-
2016 оны 1 сарын 06
Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлжээ.
-
2016 оны 1 сарын 06
Инфографик:
-
2016 оны 1 сарын 06
Цагдаагийн хэлтэст тус сумын 3-р багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нар дуудлагын дагуу очиход иргэн Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ.
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч Баатарлаг үйлс бүтээсэн а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нарт иргэн С.Одбаяр баярласан, талархсанаа илэрхийлсэн байна.
-
2016 оны 1 сарын 06
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин худалдааны захын хойд талд байрладаг 29 дүгээр байранд өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 1 сарын 06
Ямар тохиолдолд жолооч Таны 10 онооноос хасах вэ
-
2016 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт - 2016” бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын түншлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, худалдан авалт, шилэн тендер, “Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг илтгэлийг танилцуулна. Харин салбар хуралдаанаар хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 06
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр Ц.Амарбаяр томилогджээ.
-
2016 оны 1 сарын 06
Төрийн бус үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
-
2016 оны 1 сарын 06
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.
-
2016 оны 1 сарын 06
Үхрийн мах 55 төгрөгөөр буурчээ
-
2016 оны 1 сарын 06
Отрын бүс нутагт морин аялал хийнэ
Монгол орны өргөн уудам газар нутагт адал явдалт аяллууд хийдэг “Монгол аялал” клуб отрын 2500 адуун сүрэг үзүүлэх морин аяллыг энэ сарын 9-нд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ нь Монгол оронд өвлийн аяллыг хөгжүүлэх, залуучуудад эх орноо танин мэдэх боломж олгох зорил- готой аж. Аялал Хэнтий аймгийн отрын бүс нутагт нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэх юм байна. Аяллын үеэр уурга шүүрэх, эмнэг сургах, морь бугуйлдах зэрэг монгол эр хү- ний цог золбоо. эрэмгий байдлыг харуулсан олон согогрхо.ттой үзүүлбэр толнлууггах аж Оролцогчид багаар аялах чадвартай байхаас гадна аяллын ахлагчийн заавар зөвлөгөөний дагуу хувийн бэлтгэлээ сайн базаасан байх хэрэгтэйг зохион байгуулагчид онцдов.
-
2016 оны 1 сарын 06
Барилга дээрээс унаж бэртжээ. Тодруулбал, “Astra Villa” хотхоны баригдаж буй барилгын 3-н давхраас блок зөөвөрлөж байсан туслах ажилтан унаж бэртсэн байна.
-
2016 оны 1 сарын 06
Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад шалгалт хийжээ.
-
2016 оны 1 сарын 06
Баяжмал хальснаас болоод хорт хий тархжээ
Сүхбаатар аймгийн төвд байрлалтай “Цайрт минерал” компанийн баяжмалын цехэд энэ сарын 2-ны 20.00 цагийн үед үйлдвэрлэлийн осол гарч, хүн хордсоныг “Өнөөдөр” сонин өчигдрнйн дугааргаа мэдээлсэн. Тус цехэд байсан баяжмал савнаасаа хальж, дор нь байсан азотын банкин дээр асгарсны улмаас доторх хий нь алдагдан, агаарт тархсан байна Тухайн үед ээлжинд гарч байсан Р.С гэдэг затуу өөрнйгөө хордсон гэдгийг мэдэлгуй дөрвөн цагийн дараа ажлаа хүлээлдээд гэртээ харнн унтжээ. Гэтэл шөнө дунд бие нь гэнэт муудаж, дөрвөн цагийн дараа буюу 3-ны 04.00 цагийн орчимд эмналэгт хүргэгджээ. Түүний бие хүнд байгаа гэнэ. Ар гэрийнх нь болон “Цайрт минерал” компанийн удирдлагуудын хүсэлтээр түүнийг нийслэлд авчран, Хорддогын яаратгай тусламжийн төвд хэвтүүлсэн байна.
С-тэй хамт тэр орой ээл- жинд гарсан 11 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад хордпогын шинж тэмдэг илрээгүй аж. Монгол, Хятадын хамтарсан “Цайрт минерал” компани тус аймагт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа агаад өмнө нь үйлдвэрлэлийн осол гарч байгаагүй гэнэ.
-
2016 оны 1 сарын 06
2015 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн байна. Улмаар тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн нэг ой долоон сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 06
Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/996 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Сэлбэ дэд төвд баригдаж буй “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-ны барилгын нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэн Ч.Нацагийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
Ч.Нацагийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Иргэний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 06
Ойрын өдруудэд ихэнх нутгаар хуйтний эрч чангарсаар байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Сэ- лэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 айлг- гийн 50 сут цагаан зудтай, 20 айтгийн 120 сутанд өвөлжилт хундрэхэд ойрхон байгааг ОБЕГ-аас лгэдээлсэн. Улаанбаатар хотод ч ял- гаагуй өдөр бур цас хялтаалж, халътиргаа гул- гаанаас болж залг тээврийн осол ихсэн, унаж бэртэн ГССҮТ-д хандагсад ч олширчээ. Уг нь цас орсны дараа нийслэлээс хотын зат, гуурэнд давс, элс, бодис цацдаг. Харалгсалтай нъ энэ бодисын нөөц хомсдоод байгаа аж. Энэ талаар нийтийн уйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”- ийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа.
-Одоо нэг удаа л цас орвол давс, бодисгүй болно гэж сонслоо. Үнэн үү?
-Тийм ээ. Одоогоор 100 гаруй тонн бодис үлдээд байна. Нэмж 300 тонныг авахаар хотын удирдлагуудтай ярьсан. Цас хэр орохоос шалт- гаалаад өдөрт дунджаар 50-60 тонн элс, давс цаддаг. Ойрын өдрүүдэд өдөр бүр цас хялмаалж байна. Тиймээс дор хаяж 10-20 тонныг байнга ашиглаж байгаа.
-Оны өмнөхөн нийслэлийн ЗДТГ шаарддагатай элс, бодисын мөнгө болох 100 сая төгрөгийг шийдэж өгнө гэж байсан. Хэчнээн төгрөг хэрэгтэй байна вэ?
-Тэр мөнгийг шийдэж өгөөгүй. Ойрд хүй- тэрч, цас их орох төлөвтэй байна. 300 тонн бодис авахад 200-300 сая төгрөг хэрэгтэй. Хү- сэлтээ тавиад хүлээж байна. ОХУ-аас бодисоо импортолдог.
-
2016 оны 1 сарын 06
ХУД-11 “Богд-Хан” амралтын газрын гал тогооны өрөөнд гал гарлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: Тус амралтын газрын “Чингисийн өргөө” зоогийн газрын гал тогооны өрөөнд баллонтой газын хий дэлбэрсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 06
ХУД-11 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: “Astra Villa” хотхоны баригдаж байгаа барилгын 3-н давхраас блок зөөвөрлөж байсан “........” ХХК-ний туслах ажилтан, БЗД-24. хороонд суух И /эр.22н/ нь унаж гэмтсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.