Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батжин: Иргэд ам.долларыг их хэмжээгээр худалдан авч өөрсдийн эрсдэлээ улам нэмэгдүүлж байна

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2020-1-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсантай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй хэмээн ОУВС-аас мэдэгдэж буй. Уг үйл явдалтай зэрэгцэн төгрөгийн ханш суларсаар 2016 онд 2147 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 3000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар ам.долларын ханш бонд босгох сургаар буюу бонд босгохын өмнө болон дараа гэж хоёр удаа чангарна. Төсвийн үрэлгэн байдал, хэт их тэлэлт, популист амлалтаас үүдэн эдийн засаг 2020 оны хагаст гэхэд хүнд нөхцөл байдалд хүрнэ. Магадгүй ОУВС-ийн тавих гэрээний нөхцөл чангарч, эртнээс бэлдэхгүй бол байдал хүндэрч мэдэхээр байгааг анхааруулж байгаа юм. Ингээд уг асуудлаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжинтай ярилцлаа.


-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсантай холбогдуулан төгрөгийн ханш 20 орчим төгрөгөөр буурсан талаар эдийн засагчид тайлбарлаж байна. Энэ хэр бодит тоо вэ. Төгрөгийн ханшийг барих талаар Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг найман төгрөг, юанийн эсрэг зургаан төгрөгөөр сулраад байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ам.долларын ханш 2742 төгрөг, юань 398 төгрөгтэй байна. Тэтгэврийн зээлийг тэглэх талаар хууль нь батлагдан гарсан боловч хэрэгжилт нь ямар зарчмаар байхыг эцсийн байдлаар тогтоогүй байна. Тэгэхээр үр нөлөө нь гараагүй гэсэн үг. Үр нөлөө нь гараагүй учраас иргэдийн хүлээлт нөлөөлж магадгүй байна. Ханшийн сүүлийн үеийн хөдөлгөөнийг анзаарахад ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн онд 3.4 хувь буурсан. Энэ нь FATF-ийн “Саарал жагсаалт”-тай холбоотой. Гэхдээ манай улс “Саарал жагсаалт”-д багтсан ч харилцаагаа тасалсан банк, санхүүгийн байгууллага байхгүй. Мөн дээр хэлсэнчлэн валютын ханш өснө гэсэн  иргэдийн хүлээлтийн нөлөө их байна. Үүнд голлон нөлөөлж байгаа зүйл нь иргэдийн итгэлийг хүлээсэн нөлөө бүхий эдийн засагчид валютын ханш 5000 төгрөгт хүрнэ гэж мэдэгдэл хийх болсонтой холбоотой.

Уг нь валютын ханшны суурь болох гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарч байгаагаас гадна оны дараа Дэлхийн банкны 100 сая ам.доллар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилт хийгдэнэ. Дан ганц улс орны санхүүжилтээс гадна арилжааны банк валют татаж, Монгол руу орж ирэх валютын нөөц нэмэгдэж байгаа.

Гэтэл иргэд бодит хэрэгцээ байхгүй үед төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлэх эсвэл их хэмжээний ам.доллар худалдан авч байгаа нь эргээд эрсдэл үүсгэж байна.

Энэ тал дээр Монголбанкнаас урт хугацаанд болон гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ Монголбанкны зүгээс хийж болох алхам хязгаарлагдмал байдаг. Нөгөөтээгүүр, богино хугацаанд Монгол Улс удирдлагатай хөгжих ханшийн дэглэмтэй гэдэг утгаар өөрчлөлтийг зөвшөөрдөг. Гэхдээ богино хугацааны өөрчлөлтийг банк хоорондын захад оролцож нөлөөлдөггүй. Мөн Монголбанкнаас нөлөөлөхгүй нэг хүчин зүйл нь гадаад худалдааны бодлого, төлбөрийн тэнцлийн нөлөөлөл байдаг. Гадаад худалдааны бодлогоос гадна тууштай хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого дутагдаж байна. Монгол руу мөнгө орж ирсэн ч буцаад гарчхаад байна. Тухайлбал, 2012 онд төлбөрийн тэнцэл дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн ч валют мөн л буцаад гарсан.

-Гол шалтгаан нь юунд байна вэ?

-Манай улс хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж чадахгүй байгаатай холбоотой. Ялангуяа, тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотойгоор ОУВС-ийн хөтөлбөр хугацаанаасаа өмнө зогсонги байдалд орох эргэлзээтэй нөхцөл байдал үргэлжлэх вий гэж хөрөнгө оруулагчид эмээж эхэлнэ. Тэд Монгол Улс хэлсэндээ хүрдэггүй юм байна гэж хэлнэ шүү дээ. Өнөөдөр хятад улсын валют нэмэгдэж байгаа нь цагаан сар дөхсөн учраас импорт нэмэгдэж, юанийн эрэлт бий болж байгаатай холбоотой.  

-ОУВС-ийн үлдсэн санхүүжилт зогсох эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна. Хэрэв зогсвол энэ хэмжээгээр валютын урсгал буурна гэсэн үг. Хөтөлбөр зогслоо гэхэд манай улсад ямар нөлөө үзүүлэх бол. Судлаачийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Эрсдэл шууд үүсэхгүй. Бид 2021 оноос эхлэн гадаад өр төлбөрийн үндсэн төлөлтүүдээ хийж эхэлнэ. Одоогийн байдлаар хүүгээ төлөөд ямар нэгэн асуудалгүй явж байгаа ч ирэх оноос эхлэх гадаад өр төлбөрүүдийн төлөлтүүдийн заримыг төлнө. Бүгдийг нь шууд төлөх боломж алга байна. Учир нь энэ хэмжээгээр гадаад валютын нөөцийн эрсдэл үүснэ. Тиймээс хэрхэн хүндрэлгүйгээр санхүүжүүлэх, урт хугацаатай бонд босгох уу гэдэг асуудал үүсэх байх.

Хэрэв гадаад хөрөнгө оруулагчид манай улсад итгэхээ больж эхэлбэл бага хүүтэй урт хугацааны зээл босгоход эргэлзээтэй болно. Үүнээс эмээж байна.

 2019 онд эдийн засаг харьцангуй тогтвортой, өсөлттэй байсан. Цаашид ямар байх эсэх нь улстөрийн нөлөөллөөс хамаарна.

-Манай улсыг гадаад өр төлбөрөө төлөх чадамжгүй гэж үзэж байгаа юм байна лээ. Судлаачдын зүгээс өрийг өрөөр дарахаас өөр сонголтгүй болсон гэж ярьж байна?

-Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн учраас зарим зээлээ төлж болно. Гэхдээ бүгдийг нь төлөх хүндрэлтэй. 2021 оноос эхлээд төлөлтүүдээ бага багаар хийж болох ч олон улсын зах зээл дээр бондуудыг төлөх гэж яарах нь зөв шийдэл биш гэж үздэг. Учир нь эдийн засаг нь сэргэлттэй байгаа нөхцөлд өмнө авсан зээлээ илүү хямд хүү амласан бонд гарвал зардал нь дагаад урт хугацаанд эрсдэл багатай болчхож байгаа юм. Тиймээс заавал төлнө гэдэг ойлголт зөв алхам биш. Харин нөөцийн удирдлагын эрсдэлийн үнэлгээ хийж, хөрөнгийн удирдлагын зарчмаар явах нь зүйтэй. Үүнд Монголбанкнаас судалгаа, аргазүйн чиглэлээр дэмжлэг үзүүлдэг.  

-Бонд босгохын өмнө болон дараа гээд хоёр удаа төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй байдаг гэсэн. Тэтгэврийн зээлийг тэлэхтэй холбогдуулан бонд босгох яриа гарахад төгрөгийн ханш суларлаа. Цаашид ямар байх бол?

-Санхүүгийн зах зээлд ямар нэгэн юманд өөрчлөлт орох үед заавал тохируулга хийгддэг. Хэт хурдтай өсвөл тохируулга хийж, бууруулах эсвэл хүчтэй буулгавал өсгөх дүр зураг ажиглагддаг. Одоогийн байдлаар дээр дурдсанчлан суурь эрсдэл байхгүй. Манай улс руу урсах валютын урсгал тогтмол байгаа. Алтны үнэ өсч, нүүрсний үнэ харьцангуй тогтвортой, зэсийн үнэ бага зэрэг буурсан ч цаашид тогтвортой байх дүр зураг харагдаж байна. Мөн АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн шийдэлд хүрлээ. Улмаар түүхий эдийн үнэд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Учир нь хятадын худалдан авалт нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагт цочроо өгөх нөхцөл байдал харьцангүй бага. Монголбанкны зүгээс FATF-ийн “Саарал жагсаалт”-аас гарахаар зургаан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажиллаж байна.

-Өнгөрсөн онд эдийн засаг өсөлттэй гарсан нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн үнэ өссөн хийгээд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эерэг дүн үзүүлсэн гэж ярьж байна. Гэвч энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч магадгүй гэсэн дүр зурагтай байгаа гэсэн. Үүнийг дагаад эдийн засагт нөлөө үзүүлэхгүй юу?

-Алтны үнэ харьцангуй тогтвортой байна гэж харж байгаа. Учир нь Иран болон АНУ-ын үүссэн нөхцөл байдлаас үүдэн алтны үнэ улам чангарах хандлагатай байна. Харин  зэс, нүүрсний үнийн хувьд урьд хөршийн худалдан авалтаас хамаарч байна. БНХАУ байгальд ээлтэй эрчим хүчний чиглэл рүү хандана гэж нүүрсний цахилгаан станцуудаа өнгөрсөн онд хааж байсан бол хэдэн сарын өмнөөс эхлэн буцааж нээсэн. Тиймээс нүүрсний үнэ тогтвортой байх төлөв бий. Эдийн засаг 2020 онд 5.9 орчим хувийн өсөлттэй байх төсөөлөлтэй байна.

-Монголбанк өнгөрсөн онд -1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Ийм нөхцөлд Салхитын мөнгөний ордын үнэт металлыг өөрийн чадамжаар худалдан авах боломж бололцоо бий юу?

-Монголбанкны хуримтлагдсан алдагдал буюу эздийн өмчийн алдагдал 2012-2016 оны хооронд үнэ тогтворжуулах сайн нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эргээд алдагдлыг нэмэгдүүлж эхэлсэн. Монголбанкнаас ипотекийн санхүүжилтийг гаргаж байгаа нь ч тэр нь өөрөө Монголбанкны баланс дээр суудаг учраас энэ алдагдлыг үүсгэж байна. Тухайлбал, ипотекийн зээлийн 4.4 тэрбум төгрөг Монголбанкны баланс дээр бий. Хэрэв ипотекийн зээлийг хасчихвал тэр баланс дээр байхгүй болчихно гэсэн үг. Сүүлийн үед дээрх алдагдлыг бууруулахаар ажиллаж, -1.2 их наяд төгрөг рүү бууруулсан. Салхитын мөнгөний ордны хувьд Монголбанк зөвхөн худалдан авах гэрээтэй. Гэрээнд Монгол Улсын алт, мөнгөний худалдан авалтыг голлон Монголбанк дээр хийнэ гэсэн. Цаашид Салхитын мөнгөний орд хэрхэх нь биднээс хамаарахгүй. Мөнгөний нийлүүлэлт хийвэл бидний зүгээс худалдан авалт хийнэ. Бонд босгох санхүүжилтийн схем нь ямар байх талаар судалгааны түвшинд явж байгаа.

-Ам.долларын ханшийг тогтвортой байлгах, бууруулах боломж бий юу?

-Ам.долларын ханшийг манай улс шиг импортлогч оронд бууруулах нь эерэг мэт боловч буурахаараа худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс ханш тогтвортой байх нь илүү чухал. Эдийн засагчид ч үүн дээр санал нийлдэг. Эрсдэл багатай гэсэн үг.

-Уг нь 2006 онд 1220 төгрөг байсан ам.долларыг 2007 онд 1170 төгрөг болгон бууруулж байсан. Тухайн үед ямар нэгэн нөлөөлөл гараагүй гэж судлаачид үздэг юм байна лээ?

-Монголбанкнаас интервенц хийж байгаа. Банк хоорондын зах руу валют нийлүүлэгдэж байгаа гэдэг нь банкны нөөцөөс валют гарч байгаа гэсэн үг. Тухайн үед эсрэгээрээ Монголбанк руу ам.доллар орж байсан үе. Жишээлбэл, 2007 онд төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан. Үүнийг дагаад банкуудад валютын илүүдэл үүссэн. Валютаа байлгаад байхаар ханш нь буурч, алдагдал хүлээх гээд байсан учраас Монголбанк руу урсгаж байсан гэсэн үг.

-Валютын нөөц цаашид ч өсөх хандлагатай байгааг зарим эдийн засагчид хэлсэн. Ийм мэдээлэл авсан иргэд валют их хэмжээгээр худалдан авах сонирхол нэмэгдэх нь ойлгомжтой. Үүнийг дагаад төгрөгийн ханш сулрах талтай. Бид ийм эрсдэлээс хэрхэн сэргийлэх ёстой юм бэ?

-Бонд босголоо гээд шууд валют өснө гэж байхгүй. Дам нөлөө байх ч одоогоор нөлөөлөх боломжгүй. Тухайлбал, өнөөдөр бодлогын хүүндээ өөрчлөлт оруулбал дор хаяж жилийн дараа нөлөө нь гардаг. Үүнтэй адил нөлөөлөх хугацаа нь алдагдалтай байдаг юм.

 

Б.Лхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    12 цаг 45 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    12 цаг 48 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    13 цаг 13 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    14 цаг 26 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 26 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    14 цаг 35 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    14 цаг 47 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    15 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    15 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    15 цаг 47 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    16 цаг 4 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    16 цаг 43 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    17 цаг 34 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    17 цаг 35 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    18 цаг 5 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    18 цаг 6 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 11 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    18 цаг 13 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК