Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй"

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-23
0
ЖИРГЭХ

Энэ цагийн эрэмгий дайчин гэдгээ зарлаад байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний үзүүрт УИХ-ын залуу гишүүдийн нэг, Монголын олигарх баячуудын нэг, бүр цаашилбал аархуу, сагсуу гэдгээрээ Их хуралд алдартай нэгэн гишүүний “толгой” өртөх үү, эс өртөх үү гэдэг цаг хугацааны асуудал болоод байсан билээ. Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэж хэдэнтээ хэл аманд орсон Н.Номтойбаяр сайдын ширээнд тухалж байхуй тэр цаг дор 27 аж ахуйн нэгжид сангийн олон тэрбум төгрөгийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх хэрэгт холбогдоод буй. АТГ-аас шалгаж байгаа эл хэргийн хүрээнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хаалгаар босго давуулах сураг дуулдсан. Шуум тарахтай зэрэгцэн шударга бусын гэх энэ хаалгаар орж үзэхийг ихэд хүсэмжилж буйгаа эрхэм гишүүн сэтгүүлчдийн өмнө ам бардаж хэлсэн. Харамсалтай нь, Н.Номтойбаяр гишүүн чин сэтгэлийн угаас хүссэн энэ мөрөөдөл нь энэ удаа даанч биелэлээ олохгүй нь бололтой.

Учир нь дээрх мэдээлэл бүрэн нотлогдоогүй байхад тэрбээр “Мэдээлэл надад ирээгүй, харин ч хурдан ирээсэй. Асуудал орж ирвэл чуулганаар нээлттэй хэлэлцэх ёстой. Учир нь нүүрээ нуусан гишүүд ямар ч кноп дарж мэднэ. Тиймээс хэн намайг Их хурлаас “хөөх” хүсэлтэй байгааг мэдмээр байна" гэх ухааны зүйл мэдэгдсэн.

Түүнийг ингэж хэлсэн даруйд УИХ-ын гишүүд чуулганы танхимыг орхин одож, чуулганыг тодорхой хугацаагүйгээр завсарлуулсан.

Гэтэл чуулганаар шүүн таслах ажиллагааны амин сүнс болсон Эрүү болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл түүнчлэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэлэлцэх байв. Ийм хуулийн төслийг хэлэлцэхээс айсан гишүүд чуулганаас зугтсан даруйд АТГ-аас дээрх хэргийг прокурорт шилжүүлсэн бололтой юм. Үүнтэй зэрэгцээд Н.Номтойбаяр гишүүн ангийн найзуудтайгаа тохироо хийсэн сураг дуулдав. Тохирооны агуулга нь тодорхой. Эсрэг кноп дарахгүй байх, ирэх сонгуульд ямар нэг байдлаар хамтарч ажиллах энэ тэр гээд.

Н.Номтойбаяр гишүүн ангийн нөхдөө ийн найрсан тухай сураг дуулдахтай зэрэгцэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос буцаах сураг дуулдав. Улсын Ерөнхий прокурор ийм шийдвэр гаргаж, асуудлыг АТГ руу буцаавал олны хэл аманд орох нь дамжиггүй. Гэсэн атлаа яагаад ийм шийдвэр гаргахаар зэхсэн нь их учиртай.

Асуудлын гол нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮХС-тай нэр холбогдсон нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын чуулганаар оруулсныг хэн хүнгүй санаж буй байх.

Энэ 2019 оны хамгийн том дуулианы нэгээр зүй ёсоор тооцогдох эл хэргээр МАН-ынхан нэгэндээ ямар их хайртайг баталсан. Энэ их хайрынх нь буянаар ЖДҮХС-гаас зээл авсан Их хурлын гишүүд хэргээс сугарч үлдсэн бол Ерөнхий прокурор суудлаасаа ховхорсон юм.

Өмнөх гашуун түүхийг давтахгүйн тулд УИХ-ын гишүүдийг шалгаж, хуулийн хаалгаар оруулъя гэвэл хөдлөшгүй баримт, нотолгоо бас нэлээд том артай байх ёстой гэсэн шалгуурыг хуульчид хангах ёстой болов. Энэ ч утгаараа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан МАН-ынхан Н.Номтойбаярыг ангиасаа “хөөхгүй” гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймдээ ч асуудлыг АТГ руу буцаах гэж буй бололтой юм.

Нөгөө талаасаа ийм шийдвэрийг төрийн гурван өндөрлөгөөс гаргасан гэх мэдээлэл байна.  

Нууцын зэрэглэлтэй уг хэргийг ингэж шийдснээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөр дээрээ гал дуудах ч "шалгалаа, барилаа, хорилоо, суллалаа" гэх тогтсон ойлголтыг эвдэх гэсэн чин хүсэл цаана нь нуугдаж буйг багатугай ойлгох нь зүйтэй болов уу. 

Тиймээс Н.Номтойбаярын хуулийн хаалгаар орж үзэх хүслийг биелүүлэхийн тулд АТГ-ынхан илүү их нотолгоо, баримт цуглуулах ёстой болж таарах нь. Тэгж байж л амь нэгтэй МАН-ынханыг дотор нь хагалан бутаргах боломжтой болно. Дагаад эд хөрөнгө, эрх мэдэлдээ аархсан гишүүдийн үйлдлийг хазаарлах боломжтой болох биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    1 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    10 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    12 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    14 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    22 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    25 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    26 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    41 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    3 цаг 19 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    3 цаг 25 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    3 цаг 56 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    4 цаг 2 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    4 цаг 31 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    5 цаг 4 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    5 цаг 44 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    5 цаг 53 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    6 цаг 9 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    6 цаг 14 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    7 цаг 4 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    7 цаг 13 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК