүйцэтгэж явахдаа халдлагад өртөж амь насаа алдсанд гүнээ харамсч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа түүний гэр бүл, төрөл төрөгсөд, Оросын найрсаг ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэсэн байна.

    Энэ сарын 19-ний өдөр Туркт суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов Анкарад болсон Орос орны тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байхдаа халдлагад өртөж, амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ.
  • Улсын Дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ
    2016 оны 12 сарын 23
    Ардчилсан нам VI их хурлаараа дүрмээ шинэчлэх талаар хэлэлцэж, зарим нэмэлт өөрчлөлтийг тусгахаар болсон. Ийнхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцсэн байна.

    Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ.
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах баг ажилдаа орлоо
    2016 оны 12 сарын 23
    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.



    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.



    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ.



    “Ажлын хэсгээс 21 аймаг, нийслэл хотод явуулсан судалгаа, хийсэн хэлэлцүүлэг, гаргасан дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулна. Хэдийгээр би Ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана. Өөрөөр хэлбэл Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй гэсэн үг. Энэ үүднээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн намын төлөөлөл, улс төрчдийг оруулаагүй. Та бүхнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ. Бид хууль, эрх зүйн орчин, бодлого, үйл ажиллагаандаа алдаа гаргах эрхгүй. Засгийн газар бодит судалгаа, тооцоотой, үүндээ үндэслэсэн дүгнэлттэй ёстой” гэж Ерөнхий сайд хэлээд тэдний байр суурийг сонслоо.



    М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.



    Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.



    Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.



    Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.



    Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.



    Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.



    А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.



    Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.





    Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэг хүлээсэн ч энэ хугацааг сунгах боломжтой хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
    2016 оны 12 сарын 23
    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.23/ үдээс өмнөх хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 ирцтэйгээр эхлэв. Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.



    Өчигдрийн /2016.12.22/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 4.6-д заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг шалгалтын 200 хуудас материал болон Хөгжлийн банкны зээлийн эрсдлийн чанарын тайлантай холбоотойгоор тав хоногийн завсарлага авах санал гаргасан. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, УИХ дахь АН-ын бүлгийг үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг наашлуулахыг хүссэн учир тэд асуудлыг судлаж үзээд өнөөдөр хэлэлцэхээр болсон байв. Уг асуудлыг хаалттай хэлэлцэх эсэхэд горимын санал гаргахад гишүүдийн олонхи нь нээлттэй хийх нь зүйтэй гэж үзлээ. Чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм.



    Төсөл санаачлагчийн танилцуулга болон байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Ш.Раднаасэд, Ц.Цогзолмаа, Л.Болд, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Ц.Гарамжав, З.Нарантуяа. Б.Баттөмөр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

    УИХ-ын гишүүдийн хувьд Хөгжлийн банк улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг хэрхэн шийдэх, төсөл хэрэгжүүлээгүй атлаа мөнгөө авсан компаниудын асуудалд эзэн байгаа эсэх, хариуцлага тооцох уу гэдгийг илүүтэй тодруулж байлаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт 100 км авто зам барихаар 31 тэрбум төгрөг төсөвлүүлээд нэг ч км зам бариагүй зэрэг замбараагүй олгосон зарим төслийн талаар жишээ баримт дурдан ярьж байлаа. Мөн Хөгжлийн банкны шинэ удирдлага цаашдаа хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах, ямар арга хэмжээ авах талаар нь тодруулж байв.



    Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны удирдлагад өр авлагын алдагдлыг бууруулах чиглэл өгсөн. Гэтэл тэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн өр авлагыг барагдуулахад хүнд байгааг хэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Ингэснээр Хөгжлийн банкны бие даан ажиллах чадварыг хангаж өгнө. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Хаана гэдэг нь өр авлагаа авахгүй гэсэн үг биш. Хариуцлагын асуудлыг ч орхигдуулахгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсөв, Засгийн газар батлагаа гаргаад зээлийн асуудлыг шийдсэн нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн байдлыг хүндрүүлсэн. Тиймээс хүнд байдлаас гаргахын тулд Хөгжлийн банкинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж хариулж байлаа.



    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Банк байгууллагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санжүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудалд хүнд байгаа. Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын батлагаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудтай холбоотой. Хөгжлийн банкнаас энэ асуудалд тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон. Энэ жилийн хувьд эргэн төлөгдөх өр авлагын хэмжээ бага байгаа. Найдваргүй зээлийн асуудал байгааг нь хууль хяналтын байгууллагаруу шилжүүлж хариуцлага тооцно.
    2017 оноос эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэй төслийг санхүүжүүлэх судлагааг хийсний дараа эх үүсвэрийг нь санхүүжүүлэх байгууллагуудтай гэрээ хийнэ. Эх үүсвэрийн хувьд 15 хувийг дотооддоос, 85 хувийг нь гадаадын байгууллага гэж тооцон ажиллаж байгаа гэж хариулсан юм.



    Үүний дараа уг тогтоолын төслийг дэмжсэн эс дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, З.Нарантуяа нар санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хөгжлийн банкаас зээл авсан бүх төсөл, компаниудын мөнгөн хэмжээ, зээлээ эргэн төлсөн нөхцөл байдлыг олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Тогтоолын төсөлд туссан нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэж байсан юм.

    Ингээд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1163 1164 1165 1166 1167 1168 1169
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    17 цаг 57 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    20 цаг 7 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    20 цаг 14 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    20 цаг 24 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    21 цаг 50 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    22 цаг 13 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    22 цаг 36 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    22 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    22 цаг 57 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    23 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК