Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа

Нийтлэлч: У.Оргилмаа 2018-4-24
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байсантай тань холбогдуулан сониучирхаж нэг асуулт тавья. Эдүгээ Цэцийн даргаар ажиллаж байгаа Д.Одбаяр “Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх шийдэхгүй” гэсэн албан бичгийг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод илгээсэн нь маргаан дагуулаад байна. Та Цэцэд олон жил ажилласны хувьд энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд Цэцийн харьяалах маргааныг тов тодорхой заасан байдаг. Үндсэн хууль батлагдсанаас хойш Захиргааны хариуцлагын тухай хууль, яваандаа Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Харьяаллын хувьд Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянан шийдвэрлэх газар нь Үндсэн Хуулийн Цэц мөн. Хууль зөрчсөн бүх үйлдэл, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Яагаад гэвэл Үндсэн хуульд “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гээд заасан байдаг. Энэ логикийн үүднээс харвал маргаад байх асуудал биш.

-Яагаад сүүлийн үед Засгийн газрын шийдвэрийг дагах уу, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дагах уу гэдэг маргаан олшрох болов оо?

-Захиргааны шүүх сүүлд байгуулагдсан. Түүнээс хойш ийм маргаан ихсэхээр байгаа нь ажиглагдаж байна. Гаднаас ажиглахад сүүлийн үед тэдгээрийн шийдвэрлэж байгаа асуудал нь дуулиан дагуулаад байгаа учраас тэгж онцлох болсон юм болов уу даа. Миний хувьд үүнийг Үндсэн хуулиа дагаж тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны шүүхийн тухай хуульд юу гэж заасан байна, тэр хуулиа бас эргэж харах хэрэгтэй.

-С.Зориг агсаны гэргий Б.Булганыг ТЕГ-т дуудагдаж зарим нууц материалтай танилцсан талаарх дуулиан анхаарал татсан. Гэтэл маргааш нь түүнийг яллагдагчаар татсанаа Прокурорын газраас мэдээллээ. Урьд нь түүнийг хоригдож байх үед УИХ-ын зарим гишүүн хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцаж байсныг санаж байна. Энэ хүний эрх тухайн үед хэрхэн зөрчигдөж байсан юм бэ. Сэжигтнээр үү, яллагдагчаар уу гэдгээс шалтгаалж хорьж саатуулах нөхцөл нь өөр байсан уу?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон, дараа нь шийтгэгдсэн. Энэ гурван хүнийг цагдан хорьсоны дараа Б.Булганыг цагдан хорьсон. Анх цагдан хоригдсон цагаасаа эхлээд эдгээр нэр бүхий гурван хүн болон Б.Булган, түүний ар гэрийнхний зүгээс гомдол санал ирүүлдэг, бид тухайн үед нь холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэж ирсэн. Санаж байна, УИХ-ын хэсэг гишүүд Б.Булгантай уулзаж, хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцсан. Тэгж танилцахаас нь өмнө бид үзэж танилцан зөрчлийг арилгуулсан байсныг энэ дашрамд хэлье. Манайд ирсэн гомдол, шийдвэрлэх асуудлуудыг дандаа нууцын зэрэглэлтэйгээр шийдвэрлэж байсан. Төрийн байгууллагын хувьд нууцын зэрэглэлтэй бол тэр хэмжээнд нь биелүүлэх ёстой.

-Ямар гомдол санал гаргадаг байсан бэ?

-Хоригдож байгаа нөхцлийнхөө талаар, тухайлбал шөнө байнгын гэрэлтэй байлгаж байна, ном уншуулахгүй байна, захидал харилцааны боломж хомс байна гэсэн гомдлууд ирдэг байсан.

-Эрхээ хязгаарласан хүмүүсийн эрхээ эдлэх, эрхээ хэтрүүлэн эдлэх байдал хоорондын зааг ялгааг бас ялгаж салгаж ойлгомоор болжээ. Цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн эрхийн талаар танайд гомдол их ирдэг. Энд хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч мартагдаагүй байна. Одоогоор Цагдан хорих төвийн нөхцөл байдал ямар байна, эрүүл мэнд нь хүнд байгаа Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн биеийн байдал ямар байгаа бол та бүхэн очиж танилцав уу?

-Цагдан хорих байрны нөхцөл байдал маш сайн болсон. Эрүү шүүлтийн асуудал ч харьцангуй багассан, бараг л арилсан. ШШГЕГ дэргэдээ том эмнэлэгтэй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд манайд гомдол ирсэн. Бид шалгасан. Ерөнхийдөө чихрийн шижин өвчин хүндэрсэн гэсэн нь гайгүй юм байна гэдгийг манай хүмүүс ч очиж нягталж шалгасан. Би ч эмнэлгийн холбогдох албаны хүмүүстэй  уулзаж одоохондоо гайгүй гэсэн хариу авсан. Энэ чиглэлийн гомдол байнга ирдэг. Ямар сайндаа бид УИХ дээр “Та нар шоронд орсон хүмүүсээс бусад хүний эрхийг хамгаалахгүй байна” гэж доромжлуулж байх вэ. УИХ-ын гишүүд хэлэх хэлэхгүйгээр л хэлдэг болсон байна шүү дээ.

-Өнөөдөр хуулиар эрхээ хязгаарлуулсан, саатуулагдаж байгаа иргэн захиа бичиж уг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц тайлбарыг мэдүүлгээр биш захидлаар олон түмэнд хүргэж байна. Тухайлбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү Цагдан хорих 461 дүгээр ангиас захиа бичлээ. Тэр эмнэлэгт эмчлүүлж байхдаа захидал бичсэн бололтой. Гэсэн ч цахим хэлбэрээр захидлаа илгээх эрхтэй юу. Тийм боломж бий юү?

-Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар захиа бичих боломжгүй. Зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж болно. Өмгөөлөгч нь түүнийг бүрэн төлөөлнө.

-Өнөөдрийн байдлаар манай улсын хоёр Ерөнхий сайд асан тус ангид саатуулагдаж байна. Тэдний нөхцөл байдал бусдынхаасаа арай өөр хангамжтай байдаг байх гэсэн хардлага байдаг. Мөн тэдний ар гэрээс ямар нэг гомдол санал гаргасан уу?

-Нэг зүйлийг онцолж хэлье. Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа.

-Тахарын алба хүний эрхийг хамгаалсан чухал зүйл байсан. Үүнийг татан буулгасан нь буруу гэж ярьдаг. Одоо энэ үүргийг хэрхэн хангаж байна вэ?

-Төрөөс шийдсэн асуудлыг зөв, буруу гэж хэлэх эрх надад алга. Ер нь тахарын алба үүргээ сайн биелүүлж байсан гэдэгтэй санал нэг байна. Асуудлын гол нь гэрч, хохирогчийг хамгаалах гэдэгтээ байгаа юм. Гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйг бүрдүүлээгүй асуудал өнөөдөр ч хэвээрээ байна. Үүнээс болоод гэрч, хохирогч улам нэмж хохирох тохиолдол гарсаар байна. Энэ байдлыг арилгахын тулд, хэргийг бүрэн дүүрэн илрүүлэхийн тулд гэрчийг хамгаалах ёстой. Монголд нэг ийм үг байдаг. “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэж. Тэгэхээр тэр “гол хүн”-ийг хамгаалахгүй байсаар аль нэг талын зүгээс гэрчийг сэтгэлзүйн болон бусад дарамтад орвол хэрэг илрүүлэлт үгүй болно. Хэн сайн дураараа “зовж” явахыг бодох билээ. Хохирогч ч мөн ялгаагүй, “дахин хохирох” явдал олон тохиолддог. Ялангуяа насанд хүрээгүй хохирогчид, гэр бүлийн хүчирхийлэлд өрстөн хохирогчийг хамгаалах асуудлыг зөв шийдэхгүй бол тун хүнд байдалд орж байгаа. Ойрын үед хэд хэдэн аймгуудад ажиллалаа. Гэрч, хохирогчдод тусгайлан байр бэлтгүүлж сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх ажил эхэлж байна. Энэ бол сайн хэрэг.

-Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсон ч нуун дарагдуулаад өнгөрөхөө больсон. Энэ нь тэднийг хүчирхэгжүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд дөхөм болж хариуцлага тооцоход ч хялбар болжээ. Жишээ нь, Японы Сангийн яамны удирдах албан тушаалтан нэгэн эмэгтэйд “Хөхийг чинь барьж үзэж болох уу” гэснээсээ болоод ажлаасаа огцорч байна. Ийм мэдээлэл манайд ч гэсэн хүчирхийллийн эсрэг хариуцлага тооцоход бэлэн кэйс болж, ингэж хариуцлага тооцдог байхыг шаардах болсон. Энэ талаар хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт орох бол?

-Одоо Хөдөлмөрийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Ажлын байран дахь дарамтын асуудал Хүний эрхийн үндэсний комиссын санаачилгаар Жендерийн тэгш байдлын тухай хуульд ч зарим заалтууд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг батлахад ч мөн тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхийг шаардана. Энэ талаарх саналаа УИХ-д  хүргүүлсэн. Тухайлбал дараах заалтыг заавал энэ хуульд оруулах ёстой. Би энд бүр томъёоллоор нь хэлье. “Ажлын байрны бэлгийн болон бусад дарамт учруулахыг хориглоно” гэж. Энэ заалт Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орох ёстой. Өнөөдөр аль алинд нь байхгүй. Хүмүүс бэлгийн дарамт гэхээр хүчингий гэмт хэрэг гэж ойлгоод урьдынхаараа шийдэгдээд явна гэж ойлгодог. Тийм биш. Таны хэлсэн шиг хэд хэдэн жишээ манайд шалгагдаж байсан. Хэл амаар болон бусад үйлдлээр бусдад сэтгэл санааны дарамт учруулах явдал байсаар байна. Ялангуяа эмэгтэйчүүд сайхан төрсөн, царай зүс сайтай төрснөөсөө болж яагаад илүү дарамт амсах ёстой юм бэ. Тухайлбал ажлаас хална, цалинг хасна гэх сэтгэлзүйн дарамт дээр бэлгийн дарамт гээд давхар дарамтын золиос болсоор байтал энэ талаарх хууль эрх зүйн орчин бүрэн бус байна гэдэг байж болшгүй юм. Ер нь бид энэ талаар дэлхийтэй мөр зэрэгцэж явах ёстой. Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт дэлхий нийтийн асуудал болсон. Жишээ нь өнгөрсөн жил Холливудыг доргиосон Харви Вайнштейний хүчирхийллийн хэрэг мандсанаас хойш урлаг, спорт, бусад салбарт ч түүний хохирогчдын нэгэн адил  хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүд ээлж дараалан ам нээж эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар ч дэлхий нийтээр шуугиж байна. Энэ хэмжээгээрээ Монголд ч бас нөлөөлж хохирогчид нуухаа больсон. Хуулийн дагуу, ёс зүйн зарчмын үүднээс хэн ч ийм төрлийн дарамтыг үзүүлж болохгүй гэдэг ойлголттой бол эрхээ хамгаалуулж чаддаг болсон.

-Ёс зүйн ийм зөрчил гаргасан тохиолдолд манайд бол Зөрчлийн хуулиар шийдэгдэх үү. Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авахаар заасан байгаа юу?

-Хүнд, хөнгөний аль нь вэ гэдгээс хамаарна. Зарим газарт бол “ухна тавьчихсан юм шиг” газар бас байна шүү.

-Хувийн байгууллага уу?

-Төрийн байгууллагад байна. Хохирогч эмэгтэй нэр төрөө бодож тэвчиж өнгөрүүлж байгаа юм. Бүр тэвчихээ байгаад халагдсаныхаа дараа л бидэнд мэдээлж байна.

-Өнөөдөр хүний эрхийн тухай ойлголт маш өргөн хүрээтэй болсон. Агаарын бохирдлоос болж эрүүл явах эрхийн хувьд хохирч байна гэхээс эхлээд барилгын компаниудын буруугаас болж нар харах эрхээ хүртэл хасуулах жишээтэй. Эдгээр асуудлаар танайд ханддаг уу?

-Бүх талаар хандаж байна. Хүний эрх гэдэг бол хүн таны нийгэмдээ ажиллаж амьдрах боломж нөхцлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцлийг төр өөрийхөө хүлээсэн үүргийн дагуу хангаж өгөх ёстой. Хүн өөрөө өөртөө тэр боломж нөхцлийг бүрдүүлээд , төр үүргийнхээ дагуу хангаад байхад таны ажиллаж амьдрах боломж нөхцөл алдагдаад байвал тэр нь хүний эрхийн зөрчил болж байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр ардчилсан орнуудыг хэмждэг гол хэмжүүр нь хүний эрхийн асуудал болоод байна. Хүний эрх гэдэг бол дураараа аашлахын нэр биш. Хүний эрхийг төр засаг өгдөггүй,бас хязгаарладаггүй юм. Хүний эрхийг хуулиар өгдөггүй. Энэ бол заяамал эрх юм. Төрийн албан хаагч хэн нэгэн эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүн хүний эрхийг хааж боох ёсгүй. Гагцхүү миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг юм. Ийм л зарчим дэлхий нийтэд үйлчилж байна. Нэмж хэлэхэд хүний эрхийн асуудал тухайн улсын асуудал байхаа больсон. Дэлхийд болж байгаа үйл явцыг хар. Мьянмарт рохингя үндэстний эрхийг зөрчсөнөөс болж дэлхий ямар арга хэмжээ авч байна. АНУ, Хятадын хоригоос болж ямар арга хэмжээ авч байна. Эрхийг хамгаалахын тулд дандаа улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа биз. Монгол Улс ийм хориг арга хэмжээнд ганц минут ч байж чадахгүй шүү дээ. Тиймээс жижиг улсын хувьд дэлхийн жишигтэй нийцэж хүний эрхээ дээдэлж явах нь өлзийтэй гэдгийг энэ дашрамд онцлон хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    49 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    1 цаг 26 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    1 цаг 38 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2 цаг 40 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    3 цаг 25 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    3 цаг 27 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    3 цаг 32 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    3 цаг 37 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    7 цаг 6 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    8 цаг 9 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    8 цаг 29 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    8 цаг 34 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    9 цаг 10 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    9 цаг 30 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    9 цаг 46 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК