Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын улс төр дэх бас нэгэн “13”

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2021-5-07
0
ЖИРГЭХ

1.

Монголын улс төрийн хоржоонт нэгэн тоо байдаг нь 13. Анх удаа ардчилсан хүчнүүд олонх болсон 1996 оны парламентад тус эвслээс нэр дэвшин орон нутгаас голдуу сонгогдсон 13 гишүүн нийлж, нэгдэж эсрэг намынхантайгаа үгсдэг болсноос “Элсний 13” гэдэг нэр томъёо Монголын улс төрд орж ирсэн. Энэ нэрийн утгын талаар Баабар нийтлэлч “Элсний 13-ууд” гэдэг нийтлэл бичихдээ “Дээр үед Элсний 13 гэдэг Зөвлөлтийн кино гардаг байлаа. Юуны ч төлөө юм байлдсаар байгаад бүгд үхдэг 13 коммунистын тухай эл бүтээл урлагийн хувьд нойл, хүн сонирхохоор юм юу ч байхгүй.

1997 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан холбоо эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг “Элсний 13” гэж нэрлэсэн нь ердөө л энэ киноны нэрийн тоо таарсантай холбоотой.

Түүнээс тэр 13-т ямар нэгэн үзэл суртал, ядахнаа коммунист ч болов чиг баримжаа байгаагүй юм” хэмээсэн байдаг. Үйл явдлын амьд гэрч, халуун цэгт нь байсан хүний дүгнэлт болохоор энэ үнэн байх. Ямартай ч анх удаа засгийн эрх барьсан Ардчилсан холбоо эвслийнхэн энэ 13-аасаа болоод байнгын барьцаанд ажилласан нь үнэн юм даг. Тухайн үеийн МАХН-тай үгсэж, хуйвалдаж барьцаалсныхаа хүчээр “Элсний 13”-ынхан Ерөнхий сайдад хүртэл нэгнээ нэр дэвшүүлж чадаж байлаа. Энэ бол улс төр дэх урвалт шарвалтын эхлэлийг ил тавьсан анти үзэгдэл байсан юм.

До.Ганболд, Т.Дашпүрэв тэргүүтэй энэ 13 гишүүн одоо бол Эгийн голын Усан цахилгаан станцыг гацаах эхлэлийг тавьсан гэдгээрээ улс төрийн түүхэнд бичигдэн үлдсэн.

Одоо энэ 13 хүнээс улс төрд хэн ч байхгүй. Ер нь тэр үеэс хойш дахин төрийн босго тэдэнд өндөр болсон юм. Энэ хэд бол Монголын улс төрийн эхний “Элсний 13” байлаа.

2.

Дараагийн “Элсний 13” МАН дотор 2007 онд мэндэлсэн. Эхний “Элсний 13” бужигнуулж, бусниулж байснаас хойш арван жилийн дараа Монголын улс төрд дахин 13 гишүүн намын бодлогоосоо зөрж улс төр хийж эхэллээ. Намаа шинэчлэх нэрээр нэгдсэн МАН-ын 13 гишүүнийг мөн л “Элсний 13” гэж байлаа.

МАН дотроо бол “Эсэргүү 13” гэж нэрлэгдэж байсан тэдгээр гишүүн нь Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн нар байсан юм.

Өмнөх “Элсний 13”-тай харьцуулшгүй, мэргэшсэн парламентч нар байв.  Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын зөрчил дээр нэгдэцгээсэн гэгдэж байсан энэ гишүүд УИХ-ын намын бүлэг дотроо бүлэг үүсгэж байлаа.

Ардчиллын анхны “Элсний 13”-аас ялгаатай нь эдгээр хүмүүс өрсөлдөгч намтайгаа хуйвалдаагүй, харин нам дотроо “дайн” дэгдээж байсан юм.

Хардах өнцөг нь өмнөх дарга Н.Энхбаяр байсан болов ч МАН-ын “Элсний 13” намдаа салхи оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тэр үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, М.Энхболд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байв. Энэ 13 гишүүний тэмцлээр МАН даргаа сольж, Ерөнхий сайдыг ч огцруулж байлаа. Ардын намын “Элсний 13”-аас одоо Ц.Мөнх-Оргил гишүүн л улс төрийн амьдралаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа.

3.

Баабар нийтлэлч “Элсний 13” нийтлэлээ бичсэний нэлээд хожуу судлаач Д.Ганхуяг энэ киноны талаар, “Элсний 13” гэх улс төрийн эл үзэгдлийн талаар мөн л өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Баабар нийтлэлчээс ялгаатай нь тэрээр эр зоригийн гайхамшиг болсон “Элсний 13” гэдэг киноны нэрээр улс төрийн “урвагчдыг” нэрлэлээ хэмээн эгдүүцэж байсан.

“Монголчууд соёл урлагийн мэдлэг тааруухан болохоороо тэднийг тэр дор нь “Элсний 13” гэж нэрлэсэн юм. Хамгийн түрүүнд Баабар дүгнэсэн юм даг.

Баабар үзсэн харсан орос кино болгоноо коммунист гэж ойлгох бөлгөө. Ийн сэтгэх ахул тэр “орос чихрийн цаас хаанаас олов” гэдэг “Сэрэлт” киноны ламаас ялгаа юун, урлагийн мөнхийн бүтээлийг дүгнэж үхсэнээ хийнэ” гэж нийтлэлдээ бичсэн байдаг юм.

Баабар нийтлэлч “Элсний 13” киног коммунизм нэвт үнэртсэн, үзэх зүйл огт байхгүй гэсэн бол судлаач Д.Ганхуяг энэ киног эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн бүтээл болохоос коммунист суртал нэвтрүүлэг юу ч байхгүй хэмээсэн.

Тэгээд “Элсний 13” бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв, баатарлаг үйлс, нийтийн үйл хэргийн төлөө амь хайргүй зүтгэхийн үлгэр дуурайл мөн... Хэрвээ одоо Монголын улс төрд жинхэнэ “ Элсний 13” төрвөл баярлахаас өөр яах билээ. Тэгэх цаг нь ч болсон гэж бичиж байв.

4.

Гуравхан хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг хоёр гишүүнээр бүл нэмэв. Эрдэнэтээс бие даан нэр дэвшин сонгогдсон Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нар АН-ын бүлэгт нэгдсэнээр УИХ дахь АН-ын бүлэг 13-уулаа боллоо. Монголын улс төрийн хоржоонт 13 гэсэн тоо АН-ын бүлэгт энэ удаа давтагдав.

Сүүлийн жил гаруй нэгдэж нийлж, дорвитай мэдээлэл ч хийгээгүй АН-ын бүлэг 13-уулаа болсон өдрөө Аудитын ерөнхий газар мэдэгдэл хүргүүлэв.

Хууль ёсны хийгээд хууль бусыг нь үл огоорон өгүүлэхэд энэ мэдэгдлээрээ АН-ын бүлгийнхэн нэгдэж чадсанаа нийгэмд зарласан юм. УИХ-ын сонгуулийн ялагдлаасаа хойш л тамга тэмдгийн дотоод тэмцлээсээ өөрөөр нийтэд гарч ирээгүй гишүүд нь нэгдээд улс төрийн акц анх удаа зохион байгууллаа.

Анх удаа сөрөг хүчний дуу хоолой сүүлийн жилд ингэж хүчтэй сонсогдож эхлэв. Магадгүй өмнө байгаа гурван жилд Монголын улс төр дэх бас нэгэн сонирхолтой дүр нь АН-ын бүлгийн эдгээр 13 гишүүн байх биз.

Гэхдээ АН-ын бүлгийн 13 гишүүн амин хувийн ашиг сонирхлоор нэгдэв үү, АН-ын эрх ашгийг дээдлэв үү гэдгээс шалтгаалаад Баабар нийтлэлчийн хэлсэн “Элсний 13” байх уу, Д.Ганхуяг судлаачийн хүсээд байсан “Элсний 13” байх уу гэдэг нь харагдана.

Б.Цэрэнлхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    4 цаг 56 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    10 цаг 49 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    12 цаг 3 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    12 цаг 6 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    14 цаг 45 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    14 цаг 52 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    15 цаг 47 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    15 цаг 58 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    17 цаг 30 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    17 цаг 46 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    17 цаг 56 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    17 цаг 57 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    18 цаг 22 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    18 цаг 36 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    18 цаг 46 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    18 цаг 57 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК