Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хулгайч"-ийг барьж өгөх лоозонтой Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэллээ

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2019-2-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй “зангиагүй” ярилцсан билээ.  Тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийнээс бууснаас хойш олны өмнө ийн гарсан шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нэр бүхий эрхмүүдэд холбогдох гэмт хэргийг нотлох баримт хэмээх 178 хуудас бүхий материалыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд атгуулсан явдлаас үүдэлтэй.

       Уг нотлох баримт гэх материалд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид холбогдох хэргээс гадна олон нийтийн анхаарлыг татаад буй их мөнгөний хэргүүд хамт бий гэх. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга “иргэн” хүнийхээ хувиар хандаж буйгаа УЕП-д онцолсон нь цоо шинэ өнгө төрх байв. Энэ ч утгаараа экс Ерөнхийлөгч асан сар хүрэхгүй хугацааны дараа ийн олны өмнө гарч, ард түмний толгойг эргүүлэх тактикаа эхлүүлэхээс зам үлдээгүй бололтой юм.

       Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Ц.Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу.  Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья” хэмээн мэдэгдсэн юм.

      Харин энэ талаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тавантолгойн орд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ийм баримт олдлоо гээд түүнийгээ харуулчих. Тавантолгойн асуудлаар 178 хуудас баримт хуулийн байгууллагад өгсөн гэж байна. Үүнийгээ нээлттэй болго. Надад ард түмнээс нуух зүйл байхгүй. Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би түүний занг мэднэ. Өөрийнхөө холбогдсон төмөр зам, Тавантолгойн ордтой холбоотой хэргээ надад үүрүүлэх гэж байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь зэрэг бүх хулгайтай Ц.Элбэгдоржийг холбогдуулах гээд юу ч гарахгүй байгаа юм. Миний баримталдаг нэг зарчим байдаг. Энэ хар нүүрсийг авах орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн байхгүй юу. Өөрийнхөө хулгайг хамтрагч болгон татдаг. Тавантолгойн нүүрсний хэрүүлээс экспорт зогссоноос үүдэн ОХУ, БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх хэмжээ нь ихэссэн. Х.Баттулга тэнд овоолсон шороо босгож хаяад л овоолсон шорооноос мөнгө хулгайлсан. Энэ талаар өрөөндөө дуудаж, оруулж ирээд шалгуул гэж хэлж байсан. Одоо энэ хүний ганц айдаг юм нь “Ц.Элбэгдорж гарч ирээд ярих вий, илчлэх вий л гэж байгаа”” гэж ярьсан юм.

          Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэнчлэн “иргэнийхээ хувиар шүүхэд хандана” гэж хэлээд өгсөн материалыг нь хуулийн хүрээнд шалгах боломж хомс юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэвзээ Ерөнхийлөгч Х.Баттулага экс Ерөнхийлөгчийг гүтгэсэн байх юм бол хүн гүтгэсэн хэргээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүхэд дуудах уу эсвэл, иргэн Баттулгыг шүүхэд дуудах уу гэдэг эргэлзээтэй юм байна. Учир нь ямар ч тохиолдолд Ерөнхийлөгч хэмээх хамгаалалт дор түүнийг шалгаж болохгүй гэх. Тиймээс тэрбээр бүрэн эрхээ ашиглаж экс Ерөнхийлөгчийг гүтгэж байж ч мэдэх.

        Эндээс үзвэл, үе үеийн Ерөнхийлөгчдийн хоорондын зодоон даамжирч байх шиг. Бараг жишиг гэгч зүйл нь тогтож байна уу гэлтэй. Учир юу гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээж авах тэр үед өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг нь гозолзуулсан удаатай. Тухайн үед Ц.Элбэгдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хар хэрээтэй зүйрлэх нь халгүй болж, авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллож байв. Түүний эл үйлдлийнх нь хариуд Н.Энхбаяр ч гэсэн амаа хамхиад суугаагүй. Шоронд хоригдож байхдаа хүртэл суллагдах арга саамаа эрэлхийлж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдэгдэл хийсэн. Эцэстээ сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулснаар энэ хэрэг намжсан байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын IV, V дахь Ерөнхийлөгч нарын дайн албан ёоор эхэллээ. Дайны галыг Х.Баттулга сүр дуулиантай эхлүүлсэн бол Ц.Элбэгдорж тос нэмж улам бадраав. Ийнхүү үе үеийн Ерөнхийлөгч нар хоорондоо дайсангаж, парламент дахь гишүүд нь нэгнээ бойколсон он жилүүд ар араасаа хөвөрч байна. Энэ бүхний хөлд ард түмэн үрэгдэж,  цаашлаад Монгол Улс олон улсын өмнө муухай харагдаж байгаа гэдгийг төрийн томчууд мэддэг л байгаа даа.

        Төрд тэрсэлсэн үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх нь зөв. Харамсалтай нь, манай улсад ийм жишиг тогттолоо өдий. Бараг л санасны гарз гээд хэлчихэд болно. Учир нь олон нийтийн харж байгаагаар эрх мэдэл албан тушаалын төлөөх уг дайн нь өөрийнх нь хулгай илрэх вий гэсэн дээ бусдынхаа хулгайг илчилдэг хулгайчдын жишгээр үргэлжилж буй учраас тэр. Энэ ч утгаараа экс хоёр Ерөнхийлөгчид холбогдох хэрэг гээд байгаа зүйл тун удахгүй замхрах байх. Бүр амин найзын холбоо сэргэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ магад тэд ийн сайндаж, амин найзынхаа холбоог сэргээтлээ үзэлцэх нь дамжиггүй. Энэ зодооноос их ч юм ил болж, олон ч улстөрчид тараа таниулахыг үгүйсгэхгүй.

        Тиймээс ард түмэнд хандаж хэлэхэд зодооныг ажиглая. Тэдний эл үйлдэл бидэнд ашигаа өгч, хулгайчдыг барихад хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ.

Б.Цэрэнлхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    5 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    6 цаг 42 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    6 цаг 44 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    9 цаг 24 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    9 цаг 30 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    10 цаг 25 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    10 цаг 36 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    12 цаг 8 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    12 цаг 24 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    12 цаг 34 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    12 цаг 35 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    13 цаг 0 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    13 цаг 14 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    13 цаг 24 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    13 цаг 35 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК