Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамрын хийдэд очихоос өмнө таны ЗААВАЛ мэдэх ёстой зүйлс

2025-4-19
0
ЖИРГЭХ

Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ. Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий. Мөн амралтын өдрөөр Улаанбаатар хотоос уг газыг зорих хүмүүсийн хөдөлгөөн элбэгшсэн байна. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой зүйлсийг хүргэж байна.

1. Улаанбаатараас 521 км зайнд оршдог.
2. Шамбалын оронд нар мандахтай зэрэгцэн очвол сайн гэлцдэг.
3. Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэт дэлгэрдэг.
4. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчирч суулгаж хутагт багшдаа бэлэглэсэн гэдэг.
Япон шавь нь буцахдаа өөрийн сэлмийг дурсгал болгон үлдээсэн нь одоо "Данзанравжаа" музейд хадгалагдаж байна. Энэ музей Сайншанд хотод байрладаг билээ.
5. Салхи, шуурга ихтэй учир бие ил задгай гарсан хувцас тийм ч тохиромжтой бус.
6. Сайншанд хотод зочид буудлын нэг өрөөнд хоноход дунджаар 60 мянга төгрөг төлдөг.  Хамрын хийдийн ойролцоох гэр буудлын үнэ 50-70 мянган төгрөг/4-5 ортой/.
7. Дараах маршрутаар зан үйл хийнэ: Мөөм овоо--Шамбалын орон руу явах зам--Энхтайвны хонх--Хилэнцийг арилгах Алтан хаалга--Бирдийн ходоод--Сэржим өргөх талбай--Суварга-Алтангавал овоо—Бясалгалын агуй—Эхийн умай—Ноён хутагтын сэнтий—Хүслийн уул
8. Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж 

ХАМРЫН ХИЙД

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. 


Өвгөн суварга

No photo description available.

Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл  сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг  оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.


Шамбалын орон буюу Энергийн төв

 Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ.  Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээнэ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орон-ыг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.


Бурханы мэлмий

No photo description available.

Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ.  Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.


Сакура цэцгийн хөндий

Хамрын хийдэд сакура цэцэглэжээ | News.MN

Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.


Эхийн умай

No photo description available.

 Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.


Хүслийн хар уул

Хүслийн хар уул :: www.touristinfocenter.mn

Хийдээс баруун хойно 20км гаруй зайд  Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм  бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.


ҮЛЭМЖИЙН ЧАНАР дуугаа сураад яваарай. 

Л.Баяр
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    9 цаг 3 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    10 цаг 24 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    10 цаг 28 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    11 цаг 19 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    11 цаг 41 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    12 цаг 6 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    12 цаг 13 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    13 цаг 4 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    13 цаг 39 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    14 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    14 цаг 30 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    14 цаг 50 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    14 цаг 55 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    15 цаг 0 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    15 цаг 0 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    15 цаг 19 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    15 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    15 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    16 цаг 0 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 31 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК