Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр "Хүрлээгийн" реформ холын зайд өгөөжтэй байг

Нийтлэлч: У.Оргилмаа 2018-3-12
0
ЖИРГЭХ

"Монгол Улсыг сайн эдийн засагч, инженер удирдагч хөгжүүлэх учиртай” гэж таамаглагчид цөөнгүй таардаг. Цаад утгаараа “Цэргийн хүн удирдаж байхад эдийн засаг хөгждөггүй юм. Ядаж л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шиг “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гээд зорилгоо бодит шаардлагад тулгуурлан тодорхойлохын оронд цэвэрлэх байгууламж, жорлонтой танилцсан гэж хэсэг гоочлоод авсан. Гэвч улс төрийн ядмагхан “дайралт” хүчээ авч чадаагүй. Азаар ч гэх үү экспортын бараа бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр боломжийн хэмжээнд өсч ойрын үед алт, зэс, төмөр улам эрэлттэй байх дүр зураг харагдаж байна.

МАН өнөөдрийг хүртэл “сонгуулийн үеэр өгсөн амлалтаа зөрчиж татвар нэмсэн” гэдэг шошгоосоо салж чадсангүй. Харин ойрын өдрүүдэд татварын багц бодлогоо танилцуулах болсон нь татвар төлөгчид, үйлдвэрлэгчдийг бага ч атугай сэргээж өгөв. Тухайлбал, өнөөгийн Засгийн газрын “хоёр Хүрлээ” өөрчилж татварын шинэлэг зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шинэ бодлогоо танилцуулж эхэлснээр эдийн засгийн ямархуу реформ хийх гээд байгаагийн зах зух нь харагдаж эхэллээ. Тэдний дэвшүүлж буй шинэчлэлийн зарчмын хувьд өөлөх юм алга. Өнгөц харвал, мөнөөх л “Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ”, “Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ”, “Ил тод байдлыг хангана”, “Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална” гэсэн хуучин мессежүүд шинэчлэлийн зарчим нь болон зарлагдлаа.

Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын дэвшүүлэн энэ хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон ажил хийж эхэлсэн. Тухайлбал, “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэх болсноо зарлаад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж эхлээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна” гэсэн юм.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой. Тухайлбал, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах юм. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө” гэсэн.

Татварын зохицуулалт цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж, сайжрах нь зүйн хэрэг. Гэхдээ суурь бодлого, зарчим нь тогтвортой, журам, дүрэм нь энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй, гол шаардлага нь байдаг. Татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Эдийн засгийн харилцааг ил тод болгох, татвараас зугтахаас сэргийлэх, далд эдийн засгийг бууруулахад нэлээн дөхөм арга хэмжээ болж байгаа. Татвараа шударгаар төлсөн нь буцаан авалт, урамшуулал хүртдэг систем зөв. Хөрөнгө оруулагчдад татварын хувь хэмжээ их, бага байх нь төдийлэн чухал бус гол нь тогтвортой байх ёстой гэдэг.

Үүнээс ердөө хоёр хоногийн дараа буюу БНХАУ-ын Сангийн сайд Шяоже “Энэ онд Хятад улс татварыг бууруулах бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг бууруулна” гэдгээ амласан. Тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр “Энэ онд Хятад улс нэмүү өртгийн татвар хураамжийн тогтолцооны өөрчлөлтийг улам сайжруулж, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. Хувь хүний орлогын татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэн, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих цар хүрээг улам тэлж, илүү олон аж ахуйн нэгжүүдэд үр өгөөж хүртээх болно. Татвар хураамжийг бууруулах бодлогыг хэрэгжүүлснээр жилд 800 тэрбум юанийн татварыг бууруулах бөгөөд энэ онд Засгийн газрын сан, засаг захиргааны төлбөр, үйлчилгээний төлбөр зэрэг зардалд бүтэн жилд 300 тэрбум юанийн төлбөр тооцооны дарамтыг хөнгөлөхөөр төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.

Манай Засгийн газрын хувьд жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа билээ. Мөн “Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно”  хэмээн тайлбарлаад байна.

Засгийн газраас мэдээлснээр “Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байгаа аж. Тиймээс эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөжээ. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Тэдний танилцуулсан зарим санаа зорилтот эздэдээ маш чухал юм.

Үүнд “Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ”. “Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ” гэсэн “идеа”-г нэрлэж болно.

Дашрамд дурдахад энэ оны хоёрдугаар сарын 22-нд Монголбанкны санаачилгаар зохион байгуулсан “Улаанбаатарын зөвшилцөл” чуулга уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Төр хувийн өмчит аж ахуйн нэгжийн  өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох ёсгүй. Оролцох ёсгүй гээд хувийн хэвшлийг зохицуулалтгүй орхино гэсэн үг биш. Төр шударга өрсөлдөөнийг дэмжих, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ер нь төрийн бүтцийг аль болох цомхон байлгах, нарийн шалгуураар өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр хангах,  авлига, хууль бус үйлдлээс ангид байлгахад анхаарах гээд олон  чухал асуудлыг анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонссон. Энэ үеэр аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч, “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэсэн амлалтыг сонссон билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Төр бол хамгийн том худалдан авагч. Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож  байх нь зүйтэй” гэсэн “жижүүрийн” гэмээр сайхан хариу хэлсэн ч бодит ажил хэрэг болгохоор яаравчилсан нь ойрын өдрүүдэд өрнүүлж буй хэлэлцүүлэг, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдээс харагдаж байна. Хэсэгхэн хугацааны дараа буюу тэдний санаа ажил хэрэг болохын цагт төрөөс хувийн хэвшлийнхэнтэй харилцах цор ганц харилцаа буюу татварын бодлогоо өөрчилснөөр эдийн засагт ямар реформ хийж болохыг харуулах бололтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    8 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    13 цаг 36 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    15 цаг 6 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    15 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    15 цаг 44 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    16 цаг 4 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    16 цаг 18 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    16 цаг 57 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    17 цаг 11 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    17 цаг 22 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    17 цаг 34 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    17 цаг 35 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    17 цаг 37 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    18 цаг 4 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    18 цаг 7 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    18 цаг 7 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    18 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК