Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгууль угтсан алтны төлөөх дайн

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-4-30
0
ЖИРГЭХ

Урь эхлэхтэй зэрэгцэн алт хайгчдын хөдөлгөөн эрчимжиж, алтны судалтай гэсэн газар бүрт хэлтэрхий шарын төлөөх дайн өрнөж байна. Энэ жилийн хувьд газрын хөрсийг ухаж, сэндийчдэг хэнбугайд ч өмнөх жилүүдээс онцлоготой жил. Учир нь, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд нэр дэвшигчдэд алтны бизнес эрхлэгчид хандив өргөж, ирээдүйн зам мөрөө тэгшлэх сууриа бататгаж авдаг нь нууц биш. Энэ жишиг ч энэ удаагийн сонгуулиар мөн л үргэлжилж нэр бүхий нэр дэвшигчдэд өргөх хандиваа алтны эрэлчид босгоод эхэлжээ.

Он гарсаар Монголбанкинд тушаах алтын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тав орчим хувиар нэмэгдсэн нь нэгдүгээрт, улсын хил хаасан, хоёрдугаарт, дэлхийн хэмжээнд алтны үнэ дээд төвшинд хүрсэн нь алт олборлогчид олборлолтоо нэмэгдүүлэх шалтгаан болсон юм. Гэхдээ ийм шалтгаан нөхцөлтэй байлаа гээд олборлосон болгоноо Монголбанкинд тушаах шаардлага байв уу гэвэл үгүй.

Дээр хэлсэнчлэн сонгууль хаяанд дөхсөнтэй холбогдуулан нэр дэвшигчид сурталчилгаа, “пи ар”-ынхаа мөнгийг босгох үүднээс алт хайгчид шавдуулан хандивын мөнгө нэхсэн учраас алт хайгчид олборлолтоо нэмэгдүүлснээр Монголбанкны алтны нөөцийг ийн зузаатгаж сууна.

Алт хайгчдын хувьд хамгийн бага зардлаар алт олборлох арга нь мөнгөн ус ашиглах. Хэдийгээр манай улсад энэ төрлийн химийн бодис ашиглахыг хориглодог ч цаасан дээр бичигдсэн хар бэх төдийхнөөр амь зогсоож ирэв. Тиймдээ ч сүүлийн тавхан жилийн хугацаанд улсын хилээр хууль бусаар мөнгө ус тээвэрлэн оруулж ирсэн, хадгалсан, бусдад дамжуулсан, худалдсан, ашигласан гэмт хэрэг огт тасраагүй байна.

ХИЛ ГААЛИЙНХАН ХААНА, ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

Химийн хорт бодис болох мөнгөн усыг улсын хилээр нэвтрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор хориглож, уул уурхайн салбарт тэр дундаа алт угаахад ашиглахыг нэг мөр хориглосон юм. Цагдаагийн байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд 10 орчим гэмт үйлдлийг илрүүлж шалгаад шүүхэд шилжүүлсэн ч гарын таван хуруунд багтах нь шүүхээр шийдэгдсэн байх юм.

Энд хамгийн гол зүйл нь цагдаагийн байгууллагаас илрүүлсэн мөнгөн усны хэмжээ нэг удаадаа гэхэд л 50, 60, 70 кг-аар хэмжигдэж буй.

Энэ их хэмжээтэй мөнгөн усыг улсын хилээр нэвтрүүлж байхад хил, гаалийнхан яагаад мэдэхгүй өнгөрч байна вэ?

Үүнд хоёр хариулт бий. Гэмт этгээдүүд их хэмжээний бараагаа саадгүй оруулахын тулд наана нь өгөөш хаядаг. Үүнийг нь албаныхан ч гэрчилдэг. Энэ зарчмаар нэг хэсгийг нь илрүүлдэг гэхэд болно. Харин нөгөөх нь хилийн боомтын шалган нэвтрүүлэхийн хяналт сул, техник төхөөрөмжийн хангалтгүй байдал нь химийн бодис хууль бусаар тээвэрлэн оруулж ирэх гол эх үүсвэр болж байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ бас нэг хардлага бий. Энэ нь ...???.

ТАГНУУЛ, ГААЛИЙНХАН ОРОЛЦООТОЙ ГЭВ ҮҮ?

Яг ийм мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өгүүлсэн. Түүний хэлснээр эрх бүхий албан тушаалтнууд нэгэнтэйгээ үгсэн тохирох замаар мөнгөн ус хилээр нууцаар оруулж ирдэг байна. Гэхдээ жилд 1-2 удаагийн давтамжтай байх агаад нэг удаадаа 100 кг оруулж ирдэг гэсэн. Яг таг нотолчих баримт өгөөгүй ч гэлээ, ийм байх магадлалтай.

Үгүй яадаж тагнуул, гаалийнхан оролцоогүй байлаа ч хэн нэгэн, аавын хүү, ээжийн охин мөнгөн ус хилээр оруулж ирдэг нь тодорхой.

Тиймдээ ч Монголд хууль бус худалдаа, ашиглалтад байсаар байгаа. Гол нь эх үүсвэр хаана байна вэ?

ОНЦГОЙГООС АЛДАГДСАН МӨНГӨН УС ХААЧСАН БЭ?

Энэ их сонин асуулт. Цагтаа төрийн тусгай хамгаалалттай, онцгой обьектоос 60 кг химийн бодис алдагдсныг тухайн үед хэн ч мэдээгүй, хараагүй байдаг. Хамгийн хачирхалтай нь, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгасан ч хэргийн учрыг тайлаагүй. Гэхдээ их л дээрээс шидсэн чулуу гэдгийг тухайн үед харуулд гарч байсан манаач ажигласан байдаг. Өөрөөр хэлбэл, лацны дугаар өөрчлөгдсөнийг овжиноор харж мэдэн хууль сахиулах байгууллагынханд хандсан. Гэвч хэрэг замхарсан. Энэ бол ганцхан жишээ.

Үүн шиг төрийн байгууллагын хамгаалалттай газраас мөнгөн ус алдагдсан жишээнүүд өнгөрсөн үед өчнөөн болсон. Харамсалтай нь, бүгдийг нь нууж хаагаад өнгөрөөсөн. Онцгойгоос алдагдсан мөнгөн усны дараахан хэд хэдэн уурхайд хууль бусаар мөнгөн ус хадгалсан, ашигласан болохыг хуулийнхан шалгасан.

Гэвч хаанаас, хэзээ, яаж олж авсныг тодруулахгүйгээр зүгээр л таван цаасаар торгоод өнгөрсөн.

НИНЖА НАРЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ НЬ ХЭН БЭ?

Гар аргаар алт олборлогчдыг нинжа гэж өхөөрдөх болоод цөөнгүй жилийн нүүр үзэх болж.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарав уу үгүй, гар аргаар алт олборлогчдын сүрэг газрын хэвлий доогуур сүлбэлдэж, том техниктэй нөхдүүд гол мөрний урсацыг өөрчилж, газрын хөрсийг эргүүлэх болоод 20 гаруй жил болов. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын балагтай шийдвэрээр хэрэгжсэн “Алт-1” хөтөлбөр Монголын эдийн засгийг сэхээхэд дэм болсон ч нэг хэсэг нь баяжиж, үүнийх нь гороор байгаль орчин сүйдэж, дагаад улсын хилээр хууль бус бараа оруулах, байгалийн баялагийг ямар ч хяналтгүй зөөх эхлэл тавигдсан гэж болно. Үүний нэг нь өнөөх л мөнгөн ус. Алт хайгчид тэр дундаа томоохон уул уурхайн компани биш л бол мөнгөн усгүйгээр алтыг ялгаж авахад тун бэрх. Тиймдээ ч нинжа цаашлаад “унагалдай” ашигладаг нөхдийн дунд хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тооцогддог. Эрэлт дагаж нийлүүлэлт бий болдог гэдэг жишгээр нэгэнт хэрэгцээ байхад хууль зөрчөөд ч болов хангамж хийхээс өөр яалтай. 

Яг ийм байдлаар зарим нөхдүүд хуулийг уландаа гишгэлж, Монголын газар нутгийг химийн хорт бодисоор угжиж байна. Ингэж л олсон алтаа Монголбанкинд тушаах эс бөгөөс улсын хилээр хууль бусаар дамнуулсаар байна.

Азаар гэхэд ч хаашаа юм, коронвирусний тархалтаас болж улсын хил хаасан. Үүнтэй холбогдуулан хилээр нууцаар гаргах ямар боломжгүй болсон учир Монголбанкинд тушаахаас замгүй болсон. Гэхдээ хэзээ нэг өдөр улсын хил нээнэ, тэр болтол хадгалъя гээд алтныханд хүлээх завдал байсангүй. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль хэзээ мөдгүй болох гэж буй.

Энэ ч утгаараа нэр дэвшигчид татаасаа авахаар алтныхныг гороолоод эхэлсэн байна.

Эл байдлыг ганцхан зүйл цайруулж буй. Энэ нь цар тахлын энэ үед алтны ханш дэлхий нийтэд өссөн явдал. Хэрвээ ийм процесс болоогүй бол алтныханд ч, сонгуульд нэр дэвшигчид ч хүнд байдалд орох байв.

 

ГУРВАН УЛСЫН ХИЛ ДАМНАСАН НАЙМАА

Шүүхээр таслагдсан хэргүүдтэй танилцаж байхад мөнгөн устай холбоотой хэргийг дан ганц монголчууд үйлддэггүй юм байна. Тэдэнд мөнгөн ус олоход нь тусалдаг гаднын нэг нөхөр, үүнийг нь хил дамнуулахад тусалдаг хуулийн салбарын бас нэгээхэн этгээд. Монголд оруулж ирээд хадгалах, зарах, ашиглах тус бүртээ хэсэг бүлэг этгээд оролцдог аж. Нэгхэн литр химийн бодис буюу мөнгөн ус нь дунджаар 660 сая төгрөг гэхээр хар тамхинаас илүү ашигтай наймаа болж таарах нь дамжиггүй. Тиймдээ ч эл хууль бус бизнесийн цаана тагнуул, гаалийнхнаар халхавчилсан томоохон эрх мэдэл, албан тушаалтай нөхөд бий гэдэг “мэдээлэл” бий.

Дээр хэлсэнчлэн бас л батлаад май гээд харуулах зүйл байхгүй. Гэрчлэх зүйл нь олон зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх мөнгөн ус хөл ургаад Монголын хилээр орж ирчихээгүй л юм бол яаж орж ирсэн бэ гэдэг асуулт.

Үүнийг батлах нэгэн жишээ дурдая.

Өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 4-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэр бүхий таван иргэнд холбогдох хэргийг хэлэлцэж, шийджээ. Уг хэрэгт БНХАУ-ын иргэн Б.Баярт, Монгол Улсын иргэн Т.Энхбаатар, Б.Баярт, Б.Болдбаатар, Э.Төвшинтөр, Б.Батсүрэн нар 64 кг-ийн савалгаатай, хоёр кг-ийн савлагаатай мөнгөн ус хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагджээ.

Шалгалтын явцад шүүгдэгч Т.Энхбаатар нь БНХАУ-ын иргэн Б.Баяртай бүлэглэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 64 кг мөнгөн ус хадгалсан, уг мөнгөн усыг ОХУ-ын иргэн Скуравтов Максим, Н.Отгонбанди нарт дамжуулан худалдсан. Үүний дараа 2016 оны есдүгээр сарын 8-нд нэг кг, 2016 арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэг кг, Б.Батцэрэнгээр дамжуулан н.Энхтөрд худалдсан.

2017 оны нэгдүгээр сараас дөрвөн сарын хугацаанд мөнгөн усаар хууль бусаар олж аван алт угаах зориулалтаар ашигласан. Төв аймгийн Борнуурын нутаг дэвсгэрт “Гүн билэг гоулд” компанийн Харганы уурхайд хууль бусаар мөнгөн ус ашигласан, хадгалсан байна.

Тиймээс дээрх таван иргэнийг бүлэг гэмт хэрэг үйлдсэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3.1-т зааснаар шүүгдэгч тус бүрийг 5.4-6 сая төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулсан байна.

Дээрх 64 кг мөнгөн усыг мөнгөн дүнд үржүүлбэл, дунджаар 44 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд Төв аймгийн найман сумын газар нутгийг бүхэлд нь хордуулах хэмжээний хортой химийн бодис юм. Гэтэл ийм урхагтай химийн бодисыг хилээр оруулж ирээд зарсан, бусдад ашиглах боломжийг олгосон Монгол Улсын болоод БНХАУ-ын иргэдийг 5-6-хан саяар торгоод өнгөрсөн байх. Алдаа хаана байна вэ???.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэсэн хэсэгт зааснаар

1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол 5400  зуун нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол 10 нэгжээс 40 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20 мянган нэгжээс нэг 120 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 40 мянган нэгжээс 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын газар нутгийг бүхэлд нь хордуулж, газрын хөрсийг эргүүлэхэд нь нөлөөлөх хэмжээний мөнгөн ус хулгайгаар оруулж ирсэн ч хэдэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрнө гэсэн үг. Одоо, өнгөрсөнд ч, ирээдүйд ийм байх болно.

Угтаа бол монгол хүний хамгийн үнэт зүйлийн нэг нь Монгол Улсын дархан хил, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал. Та эргээд хар даа. Таны төрсөн нутаг, угаасан ус бүрэн бүтэн байна уу. Химийн хорт бодис болох мөнгөн усны дусал шингээгүй газар нутаг Монголд үлдсэн гэж үү.

Тиймээс Эрүүгийн хуулийн дээрх заалтыг илүү чангаруулж, улсын хилээр хууль бараа тээвэрлэсэн нөхдийг торгох биш торны цаана хатаадаг тогтолцоотой болж гэмээнэ газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах боломжтой болох юм.

Сүүлийн ДӨРӨВХӨН жилийн дотор үйлдсэн гэмт хэргийг цухасхан танилцуулъя.

  1. Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлага 2016 онд ирсэн байдаг. Энэ дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид хэргийн газар шуурхай ажилласан байна. Уг хашаанд 64.4 кг жинтэй хоёр төмөр бортогон савтай мөнгөн усыг зарж борлуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад А-гаар ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, саатуулаад байсан ажээ. Уг мөнгөн усыг одоогоор битүүмжлэн, аюулгүй болгосон.
  2. Мөн онд Гашуунсухайт хилийн боомт 27 кг мөнгөн ус оруулж ирсэн хэргийг цагдаагийн илрүүлж шалгасан.
  3. Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан хэрэг гарч байсан. Цагдаагийн байгууллагаас гурван бүлэг этгээдийг баривчилж, шалгахад нийт 52 тэрбум орчим төгрөг хүрэх хэмжээний мөнгөн устай байсан нь тогтоогдсон.
  4. Онцгой байдлын ерөнхий газраас 60 гаруй кг мөнгөн ус хулгайд алдагдсан хэрэг өнгөрсөн 2018 онд гарсан. Хэргийг шалгасан ч хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл одоогүй.
  5. Баянзүрх дүүргийн  иргэн Ө, Т нар 10 килограмм 320 грамм мөнгөн ус бусдад худалдах гэж байхад саатуулсан.
  6. Энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн XI хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд кроун загварын суудлын автомашинд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгалт хийсэн. Шалгалтаар Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б, 54 настай эрэгтэй П, 56 настай эрэгтэй Н нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн нэг кг орчим жинтэй химийн бодисыг худалдан борлуулах гэж байсныг таслан зогсоосон. Мэргэжлийн байгууллагаас онц аюултай улаан мөнгөн ус болохыг тогтоож, цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.

Энэ бол цөөн хэдхэн жишээ. Үүний цаана илрүүлсэн хэргүүд нэгээхэн байх ч илрээгүй, нууц хэлбэрт үйлдэгдсэн хэргүүд тоо томшгүй их бий. Тиймдээ ч Монгол дахь алт олборлогч амь бөхтэй оршин тогтносоор байна.

Дахин хэлье. Монгол Улсын бүрэн бүтэн байдал, Монгол хүний эрүүл, амьрах эсэх нь байгаль орчноос 100 хувь хамааралтай. Бид энэ мэтчилэн хэдхэн цаасын төлөө ирээдүйгээ зарж идээд байх юм бол та, бидний хүүхдэд өвлөгдөх Монгол Улс гэж үгүй, бүр нарийн ярих юм бол та, бидний удам тасрах эрсдэлтэй. Тиймдээ хүний эрхтэн системийг дотроос нь идэж, удмын санг тасалж, байгаль эхийн голыг самрхах хар шидтэй мөнгөн усны хууль бус эргэлтийг таслан зогсоох, тэмцэхэд хүч хаяач гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хичээнгүйлэн гуйя.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагын гишүүн болохоор өрсөлдөх гэж буй нэр дэвшигчид алтны компаниудаас хандив авч сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах нь зүйн хэрэг гэж үү. Тэд УИХ-ын гишүүн болсны дараа уул уурхайгаас хараат бусаар ажиллаж чадна гэж үү. Үүнийг бодох цаг нэгэнт иржээ, улстөрчид өө.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    3 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    1 цаг 48 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    2 цаг 21 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    2 цаг 27 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    3 цаг 23 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    3 цаг 29 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    3 цаг 30 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    3 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    4 цаг 16 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    5 цаг 10 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    5 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 30 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    5 цаг 54 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    6 цаг 5 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    6 цаг 6 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    6 цаг 28 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    6 цаг 37 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    7 цаг 52 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    7 цаг 53 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    8 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК