-
2020 оны 4 сарын 29
УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Цар тахлын үед Санхүү эдийн засгийн тогвортой байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна.
-
2020 оны 4 сарын 29
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Элчин сайдаар нэр дэвшүүлснийг дэмжсэн байна.
-
2020 оны 4 сарын 29
Ноолуурын 90 хувийг худалдан авдаг Хятадад кг нь 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос лав 100 мянган төгрөгөөр авахгүй нь тодорхой.
-
2020 оны 4 сарын 29
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын гишүүд Ноолуурын зах зээл дээрхтулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс ноолуур тушаасан малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал нэмж өгөх талаар төсөлд боловсруулжээ.
-
2020 оны 4 сарын 29
Дайны үед цуурхал тараах, худал мэдээлэл гаргах бол хүний амиар хэмжигдэх зүйл. Нэг улстөрийн нам цуурхал тараая 5 сая төгрөг гэж байна. Бид ямар цаазаар авах гэж байгаа биш хүн гүтгэж, цуурхал тараах асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
-
2020 оны 4 сарын 29
Манай улс 30.7 тэрбум ам.долларын гадаад өртэй. ФАТФ-ийн саарал жагсаалтад багтсан гээд монголын төрийн 30 жилийн бодлогогүй зохицуулалтаас ийм асуудал үүсч байна. Эдийн засагт реформын шинжтэй олон асуудлыг авч үзэх шаардлагатай байгаа.
-
2020 оны 4 сарын 29
Алт тушаалт Монголбанкинд өнгөрсөн онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн. Учир нь алтны үнэ дэлхийн зах зээл дээр үүссэн нөхцөл байдалтайгаар огцом өссөн. Тиймээс нөөцөлсөн байсан алтаа зарсан байж болзошгүй. Хоёрдугаарт, хил гааль хаагдсантай холбогдуулан гадагш гараагүй байж магадгүй.
-
2020 оны 4 сарын 29
УИХ-ын чуулганаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.
-
2020 оны 4 сарын 29
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн ЖДҮ-ээс зээл олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэх үндэслэлээр шүүхийн хаалга татах болсон Б.Батзориг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасныг парламент хүлээн авч, чөлөөлсөн. Ингэснээр 2016 оны сонгуулиар 65 суудлыг авсан МАН 62, УИХ 72-уулаа болсон юм.
-
2020 оны 4 сарын 29
УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж эсэхэд гишүүд байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
-
2020 оны 4 сарын 28
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөөр аудитад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ. Тэдгээрийн дунд Алтан Дорнод Монголын Т.Ганболд, Ерөнхийлөгчийн Шашины бодлогын зөвлөх Ц.Хуланаас эхлээд цахим орчинд багагүй дуулиан тарьж, бас ч үгүй цөөнгүй удаа эсэргүүцлийн акц өрнүүлж байсан эрхмүүд мөн багтжээ.
-
2020 оны 4 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрүүдийн үйл ажилалгааг биечлэн үзсэнийхээ дараа Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд хүүхэд, ахмад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг.
-
2020 оны 4 сарын 28
УИХ-ын ээлжит сонгуульд 208 иргэн бие дааж өрсөлдөхөөр МҮА-д мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ. Тэдгээрийн дунд яруу найрагч Цоодолын Хулан багтаж буй бөгөөд тэрбээр энэ сарын 23-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
-
2020 оны 4 сарын 28
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
-
2020 оны 4 сарын 28
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
-
2020 оны 4 сарын 28
Хэрвээ Монголын эрүүл мэндийн салбар олигтойхон байсан бол амь гуйсан иргэд харийн улсыг зорих байсан уу. Хэрвээ Монголын төр боломжийн цалин олгох хэмжээнд улс орноо залуурдсан бол 200 мянган залуус харийн боол болох байв уу. Яг ийм цаг үед УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин гаднаас иргэдээ татан авах ажиллагаа яагаад удаашралтай байгаагийн цаад мөн чанарыг зарлалаа. Энэ нь сонгууль гэв. Аргагүй л хавар ирж, улстөржилт эхэлж.
-
2020 оны 4 сарын 28
Элчин сайдын гадаа суулт хийх гэж байна гэлээ. Суулт хийгээд ч хэрэгүй. Онгоц нэмэгдэхгүй, тусгаарлах байрны хүрэлцээ сайрахгүй. Нийт таван удаагийн нислэг хийсэн. Солонгос руу олон удаа нислэг хийсэн. Үүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Энэтхэг дэх байдал амаргүй байгаа. Солонгос, Австрали руу дамжиж нисвэл эрсдэл үүснэ. Байнгын нислэг үйлддэггүй чиглэлд нислэг үйлдэхгүй. Хэрвээ чиглэл нэмбэл 50 гаруй улс руу онгоц хөөргөх болно. Би тэгж худлаа хэлж чадахгүй.
-
2020 оны 4 сарын 28
ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 59 хүнд шинжилгээ хийжээ. Бүгд сөрөг гарсан гэлээ.
-
2020 оны 4 сарын 28
Хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн, хамгийн гол нь гэм буруутай эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа энэ нөхцөлд Н.Номтойбаяр ямар байдлаар нэр дэвших өөрөө эргэлзээтэй.
-
2020 оны 4 сарын 28
УОК-ын XX хуралдаан үргэжилж байна. Хуралдаанаар Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах ажлын бэлтгэл болон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх талаарх асуудлыг хэлэлцэж байгаа юм.